Monday, November 3, 2014

МХУЗ-ийн багш мэргэжлийн төгсөлтийн шалгалтын хөтөлбөр



“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
ХЭЛБИЧГИЙН УХААНЫ ТЭНХИМ















ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
(могнол хэл-уран зохиолын багш мэргэжил)























Улаанбаатар хот
2014 он

ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
(Орчин цагийн монгол хэл, дидактик)



Зорилго
“Гурван-Эрдэнэ” БДС-ийг “Монгол хэл, уран зохиолын багш” мэргэжлээр төгсч буй оюутнуудын эзэмшсэн байвал зохих авиа зүй, үгзүй, өгүүлбэрзүй, үгийн сан судлал, монгол бичиг, найруулгазүй, хэл шинжлэлийн удиртгал, монгол хэл шинжлэлийн түүх, эх судлал, монгол хэл заах аргын талаарх мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн түвшинг тодорхойлж бакалаврын зэрэг олгох эсэхийг шийдвэрлэх зорилготой.

Шалгалтын арга, хэлбэр
·         Онолын шалгалтыг авахдаа: Хэл шинжлэлийн онол болон заах аргын асуултыг амаар асууж шалгана.
·         Чадвар илрүүлэх даалгаврын гүйцэтгэлийг шалгахдаа: Өгөгдсөн эх дээр авиа, бүтээвэр, үгийн сан, өгүүлбэрзүй, эхийн задлал хийж, монгол бичгээр бичүүлнэ.
  
Шалгалтын агуулга

Онолын асуулт

1.     Авиазүйн ухааны судлагдахуун, үндсэн асуудал, судалгааны аргууд
2.     Хэлний авиа өөрчлөгдөн хувьсах тухай
3.     Хэлний авиаг өгүүлүүр, сонсолзүй, үүргийн талаас хэрхэн тодорхойлдог вэ?
4.     Хэлзүйн судлах зүйл, хэлзүйн утга, хэлбэр, арга, хэлзүйн айн тухай
5.     Холбох ёс, үг ба өгүүлбэрийг холбох холбоо, арга хэрэглүүр тус бүрийн онцлог
6.     Холбоо үг, түүний ангилал.  Чөлөөт  ба чөлөөт бус холбоо үг, тэдгээрийн онцлог. Холбоо үг өгүүлбэр хоёрын ялгаа
7.     Үгсийг аймаглах зарчмууд, монгол хэлний үгсийн аймгийн бүрэлдэхүүн, эрдэмтдийн санал
8.     Үгийн сан судлалын үндсэн асуудлууд, онцлог
9.     Үгийн сан баяжих арга замууд
10.  Бүтээвэр, түүний ил ба далд хувилбар, ангилал, тэг бүтээврийн тухай
11.  Үг бүтэх аргын тухай ойлголт. Дагаврын болон үг нийлэх аргаар үг бүтэх нь
12.  Монгол үгийн бүтцийн онцлог. Язгуур бүтээвэр түүний ангилал онцлог, дагавар ба нөхцөл бүтээвэр тус бүрийн онцлог шинжүүд
13.  Нэрийн ба үйлийн холбох нөхцөл, тус бүрийн утга, үүрэг
14.  Үл хувилах үгсийн аймаг, тэдгээрийн утгазүй, хэлзүйн онцлог
15.  Туслах үгс, тэдгээрийн үүрэг
16.  Орон цагийн нэр, түүний утгазүй, хэлзүйн онцлог
17.  Үйл үг түүний утгазүй, хэлзүйн онцлог шинж
18.  Жинхэнэ нэр, түүний утгазүй, хэлзүйн онцлог шинж
19.  Төлөөний үг түүний утгазүй, хэлзүйн онцлог
20.  Өгүүлбэрзүйн судлагдахуун, үндсэн асуудал, нэгжүүдийн бүрэлдэхүүн, тогтолцоо, судалгааны тойм
21.  Хэлбэржсэн үг, түүний утга, үүрэг, хэв шинж
22.  Өгүүлбэрийн гишүүн, түүний ангилал. Судалгааны тойм.
23.  Өгүүлбэрийн  гол, дэд, захын дэлгэрүүлэгч гишүүд, тэдгээрийн илрэх байдал, харьцаа, хэлбэржилт (үүр өндгийн загвар дээр тайлбарлах)
24.  Энгийн өгүүлбэр, түүний ангилал. Бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийн тухай.
25.  Нийлмэл өгүүлбэр. Судалгааны тойм, ангилал
26.  Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, түүний хэсгүүдийг холбох арга, хэрэглүүрүүд
27.  Угсарсан нийлмэл өгүүлбэр, түүний үндсэн шинж, ангилал
28.  Харилцан захирсан нийлмэл өгүүлбэр, түүний илрэх шинж
29.  Байц ба тусагдахуун гишүүн өгүүлбэрийн ялгаа, тус бүрийг  холбох арга,  хэрэглүүр
30.  Тодотгол гишүүн өгүүлбэр, түүний илрэх нь
31.  Найруулга зүйн судлагдахуун, үндсэн асуудал 
32.  Найруулгад тавих шаардлага, түүнийг зөрчсөнөөс илрэх алдаа, ангилал
33.  Эрдэм шинжилгээний найруулга, түүний  онцлогууд
34.  Уран зохиолын найруулга, түүний  онцлогууд
35.  Сонин нийтлэлийн найруулга, түүний  онцлогууд
36.  Албан бичгийн найруулга, түүний  онцлогууд
37.  Ярианы найруулга, түүний  онцлогууд
38.  Эх судлалын ухааны судлагдахуун, үндсэн асуудал, эхийн нэгжүүдийн тогтолцоо
39.  Эхийг утга, бүтэц, хувиргал, соёлын үүднээс задлан тайлбарлах тухай
40.  Эх зохиоход тавих шаардлага, эхийг ангилах нь. Эхийн доторх хэсгүүдийг холбох арга хэрэглүүрүүд
41.  Утга судлалын ухаан, түүний судлагдахуун
42.  Монгол хэлний хөгжлийн түүх, түүний үе шат
43.  Орчин цагийн монгол хэл аялгуунуудын тухай

Дидактикийн асуулт

1.      Дидактикийн хичээлийн үзэл баримтлал, зарчмын тухай
2.     Монгол хэлний боловсролын стандартын хэрэгцээ, зорилго, зорилт, бүтцийн тухай
3.     Монголхэлний боловсролын стандарт, агуулгын айн тухай
4.     Монгол хэлний боловсролын аргазүйн стандарт, аргазүйн зарчмын тухай
5.     Цогц чадамж гэж юу вэ ? Таны сургалтад цогц чадамж хэрхэн илэрдэг вэ?
6.     Орчин үеийн хичээл, түүнд тавигдах шаардлага
7.     Хичээл хоорондын уялдаа холбоо
8.     Хөтөлбөр боловсруулах аргазүй
9.     Багш бол бүтээлч, хөгжингүй, үзэл баримтлалдаа үнэнч байх зарчмыг тайлбарлана уу ?
10.  Хөтөлбөр боловсруулахад юуг голчлон анхаарвал зохистой вэ?
11.  Сурах бичгийн дасгал, даалгаврыг хэрхэн ажиллавал зохистой вэ?
12.  Сургалт амжилттай болохын үндэс юу вэ?
13.  Мэдлэгийн шаталсан тогтолцоог тайлбарлана уу?
14.  Өнөөгийн боловсролын чиг хандлага, онолын тухай
15.  Үнэлгээний стандартын тухай? Хүүхдийн суралцаж буй байдлыг хэрхэн үнэлбэл зохистой вэ?
16.  Хүүхдийн нас сэтгэхүйн онцлог сургалтад  хэрхэн нөлөөлөх вэ ?
17.  Өгүүлбэр заах аргазүйн онцлог, түүнийг жишээн дээр тулгуурлан ярина уу?
18.  Эх заах аргазүйн онцлог, түүнийг жишээн дээр тулгуурлан ярина уу?
19.  Үг, бүтээвэр заах аргазүйн онцлог, түүнийг жишээн дээр тулгуурлан ярина уу?
20.  Үгийн сан заах аргазүйн онцлог, түүнийг жишээн дээр тулгуурлан ярина уу?
21.  Монгол хэлний хичээлд сургалтын ямар ямар бүтээлч аргыг хэрэглэвэл оновчтой вэ? Яагаад?
22.  Сурагчийн сурах сэдэл тэмүүллийг хэрхэн хөтлөх вэ?
23.  Багаар ажиллахын давуу ба сул тал? Багаар ажиллуулах арга хэлбэрийн тухай ярина уу ?
24.  Эх хэлний сургалтын давуу тал, эх хэлний сургалтын цогц чадварын талаар ярина уу ?
25.  Үнэлгээ, түүний хэлбэрүүд
26.  Шийдвэрлэх асуудалд тулгуурласан практик үйлийн аргын тухай
27.  Сургалтын аргын давуу ба сул талын тухай ? Хэрхэн зөв ашиглах вэ ?
28.  Интеграцийг хичээлд хэрхэн хэрэглэх вэ?
29.  Орчин үеийн сургалтын онцлог нь юу вэ ?
30.  Ур ухаан төлөвшихүй, мэдлэг эзэмшихүйг хэрхэн бий болгох вэ?
31.  Хэлний нэгжүүдийг дөрвөн айн талаас тайлбарлан таниулахад анхаарах зүйлс
32.  Эх судлалын хичээлээр ямар цогц чадамжийг эзэмшүүлэх вэ?
33.  Хичээлд шинжилгээ хийх ДСЭБ \SWOT\-ын аргын тухай ярина уу?
34.  Хичээлд шинжилгээ хийх аргуудын тухай жишээгээр тайлбарлана уу?
35.  Үнэлгээний шалгуур, жишиг даалгаврыг хэрхэн боловсруулах вэ?
36.  Сурагч төвтэй сургалт дахь багшийн оролцоо, үйл ажиллагааны тухай
37.  Блүүмийн асуултын аргын тухай
38.  Пирамид арга, онцлог үр дүнгийн тухай
39.  Сэтгэхүйн 6 дүрслэл буюу Блүүмийн таксономийн тухай ярина уу ?
40.  Боловсролын шинэчлэлд оюутны ямар ямар оролцоо байх вэ?

