Wednesday, December 17, 2014

Г.Даваажаргал багшийн нээлттэй семинарын товч агуулга



“Лекцийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь” (ОЦМХ-ний өгүүлбэрзүй)
сэдэвт илтгэлийн товч агуулга

Мэдээлэл харилцаа, технологийн эрин зуунд ажиллаж амьдрах хүүхэд залууст бие дааж сурах арга барил эзэмших, цаашид өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх аргад сурах асуудал нэн чухал болж байна.Тэднийг суралцах арга технологид сургахын тулд шинэлэг байр сууринаас хандах хэрэгтэй болж байгаа бөгөөд сургах арга техник, үзэл баримтлал өөрчлөгдөн шинэчлэгдэж багш зааж сургадаг, суралцагчид багшийн заасан зүйлийг хүлээн авч чээжлэн тогтоож түүнийгээ шалгуулдаг үзлээс, суралцагчид бүтээлч үйл ажиллагааныхаа үр дүнд мэдлэг бүтээдэг онол үзэл баримтлалыг баримтлах болсонтой холбоотой сурах, сургах арга барилыг нэгдмэл байдлаар өөр хооронд нь харилцан уялдаа холбоо, шүтэлцээнд авч үзэх болжээ. Мэдлэг бүтээх үндсэн арга нь мэдээлэл дээр ажиллах явдал
Дээд сургуулийн сургалтын зохион байгуулалтын голлох арга хэлбэрүүдийн нэг болох лекц хичээлийг (ОЦМХ-ний өгүүлбэрзүй) оюутан төвт үйл ажиллагаанд суурилж,  мэдээлэл дээр ажиллуулах замаар сургалтыг зохион байгуулж туршсан туршилтын үр дүнг илтгэх юм.
Г.Даваажаргал

No comments:

Post a Comment