Thursday, December 18, 2014

Оны тэргүүний багшид нэр дэвшиж байгаа БСАТэнхимийн багш Докторант Ч.Одсүрэн багшийн танилцуулга

             “Гурван- Эрдэнэ” Багшийн Дээд Сургуулийн 
Боловсрол судалгаа- аргазүйн тэнхимийн багш 
 Чулуунбаатар овогтой Одсүрэнгийн товч танилцуулга

2014.12.10

Багш Ч.Одсүрэн нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. Яс үндэс халх. 1981-1991 онд Улаанбаатар хотын  48-р дунд сургуульд суралцан төгсөж, 1994 онд УБИС-ийн сэтгэл судлалын ангид элсэн, 1997 онд онцсайн дүнтэй дүүргэсэн. Оюутан байхдаа "Бие хүнд бүлгийн сэтгэлзүйн уур амьсгалын нөлөөлөх зарим нөлөөлөл" сэдвээр дипломын ажил бичин онцсайн дүнтэй хамгаалсан. 

1997-2000 онд Төв аймгийн Заамар сумын 10 жилийн дунд сургуульд бага, дунд ангийн сургалт хариуцсан эрхлэгчээр ажилласан. Эдгээр ажлын явц үр дүнгээр тус сургууль төрөл бүрийн олимпиад, уралдаан тэмцээн, 10-р анги төгсөлтийн дүн, 10-р ангийн төгсөгчдөөс их дээд сургуульд элсэгчдийн тоогоор аймгийн тэргүүний сургуулиар шалгарч байсан байна.
2000-2005 онд Олон улсын хүүхдийн байгууллага “СОС Хүүхдийн хотхон”-д сэтгэлзүйч  багшаар ажилласан бөгөөд энэ хугацаанд ажил мэргэжлийн ур чадвар сайтай өөрийн мэргэжлийн мэдлэг ур чадвараа байнга дээшлүүж “СОС Хүүхдийн хотхоны хүүхдийн хөгжил” сэдэвт ажлаар сэтгэл судлалын ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Чулуунбаатар овогтой Одсүрэн нь 2011–2012 оны хичээлийн жилээс эхлэн “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуульд Сэтгэл судлалын багшаар ажиллаж байна.
Хичээл сургалт
-       Сэтгэл судлалын үндэс, Хүүхдийн хөгжлийн сэтгэл судлал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй, Харилцааны сэтгэл судлал зэрэг хичээлийг удирдан явуулж байгаагийн зэрэгцээ хөрвөх ангийн оюутнуудад судалгааны арга зүй, дасгал даалгавар, бие даалт өгч, тэдний бие даан хөгжихөд нь анхааран ажиллаж байна.
-       Хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй-I хичээл II-р улиралд ТНС-1, МАХ-1, МХУЗ-1,  БАБ-1, БАБ-1, БАБ-1, БАБ-1 ангийн 182  оюутанд 288 цаг, харилцааны сэтгэл судлал хичээл СӨБ 2-р курсийн 45 оюутанд 80 цаг, хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй-II хичээл I-р улиралд  БАБ-2а, БАБ-2б, МХУЗ-2, МАХ-2, ТНС-2, МАТ-2 ангийн 163 оюутанд 160 цаг,  ХБХСХЗүй хичээл  БАБ-3а, БАБ-3б, МХУЗ-3, МАХ-3, ТНС-3, МАТ-3 ангийн, 105 оюутанд нийт 160 цаг, 2014 оны хичээлийн жилд нийт 495 оюутанд 688 цагийн тэнхимийн сургалт явуулсан.
-       Сэтгэл судлалын хичээлээр оюутнуудад хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг судлан тэдэнтэй ажиллах мэдлэг, чадвар чадамжаас суралцаж бие даан мэдлэг бүтээх чадвар эзэмших, арга барилтай болоход нь зөвлөгөө өгөн хамтран ажиллаа. Оюутанг хүүхдийг судлах судалгааны аргуудад суралцуулахад анхаарч ажиллаа.
-       Сургалтын шинэ төлөвлөгөө хэрэгжүүлэхтэй холбогдуулан сэтгэл судлалын чиглэлийн 5 хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан. 
-       “Боловсролын сэтгэл судлал”  хичээлээр боловсролын магистрын хөтөлбөр шинэчлэн боловсруулсан.
-       "Гурван-Эрдэнэ" багшийн дээд сургуулийн оюутныг бүтээлч даалгавараар үнэлэх журмыг боловсруулсан.