Чадварын асуулт

Эхийн түвшинд
·         Өгөгдсөн эхүүдийн дөрвөн санааг өгүүлэгдэхүүн, бүтэц, зохиомж, явдалтай холбон тайлбарлана.
·         Тодруулсан үгсэд үгзүйн  болон авиазүйн бүрэн задлал хийнэ.
·         Эхийн доторх онцолсон өгүүлбэрийг бүтцээр нь задлаад,  монгол бичгээр хөрвүүлж, дэвтэрт болон самбарт алдаагүй, цэвэр сайхан бичнэ.
Найруулгазүй
·         Өгөгдсөн сэдвүүдийн дор найруулгын 4 хэв маягаар эх зохионо. (Үгийн тоо: тус бүр 40) “Хүн”, “Сэтгэл”, “Амьдрал” гм
·         Ажилд орох өргөдөл бичнэ.
·         Сурагчийн тодорхойлолт бичнэ.
·         Өгөгдсөн найруулгын алдаатай өгүүлбэрийн алдааг тодорхойлж, засч бичнэ.



Жишиг эхүүд
1.     Зохирохуй
... Бороо бүүр онгойход орой болж, хувцас нэвт норсон байна. Майхан руугаа алхана. Инээд хүрнэ.
Дотроо бодно: “Ай энэ, орон болин орох шиврээ бороог дээ! Хувцас норгон, хатаан норгосоор ус болгочихожа.з шүү! Хууран болин хуурахын үлгэр-энэ муу орон болих бороонд би шалба норчихлоо! Хадан болин хадсаар ч хийхээ хийчихлээ. Аяа, зохирохуй хэмээгч энэ бус байгаа?”...
Инээд хүрнэ. Норсон майхан руугаа норсон хувцастайгааү.з алхана.
Хадаж мөрлөсөн нойтон өвс ард ногоорно.
Майхандаа хүрнэ...
Бороо шивэрнэ...
Галаа түлнэ...
Галын дөл инээд алдана...
Хадаж мөрлөсөнү.з нойтон өвс майхны үүдээр харагдана. Галын дөл бид хоёр инээд алдана.
/Д.Урианхай/

2.     Мөс
Мөсийг юутай ч зүйрлэж боломгүй мэт санагддаг. Мөсний мөн чанарт нэвтэрье гэвэл харах багадна. Барих ч багадна. Харин амтлах хэрэгтэй.
Хэлэн дээрээ тавиад, нүдээ анин зугуухан хүлхү.з. Хүлхэх тусам та мөсний ариун тунгалгийг мэдрээд зогсохгүй аливаа шинэ сэргэг юмны шинж болсон бусдаас ялгагдах содон сонины нь мэдрэх болно. Шинэхэна.з цасны үнэр, амтыг зөвхөн мөс л удаан хадгалж чаддаг юм байна ч гэж бодогдож мэднэ. Энэ бүхэнд сатааралгүй цааш нь хүлхэх хэрэгтэй. Хүлхэн хүлхсээр эцэст нь та зөвхөн мөсөнд л байдаг тэр нэгэн гайхамшигт шинж чанарыг мэдэх болно. Тэр бол идэр есийн жавар. Мөсний чинхүү мөн чанар нь энэ. Хүлхэх тусам жижгэрэх авч дуусан дуусталаа мөнөөх жаврааү.з хадгалан хадгалсаар дуусдаг. Магадгүй, аливаа  ариун тунгалаг юм бүхэн өөрийн мөн чанарыг дуусан дуусталаа хадгалдаг ч байж мэднэ.
/Д.Батбаяр/

3.     Сүүдэр
Баруун уулын хэцэд зэс хөөмөл шиг наран туяандаа аргамжаатай мэт  тонгойжээ. Арван сарын сэрүүн өдрүүдийнү.з үүлгэр салхиа.з навчаа үдсэн моддын нүцгэн мөчрийг тохуурхан сэвнэ. Үүл хаасан Цагаан шовхын сүүдэр бэлрүүгээ сунан сунан мөлхөнө.
             Миний сүүдэр ч биеийг минь уртасган уртасган газар эсгэх агаад хөдөлгөөн бүрийг минь элэглэн давтана. Үдийн л үед өвдөг доогуур шургах нь холгүй булталзаж ү.з байсан сүүдэр  ийн сунасан нь буцах цагийг сануулан сүүдрээр минь анхаарлын тэмдэг тавьсан санагдана. Сүүдэр уртсах нь нар надаас холдсоор яваагийн шинж ажээ. 
                          /Н.Өлзийбат/

4.     Намар
            Хүдэнтэх уулын оройг харганын ноос шиг үүлс бүчнэ. Үнэгэн зоо шиг ухаа хөндийд хийсэх хамхуул үргэсэн зээр шиг цахилан одно. Нуур шиг цэлийх хөх тэнгэрт нүүдлийн шувууд тугийн зэв шиг хошуурна. Унасан морины дэлнээс сэрүү татаж, удахгүй ирэха.з өвлийн зарыг шивнэнэ. Намрын тариан дунд сар хээр хононо. Хурдны морьдынх шиг босоо тоос өдөржин суунагласан тал хөндий их ажлын хөлд тос даан борлоно. Шөнийн талд комбайны гэрэл үдшийн од шиг олон. Тэнд тариачин хүн тухтай ч амрах завгүй. Гагцхүү инээх л завтай. Энэ инээдээс ажил амьдралын бүх баяр баясгалан гэрэлтэнэ. Тэр гэрэл намрын өнгө жавхаа, дуу хуур мөн. Намрын жинхэнэ өнгө хүний ариун цагаан хөдөлмөрөөс ү.з тийн төрнө гэж би бодном. Тиймээс намрын халуун шаргал өнгө сэтгэлд уусан бодол будна. Харин буцах шувуудын дуунаар навчис уяран унах нь учирсны хойно хагацах шиг хэцүү орчлонд үгүйг өгүүлнэ.
            Амьдрал намар шиг өгөөжтэй ч нас ахих нь сэрүү унах шиг санагдана. Ай хөөрхий, намар аа гэж” сэтгэлийг ногооны аагаар согтоож, зоригийг хадуурын ир шиг хурцалж ү.з өгөөд буцах юм даа.
/Н.Өлзийбат/

