Friday, December 19, 2014

Ц.Нямсамбуу багшийн нээлттэй семинарын товч агуулга

                “Нийгмийн ухааны сургалтын арга зүй” хичээлийн
дасгал  ажлын дэвтэр
(санал авахаар боловсруулав)

                Энэхүү дадлага ажлын дэвтэр нь “Нийгмийн ухааны сургалтын арга зүй” хичээлийн хөтөлбөрт тусгагдсан лаборатори ажлуудын хүрээнд оюутны бие дааж хийж гүйцэтгэх практик ажлуудаас бүрдэж байна. Оюутан энэхүү лаборатори ажлын дэвтрийн дагуу ажиллах нь ЕБС-ийн нийгмийн ухааны хичээлийн бүрдэл хэсгүүд, уг хичээлийн сургалтын арга зүйн талаар мэдлэгээ бататган гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм.
Уг лаборатори ажлыгоюутнууд гүйцэтгэснээр бүлэг сэдэв болон нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах, ээлжит хичээлийн зорилгыг тодорхойлох, сургалтын арга, хэрэгслийг сонгох, ээлжит хичээл төлөвлөх, загварчилах, сэдвийн боловсруулалт хийх, хичээлийн хамтын үйл ажиллагааг төлөвлөх, сургалтын үр дүнг урьдчилан таамаглах, хянах, сургалтын материалыг эзэмших шинэ арга зүйг боловсруулах чадвар, дадал эзэмшинэ.

                                                                                                      Ц.Нямсамбуу

No comments:

Post a Comment