Thursday, December 18, 2014

"Оны тэргүүний багш"-д нэр дэвшиж байгаа Хэл Бичгийн Ухааны Тэнхимийн эрхлэгч, докторант Б.Мөнхцоож багшийн танилцуулга


Товч танилцуулга
Банзрагчийн Мөнхцоож- “Гурван -Эрдэнэ” БДС-ийн Хэл Бичгийн Ухааны Тэнхимийн эрхлэгч, англи хэлний багш, докторант.
Mэргэжил: англи, орос хэлний багш, орчуулагч.
Төгссөн сургууль:
ОХУ (хуучин нэрээр ЗХУ)-ын Ташкент хотын АУДС-ийг рентген, физик эмчилгээний эмч мэргэжлээр 1993 онд,
University of European languages-г англи, орос хэлний багш орчуулагч мэргэжлээр 1997 онд,
Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн магистрантурт 1998-2000 онд суралцаж  төгссөн.
Судалгааны ажлын чиглэл: Жеэндерийн хэл шинжлэл.
Бүтээл:
Хэвлүүлсэн ном сурах бичиг:
  • Р.Уэллек, О.Уоррен “Уран зохиолын онол” (хамтарсан орчуулга УБ.,1998)
  • Teach yourself EnglishУБ., 2000)
  • “Англи хэлний хэл зүй” (УБ.,2005)
  • "Англи хэлний заах арга зүй" (УБ.,2005)
  • Methodology of teaching English” (УБ., 2012)
  • Reading and Speaking” (УБ., 2012, 2014)
  • Эрдэм шинжилгээний 10 гаруй өгүүлэл бичиж хэвлүүлсэн. 
  • Англи хэл, хэл шинжлэлийн 5 номыг редакторласан.



Гурван Эрдэнэ” БДС-ийн ХБУТ-ийн багш Б.Мөнхцоожийн
2013-2014оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлан

I.Хичээл сургалтын талаар

А. Бакалаврын сургалт.

Монгол-Англи хэлний багш мэргэжлийн бакалаврын ангид англи хэл-1, англи хэлний хэл зүй-2, англи хэлний яриа бичгийн дадлага-4, англи хэлний дидактик, сонгох хичээл-англи хэлний дидактик 4хичээлүүдийг удирдаж явуулахдаа оюутны бие даасан бүтээлч үйлийг хөгжүүлэх, танин мэдэхүйн болон мэдлэг эзэмшилтийн төвшинг ахиулах, тэднийг чадваржуулахад илүү анхаарч ажиллав.
1-р ангийн English-1 хичээлийг Virginia Evans- Jenny Dooley “Enterprise- 1,2”номоор орлоо. Бие даах ажлыг Б.Мөнхцоожийн “Reading and Speaking”номоос хийж гүйцэтгүүлэв. Оюутны бие даах ажлыг 14 хоногт 1 удаа шалгаж байснаар оюутны ярих, асуултанд хариулах, уншиж ойлгох, орчуулах, өөрийн санаа бодлоо илэрхийлэх чадвар ахив. Англи хэлний мэдлэг, чадвар сул 5 оюутан байсан учир тэдний төвшинд нь таарсан олон төрлийн даалгавар боловсруулж ажиллуулсны үр дүнд сурах аргад суралцах тал дээр дэвшил гарч, өөртөө итгэлтэй болж цаашид сурах хүсэл тэмүүлэлтэй болсонд баярлаж байна.
Англи хэлний зүй-2 хичээлийг Virginia Evans- Jenny Dooley “Enterprise- 3 ном, сургуулийн Е-номын санд байгаа хэл зүйн ном сурах бичгүүд, бие даах ажилд зориулан өөрийн бэлдсэн гарын авлагыг хэрэглэн удирдан явуулав. 2-р ангийн оюутнуудын зайлшгүй мэдсэн байх 2000 үгийн толь бичгийг боловсруулж сургалтанд хэрэглэсэн нь их үр дүнтэй болов.
Англи хэлний дидактик хичээл нь оюутан, англи хэлний заах арга зүйн онолын мэдлэгийг эзэмшихийн зэрэгцээ англи хэлийг хэрхэн яаж сургах үйл ажиллагааг бие даан төлөвлөх, үр дүнг тооцох чадвар дадал эзэмшиж, багаар хамтран ажиллах арга барилд суралцахад чиглэгдэв. Оюутан бүр “мини хичээл” зааж үнэлүүлэх ажлыг хийж хэвшсэн нь онолын мэдлэгээ практикт хэрэглэх, алдаанаасаа суралцах боломжийг олгож байв. Мөн English-5 cурах бичгийн бүх хичээлүүдээр ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулж  дасгал ажлуудыг хийж багаар хамтран ажилласан нь үр дүнтэй ажил байв. Багаар нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулж хамгаалсан нь саналаа солилцох бусдаасаа суралцахад чиглэгдсэн ажил байлаа.
4-р ангийн англи хэлний яриа бичгийн дадлага хичээлийн зорилго нь нийгмийн бүхий л салбарын хүрээнд англиар ярих чадварыг дээд төвшинд ойртуулахад чиглэгдэв. Тодорхой сэдвийн хүрээнд presentation бэлдүүлэн тухайн сэдвийн дагуу мэтгэлцээн зохиож байсан нь нийгмийн олон салбарт англиар ярих чадварыг ахиулсан үр дүнтэй ажил байв. Тус хичээлээр оюутны ярих чадвар мөн үгийн нөөц хангалттай нэмэгдсэн нь бидний хичээлийн зорилго биелэгдсэн гэж дүгнэж байна.
МАХ-4 ангийн сонгох хичээл-дидактик-ийг удирдаж явуулахдаа англи хэлний мэдлэг, заах арга зүйн ур чадвар хоёрыг зэрэг сайжруулах зорилго тавин англи хэлний элсэлтийн шалгалтын 2008-2013 оны даалгаврууд дээр ажиллуулж холбогдох дүрмийг хэрхэн яаж зааж тайлбарлах тал дээр илүү анхаарч ажиллав.