5.     Өс өвөрлөх
            Сэтгэлийн талбайд унасан тэнэглэлийн үр. Өөртөө гай тарьсан хүнийг өршөөхөөс илүү, муу муухайгаас зайлах аргагүйг зөвхөн мэргэд а.з, уужуу тэнүүн сэтгэлтнээс бусад нь үл ухаарна. Ихэнх хүмүүс муу муухайг муухайгаар хариулдгаасү.з бусдын буй болгосон муу муухайг улам их болгохоос хэтэрдэггүй.
            Нэгэн малчны шөл хийж ууна гэж бодож байсан эргүү төлгийг нь зэрлэг нохой барьчихжээ. Уурлаж хорссон мөнөөх малчин зэрлэг нохдыг буудаж алъя гэтэл буугүй учир нохойд бариулсан эргүү төлөгнийхөө ү.з маханд үнэгний хор хаяад явжээ. Гэтэл хорт мах идсэн зэрлэг нохос галзуурч, нөгөө малчны хоттой хонь, айлынх нь үхэр малыг бүгдийг барьчихжээ.
/Д.Батбаяр/

6.     Миний голын чулуу
Хэчнээн зуны нар бороо хэчнээн өвлийн цас жавар, салхи шуурга, баяр гунигийг хэлж чадах түүхч миний голын үхэр чулуу. Хэн ч түүнийг тоодоггүй, юу ч түүнийг анзаардаггүй хэрнээ үхэр чулуу л гэдгийг хүн бүхэн мэднэ. Он жил дээгүүр нь үүлтэй нүүж, он жил дэргэдүүр нь горхитой а.з урсавч он жилийг үдсээр үлдэх миний голын үхэр чулуу эх нутагтаа эгнэгт оршихын ү.з тууль ү.з хайлсаар салхи бороонд элэгдэн торойно.
/Н.Өлзийбат/

7.     Уулс минь
Манай нутагт алтанхан толгодыг ү.з Аараг гэж нэрлэдэг ү.з. Азтай нэгхэн ааргаас Алтайн уулс минь эхэлж, алсхан говьд аанай л ааргаар төгсдөг байх ... Амьда.з яваа насандаа хэдэн уул үзэх юм... Адтай, эзтэй энэ хорвоо хэдэн ч уултай юм... Алтай шигээ тэр бүгдийг хайрлаж чадах ч юм уу, үгүй ч юм уу... Алд бие минь яав ч энэ дэлхийн уул бүхнийг хайрлахад хүрэлцэхгүй болохоор хүн гэдэг яасан ч хувь тавилангүй юм бэ гэмээр...
Дэлхийн уулс бүгдэд хайраа хүртээж чадахгүй ч дэлэмхэн бие, эгэлхэн бодол, илч дүүрэн халуун сэтгэл минь эх орныхоо уулс бүхэнд хайраа шингээж амжина гэж санахаас л дээлэндээ ч багтахгүй болж бардамнан омогших юм. Намар намрын шувуудын дэвэлтийг тоолон бодлогоширч, дууг нь чагнан мэлмэрч, нас буяны орчлонг элээдэг буурал уулс минь...
Б.Цогзаяабаатар

8.     Озоны нүх
            Эрдэмтэд дэлхийн өмнөд ба умард туйлын агаарын үзэгдлүүд төстэй гэж нотолжээ. Өмнөд туйлын озоны хэмжээ багасч, “озоны   нүх” гээчийн цараа улам тэлсээр байна гэж тойрог замаас авсан мэдээлэл хүн төрөлхтнийг ү.з айлгаж байна. Хүчилтөрөгчийн атомоос бүрддэг озон гэдэг цэнхэрдүү хий нь 10-15 км-ийн өндөрт наад зах нь 20-25 км-ийн зузаантай байдаг ажээ.
            Озоны мандал бол нарны хэт ягаан, хэт богино туяаны хөнөөлтэй нөлөөнөөс дэлхийн хамаг амьд биетийг хамгаалдаг бөгөөд энэхүү озоны давхаргын ачаар манай дэлхийд амьдрал үүссэн гэж эрдэмтэд үздэг. Манай гаригийн амьдрал гурван тэрбум гаруй жилийн түүхтэй боловч сүүлийн хэдэн арван жилийн дотор ой модоо маш ихээр сүйтгэж, олон а.з нуур мөрнийг бохирдуулснаас ү.з агаар мандалд озоны нүх бий болж байна.
            Манай дэлхий барагцаалбал зуун тэрбум орчим тонн хүчилтөрөгч гаргадаг боловч байгаль хийгээд агаар мандлыг бохирдуулах нь ихэссээр буй тул тэнгэрийн зулай цоорч, амьтан бүхэн үхлийн туяанд нэрвэгдэж болох юм.

9.     Намар аа гэж...
Аяа хөөрхий... Хаврыг учрал хэмээгээд, зуныг дурлал гэвэл, алтанхан намар минь чи яалт ч үгүй хагацал санаашралү.з нь байна биз. Намар л навч шарлаж мөчир нүцгэрдэг. Намар л шувууд буцаж нуур эзгүйрдэг.
...Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж
Чийглэг зөөлөн уруулын чинь хээ навчтай цуг хатчихсан байна
Амрагийн сэтгэл а.з шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт
Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна... Дуулъя даа дуулъя намар юугаа. Дууланхан байж уйлъя даа ү.з.

10.  Шар булаг
     Нэр чинь шар ч ус чинь цэнгэг, нутгийн булаг, эрдэнийн рашаан билээ чи.
     Хуртайд үерлэн цовхчихыгү.з чинь үзсэнгүй. Нартайд гөлрөн ширгэхийг чинь харсангүй. Хүн малү.з ундаалан мяралзахдаа хялгасын төдий ч  дундраа нь үгүй. Өнө мөнхийн хөдөлгөөндөө саатал үзэн зогсоо нь үгүй.
     Шүд  ташсан хүйтэн усанд нь сар булхана. Сүү орлом ариун урсгалд нь нар самарна.
     Дэргэд нь арван азарга адуу хураахад ч нуур шиг арвин хэвээрээ, дээрээ ганцхан а.з навч унахад ч нүд шиг анивчих нь эмзэгхэн.
        Нутгийн нүд -  мөнхийн рашаан.
        Шар булаг    миний хайр

11.  Сүүдэр
“Шувууны үүрэн дээр миний хүү сүүдрээ тусгаж болдоггүй юм шүү. Эх нь голдог юм.” гэж ижий минь дандаа захидагсан.
Энхрий үрээ голохыг би мэднэ. Хөөрхий тэр нялх амьтныг эх нь голбол агаар тэнгэрт салхи шиг хөөрөха.з унаган жигүүр хэрхэн ургана. Ээжийн захисан үг хэзээ ч үл мартагдана. Амьтны нялх үр сүүдэр тусахад л хиртэм тийм ариухан аж. Мөн эхийн халуун сэтгэл гэдэг сүүдэр туссан үрээсээ хиртэхээр тийм тунгалаг байдаг байна. Энэ л учир алив нэгэн унаган жигүүрээ ургуулж амжаагүй  жигүүртнийү.з үр өндөг дээр сүүдрээ тусгачхуузай хэмээн болгоомжилж, эх амьтан доошоо болгоомжтой харж явнам. Энэ л учир алив нэг амьтны сүүдэр дор өртөж, ачит эхийнхээ хайрын тунгалаг сэтгэлийг хиртээчхүүзэйү.з гэж эмээн нялх буурай нь дээшээ харж бас явна.
/Д.Батбаяр/
12.  Энэрэхүйн сурвалж
Эх орноо ү.з эс хайрласан хүн эхийгээ ч эс хайрлана. Юуг ч эс хайрлана. Өөрөөсөө өөрийг өрөвдөх, өршөөлийг эс мэднэ.
Гаднах а.з сав ертөнцийн хийгээд доторх үр амьтныг энэрэх ачлах сэтгэл гагцхүү унасан газар, угаасан усаа хайрлах элэгнээс хүмүүнд үүснэ.
Эх орноо гэх элэггүй хүн энэрэхүйн сурвалжид сэтгэл эс барилдсаны учир юуг ч эс хайрлана.
Өөрөөсөө өөр юуг ч эс өрөвдөнө.
Юуг ч эс өршөөнө.
/Д.Урианхай/
13.  Навч
Улиасны навчнаасү.з нэгийг санаандгүй тасалчхавү.з. Нов ногоон. Ирэх цагийн сүүдэр ч унаагүй цэл залуу. Адуу янцгаахад мөчир дээрээ догдлон дэрвэлзэхээр томоогүй гэнэн бяцхан навч.
Хөөрхийг ямар гайгаар тасалчхав даа. Хэчнээн нарны илчийг амсаж, хэдэн хурын чийгийг шимэх байсан юм билээ.
Хөөрхий хэмээн зөөлнөөр имэрч үзвэл ар талд нь өт булагнасан байлаа.
Уухай! Өтний оромжа.з байх нь! Ямар азаар таслав аа! Тэгвэл ч дэргэдэх нь! Хажуудах нь! Буй бүхий мөчрөөрөө өтсөн байгаа даа. Удвал иш өтнө! Үндэс өтнө! Үр өтнө! Өтнө!  хэмээн мөчрөөр нь таслаад харвал мөчир өтөөгүй байлаа. Дэргэдэх бүх навч нь! Хажуудах бүх навч нь! Өтөөгүй! Өтөөгүй байлаа.                                                
/Д.Батбаяр/

