Sunday, December 14, 2014

"Оны тэргүүний оюутан"-д нэр дэвшиж байгаа оюутан Б.Энхмэндийн дэлгэрэнгүй танилцуулга



Овог : Батжаргал
Нэр:Энхмэнд
Ам бүл:3
Хэлэх дуртай үг:Цагийн юм цагтаа
Дуртай спорт:шатар, гар бөмбөг, теннис
Хобби:шүлэг зохиох




1.Спортын амжилт:
·         1-5 анги,7,11 ангиудад сургуулийнхаа шатрын аварга
·         ГЭБДС-н гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд “Гутгаар” байр тус тус эзэлсэн.
2. Сурлагын амжилт:
·         5,9-р ангийн шилдэг сурагч
·         ГЭБДС-д суралцах хугацаандаа 6 улиралд “А” үнэлгээтэй суралцлаа.
Голч дүн :
1-р улирал-3,9
2-р улирал- 3,7
3-р улирал – 3,8
4-р улирал- 3,7
5-р улирал-3,7
6-р улирал-3,7
Оюутны бүтээлийн сангийн хамгаалтыг 2 жил цаг хугацаанд амжилттай хамгаалсан. Ангийн ажил бичихдээ доктрант М.Ичинноров багшийн удирдлаганд   “Хүүхдийн ёс суртахууны дадал хэвшлийн судалгаа ” сэдвээр бичиж 91%А хамгаалсан. Ангийн ажил бичсэнээрээ миний хувьд дараах чадварт суралцдаг. Үүнд:
1.    Эрэл хайгуул хийж сурах
2.    Мэдээлэл боловсруулж сурдаг
3.    Судалгааны боловсруулалт хийж сурсан
4.    Судалгааны үр дүнг хүснэгтэнд боловсруулж сурсан
5.    Ишлэл зүүлт авах гэх мэтчилэн маш олон  зүйлийг өөртөө тусгаж авсан.
Сургуулийн эрдэм шинжилгээний хуралд доктрант М.Ичинноров багшаар удирдлаганд “Оюутнуудын хичээлийн сэдэлжүүлэлтэд хийсэн судалгаа” сэдвээр оролцож байсан.
БГД-н “Суралцагч-28” лаборатори сургуульд “Ажиглах дадлагаа” 98%-тай  амжилттай хамгаалж багшлахуйн суурь мэдлэгтэй болсон. Дадлагын үед тодорхой бэрхшээл тулгарч байсан хэдий ч багш нарынхаа тусламжтай даван туулсан. Дурдвал:
Ø  Сандрал
Ø  Хүүхэдтэй ойлголцлох
Ø  Хичээл заах гэх мэт бэрхшээлүүд тулгарч байсан. Үүнээс  хүн алхам тутамдаа бэрхшээлтэй тулгарч байдаг харин тэр бэрхшээлээс гарах арга зам нь би өөрөө гэдгийг л маш сайн ойлгож авсан.
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Жагдалын Лхагваа”-н  нэрэмжит ЕБС-д  Төгсөлтийн өмнөх дадлагаа амжилттай хийж  тухайн сургуулийн 1,5-р ангид давхар дадлага хийж, багш нарын сургалтанд сууж, сурагчдад хүмүүжлийн ажлууд зохион явуулсаныг минь өндрөөр үнэлж талархал, тодорхойлт гардуулж өгсөн нийт олонд баярлаж талархсанаа илэрхийлье
Монгол хэлний хичээлийн бие даалтаар  “ Сэтгэхүйн тааврууд” ном эмхэтгэсэн.
Удирдан зохион байгуулсан ажлууд
·         2-р курсэд Унших үг хичээлийг чиглүүлэгч оюутан
·         Магистр Б. Нарантуяа багшийн “Суралцахуйн хөтөлбөр”-ийн хүрээнд  БАБ –н 2-р курсийн оюутануудад:
Ø  Зөвлөх яриа
Ø  Хүн байгаль хичээлээр хичээл зааж байсан
Ø  Ажилтай орлоготой Монгол залуу хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Дөрвөн бэрхбагийн ахлагчаар ажиллаж 9 сарын20 ны Дорноговь аймгийн сумдуудын  хэмжээнд  тайлангаа илтгэх уралдаанд оролцсон.

Тэмцээн уралдаан:
1.    Дадлагын багш нарын зохион явуулсан “Алтан хонх” тэмцээнд 1-р курст тэргүүн байр
2.    Сургуулиас зохион явуулсан “English Corner Day”тэмцээнд амжилттай оролцсон.

3.    3-р курст Самбарын бичлэгийн уралдаанд  тэргүүн байр
4.    2-р курс- Хэл бичгийн тэнхимээс зохион явуулсан  алдаагүй бичгийн уралдаанд ангиасаа шалгарч сургуулийн хэмжээнд зохион оролцсон.
5.     2-р курс-Хэл бичгийн тэнхимээс зохион явуулсан монгол бичгийн олимпиадад 2-р байр эзэлж байсан.
Багш мэргэжлийн үнэ цэнэ, бахархалыг мэдэрүүлж байгаа сургууль, багш нар, мөн шавь нартаа маш их баярлаж явдагаа илэрхийлье.

No comments:

Post a Comment