Friday, December 19, 2014

М.Бямбадорж багшийн нээлттэй семинарын товч агуулга

           Хичээлийн бэлтгэл судалгаа
                                      (Дидактик шийдлийн загвар боловсруулах нь)

Залуу багш нарын хувьд ээлжит хичээлийг үр дүнтэй зохион байгуулах нь хичээлийн бэлтгэл судалгаанаас ихээхэн хамааралтай байдаг.
Ээлжит хичээлийн хөтөлбөр нь дараах 5 цогц судалгаанаас бүрдэнэ. Үүнд
              1.    Ээлжит хичээлийн агуулгын судалгаа
              2.    Ээлжит хичээлийн мэдлэг эзэмшилтийн судалгаа
              3.    Ээлжит хичээлийн арга зүйн судалгаа
              4.    Ээлжит хичээлийн үнэлгээний судалгаа
              5.    Ээлжит хичээлийн хэрэглэгдэхүүний судалгаа.
Эдгээрийн дотроос ээлжит хичээлийн агуулгын судалгааг нягт нямбай хийх нь дараа дараагийн судалгаануудыг эхлүүлэх гараа нь болж өгдөг. Агуулгын бэлтгэл судалгааг тухайн ээлжит хичээлийн судлагдахууны агуулгын мөн чанарыг сурагчдын өмнө судалсан хичээлийн агуулга болон түүнийг цаашид хэрхэн гүнзгийрүүлэх тал дээр тулгуурлан явуулдаг.    Иймд хүлээгдэж буй үр дүнд хүрэх дидактик шийдлүүдийг оновчтой тодорхойлох нь сурагчдын мэдлэг эзэмшилтийн явцыг урдьчилан төсөөлөх, хичээл явуулах арга зүйг тодорхойлох, эзэмшвэл зохих цогц чадварын түвшинг тогтоох, ямар хэрэглэгдэхүүнийг хэзээ, хаана ямар байдлаар хэрэглэх вэ гэдэг нь тодорхой болдог.
Багш М. Бямбадорж  

No comments:

Post a Comment