14.  Шандас
            Өвлийн морин уралдаан замын хөлдүү цасыг хайлуулан, хүлэг морьдын ган туурай тачигнан ирэв. Хамрынх нь самсаа сарталзан амьсгаадах хүлгийн бүх биед цан хүүрэг цохиж, намрын цагаан хяруу шиг дарайна.
            Элбэг дээл халхалзуулсанү.з эзэн нь хурдан хүлгийнхээ торгон магнайг том нударгаарааү.з арчих авч алтан жолоо өргөсөнд нь тун ч бахархалтайяа олны дээгүүр хараачилна. Хурдана.з хүлэг нь эзнийхээ бардам зан, хөөр бахархлыг төрүүлсэн ч уушгиндаа хатгаа авснаас хөлстэй бие нь бөн бөн чичирнэ.
            Газрын холыг эвхэн сунайх ган дөрвөн туурайт хүлгийн шандас арай ядан тогтон буйг эзэн нь эс анзаармуй.
/Д.Батбаяр/
15.  Өвгөн Балданы яриа
            Сум ороод ирж явтал замд нэг их сайхан хүрэн бурантаг тааралддаг юм байна. Буугаад авчихсан чинь дахиад тэмээгээ хэвтүүлж чаддаг юм биш. Хэчнээн оролдож яваад, бүр аргаа барахдаа явган ирлээ шүү дээ. Халтар дээсэн бурантгаас болж, хагас өртөө, майжигнахдаа ү.з “Чи юу ойлгосон бэ?” гэж надаас асуу л даа.
Би наян гуравтай. Харья гэхэд нүд байхгүй хазъя гэхэд шүда.з байхгүй, харайя гэхэд хөл байхгүй. Ер нь юм бүхэн л сөнөж доройтож байх юм. Гэтэл хүний шунал гээч өтөлдөггүй гайхал байжээ. Ная гарсан өвгөн надад дээсэн бурантаг бүү хэл алтан бурантаг ч хэрэггүй баймаар. Гэтэл болдоггүй юм байжээ. Үгүй ер өө ! Унасан тэмээгээ ү.з хэвтүүлчих тэнхээгүй байж бас олзонд дурлана...
Ёх ёх хөл хөл, хажуулах минь                                                
 /Ж.Лхагва/
Найруулгын алдаатай өгүүлбэрээс
ü  Хөвгүүдийн ирээдүйн өсөлтийг мэдэхийн тулд тухайн хүүхдийн эцгийн нурууны өндөр дээр эхийн нурууны өндрийг нэмж, гарсан тоог 108-аар үржүүлээд хоёрт хувааж гаргадаг байна.
ü  Хаалттай үзүүлэх тоглолт болно. Өргөнөөр ирж үзнэ үү.
ü  Олон сонинуудыг зориуд судалж цаг гарздах тэнэг бодол надад төрсөнгүй.
ü  Би тэр хүүхнийг зориуд чанга чанга ширтэж байв.
ü  Малын төрөл төрөгсдийг сайжруулснаар түүний ашиг шим дээшилж байна.
ü  “Хүмүүс”, “болжмор” “ууль” хоёрт хуваагддаг бол… орой унтаж орой босдог жинхэнэ ууль учраас “би хэнээс ч илүү унтаж чаддаг” гэж захидлаа төгсгөсөн байж билээ.
ü  Тэнд зайдасны оочерт хүмүүс багширна. Хүн гэж хөл тавихын аргагүй улам өтгөрчээ.
ü  Ялангуяа хавар бол бараг өдөр бүр өнжихгүй шуурна. Цасаар ч шуурна. Гэхдээ элсээр голдуу шуурдаг ажээ.

Онолын асуултын үнэлгээний шалгуур
·         Сугалсан асуултыг онолын үндэслэлтэй, холбогдох жишээ баримт ашиглан ярьж байгаа эсэх;
·         Багшийн нэмэлт асуултыг үнэн зөв, товч тодорхой хариулж байгаа эсэх;
·         Оюутан өөрийгөө хэрхэн илэрхийлж, ярьж  байгааг харгалзаж үнэлнэ.   

Чадварын асуултын үнэлгээний шалгуур
Авиазүй:
·  Эх дэх тодруулсан үгийн авианы шинжийг зөв тодорхойлсон эсэх;
·  Хэлэхүйн урсгалд авиа хувьсан өөрчлөгдөх зүй тогтлыг зөв тайлбарласан эсэх;

Үгзүй:
·  Эх дэх тодруулсан үгэнд үгийн бүтцийн, үг бүтэх ёсны, үгсийн аймгийн задлал зөв хийсэн хийсэн эсэх ;

Өгүүлбэрзүй:
·  Эхээс тогтвортой холбоо үгийг зөв олсон эсэх;
·  гол ба гишүүн өгүүлбэрүүдийг оновчтой тодорхойлсон эсэх;
·   Эхээс сонгосон өгүүлбэрээ үүр өндгийн загвараар тайлбарласан эсэх;
·  Эхээс өөрсдийн сонгосон  өгүүлбэрүүдэд хувиргалыг оновчтой хийсэн эсэх;
·  Эхээс сонгосон өгүүлбэртээ илрэх баймж санааг тайлбарласан эсэх
·  Монгол бичгээр алдаагүй, зөв бичсэн эсэх

Эх:
·  Эхийг утга, бүтэц, хувиргал, соёл (өгүүлэгдэхүүн, бүтэц, зохиомж, явдал)-ын үүднээс тайлбарласан эсэх

Найруулгазүй:
·  Найруулгын алдаагүй бичсэн эсэх
·  Сэдэв агуулга тохирсон эсэх
·  Гол санаагаа гаргаж чадсан эсэх

Бие даан хийх ажил

Зөвлөмж:
1.     Онолын хэсэг, 2. Тодорхой сэдвээр боловсруулсан нэгж хичээлийн хөтөлбөр 3. Ээлжит хичээлийн хөтөлбөр гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
Онолын хэсэгт зорилго, зорилт, асуудлын судлагдсан байдлыг тоймлон гаргах, түүнд дүн шинжилгээ хийх, тухайн сэдвээр агуулгын айн босоо, хөндлөн холбооны дагуу сурах бичигт онолын анализ хийх хэрэгтэй.
Тодорхой сэдвээр нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулахдаа агуулгын үлгэрчилсэн хүрээ, монгол хэл уран зохиолын боловсролын стандарт, хувилбарт сурах бичиг болоод бусад холбогдох материалыг судлан тусгасан байна. Тухайн ангийн бүлэг сэдвийн тогтолцоог гаргаж, түүнээсээ нэгж хичээлээ сонгон хөтөлбөр боловсруулахдаа ялангуяа хамрах хүрээг тодорхойлохдоо сурагчдын өмнөх төсөөллийг судалж тодорхойлох, тухайлбал,юуг ойлгож мэдсэн, ямар чадвартай, танин мэдэхүйн аль түвшинд ажиллах боломжтойг урьдчилан судалсан байна. 