Б. Магистрын сургалт.

Боловсрол судлалын магистрын англи хэл I, II хичээлийн зорилго нь орчуулга хийх арга зүйд сургахад чиглэгдэв. Боловсролын онол, судалгааны арга зүйтэй холбоотой орчуулга хийснээр онол арга зүйн талаар шинэ мэдлэг олж авч, орчуулах арга зүйд суралцаж, өөрийн мэргэжлийн холбоотой үг хэллэгийг англиар мэддэг болов. Магистрант бүр А5-ийн 10 нүүр материал,докторын ажлын хураангуй орчуулж шинээр мэдсэн үг хэллэгийг  асуугдаж дүгнүүлэв. Магистрантуудын англи хэлний мэдлэг,орчуулах ур чадварын төвшин нэлээд  ахиж  бидний хичээлийн зорилго биелэгдэв.

В. Гадаад улс оронд явуулсан сургалт.

2014 оны 04.29-с 05.12-нийг дуустал БНСУ-ын Ионсан Их Сургуулийн урилгаар Бусан хотод ажиллав. Монголын түүх,зан заншил, шашин соёлын талаар 40 цагийн хичээлийг удирдаж явуулав. Зайнаас сурч байгаа 6 солонгос оюутны англи хэлний хичээлийг даалгаварт суурилсан орчуулга ярианы аргаар орж, ТНС-ийн ангийн сургалтын төлөвлөгөөний дагуу оюутнуудын мэдлэгийн төвшинг үнэлэв. Түүхийн хичээлийг Б.Мөнхцоож “Reading and speaking” номын “About Mongolia” бүлэг сэдвийн хүрээнд ярилцах, орчуулах аргаар явууллаа. Солонгос оюутнуудын түүхийн мэдлэг сайн,сурах эрмэлзэл өндөр байв. Англи хэлний  даалгавар, бие даалтын ажлыг цаг хугацаанд нь сайн хийж дүгнүүлэв.
Тус хичээлийн жилд танхимаар орсон цагийн тооцоог хүснэгтээр үзүүлэв.

