Wednesday, December 17, 2014

Оны тэргүүний багшид нэр дэвшиж байгаа БСАТэнхимийн багш Докторант М.Ичинноров багшийн танилцуулга

“ОНЫ ШИЛДЭГ” БАГШИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Тэнхим:
 Боловсролын судалгаа арга зүйн тэнхим
Нэр: Мижидийн Ичинноров
Ажилласан жил:12
Цол, зэрэг:
Ахлах багш, Боловсролын магистр

2014 оны Ажлын амжилт, үзүүлэлтүүд

I.Сургалтын хүрээнд(туршилт судалгаа, нэвтрүүлсэн арга барил, боловсруулсан хөтөлбөр)
1.    “Хүн байх ухаан” хичээлийн модуль хөтөлбөрийг боловсруулан хичээлээр туршилт явуулан, судалгаа хийж амжилттай хэрэгжиж байна.
2.   Өөрийн хичээлээр оюутныг үнэлэх арга зүйг боловсруулан хэрэгжүүлж байна
3.    Мэдээллийн технологийгсургалтад нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд сурган хүмүүжүүлэх зүйн хичээлийг moodlпраграмыг ашиглан сургууль дээрээ онлайн сургалтыг Японы Комомотогийн их сургуулийн докторант Ж.Нарангэрэлтэй хамтран 2 дах удаагаа туршиж байна.
4.   Блүүмийн таксономыг семинарын хичээлд хэрэглэн туршиж байна.
5.   Сургалтын шинэ төлөвлөгөө хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсрууллаа.
ü Боловсролын удиртгал
ü Сурах арга барил
ü Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй
ü Суралцахуй ба багшлахуйн үндэс
ü Сургалтын онол арга зүй
ü Ангитай ажиллах арга барил
ü Судалгааны арга зүй
ü Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс (СӨБ)  зэрэг болно. 
6.   Бүтээлийн сангийн үнэлгээний журам (хамтын)
7.   Ангийн ажлыг удирдах журам (хамтын)
8.   Оюутны оролцооны хөтөлбөр (хамтын)тус тус боловсруулсан байна.
9.   Багш нарын дунд сургалтын технологи, арга зүйн чиглэлээр их семинар  явуулж санал бодлоо солилцлоо. (2014. 2 сард)


II.Оюутнуудтай ажиллах талаар.
1.     2014 оны  сургуулийн  ЭШ-ний хуралд Оюутны 4 илтгэл удирдсанаас БАБ 3б оюутан Б.Энхжаргалын “Дадлагын үеэр оюутнуудад тохиолддог бэрхшээлийн судалгаа” сэдэвт илтгэлээр 1-р байранд шалгарлаа.
2.    Сургуулийн оюутнуудын дунд  “Өөрийгөө өөрчилье” төсөл бичих уралдаан зарлан явуулж байна. 2-р улиралд дүн гарна.
3.    2-р курсийн оюутнуудтай шинжлэх ухааны эх уншиж ойлгох арга барил эзэмших чиглэлээр түлхүү анхаарч ажиллаж байна. (өөрийн судалгааны ажлын хүрээнд)


III.Эрдэм шинжилгээ судалгааны ажил
Хэлэлцүүлсэн болон хэвлүүлсэн илтгэлүүд
1.    “Багш боловсролын агуулгын хүрээнд “Хүн байх ухаан” модулийг туршсан нь” сэдэвт (хамтын бүтээл док.проф Ч.Жачин) илтгэл Архангай аймгийн Багшийн сургуулиас зохион байгуулсан “Шинэзууныбагшийнчадамж”сэдэвт ОУ-ын ЭШ-ний хуралд хэлэлцүүлж,  эмхэтгэлд хэвлүүлсэн. (2014. 4.24)
2.    Мөн тус илтгэлээр 2014 оны Сургуулийнхаа ЭШ-ний хуралд 1-р байр эзэллээ.(2014 оны сургуулийн ЭШ-ны бичиг № 9-д хэвлүүлсэн)
3.    “Уншихуйнхүрээндоюутнуудынметакогнитивчадварын
төлөвшилдхийсэнсудалгаа” сэдэвт илтгэл “Боловсрол судлал” сэтгүүл. 2014. № 1
4.    МУБИС, БСС-иас зохион явуулсан “Монгол туургатан хүүхэд” ОУ-ын ЭШ-ний хуралд “Монгол хүүхдийн ажигч гярхай чанарын онцлог” сэдэвт илтгэлээ амжилттай хэлэлцүүлэн хурлын эмхэтгэлд хэвлүүллээ. (2014.11.28)
Боловсруулсан гарын авлага
“Сурган хүмүүжүүлэх зүйн хичээлийн  үнэлгээ”  гарын авлагыг Сургуулийн Эрдмийн Зөвлөлөөр  хэлэлцүүлэн хэвлэлтэд бэлэн болгосон байна. (2014. 11 сар)

IY.Мэргэжил дээшлүүлсэн байдал
2014 оны 6 сард Боловсролын сэтгэл зүйн чиглэлээр Колумбын их сургуулийн профессор багш Доларс Периний зохион байгуулсан 5 өдрийн сургалтад хамрагдан мэргэжлээ дээшлүүлэв.

Y. Нийгмийн идэвх оролцоо.
- Сургуулиас зохион байгуулагддаг 2014 оны уламжлалт ажлууд, спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон.
- “Бага ангийн багш нарын хөгжил холбоо” байгуулан багш нарт мэргэжлийн чиглэлээр мэдээлэл түгээх, бага ангийн багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж байна.

                   Тус тэнхимийн багш нарын хурлаар хэлэлцэж багш М.Ичинноровыг 2014 оны         Сургуулийн “ОНЫ ШИЛДЭГ БАГШ”-д   тодорхойлж байна.

БСАЗТ-ийн эрхлэгч,  дэд проф. Н.Баянмөнх

No comments:

Post a Comment