Нэгж хичээлийн сэдэв
Ээлжит хичээлийн сэдэв
1


12 анги


Найруулгазүйн үндсэн ойлголт
·           Эсээ найруулгын төрөл,
·           Найруулгын хэв маягийн тухай
·           Илтгэлийн тухай
Үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүний тухай
·           Хүндэтгэлийн үг,
·           Ерөөлийн үг хэлэлцэх
2



11 анги



АБН, ЭШН-ын онцлог, тэдгээрийн төрөл зүйл
·          АБН түүний онцлог
·          ЭШН түүний онцлог
Ярианы найруулгын онцлог
·          Ярианы найруулгын онцлог
Найруулгын хэв маягийн тухай
·           Тоочих найруулга,
·           Тайлбарлах,
·           Хүүрнэх,
·           Эргэцүүлэх найруулга
Үгийн сангийн идэвхтэй ба идэвхгүй үгийн тухай

3




10 анги




УЗН-ын онцлог, түүний төрөл зүйл
·           Эхийн сэдэв,
·           Эхийн гол санаа,
·           Үүдэл, зорьсон,
·           Шинэ санааны тухай
СНН-ын найруулгын онцлог, түүний төрөл зүйл
·           Гол үйлдэгч,
·           Онцолбор ба дэвсвэр
Холимог НӨ-ийн утга, бүтэц, хэрэглээ
  • Эхийн холбох эрэглүүр
Хэлц өгүүлбэрийн санаа
  • Хэлцийн утга санааг тайлбарлах
Үгийн салаа утга
Үгийн утга өөрчлөгдөх тухай
4



9 анги



Эргэцүүлэмжийн үндсэн шинж
·         Эргэцүүлэмжийн үндсэн шинж
·         Эргэцүүлэмжийн холбох ба баймж нэгж
Үгийн утгын харьцаа
·         Үгийн эсрэг ба ойролцоо утга
·         Үгийн төсөөт ба зүйлчилсэн утга
Уншигчийн захидал
·         Уншигчийн захидал, найруулгын онцлог
·         Баймж нэгж
ЗНӨ-ийн утга, бүтэц, хэрэглээ
·         Өгүүлбэрийн утга, бүтэц, хэрэглээ
·         Бүтэц бус өгүүлбэр
·         ЗНӨ-ийн утга, бүтэц, хэрэглээ
·         Зэргэд








Ярилцлага
·         Ярилцлага, найруулгын онцлог
·         Үг бүтээх дагавар
УНӨ-ийн утга бүтэц, хэрэглээ
·         УНӨ-ийн утга, бүтэц, хэрэглээ
·         Харилцан УНӨ
·         Шууд тусагдахуун гишүүн өгүүлбэр
·         Харьяалахын тодотгол гишүүн өгүүлбэр
·         Шууд бус тусагдахуун гишүүн өгүүлбэр
·         Нэрийн хамжсан тодотгол гишүүн өгүүлбэр
·         Үйлийн хамжсан тодотгол гишүүн өгүүлбэр
·         Байц гишүүн өгүүлбэр
Эсээ
·         Эсээ, түүний онцлог, бүтэц
·         Эсээ бичих
Дурсамж
·         Дурсамж, түүний хэл найруулгын онцлог
·         Дурсамж бичих
5





8 анги





Аян замын тэмдэглэл бичих
·         Аян замын тэмдэглэл, түүний онцлог, тавигдах шаардлага
·         Аян замын тэмдэглэл бичих
Тэмдэг нэр, түүний утга, хэрэглээ
·         Тэмдэг нэр, түүний зэрэг
·         Тэмдэг нэр, түүний утга, хэрэглээ
Танилцуулга бичих
·         Танилцуулга, түүний онцлог, тавигдах шаардлага
·         Танилцуулгад задлал хийх
·         Танилцуулга бичих
Тоонынэр, түүний утга, хэрэглээ
·         Тооны нэр, түүний бүтэц, төрөл зүйл
·         Тооны нэрийн үндсэн ба шилжсэн утга
Өгүүлбэрийн дэлгэрүүлэгч гишүүд
·         Өгүүлбэрийн гол гишүүд
·         Өгүүлбэрийн гол дэлгэрүүлэгч гишүүд
·         Өгүүлбэрийн дэд дэлгэрүүлэгч гишүүд
·         Өгүүлбэрийн захын дэлгэрүүлэгч гишүүд
Намтар бичих
·         Гурван үеийн намтар бичих
·         Намтар бичих



Үнэлгээний шалгуур
·         Сугалсан асуултыг онолын үндэслэлтэй, холбогдох жишээ баримт ашиглан ярьж байгаа эсэх;
·         Багшийн нэмэлт асуултыг үнэн зөв, товч тодорхой хариулж байгаа эсэх;
·         Бие даан гүйцэтгэсэн ажил нь тавьсан шаардлагад нийцсэн эсэх;
·         Найруулгазүйн болон зөв бичихзүйн алдаа гаргахгүй байх;
·         Бүтээлийн санд байвал зохих зүйлийг бүрэн, чанартай гүйцэтгэсэн эсэх;
·         Оюутан өөрийгөө хэрхэн илэрхийлж, ярьж  байгааг харгалзаж үнэлнэ.   

Номзүй
Авиа зүй
1.     Базаррагчаа М.,Монгол хэлний авиа сэлгэх ёс, УБ.1987.
2.     Базаррагчаа М.,Монгол хэлний авианы чөлөөт сэлгэцийн тухай, УБ.1999.
3.     Владимирцов.Б.Я., Сравнительная грамматика монгольского письменного языка и халхаского наречия,М.1929.
4.     Дамдинсүрэн Ц., Монгол үсгийн дүрэм, УБ.1981.
5.     Лувсанвандан Ш., Орчин цагийн монгол хэлний бүтэц, УБ. 1968.
6.     Надмид Ж., Санжаа Ж., ОЦМХ-ний авиазүй, УБ. 1993.
7.     Мөөмөө С., Монгол хэлний авиазүй, УБ.1983.
8.     Цолоо Ж., Орчин үеийн монгол хэлний авиазүй, УБ.1976 .

Үгзүй
1.     Барайшир Ш.,Орчин цагийн монгол хэлний дайвар үг, УБ.1974.
2.     Бертагаев Т.А., Морфологическая структура слова в монгольских языках,М.1969.
3.     Бямбасан П.,Орчин цагийн монгол хэлний үгийн бүтэц, нэр үгсийн аймаг,УБ.1975.
4.     Лувсанвандан Ш.,Орчин цагийн монгол хэлний бүтэц, УБ.1968.
5.     Лувсанвандан Ш.,Морфемын онолын тухай асуудалд, /Монголын судлал, ТОМ.VII 1-26-р дэвтэр/ УБ.1970
6.     Лувсанвандан Ш.,Хэлний нөхөх, үл нөхөх байрлалын тухай асуудалд, /Монголын судлал, ТОМ.VII 1-26-р дэвтэр/ УБ.1970
7.     Орчин цагийн монгол хэлний үгзүйн байгуулалт, УБ.1987.
8.     Өнөрбаян Ц.,Орчин цагийн монгол хэлний үгзүй, УБ.2003.
9.     Ринчен Б.,Монгол бичгийн хэлний зүй, дөтгөөр дэвтэр, УБ.1967.

Өгүүлбэрзүй
1.     Базаррагчаа М.,Монгол хэлний өгүүлбэр,УБ.1988.
2.     Базаррагчаа М.,Өгүүлбэр судлал,УБ.2005.
3.     Лувсанвандан Ш., Монгол хэлний үгүүлбэрзүйн асуудлууд, УБ.2000.
4.     Мишиг Л., Монгол хэлний тусагдахуун ба байц, УБ.1957
5.     Орчин цагийн монгол хэлний зүй, УБ.1966.
6.     Пүрэв-Очир Б.,Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй, УБ.1997.

Эх судлал
1.     Базаррагчаа М.,Монгол хэлний эхийн тухай, УБ.1989.
2.     Норжинлхам С.,Одсүрэн П., Эх задлах аргачлал, УБ.2008.
3.     Отгонсүрэн Д.,Эх зохиох товч гарын авлага,УБ1993.
4.     Пүрэв-Очир Б., Монгол хэлний эх задлалын асуудлууд, УБ.2002.
5.     Сүхбаатар Ц., Эхийн найруулгазүй, УБ.2002.
6.     Пүрэв-Очир Б.,Гулираанз З., Монгол хэлний энгийн өгүүлбэр, эхийн онол практикийн зарим асуудал, УБ.1995.
7.     6-11-ангийн сурах бичгүүд (шинэ)