II. Анги удирдахоюутантай ажиллах, олон нийтийн ажил
  •  МАХ-2 ангийн зөвлөх багшаар ажиллаж хичээлийн жилийн эхэнд ангийн зорилго зорилтоо тодорхойлж төлөвлөгөө гарган ажиллав. 14 хоногт 1 удаа ангийн хурлыг хийж оюутнуудын сурлага, бие хүний төлөвшил болон цаг үеийн ажлын талаар ярилцаж байв. Ангийн нэгдсэн бүртгэлийг шинэчлэв.Улирлын төгсгөлд ангийн дүнг нэгтгэж сургалтын албанд өгөв.
  •  МАХ-4 ангийн оюутан М.Төгсзаяад ГЭБДС-ийн англи хэл-1 нэмэлт хичээлийг удирдан явуулахад заах арга зүйн болон багшийн ёс зүйн талаар байнга зөвлөгөө өгч ажиллав. Оюутны хичээлд дүн шинжилгээ хийж хамтарч ажилласны дүнд багшлах ур чадвар нь улам сайжирч байна.М.Төгсзаяа нь 2014 оны 4 сараас хойш сургуулийнхаа англи хэл-1 хичээлийг бие дааж удирдан явуулав.
  •  МАХ-4 ангийн оюутан Ц.Налжидмааг шавилан сургаж, англи хэлний мэдлэг чадварыг нь сайжруулах, судалгааны ажил хийх арга зүйн тал дээр зөвлөгөө өгч хамтран ажиллав. Оюутан Ц.Налжидмаа нь сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хуралд “Нохой-dog хэмээх үг орсон монгол, англи өвөрмөц хэлцийн утга, орчуулга” сэдэвт илтгэл хэлэлцүүлж 1-р байр эзлэв.
  • Дараах оюутнуудын ангийн ажлыг удирдаж хамгаалуулав. Батбазар МАХ-3 “Сургалтын идэвхитэй аргуудыг англи хэлний хичээлд хэрэглэхнь” Уртнасан МАХ-3 “Англиар ярих чадварыг хөгжүүлэ харга замууд” Анхбаяр МАХ-4 “Англи хэлний цаг заасан угтвар үгсийн хэрэглээ,тэдгээрийг заах арга зүй”
  • МАХ-4 ангийн оюутан М.Төгсзаяагийн төгсөлтийн өмнөх дадлагыг ГЭБДС дээр удирдаж ажиллав.
  • “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль дээр МАХ-3 ангийн оюутан Батбазар, Дэлгэрмаа, Цолмонгоо, Эрдэнэцэцэг нарын багшлах дадлагыг удирдаж нийт 12 цагийн дүнтэй хичээлд сууж зөвлөгөө өгөв. Оюутнууд багшлах дадлагын хуваарийн дагуу хичээлийн бэлтгэлээ сайтар базааж, өгсөн зөвлөгөө зөвлөмжийг тусгаж ажилласнаар багшлах арга, эв дүй нь сайжирч өөрсдөдөө сэтгэл хангалуун байв.
  •  Магистрантуудын бие даах ажлыг шалгаж үнэлэв.
  •   Хөрвөх ангийн болон зайнаас суралцагчдад төлөвлөгөөний дагуу даалгавар өгч гүйцэтгэлийг үнэлэв.
  •  Зайны сургалтын япон оюутан Ота Рэй, солонгос оюутан Сора Чой нараар англи хэлний ярианы 10 цагийн хичээл заалгаж зөвлөгөө өгөв. Тэдний англи хэлний мэдлэг сайн боловч заах арга зүй тал дээрээ анхаарах сурч, судлах зүйл их байгаа нь ажиглагдаж байв.
  • Сургуулийн болон тэнхимийн төлөвлөгөөт ажлын хуваарьт тусгагдсан англи хэлний АХА тэмцээн, англи хэлний олимпиад, англи хэлний багш мэргэжил сурталчлах ажлуудыг мэргэжлийн багш нартай хамтран зохион байгуулав.
  • Энэтхэгийн Texas сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж МАХ-3 ангийн оюутан Т.Түмэнжаргал 6 сарын англи хэлний сургалтад амжилтай суралцаад ирэв.
  •  Нийслэлийн 1-р сургуулийн 6г ангийн сурагчдад “Англи хэлийг амжилттай сурах арга замууд” лекц уншиж зөвлөгөө өгөв.

