Friday, December 12, 2014

Сургуулийн бүтэц

ХОЁР ДАХЬ УДААГАА МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭЖ,
АТТЕСТАТЧИЛАГДСАН  “ГУРВАН-ЭРДЭНЭ”  БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ


   СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

           “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль (БДС) 1993 онд байгуулагдсан. Нийт зургаан мэргэжлээр 700 гаруй оюутан суралцаж, 30 орчим профессор багш нар ажиллаж байна. 2003, 2008 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн. 2011 онд аттестатчилагдсан. Тус сургууль нь 1996 оноос хойш монгол хэл-уран зохиол, бага анги, түүх-уран зохиол, монгол-англи хэл, математик-мэдээлэл зүй, түүх-нийгэм судлалын багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, сэтгүүлч, аялал жуулчлалын менежер мэргэжлээр нийт 1800 гаруй мэргэжилтнийг бакалавр зэрэгтэй төгсгөсөн. 2004 оноос боловсролын онол, түүх мэргэжлээр магистрын түвшний сургалт явуулж байна. Нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь үндсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаагийн дотор ЕБС болон их, дээд сургуулийн багш, аймгийн боловсрол соёлын газарт мэргэжилтэн, удирдах ажилтан, сэтгүүлч, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажил эрхэлж байна.


СУРГАЛТ ЯВУУЛЖ БУЙ МЭРГЭЖИЛ

·         БАКАЛАВРЫН ТҮВШИНД
o   Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн
o   Багш, бага ангийн
o   Багш, монгол хэл-уран зохиолын
o   Багш, монгол хэл-англи хэлний
o   Багш, түүх-нийгэм судлалын
o   Багш, математик-мэдээлэл зүйн
o   Багш, математикийн

·         МАГИСТРЫН ТҮВШИНД
Ø  Боловсролын онол, түүх

·         Дипломын зэрэгтэй бага ангийн багшид бакалаврын зэрэг олгох 1 жил, өөр мэргэжилтэй, эсвэл багш мэргэжилтэй боловч мэргэжлээрээ болон мэргэшлээрээ хөрвөж монгол хэл-уран зохиол, түүх-нийгэм судлал, монгол хэл-англи хэл, математик, бага ангийн багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн (цэцэрлэгийн) багш  болохыг хүссэн хүмүүсийг 1-2,5 жилийн ангид элсэн суралцахыг урьж байна.

СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ
Ø  Сургалт чанартай, дотоод гадаадын оюутныг 20 жил сургаж төгсгөсөн туршлагатай.
Ø  Сургалтыг “Чадварт суурилсан сургалт, гэгээрэлд чиглэсэн боловсрол” гэсэн  сонирхолтой, шинэ хэлбэрээр явуулна.
Ø  Англи хэлийг үндсэн мэргэжлийнхээ зэрэгцээ 3-4 жил тасралтгүй суралцах боломжтой.
Ø  Оюутан бүрийг сургахыг гол зорилгоо болгодог.
Ø  Манай төгсгөгчдөөс дөрвөн оюутан эрдэм шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэн судалснаас  хэл шинжлэлийн ухааны докторын зэргийг хоёр төгсгөгч хамгаалсан. Мөн монгол хэл-уран зохиолын мэргэжлийн багш нарын улсын олимпиад, ур чадварын уралдаан, сурган хүмүүжүүлэх уншлага, нэгж хичээлийн хөтөлбөр шалгаруулах зэрэг улсын чанартай уралдаанд олон төгсгөгч амжилттай оролцож байна.
Ø  Оюутан-багшид багш хүний цогц чадамжийг эзэмшүүлэхийг чухалчлан 1 дүгээр курсэд “Хүн байх ухаан” хичээлийг заавал судлах цаг болгон сургалтын төлөвлөгөөнд тусгасан нь зохих үр дүнгээ өгч байна. Мөн хичээлийн бус цагаар оюутны чадварыг хөгжүүлэх зорилгоор төрөл бүрийн дугуйлан хичээллүүлдэг. Уран зохиолын дугуйлангийн хоёр оюутан яруу найргийн түүвэр хэвлүүлээд байна.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо, Монгол хэлбичгийн улсын олимпиад зохион байгуулах хороо, МУБИС, МУИС, Боловсролын хүрээлэн зэрэг дотоодын мэргэжлийн байгууллагууд болон Оросын холбооны Буриад улсын Улаан-Үдийн их сургууль, Өвөрмонголын Хөх хотын багшийн их сургууль, Тайландын зүүн Азийн их сургууль, Оросын холбооны улсын Халимагийн их сургууль, БНСУ-ын Ёнсан их сургууль, Энэтхэгийн Техас дээд сургууль зэрэг сургуулиудтай хамтран ажиллаж байна.
Мөн Энхтайвны корпусын шугамаар АНУ-аас мэргэжилтэн багш нар уригдан ирж, оюутан залуучуудын англи хэлний боловсролыг дэмжин ажилладаг.







No comments:

Post a Comment