Найруулгазүй
1.     Базаррагчаа М., Монгол хэлний сүегэр ба найруулбарын тухай, УБ. 2005.
2.     Базаррагчаа М., Үйлийн тийн ялгал,УБ.1999.
3.     Базаррагчаа М., Монгол хэлний эхийн найруулга,УБ.1989.
4.     Баттөгс Ш., Үгийн сан, найруулгазүйн дасгалын хураамж,УБ.2003.
5.     Баттогтох Д., Зуун эхийн зуун задлал, УБ.2004.
6.     Баттогтох Д., Эрдэм шинжилгээний зохиолын найруулга,УБ.2007.
7.     Буянтогтох Г.,Даваажав Г.,Монгол хэлний найруулгазүй,УБ.2009.
1.     Норовсүрэн Л., Монголын тогтмол хэвлэлийн бичлэгийн төрөл зүйл, УБ1996.
2.     Монгол албан бичгийн уламжлал, Монголын судлал 1962
3.     Отгонсүрэн Д., Монгол хэлний найруулга зүй, УБ.1975.
4.     Отгонсүрэн Д., Монгол хэлний үгийн сангийн найруулга зүй,УБ. 1997.
5.     Отгонсүрэн Д., ОЦМХ-ний үйл үгийн хэв байдлын дагаврын найруулгын үүрэг,УБ.1982.
6.     Отгонсүрэн Д., Монгол хэлний холбоос үгийн найруулгын үүрэг, УБ.1978.
7.     Отгонсүрэн Д., Уран зохиолын хэлний тухай, УБ.1974.
8.     Отгонсүрэн Д., Ярианы найруулгын соёл, УБ.1979.
9.     Отгонсүрэн Д., Эх зохиох товч гарын авлага, УБ.1995.
10.  Отгонсүрэн Д., Монгол хэлний хэлзүйн найруулгазүйн өгүүллүүд,УБ.1996.
11.  Өнөрбаян Ц.,Батбаатар Ж.,Эсээ бичихүйн үндэс, УБ.2007.
12.  Сүхбаатар Ц., Монгол хэлний найруулгазүй, УБ.1998 
13.  Сүхбаатар Ц., Найруулан бичих арга ухаан,УБ.1993.
14.  Сүхбаатар Ц., Эхийн найруулга зүй, УБ.2002.
15.  Сүхбаатар Ц., Монгол хэлний найруулгазүйн нэр томъёоны тайлбар толь, УБ.2003.
16.  Уранчимэг Л.,Төрөл бүрийн найруулгын эхийг задлах зөвлөмж  ба сургалтын эхүүд,УБ. 2004.

Үгийн сан- утгазүй, Утга судлал
1.     Бадамдорж Д., Орчин цагийн монгол хэлний утга судлалын үндэс, УБ.1997.
2.     Бадамдорж Д.,Монгол хэлний утга судлал, УБ.2001.
3.     Баттөгс Ш.,Орчин цагийн монгол хэлний үгийн сангийн дасгал, түүний тайлбар,УБ.1998.
4.     Баянсан Ж., Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ, УБ.2002.
5.     Орчин цагийн монгол, УБИС  УБ.2007.
6.     Өлзийхутаг Ц., Монгол хэлний үгийн сангийн судлал, УБ.1979.
7.     Төмөрцэрэн Ж.,Орчин цагийн монгол хэлний үгийн сангийн судлал, УБ.1974.

Хэл шинжлэлийн удиртгал
1.     Баянсан Ж., Одонтөр Ш., Хэл шинжлэлийн нэр томъёоны зүйлчилсэн тайлбар толь, УБ.1995.
2.     Мөөмөө С., Ерөнхий хэлний шинжлэл, УБ.1996.
3.     Нямсүрэн С., Хэл хэлэхүйн учир, УБ.1974.
4.     Пагва Т., Хэл шинжлэлийн удиртгал, УБ.1957.
5.     Пагва Т., Ерөнхий хэл шинжлэлийн асуудлууд, УБ.2001.

Монгол хэл заах арга
1.     Бямбасүрэн Б.,Шарав С., Дунд сургуульд монгол хэл заах арга, УБ.1988.
2.     Бямбасүрэн Б., Монгол хэл заах арга,УБ.1993.
3.     Оюун Ц., Монгол хэлний дидактик, УБ.2000.
4.     Далхажав Х.,Монгол хэл заах арга, УБ.1964.
5.     Монгол хэл, уран зохиолын боловсролын стандарт, УБ.2003.

Монгол бичиг
1.     Батбаяр Ж.,Монгол уран бичлэгийн түүх, УБ. 2001.
2.     Дашцэдэн Т.,Монгол таталган бичиг, УБ. 2005
3.     Жачин Ч., Д.Нацагдоржийн гар бичмэлийн эх бичгийн судалгаа, УБ. 2006
4.     Жачин Ч.,нар, Соён гэгээрэгч хэн бүхний монгол бичиг, УБ.2008.
5.     Нацагдорж Ц., Монгол бичиг , УБ. 2003
6.     Чоймаа Ш, Гантогтох Г., Монгол бичгийн хадмал толь
7.     ЧойжилсүрэнД., Монголын хуучин бичгийн цагаан толгойн зөв бичих дүрэм, УБ. 1978
8.     Чулуунбаатар Л.,Нүүдэлчин Монголчуудын бичиг үсгийн соёл, УБ. 2002
9.     Шагдарсүрэн Ц.,Монголчуудын үсэг бичгийн товчоон, УБ. 2001

Монгол хэлний түүхэн хэлзүй
1.     Болд Л.,Монгол хэл шинжлэлийн түүхэн найруулал,УБ.2000.
2.     Надмид Ж., Монгол хэл,  түүний бичгийн түүхэн тойм, УБ.1967.
3.     Ринчен Б., Монгол бичгийн хэлний зүй, тэргүүн дэвтэр, УБ.1964.
4.     Төмөртогоо Д., Монгол хэл шинжлэлийн түүхэн найруулал, УБ.



Боловсруулсан: Г.Даваажаргал
Г.Буянтогтох
Б.Чимэг-Эрдэнэ


Төгсөв.











ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
/Монголын уран зохиолын түүх, дидактик/

Зорилго:
1.     Суралцах хугацаанд судалсан уран зохиолын онол, уран зохиолын дидактик, монголын уран зохиол, ардын аман зохиол, хүүхдийн уран зохиол, уран зохиолын судлал шүүмж хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг бататгах
2.     Суралцагч хичээлүүдийн агуулгын хүрээнд бие даан ажиллах
3.     Монголын шилдэг зохиолуудыг утга зохиолын онолын үндэстэй задлан шинжилж, түүнийгээ заан сургах чадвар эзэмшсэнээ хамгаалах
4.     Суралцагч сурах арга барилдаа дүгнэлт хийх

Зорилт:
1.     Уран зохиолын онол, монголын уран зохиолын түүхийн хөгжил, уран зохиолын дидактик, судлал шүүмжийн чиглэл бүхий онолын мэдлэгээ бататган цэгцтэй мэдлэгтэй болсон байна.
2.     Эх зохиолыг утга зохиолын онолын үндэстэй задлан шинжилж дадсан байна.
3.     Уран зохиолын хичээлээр нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөрийг боловсруулах арга, аргачлалаа сайжруулан, өөрийн үнэлгээ хийж дадсан байна.
4.     Бүтээлийн сантай болсон байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх алхмууд:
1.     Уран зохиолын онол, монголын уран зохиолын түүхийн хөгжил, судлал шүүмжийн чиглэл бүхий онолын асуултын дагуу харилцан ярилцах, оюутан мэдлэгээ хөтлөн /билет боловсруулан/ багшаар үнэлүүлэх
2.     Уран зохиолын дидактикийн чиглэл бүхий онолын асуултын дагуу ярилцах
3.     Оюутан бүр нэг сонгодог зохиолыг сонгон уран зохиолын онолын үндэстэй задлан шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэн, найруулгын шаардлагыг баримтлан бичих /зохиолын сэдэв, утга, тэдгээрийн харилцан холбоо, дүрийн зохиомж, дүр бүтсэн арга, зохиолын өгүүлэгдэхүүн ба зохиомжийн онцлог, төрөл зүйлийн онцлог, зохиолын хэл болон уран дүрслэлийн онцлог зэргийг тусган задлан шинжилгээ хийх/, илтгэх
4.     Сурах бичгээс бүлэг сэдвийг сонгон, ээлжит ба нэгж хичээлийн хөтөлбөр тус бүр нэгийг боловсруулж, өөрийн үнэлгээ хийн, тайлбарлаж хамгаалан ярих

Шалгалтын арга, хэлбэр:
-          Онол, дидактик, чадварын асуултыг бичгээр бэлтгэн, тайлбарлан ярина.
-          Багштай санал бодлоо солилцоно.
-          Бие даан хийж гүйцэтгэсэн хөтөлбөрөө тайлбарлан ярина.