-       ХБХСХЗүй семинарын хичээл дээр оюутны хийсэн бие даалтын  ажлыг  үзэж үнэлэн, зөвлөгөө өгөн хамтарч  ажиллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судлах, тэдэнтэй ажиллах аргазүйг эзэмшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ойлгох,  эерэг талын хандлага төлөвшихөд анхаарч ажиллаа.
-       Сэтгэл судлалын блоггыг тогтмол өдөр тутмын хичээлийн нэг хэсэг болгон ажилласан  нь их үр дүнд хүрч нийт оюутнуудын тандалт 23438 мянгад хүрээд байна. Цахим хичээлийн хүрээнд дараах ажлуудыг хийлээ. Үүнд:
§  Хүүхдийн хөгжлийн сэтгэл судлалын цахим хичээл-5
§  Хүүхдийн насны үечлэл тест-I         (20 даалгавар)
§  Сэтгэл судлалын эрдэмтэд тест-II    (20 даалгавар)
§  Боловсролын сэтгэл судлал тест-III   (20 даалгавар) 
§  Сэтгэл судлалын 3D ном-1
§  Сэтгэл судлалын толь бичиг-1
§  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй цахим тест-5  
§  “ХБХСХЗ-I тест А, Б  хувилбар     (30 даалгавар)
§  “ХБХСХЗ-II тест А, Б  хувилбар     (30 даалгавар)
§  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй 3D ном-1
§  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй толь бичиг-1 эдгээр цахим материалуудыг сургалтанд нэвтрүүлсэн нь оюутны бие даан суралцах, амжилттай суралцахад ихээхэн ач холбогдолтой ажил болсон.
Сургууль олон нийтийн ажил, оюутантай ажиллах
-       Г.Ганцэцэг багштай хамтран БНСУ-ын “Seoul National University”- сургуулийн солонгос хэлний бэлтгэлийг эхлүүлэх ажлыг зохион байгуулан амжилттай явуулж байна. Тус сургалт нь анхан, дунд, гүнзгий, ТОPIK, KLPT, бүх шатны сургалтыг зохион байгуулах бөгөөд анхан шатны эхний төгсөлтөө хийлээ.
-       Бага ангийн багш мэргэжлийн 3а ангийн 5, 3б ангийн 4, СӨБ-3 ангийн 6 нийт 15  оюутны ангийн ажил удирдаж судалгааны аргазүйд зөвлөн амжилттай хамгаалуулсан. 
-       Тэнхимийн багш Ц.Энхцэцэгтэй хамтран мэргэжил сурталчлах өдөрлөгийн хүрээнд оюутны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх  зорилгоор “Самбарт цэвэр сайхан бичих” аяныг зохион байгуулан шилдгийг шалгаруулсан. 
-       2-р курсын нийт оюутнуудын дунд “Харилцааны сэтгэл судлал” хичээлийн хүрээнд “Харилцах ур чадвар амжилтын үндэс”  уриан дор өдөрлөг  зохион явуулсан.
-       Сэтгэл судлалын хичээлийг бусдад таниулах, оюутнуудын сурч эзэмшсэн зүйлийг дэлгэн харуулах, урам зориг өгөх зорилгоор 1-р курсийн нийт оюутнууд  бүтээлийн үзэсгэлэн гаргаж, тайлангаа амжилттай тавьсан.
-       3-р курсын Б.Шинэжил, Б.Оюундалай, Н.Уянга, Х.Гэрэлчулуун, Э.Тунгалаг,  Н.Бямбасүрэн, Ц.Должинсүрэн нарын багшлах дадлагыг БГД-ийн “Ган зам” цогцолбор 20-р сургууль дээр удирдаж амжилттай хамгаалуулсан.
-       МУБИС-ийн сэтгэл судлалын ангийн оюутан А.Удвалын  багшлах дадлагыг удирдаж ажиллаа. 2014.02.17 - 2014.03.28
-       СӨБ-3 ангийн оюутны зөвлөх багшаар төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу ажиллахдаа анги хамт олны уур амьсгалд эерэг хандлага төлөвшүүлэх, бие биенээ хүндлэх, туслах, хамтарч суралцах, бүтээх үйл ажиллагаанд дэвшил гаргах зорилготой  соёл олон нийтийн  дараах ажлуудыг  зохион байгуулан амжилттай оролцлоо. Үүнд:
o   2-р курсын нийт оюутнуудын дунд уламжлал болгон явуулдаг СӨБ-2 ангийн нэрэмжит “Гар бөмбөгийн тэмцээн” зохион явуулсан.  Энэ ажил нь оюутнуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн  арга хэмжээ боллоо.  2013-09-18
