Friday, December 19, 2014

Г.Буянтогтох багшийн нээлттэй семинарын товч агуулга

Багш нарын нээлттэй семинарын сэдэв:
“Ном товчлол нь оюутны бие даан суралцах чадварыг дээшлүүлэх арга болох нь”
Семинарын товч агуулга:
Хичээл сургалтыг зохион байгуулахдаа багш тэнхмийн сургалтаас гадна тодорхой бие даалтын ажил хийлгэх нь оюутныг өөрийгөө хөгжүүлж төлөвшүүлэх, бие даан суралцах чадвар, аргазүй эзэмших,  цаашид амжилттай суралцах нөхцөл болно.
Бие даалтын ажлын олон хэлбэр байхаас тухайн хичээлтэй холбоотой онолын ном, сурах бичиг уншиж товчлол бичих, тэмдэглэл хөтлөх нь оюутныг үзэж буй судлагдахуунтай холбоотой нэмэлт мэдээлэл олох,  боловсруулалт хийх,  эргэцүүлэн бодох  зэрэг бүтээлч үйлд хөтөлдөг.  Иймээс ном унших арга ажиллагааны тухай урьдчилан танилцуулах, тухайн бие даалтын ажлын онцлог, зорилго,  хийх аргачлалыг боловсруулан тодорхой тайлбарлаж өгөх нь тэнхмийн хичээл болон бие даалтыг холбож судлах бололцоо олгоно.



Багш: Г.Буянтогтох

No comments:

Post a Comment