Шалгалтын бүтэц: Төгсөлтийн шалгалт нь дараах бүтэцтэй.
1.     Уран зохиолын онол, монголын уран зохиолын түүхийн хөгжил, судлал шүүмжийн чиглэл бүхий онолын асуулт
2.     Уран зохиолын дидактикийн чиглэл бүхий онолын асуулт
3.     Эх зохиол задлал /өгүүлэгдэхүүн зохиомж, уран дүр, хэл, уран сайхан, сэдэв утга/ хийх
4.     Бие даан хийж гүйцэтгэсэн ажил/нэгж ба ээлжит хичээлийн хөтөлбөр/

Шалгалтын агуулга
Нэг. Онолын асуулт

1.     Гэсэр туужийн судалгаа, агуулга, уран сайхны болоод хэлний онцлог
2.     Жангар туулийн судалгаа, агуулга, уран сайхны  болоод хэлний онцлог
3.     Монголын бичгийн уран зохиолыг судалсан гадаадын /өрнө, дорно/ ба дотоодын эрдэмтдийн судалгаа
4.     “Монголын нууц товчоо” зохиол уран зохиолын дурсгал болох нь
5.     Монголын нууц товчоо” зохиолын судлагдсан байдал /өрнө ба дорно дахин/
6.     Монголын нууц товчооны уламжлалаар зохиогдсон товчис зохиолын онцлог
7.     Сургаалын шүлэг, түүний хөгжлийн тойм /Оюунтүлхүүр, Чингисийн билиг, Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвүүний сэцэлсэн шастир, Орчлонгийн сав шимийн дуулал, цаасан шувуу, Алтан сургаал.../
8.     Яруу найргийн /шүлэг, найраглал/ зохиолын хөгжлийн тойм, сэдэв, төрөл зүйлийн баяжилт, ололттой ба дутагдалтай тал
9.     Дуулийн тухай онолын ойлголт. Монгол дуулийн хөгжлийн тойм
10.  Найраглалын хөгжлийн тойм, сэдэв, төрөл зүйлийн баяжилт, ололттой ба дутагдалтай тал
11.  Өгүүллэгийн хөгжлийн тойм, сэдэв, төрөл зүйлийн баяжилт, ололттой ба дутагдалтай тал
12.  Туужийн хөгжлийн тойм, сэдэв, төрөл зүйлийн баяжилт, ололттой ба дутагдалтай тал
13.  Жүжгийн хөгжлийн тойм, сэдэв, төрөл зүйлийн баяжилт, ололттой ба дутагдалтай тал
14.  Романы хөгжлийн тойм, сэдэв, төрөл зүйлийн баяжилт, ололттой ба дутагдалтай тал
15.  13-14-р зууны үеийн зохиолуудын уламжилж ирсэн түүх судалгааны тойм, зохиолуудын уран сайхны задаргаа /Алтан ордны үйсэн дээрх бичиг, Өнчин хөвүүний цэцэлсэн шастир, Аргасун Хорчийн домог/
16.  15-16-р зууны үеийн зохиолуудын уламжилж ирсэн түүх судалгааны тойм, зохиолуудын уран сайхны задаргаа /Мандухай цэцэн хатан, Убаши хунтайжийн тууж, Хув Нагваралын тууж/
17.  17-18-р зууны үеийн зохиолуудын уламжилж ирсэн түүх судалгааны тойм, зохиолуудын уран сайхны задаргаа /Цогтын хадны шүлэг/
18.  19-р зууны үеийн зохиолуудын тухай, судалгааны тойм, зохиолуудын уран сайхны задаргаа /В.Инжинаш, Д.Равжаагийн намтар, уран бүтээлийн холбоо/
19.  “Үг” зохиолын онцлог, гол төлөөлөгчдийн уран бүтээл
20.  Орчин үеийн уран зохиолын хөгжлийн түүхэн тойм, судалгаа, гол төлөөлөгчдийн намтар, уран бүтээлийн холбоо /Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Б.Явуухулан.../
21.  Нэн шинэ үеийн уран зохиолын хөгжлийн түүхэн тойм, судалгаа, гол төлөөлөгчдийн намтар, уран бүтээлийн холбоо
22.  Монгол ардын аман зохиолын үүсэл гарал, үндсэн шинж, төрөл зүйлийн хөгжлийн онцлог, аман зохиол судлалын чиг хандлага
23.  Монгол аман зохиолыг судалсан гадаадын /өрнө, дорно/ ба дотоодын эрдэмтдийн судалгаа
24.  Уран зохиолын гадаад мөн чанар /мөн чанар, тусагдахуун, үүрэг зориулалт, өвөрмөц онцлог/
25.  Уран зохиолын онолын гол асуудал, агуулга хэлбэрийн холбоо
26.  Сэдэв утгын харьцаа, уран дүрийн тухай онолын ойлголт
27.  Өгүүлэгдэхүүн, зохиомж, бүтэц байгууламж
28.  Хэлний мөн чанар /үгийн сангийн дүрслэх хэрэглүүр, утга шилжүүлэн дүрслэх хэрэглүүр, өгүүлбэрзүйн уран хэрэглүүр/
29.  Гадаад болон дотоод мөн чанарын уялдаа холбоо /уламжлал шинэчлэлийн тухай, цаг хугацаа орон зайн хамаарал, төрөл зүйл, арга, чиглэл урсгал/
30.  Уран зохиол судлалын орчин үеийн чиг хандлага, судалгааны аргууд /реалист ба формалист онолын мөн чанар, фрейдизм ба психоанализ,/
31.  Монголын утга зохиолын судлал шүүмжийн тойм, гол төлөөлөгчид
32.  Хүүхдийн уран зохиолын онцлог

Хоёр. Дидактикийн асуултын чиглэл

1.     “Уран зохиолын дидактик” хичээлийн зорилго, судлах зүйл, үзэл баримтлал, зарчим
2.     Уран зохиолынхичээлийн бүтэц, зохион байгуулалт
3.     Уран зохиолын боловсролын стандарт, түүний зорилго, сургалтын агуулга, шинэчлэл
4.     Уран зохиолын багшийн өвөрмөц онцлог, түүний эзэмшвэл зохих чадварууд
5.     Уран зохиолын сургалтын орчинг бүрдүүлэх нь
6.     Уран зохиолын сургалтын хөтөлбөр хоорондын уялдаа холбоо
7.     Уран зохиолын сурах бичиг, түүний агуулга /7-12/
8.     Сурах бичигтэй ажиллах аргазүй /асуулт зааврыг зөв ойлгох, эх зохиолыг задлах онолын үндэс.../
9.     Эх зохиол судлуулах уншлагын арга, зохиолын үгээр яриулж сургах, төлөвлөгөө зохиох
10.  Уран зохиолын онолын мэдлэг олгох арга барил, эх зохиол задлал
11.  Зохиолын хэл найруулга, түүний онцлогийг судлах нь
12.  Зохиолын уран сайхан, хэлний онцлогийг тодруулан заах нь
13.  Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах аргазүй
14.  Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах аргазүй
15.  Үнэлгээний стандартын тухай /танин мэдэхүйн түвшний шалгуур, жишиг даалгавар/, шинэлэг тал
16.  Агуулгын ба үнэлгээний стандартын харилцан холбоо хамаарал
17.  Сурагчдын цогц чадамжийг үнэлэх аргазүй
18.  Бүтээлч сэтгэлгээ, түүнийг үнэлэх нь
19.  Үнэлгээний шинэчлэлийг сургалтын шинэлэг арга технологитой уялдуулан сурагчдын мэдлэг, чадварыг дүгнэх нь
20.  Хичээлээс гадуурх ажлаар сурагчийг үнэлэх нь
21.  Суралцагчдын нас, сэтгэхүйн онцлогийг харгалзан хичээлийг зохион байгуулах нь
22.  Аман зохиолыг заах аргазүй
23.  Яруу найргийн /дууль, найраглал/ зохиолыг онцлог шинжид нь тулгуурлан задлан заах аргазүй
24.  Туульсын /өгүүллэг, тууж/ зохиолыг түүний онцлог шинжид нь тулгуурлан задалж заах аргазүй
25.  Жүжгийн зохиолыг түүний онцлог шинжид нь тулгуурлан задалж заах аргазүй
26.  Уран зохиолын сургалтын аргазүйн шинэчлэл
27.  Уламжлалт аргуудыг уран зохиолын хичээлд бүтээлчээр хэрэглэх нь
28.  Бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх аргыг уран зохиолын хичээлд хэрэглэх нь
29.  Сэтгэхүйн зургаан дүрслэл буюу Блүүмийн таксономи
30.  Блүүмийн асуултын арга, давуу тал, ач холбогдол, энэ аргаар хичээлийг удирдан явуулахад багшийн анхаарах зүйлс
31.  Пирамид босгох аргын тухай, давуу тал, ач холбогдол, энэ аргаар хичээлийг удирдан явуулахад багшийн анхаарах зүйлс