o   Сайн үйлсийн аянга “Ахмадаа дээдлэе” уриан дор СӨБ-2 ангийн хамт олон зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нийт оюутан, багш нар идэвхтэй оролцон СБД-ийн 20-р хорооны өндөр настан ганц бие хэвтрийн өвчтэй Д.Дармаамижид гуайнд очиж тусаллаа. Энэ үйл ажиллагааг тус хорооны нийгмийн ажилтантай хамтарч явууллаа.  2013-10-08                                                                  
o   БАБ-3а ангиас зохион байгуулсан “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” хөгжөөнт тэмцээнд баг болон оролцож 2-р байр эзэлсэн.  2013.11.
o   Сургуулийн аварга шалгаруулах  гар бөмбөгийн тэмцээнд СӨБ-3 ангийн хамт олон амжилттай оролцон 3-р байрт шалгарлаа. Мөн урлагын бага наадамд анги хамт олноороо амжилттай оролцож уртын дууны төрөлд Б.Мөнхцэцэг шалгарч, Т.Батцэцэг шүлгийн төрөлд хоёрдах удаагаа тэргүүн байр эзэллээ.
-       БАБ-3 ангийн оюутан Ц.Ариунзаяа, БАБ-2 ангийн оюутан С.Жаргалцэнгэл, Б.Ариунжаргал нарыг шавилан сургаж, багшлах эв дүй ур чадвар, судалгааны ажил хийх арга зүйн тал дээр зөвлөгөө өгч байна. Хамтран  ажиллаж буй судалгааны ажлын чиглэл Ц.Ариунзаяа нь “Оюутны сурах сэдэл”, С.Жаргалцэнгэл, Б.Ариунжаргал нар “Хүүхдийн оюун ухааны хөгжил” зэрэг сэдвийн хүрээнд ажиллаж байна.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил /2013-2014/
А. Хэвлэн нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл:
-       “Нэгдүгээр ангийн хүүхдийн богино хугацааны ойг судалсан нь” №8 /“Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг/ Уб.,2013
Б. Хэлэлцүүлсэн илтгэл:
-       “БНСУ-ын хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн асрах газар, цэцэрлэгт хамрагдаж буй өнөөгийн байдал” илтгэл  /МУБИС-ийн СӨБС, Багшийн сургуулийн БСАЗТ багш нарын хамтарсан эрдэм шинжилгээний  хурал/ 2014.02.12
-       “Хүүхдийн оюун ухааны хөгжлийн түвшинг судалсан нь” илтгэл /Сэтгэл судлалын нийгэмлэг, МУБИС хамтран зохион явуулсан “Монголын сэтгэл судлаачдын өмнө тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал/  2013.06.05
-       МУБИС-ийн СӨБ сургуулийн У.С тэнхим, МУБИС  -ийн ДУС багш нарын хамтарсан эрдэм шинжилгээний  хуралд “Сэтгэл судлалын талаарх зарим онолууд” сэдвээр илтгэл тавьсан. 2013.03.05
В. Оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдан явуулсан байдал:
-       2013 оны сургуулийн эрдэм шинжилгээний бага хуралд ангийн  СӨБ- II ангийн оюутан Б.Нэргүй  “Таван настай хүүхдийн хөдөлгөөний  уян хатан чанарыг тоглоомын аргаар судлах нь” сэдэвтэй илтгэл хэлэлцүүлсэн.
Г. Ном, гарын авлага:
-       Сургуулийн өмнөх боловсролын багш, хүүхэд гэр бүл хамтарч  хүүхдээ судлах, хөгжүүлэхэд туслах 4 цуврал эцэг эх хүүхдийн харилцах дэвтэр, хэвлэлийн  30-32 хуудастай гарын авлага бэлтгэн гаргалаа.
-       “Миний хүүхэд” (2-3 нас)
-       “Миний хүүхэд” (3-4 нас)
-       “Миний хүүхэд” (4-5 нас)
-       “Миний хүүхэд” (5-6 нас)
-       Дараах хөтөлбөрүүдийг шинэчлэн боловсрууллаа.
-       Хүний хөгжлийн сэтгэлзүй
-       Сэтгэл судлалын үндэс-I
-       Боловсролын сэтгэл судлал-II
-       Харилцааны сэтгэл судлал
-       Хүүхдийн хөгжлийг дэмжих нь