III. Ном, гарын авлага, хөтөлбөр
  • Англи хэлний “Reading and speaking”номыг хэвлүүлэв. (2 дахь хэвлэл)
  • Англи хэлний багш нарт болон мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан “Effective activities in English class (Англи хэлний хичээлд хэргэлэгддэг бүтээлч аргууд) гарын авлагыг хэвлэлд бэлдэж Эрдмийн Зөвлөлөөр хэлэлцүүлэв.
  • Англи хэлний хэл зүй-2, англи хэлний яриа бичгийн дадлага-3, англи хэлний яриа бичгийн дадлага-4, англи хэлний дидактик хичээлийн хөтөлбөрийг шинэчилэв.
  • Англи хэлний сонгох хичээл-дидактик 4 хичээлийн хөтөлбөрийг шинээр боловсруулав.
  • Магистрын англи хэлний хичээлийн хөтөлбөрийг шинээр боловсруулав.
  • Хичээл бүрээр оюутны эзэмших чадварын жагсаалтыг боловсруулав.
  • Англи хэлний төгсөлтийн шалгалтын хөтөлбөр боловсруулав. 
  • Шинэ багшийн сургалтын хөтөлбөр боловсруулав.
  • Сургуулийн веб дэх өөрийн блогыг ажиллуулав.
  •  Сургуулийн Е-номын санд 20 ном оруулав.

IY. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

      1. Тус хичээлийн жилд эрдэм шинжилгээний 5 өгүүлэл
           (гадаадад 1, дотоодод    4) хэвлүүлэв. Үүнд:
  • Байкальский Экономико-Правовой Институт. Материалы межвузовской научно-практической конференции.   Выпуск 5  “Гендерные аспекты в пословицах”  стр 33-40.Улан-Удэ.,2014.
  • МУИС. Монгол судлалын сургууль. Эрдэм шинжилгээний бичиг. Боть 2 (384)“Монгол зүйр цэцэн үгэн дэх жеэндерийн хандлага хувилбаруудын хэл зүйн харьцаа” ЭШ өгүүлэл тал 152-159. Уб., 2013.
  • МУИС. Монгол хэл, соёлын сургууль. Эрдэм шинжилгээний бичиг. Боть XXXYI(386)“Монгол, англи зүйр  цэцэн үгэн дэх үнэлэмжийн асуудал” ЭШ өгүүлэл тал 64-69. Уб., 2013.
  • Гурван-Эрдэнэ багшийн дээд сургууль. Эрдэм шинжилгээний бичиг. Боть8 “Аман зохиол дахь эмэгтэй хүний үнэлэмжийн тухайд” ЭШ өгүүлэл тал 145-153, 2013
  • Гурван-Эрдэнэ багшийн дээд сургууль. Эрдэм шинжилгээний бичиг. Боть9 “Аман зохиол дахь жеэндерийн илрэл”ЭШ өгүүлэл тал 23-27.Уб., 2014
   2. Их дээд сургуулийн англи хэлний багш нарын дунд зохиогддог сургалт арга зүйн семинарт “Англи хэлний хичээлийн үр дүнг сайжруулахад Блум-ын таксономыг хэрэглэх арга зүй” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
   3. ХБУТ-ийн багш нарын багийнсеминаруудыг удирдаж явуулав.
  4. ХБУТ-ийн багш нарын багийнсеминарт “Даалгаварт суурилсан англи хэлний хэл зүйн  хичээл” -ийн талаар танилцуулж ярилцав.
  5. ГЭБДС-ийн нийт багш нарын хүрээнд болдог нээлттэй семинарт “СОЛО таксономи ба үнэлгээ”  сэдэвт семинарыг  хэлэлцүүлэв.
   6. Сургуулийн “Эрдэм шинжилгээний бичиг”-ийн англи хэлний редактораар ажиллав.
   7. Магистр Б.Энхзулын “Сурагчид интернет ашиглан англи хэлний унших чадвараа бие даан хөгжүүлэх нь” магистрын ажлыг удирдаж хамгаалуулав.
   8. Судалгааны ажлын хүрээнд англи,орос хэл дээр 10 гаруй ном уншиж судлав.

Дүгнэлт
Тус хичээлийн жилд дэвшүүлсэн оюутныг сурах арга барилд сургах, чадваржуулах, англи хэлний мэдлэг эзэмшилтийн төвшинг ахиулах, шавилан сургаж буй оюутныхаа англи хэлний мэдлэг, чадварыг  дээд төвшинд хүргэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлын арга барилд сургах, өөрийн судалгааны ажлын хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллүүд бичиж хэвлүүлэх гэсэн зорилтуудаа бүрэн биелүүлсэн гэж дүгнэж байна.

No comments:

Post a Comment