Sunday, December 21, 2014

Т.Сайнбаяр багшийн нээлттэй семинарын товч агуулга

Сэдэв: ОЮУН ДҮГНЭЛТ ХИЙН, ТОГТООН ЧЭЭЖЛҮҮЛЭХ

Магистр Т.Сайнбаяр
“Өрнийн ба английн уран зохиол” хичээлээр багш, гадаад хэлний боловсрол хөтөлбөрийн хүрээнд “мэргэжлийн заавал судлах хичээл” болгон IV, V улиралд судална.
IV улиралд өрнийн уран зохиолыг тэр дундаа Америкийн сонгодог уран зохиолын түүхийг эртний, дундад зууны, сэргэн мандлын, шинэ үеийн, орчин үеийн гэсэн үе шаттайгаар судлахдаа өрнийн ард түмний урлаг, соёл, нийгэм, уран сайхны сэтгэлгээний онцлог, урсгал, арга, чиглэл, хөгжлийн түүхийг гол төлөөлөгчдийн намтар, уран бүтээлүүдтэй танилцаж гоо зүйн боловсрол олгох боломжтой.
Хичээлд ашиглагдах эхийг америкийн уран зохиолын тухай 600 гаруй хуудас бүхий “Spotlight on Literature” хэмээх сурах бичгээс түүвэрлэн авсан бөгөөд хялбаршуулсан үг хэллэгтэй 30 хуудас болгон хураангуйлсан. “If You Feel Like Singing” хэмээх Америкийн уламжлалт дууны номноос дууны тухай эхээр баяжуулалт хийж дасгал, даалгавар боловсруулан нийт 7 бүлэг, 50 эх, 70 хуудас, 10000 орчим үг, 2500 орчим толгой үг, 17 гол төлөөлөгчийн намтар, 8 шүлэг, 7 дуутай хэрэглэгдэхүүн боловсруулсан. Шүлэг, дууг МР3 өргөтгөлтэйгээр өөрийн боловсруулсан “Lullaby” гарын авлагаас болон интернетээс хайж болон үгийг хянаж, засаж, зарим хэсгийг тусгай программаар тасдаж тохируулсан болно.
Зөвхөн 2500 толгой үгийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаан 3 багана болгоход 20 гаруй хуудас болох бөгөөд тайлбарыг оруулж өгвөл 100 гаруй хуудас болох юм.
Дасгал, даалгаврыг мэдээллийг боловсруулж, мэдлэгийг өөрөө бүтээх хандлагыг хамтын үйл ажиллагааны үндсэн дээр бүрдүүлэхийг үндэслэл болгоход чиглэгдсэн ОЮУН ДҮГНЭЛТ ХИЙН, ТОГТООН ЧЭЭЖЛҮҮЛЭХ арга замаар гүйцэтгүүлэх зорилготойгоор боловсруулсан.
Дасгал даалгавар нь
-       эхийг уншиж оюун дүгнэлт хийсний үндсэн дээр үг нөхөх (Fill-in-exercise),
-       уншсан эхээс тогтоон чээжилснийг шалгах үг нөхөж хэлц, хэллэг (phrase) бүтээх (Fill-in-exercise),
-       уншсан эхээс шинэ үг хэллэг чээжилснийг шалгах үг болон тайлбарыг (definition) олох (Matching),
-       уншсан эхээс шинэ үг хэллэг чээжилснийг шалгах үг болон ойролцоо утгыг (synonyms) олох (Matching)
-       Дуу, шүлэг сонсоод үг нөхөх (Listen and Fill in) гэсэн 5 төрөлтэйгээр боловсруулагдсан.
Эдгээр нь дасгал даалгаварт эзлэх хувь нь
-       эхийг уншиж оюун дүгнэлт хийсний үндсэн дээр үг нөхөх - 33%,
-       уншсан эхээс тогтоон чээжилснийг шалгах үг нөхөж хэлц, хэллэг бүтээх - 20%,
-       уншсан эхээс шинэ үг хэллэг чээжилснийг шалгах үг болон тайлбарыг олох – 22%,
-       уншсан эхээс шинэ үг хэллэг чээжилснийг шалгах үг болон ойролцоо утгыг олох 7%,
-       Дуу, шүлэг сонсоод үг нөхөх – 18% байна.
Суралцагсдад эхийг уншиж оюун дүгнэлт хийсний үндсэн дээр үг нөхөх (Fill-in-exercise),
-       уншсан эхээс шинэ үг хэллэг чээжилснийг шалгах үг болон тайлбарыг (definition) олох (Matching),
-       уншсан эхээс шинэ үг хэллэг чээжилснийг шалгах үг болон ойролцоо утгыг (synonyms) олох (Matching) дасгалууд нь эхэндээ хүнд, төвөгтэй, хэцүү байгаа нь ажиглагдаж байсан боловч цөөн хэдэн хичээлийн дараа энэ байдал өөрчлөгдсөн.
Харин уншсан эхээс тогтоон чээжилснийг шалгах үг нөхөж хэлц, хэллэг (phrase) бүтээх (Fill-in-exercise), дуу, шүлэг сонсоод үг нөхөх (Listen and Fill in) дасгалуудыг суралцагчид хялбархан гүйцэтгэж байсан. Суралцагсдын хувьд дараагийн улиралд хийж гүйцэтгэх ажил нь өмнөх улиралд танилцсан зохиолчдын зохиол бүтээлтэй танилцах ажил байх бөгөөд хялбаршуулсан хэлбэрээр нь сонсож, зохиолын талаар өөрийн санаа бодлоо бичих (Book Report) байна. Суралцагч сонсож ойлгон, тогтоон чээжилж, оюун дүгнэлт хийн бичих даалгаврыг гүйцэтгэнэ.


No comments:

Post a Comment