Monday, December 22, 2014

Б.Чимэг-эрдэнэ багшийн нээлттэй семинарын товч агуулга

  1. Сэдэв: “Үгийн гарлыг таниулах аргууд” \ОЦМХ Үгийн сан хичээлээр\
  2. Илтгэгч: Б. Чимэг- Эрдэнэ /Хэл шинжлэлийн тэнхим/
  3. Тулгуур үг:Үгийн гарал, Сэдэлжүүлэлт, Судалгаа
  4. Зорилго:
ОЦМХ үгийн сан хичээлд үгийн гарлыг өнгөцхөн судалдаг бөгөөд гүнзгийрүүлэн судлах нь түүхэн хэлзүйн хичээл юм. Гаралзүйг оюутнууд сонирхон цаашид судлах сэдлийг төрүүлэх зорилготойгоор энэхүү сэдвийг сэдэлжүүлэх хичээл болгон судлуулж байна. ОЦМХ-ны үгийн сан хичээлээр үгсийн гарлыг тодорхойлох нь оюутнуудын сонирхдог, бие даан  судлах сонирхолтой сэдэв байдаг юм.
5.    Товч агуулга:
Алтайн язгуурын хэлнээс салбарласан Монгол хэлийг үгийн гарлаар нь
         Монгол хэлний уугуул үг
         Харь үг хэмээн хоёр янзаар ангилдаг.
МХ-ний уугуул үгсийг үүсэл гарлаар нь судлахдаа
         Мэдэгдэхүүн \гарвальзүй\талаас-Энэ нь авиа дуурайж үүссэн үгс          
         Хэл \гаральзүй\ талаас-Авиа сэлгэж үг салаалж
         Мэдэхүүн \гармалзүй\ талаас-Түүхэн бүтээвэр буюу гарваль
         Хэлэх \гаралзүй\-Үгсийн гарлыг тухайн хүний сэтгэх үйлдэл ба тухайн ахуйтай холбон судалдаг.
Монгол хэлний бүх үг нь цөм язгуурын монгол үг бус бөгөөд ер нь цэвэр өөрийн хэлний үгээр бүтсэн үгсийн сантай хэл гэж байдаггүй байна. Ийм учраас монгол хэлэнд чухам ямар журмаар нэвтрэн орсон зүй тогтлыг үгсийн сангийн үүсвэр бүрэлдэхүүн болгон сонирхон судална. /Ц. Өлзийхутаг, Монгол хэлний үгсийн сангийн судлал, Уб., 1979/
Үгийн гарлыг тайлбарлахад
      Авианы хөгжлийн ерөнхий зүй тогтол
      Төрөл хэл, нутгийн аялгуунуудын харилцан тохиролцох хууль
      Тухайн хэлний дурсгалын зүйлд тохиолдох эртний хэлбэр
      Утгазүйн тогтолцоонд эзлэх байр суурийг тайлбарлах
      Цуваа цагийн үүднээс харшуулан түүхэн хэл шинжлэлийн талаас сонирхон оюутнууд судалдаг.


No comments:

Post a Comment