Sunday, December 14, 2014

"Оны тэргүүний оюутан"-д нэр дэвшиж байгаа оюутан М.Мөнхзулын дэлгэрэнгүй танилцуулга

“Гурван –Эрдэнэ” багшийн дээд сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилд тэргүүний оюутанд нэр дэвшиж буй СӨНХ багш мэргэжлийн ангийн оюутан М.Мөнхзулын тодорхойлолт
Ургийн овог:Жалайр
Овог: Мягмардорж
Нэр: Мөнхзул
Төрсөн он  сар өдөр:  1994.11.11
Яс үндэс:          Халх
Төгссөн сургууль, он:Говь – Алтай аймаг 3-р сургууль 
Бие хүний төлөвшил: Б.Мөнхзул нь эелдэг даруу, аливаад ажил хэрэгч ханддаг, хамт олондоо нэр  хүндтэй, хувийн зохион байгуулалт сайтай зорьсон зорилгодоо хүрдэг, багаар болон бие даан ажиллах чадвар сайтай, соёлч боловсон зантай.
Нийгмийн идэвх оролцоо:Б.Мөнхзул нь удирдан зохион байгуулах чадвартай, сургууль болон хамт олны ажилд хамт олноо манлайлан идэвхтэй оролцдог.
Оюутны эрдэм шинжилгээний хурал, оюутны урлагын наадам, Спортын тэмцээнүүдэд идэвхтэй оролцож багаараа болон хувиараа амжилт гаргаж байсан.
Суралцах хугацаанд гаргасан амжилт, шагнал урамшуулал:
Сурлагаар:
2012- 2013 оны хичээлийн  жилд 3,4 голчтой буюу “А” үнэлгээтэй суралцсан.
2013-2014 оны хичээлийн жилд 3,2 голчтой буюу “А” үнэлгээтэй суралцсан.
Оюутны эрдэм шинжилгээний бүтээлээр:
2014 онд Оюутны эрдэм шинжилгээний хуралд  “4 настай хүүхдийн харааны болон сонорын ойг судалсан нь” илтгэлээр амжилттай оролцож салбар хуралдаанаас 2-р байр
Спортоор:
2013 онд “Дэм дэмэндээ” багийн тэмцээнд 2-р байр
2014 оны оуютны гар бөмбөгийн тэмцээнд багаараа 3-р байр
Урлагаар
2013, 2014 оны Оюутны урлагын наадамд тогтмол амжилттай оролцдог ба хамтлаг бүжгээр оролцож тусгай байрт тус тус шалгарч байв.
Олон нийтийн ажилд оролцсон оролцоо:
·         Мод тарих өдөрт оролцсон.
·         Ангидаа өндөр настан туслах үйл ажиллагаанд оролцсон.
·         Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд туслах өдөрт оролцсон.
Дээрх амжилтуудаас харахад оюутан Б.Мөнхзул нь хамт олноо сурлагаараа тэргүүлэхээс гадна, урлаг, спортын бүх талын ажилд идэвх зүтгэлтэй манлайлан оролцдог болох нь харагдаж байна.
Мэргэжлийн багшийн тодорхойлолт:
М.Мөнхзул нь сурах идэх сайтай сонгон суралцаж байгаа мэргэжилдээ дур сонирхолтой бие даан суралцах болон, багаар ажиллах чадвар сайтай оюутан юм. Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлийн хувьд эзэмшсэн байх чадваруудыг бүрэн эзэмшиж байгаа чадварлаг, авьяаслаг оюутан юм.
Суралцаж байсан хугацаанд авсан шагнал   СӨБ3А М.Мөнхзул
·         Ангийн тэргүүний сурагч  -          Тууз өргөмжлөл     \ 2002 он \
·         Говь-Алтай аймгийн ой  -  100 x 400  метрийн гүйлт  2 байр мөнгөн медалл , өргөмжлөл , мөнгөн шагнал \2010 он\
·         Сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн  -  2 байр мөнгөн медалл  , өргөмжлөл, мөнгөн шагнал   \2009 \
·         Сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн -  1-р байр Алтан медал, өргөмжлөл,  мөнгөн шагнал \  2010 он \
·          Татвар хэрхэн төлөх вэ ? Эссэ бичлэгийн уралдаан – 3-р байр өргөмжлөл , мөнгөн шагнал   \ 2010 он\
·         Сургуулийн аварга Буухиа гүйлт  -               100 X 400 метр  1-р байр алтан    медалл , Өргөмжлөл, Мөнгөн шагнал  \ 2010 он \
·         Алсийн зайн гүйлт 1500 метр       -         2р байр мөнгөн медалл   Өргөмжлөл,мөнгөн шагнал   \2009\
·          ШУТИС –КТМС менежментийн салбарын гар бөмбөгийн тэмцээн – 3р байр хүрэл  медал өргөмжлөл
·         Оюутны эрдэм шинжилгээний хуралд “4 настай хүүхдийн ойн хөгөжлийг судалсан судалгаа “                      -  2р байр , мөнгөн шагнал \ 2013\
·          Сургуулийн аварга шалгаруулах  гар бөмбөгийн тэмцээн  -   3 байр хүрэл медалл, мөнгөн шагнал  2014

Тодорхойлолт гаргасан:
Ангийн зөвлөх багш : ....................................Ч.Одсүрэн
СӨНХ-ийн багш мэргэжлийн багш:....................Б.Түвшинжаргал

No comments:

Post a Comment