Д. Эрдэм шинжилгээний бусад ажил:
-       ГЭБДС-ийн магистрант Д.Оюунзамын “Мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчдын төлөвшил дэх гэр бүлийн нөлөөллийг судалсан нь” сэдэвт дипломын ажилд  шүүмж бичсэн.
-       ГЭБДС-ийн магистрант С.Түмэндэмбэрэлийн “ЕБС-ийн багшийн ёсзүй, харилцааг судалсан нь” сэдэвт дипломын ажилд тодорхойлолт бичсэн.
Е. Өөрийгөө хөгжүүлсэн байдал:
-       “Багш боловсролын тасралтгүй хөгжил” зэрэг эрдэм шинжилгээний хурал болон багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт семинар зэрэгт хамрагдан оролцсон байна. /2013-8-21-23/
-       Цахим сургалтын үндэсний төвөөс зохион байгуулсан цахим хичээл боловсруулах аргазүйн сургалтанд хамрагдсан /2013.08.23/
-       Өөрийн мэргэжлийн ур чадварыг ахиулах зорилгоор МУБИС- БСС, Боловсролын судалгаа- аргазүйн тэнхимээс зохион байгуулсан багшлах дадлагын ЗӨВЛӨХ ПРОФЕССОР бэлтгэх 2 кр сургалтанд хамрагдлаа. /2014.04.04/      
-       МУБИС зохион байгуулсан багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхтэй уялдан “Боловсролын сэтгэл судлалын эрчимжүүлсэн сургалт”-д хамрагдлаа. /2014.06.16-21/      
-       Мэргэжлийн болон судалгааны чиглэлийн 11 ном  уншиж судалсан.               
Боловсрол судалгаа- аргазүйн тэнхимийн багш Ч.Одсүрэнг  2014 оны  Сургуулийн “Оны шилдэг багш”-д   тодорхойлж байна.
БСАЗТ-ийн эрхлэгч,  дэд проф. Н.Баянмөнх
































































No comments:

Post a Comment