Tuesday, May 5, 2015

Магистр



Магистрийн сургалт
Тус сургууль нь 2004-2005 оны хичээлийн жилд анх Боловсролын онол, түүх мэргэжлээр, 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн Боловсрол судлалын мэргэжлээр  магистрийн сургалт явуулж байгаа бөгөөд түүнээс хойш 30 гаруй магистрант магистрийн ажлаа амжилттай хамгаалсан байна.
Сургалтын агуулга
1.        Магистрын боловсролын агуулга нь шинжлэх ухаан, технологи, нийгэм хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд өндөр төвшинд ажиллахад шаардагдах мэдлэг, чадвар, судалгаа, туршилтын арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ.
 Магистрант элсүүлэх
1.        Магистрантурт элсэх хүн бакалаврын зэрэгтэй байна.
2.       Магистрын боловсрол эзэмших хүмүүсийг элсүүлэхэд тавигдах шаардлагыг сургуулийн элсэлтийн журамд тусгана. Магистрант элсүүлэх ажил нь тухайн төвшний сургалтад амжилттай суралцаж чадах хүмүүсийг сонгон шалгаруулж элсүүлэх уралдаант шалгалт байна.
3.       Ижил чиглэлээр сонгон шалгаруулах шалгалтыг шаардлагатай гэж үзвэл бусад сургуулиудтай хамтран зохион байгуулж болно.
4.      Элсэгч нь өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр дараагийн шатны магистрын зэргийн сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү гарсан хичээлийг нөхөж үзнэ. Ийнхүү үзсэн хичээлийг магистрын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй.
5.       Магистрантыг сургалт эрхлэх зөвшөөрөл авсан хөтөлбөрөөр сургахаар элсүүлнэ.
6.      Гадаадын суралцагч монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцөлийг баримтална.
7.       Магистрантаар суралцуулах тухай захирлын тушаал гарснаар тухайн иргэнийг “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургуульд элссэнд тооцно.
8.      Магистрант элсүүлэх ажлыг хичээлийн улирал эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө дууссан байхаар зохион байгуулна.

Магистрийн сургалтад элсэгчдийн анхааралд:
Боловсролын онол, түүх болон Боловсрол судлалын мэргэжлээр магистрантад элсэгчдийг 9 сарын 15-наас 10 сарын 1-ний дотор тус сургуулийн сургалтын албанд бүртгэх бөгөөд элсэгчийн дипломын голч 2,8-аас дээш үнэлгээтэй байна. Бүртгүүлэхээр ирэхдээ:
1.    Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
2.    Бакалаврын дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
3.    Төрийн албан хаагчийн анкет
4.    Ажлын газрын тодорхойлолт
5.    2 хувь цээж зураг
6.    Бүртгэлийн хураамж  зэрэг материалыг бүрдүүлж ирнэ.

Магистрантурын хичээл 10 сарын 01-нээс эхэлдэг бөгөөд дараах хичээлүүдийг судална.
Боловсролын онол, түүх мэргэжил

Д/д


Хичээлийн нэр

Багц цаг
1
Шинжлэх ухааны философи, арга зүй
2
2
Судалгааны онол, арга зүй
2
3
Англи хэл 1
2
4
Англи хэл 2
2
5
Мэдээллийн технологи, мэдээллийн систем
2
6
Боловсролын түүх
2
7
Бие хүний хөгжил, төлөвшлийн зүй тогтол, үзэл онол
2
8
Дидактикийн онол, практикийн асуудал
2
9
Боловсролын философи, социологи
2
10
Боловсролын эрх зүй, менежмент
2
11
Хөгжүүлэх сургалтын сурган сэтгэл зүйн үндэс
3
12
Сургалтын стандарт ба үнэлгээ
3
13
Магистрын ажил
6



Боловсрол судлал


Д/д

Хичээлийн нэр

Багц цаг
1
Судалгааны арга зүй
4
2
Боловсрол судлалын үндсэн асуудлууд
2
3
Боловсролын философи
2
4
Логик
2
5
Англи хэл
2
6
Судалгааны программын хэрэглээ
2
7
Бие хүний хөгжил, төлөвшлийн орчин үеийн үзэл, онол
2
8
Орчин үеийн сургалтын онол, арга зүйн үндсэн асуудлууд
2
9
Боловсролын сэтгэл судлал
2
10
Боловсролын удирдлага, эрх зүй
2
11
Математик статистик боловсруулалтын арга зүй
2
12
Боловсролын түүх
2
13
Боловсролын үнэлгээний онол, арга зүй
2
14
Судалгааны ажил
3
15
Магистрын дипломын ажил бичих
5


No comments:

Post a Comment