Гурав. Чадвар шалгах асуултын чиглэл

1.     Б.Лхагвасүрэнгийн яруу найргийн туурвилзүйн онцлог, “Боржгины бор тал” шүлгийн уран сайхныг задлан ярих
2.     Д.Мягмарын “Үер” туужийн задлал /бичгээр/
3.     Ч.Лодойдамбын “Тунгалаг  Тамир” романы агуулга, судалгаа
4.     Д.Нацагдоржийн “Дөрвөн цаг” шүлгийн задлал /Бичгээр/
5.     Ц.Дамдинсүрэнгийн “Чемодантай юм” өгүүллэгийн задлал
6.     О.Дашбалбарын “Залуус дүү нартаа хүргэх шүлэг”-ийг уран унших
7.     Г.Сэр-Одын “Дөмөн” шүлгийн задлал
8.     Д.Намдагийн “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэгийн задлал
9.     Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолыг тойрсон маргааны тухай
10.  С.Эрдэнийн “Малын хөлийн тоос” өгүүллэгийн задлал
11.  Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” романы агуулга
12.  Л.Түдэвийн “Оройгүй сүм” романы агуулга
13.  Д.Пүрэвдоржийн “Хар цас” найраглалын задлал
14.  Д.Нацагдоржийн /“Хөдөө талын үзэсгэлэн”, “Шувуун саарал”/ зохиолыг уран унших
15.  Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийг уран унших
16.  Шашны сэдэвт зохиолын /“Ногоон дарь эх” тууж, “Эндүүрэл хааны тууж”/ агуулга, үйл явдлыг ярих
17.  Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгийг урнаар унших, зохиомжийн онцлог
18.  Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс” туужийн тухай шүүмж
19.  Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалын байгалийн дүрслэлт хэсгийг уран унших
20.  Ч.Лодойдамбын “Хугараагүй ноён нуруу” зохиолын агуулга
21.  Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” зохиолын агуулга, сэдэв утга
22.  Д.Нямаагийн “Шөнийн талд адуу янцгаана” шүлгийн задлал, уран унших
23.  Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” зохиолыг урнаар унших
24.  С.Эрдэнийн “Сэрүүн дуганы мөхөл” зохиолын агуулга, сэдэв утга
25.  Аман зохиолын төрөл тус бүрээс нэг нэгийг чээжээр ярьж, уран унших
26.  “Гурван зуун тайчуудыг дарсан домог” зохиолын задлал, агуулга
27.  С.Дашдооровын “Говийн өндөр” романы агуулга
28.  С.Дашдооровын “Бууж мордох хорвоо” зохиолын задлал
29.  “Убаши хунтайжийн тууж”-ийн задлал
30.  “Хув Нагваралын тууж”-ийн задлал
31.  Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолын задлал
32.   Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан” шүлгийн задлал

Оюутны чадварыг шалгах арга

1.     Зохиолыг сэдэв, утга, дүр, хэл, зохиомж, өгүүлэгдэхүүний онцлогийг тодруулах замаар утга зохиолын үндэстэй задлан шинжилгээ хийх
2.     Шүлэг, өгүүллэгийг /уран дүрслэлт/ чээжээр унших
3.     Романы агуулгыг багцалж ярих, өгүүллэг, тууж, туурийн дүрслэлт үг хэллэгийг оролцуулан уран ярих
4.     Зохиолд үнэлэлт, дүгнэлт өгч ярих
5.     Утга зохиолын онолын асуудлыг ойлгосноо ярих

Дөрөв. Бие даан хийх ажлын чиглэл

1.     Оюутан бүр дунд сургуулийн сурах бичиг, хөтөлбөрт орсон нэг эх зохиолыг сонгон ээлжит хичээлийн киррикюлимийг тодорхой шалгуурын дагуу боловсруулна.
2.     Оюутан бүр дунд сургуулийн сурах бичгийн хүрээнд нэгж сэдвийг сонгон тодорхой шаардлагын дагуу киррикюлим боловсруулна.
3.     Боловсруулсан хөтөлбөртөө өөрийн үнэлгээ хийж хамгаална.

Нэгж болон ээлжит хичээлийн сэдэв

Нэгж хичээлийн сэдэв
Ээлжит хичээлийн сэдэв
Нэгж хичээлийн сэдэв
Ээлжит хичээлийн сэдэв

Г.Нандинбилиг, С.Дулам, Ч.Жачин, Б.Оюунаа “Уран зохиол II”8-р ангийн сурах бичиг Уб., 2012


Уран зохиол ба эх хэл, бичиг
Б.Ринчен “Монгол хэл”шүлэг

Уран зохиол ба монгол ахуй
Гэрийн ерөөл

Эрийн гурван наадмын магтаал

С.Буяннэмэх “Урангоо охины үлгэр” өгүүллэг

СДулам “Хүмүн бичиг” шүлэг


Уран зохиол ба эх байгаль
Д.Нацагдорж “Дөрвөн цаг” шүлэг

Уран зохиол ба түүх
Чингис хааны билиг

Ц.Дамдинсүрэн “Зугаацахаар мордсон нь”
Ж.Чосер “Дээдсийн үлгэр”

Б.Явуухулан “Тэхийн зогсоол” найраглал
Д.Пүрэвдорж “Чингис” шүлэг


Хошин шог ертөнцийг нээхүй
“Үнэг арслан хоёр”


Хорвоогийн өнгө
“Шалзат баахан шарга” дуу

Эзоп “Үнэг хэрээ хоёр”
Ги дө Мопассан “Бяцхан торх дарс” өгүүллэг

Ренар үнэгний роман
Э.Хэмингуэй “Өвгөн тэнгис хоёр” тууж

И.А.Крылов “Үнэг”



Далан худалч ба Панургийн инээд
Ф.Рабле “Гаргантюа Пантагрюэль”

Өчигдрийн ичиглэл хийгээд өнөөдөр
Д.Равжаа “Ичиг ичиг” шүлэг

Ж.Свифт “Гулливерийн аялал”
Ж.Лхагва “Эвэр” өгүүллэг

Ч.Ойдов “Далан худалчийн үлгэр”
Зүйрлэл, адилтгал


Дүрийг амьдруулах
нь
А.П.Чехов “Хамелеон

Сэтгэлийн өнгө
Д.Намдаг “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэг

Ж.Барамсай “Цүнхтэй инээд”
Т.Очирхүү “Урам хайрла” шүлэг

Г.Нандинбилиг, Ч.Жачин, С.Дулам, Б.Оюунаа “Уран зохиол III 9-р ангийн сурах бичиг Уб., 2012


Өрнөдийн баатарлаг туульс
“Нибуленгийн дуулал”

Уран сайхны үнэн
Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвүүний сэцэлсэн шастир

“Тристан Изольда хоёр”
Ж.Саруулбуян “Бодончар богд” өгүүллэг



Хайрын ертөнц
Галидаас “Шагундала” жүжиг


Хүмүүнийг элэглэхүй
С.Сервантес “Кихот ноён” роман

У.Шекспир “Ромео Жульетта хоёр” жүжиг
Ж.Б.Мольер “Бэрд” жүжиг

Б.Явуухулан “Вансэмбэрүү” шүлэг
“Сэндэр охин” дууны түүх домог


Сайхны шинэ хуудас буюу туульс алслах цагаар
Д.Нацагдорж “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг

Сэтгэлийн гоо сайхан
С.Эрдэнэ “ Өвгөн шувуу” өгүүллэг

Ж.Бадраа “Чандмань эрдэнэ” шүлэг
С.Дулам “Цэнхэр тэрлэгт” өгүүллэг

Д.Дямсүрэн “Дөрвөн цаг” шүлэг
Э.Хенри “ Сүүлчийн ганц навч” өгүүллэг

Б.Лхагвасүрэн “Боржгины бор тал” шүлэг
Д.Цэдэв Анхны хайр” шүлэг



Шалгалтын үнэлгээ:
Үнэлгээний чиглэл
Үнэлэх арга
Нэг. Онолын асуулт
30хүртэлх оноо
Хоёр. Дидактикийн асуулт
30хүртэлх оноо
Гурав. Чадварын асуулт
30хүртэлх оноо
Дөрөв. Бүтээлийн сан
10 хүртэлх оноо

Үнэлгээний шалгуур:
1.     Уран зохиолын онолын асуудлыг өөрийн үгээр ойлгомжтой тайлбарлаж ярьж чаддаг байх, зохиолоос жишээ татан тайлбарлах
2.     Монголын уран зохиолын түүхэн хөгжлийн тухай цэгцтэй мэдлэг эзэмшсэн байх
3.     Уран зохиолын судлал шүүмжийн хөгжлийн онцлогийг тодорхой баримтанд тулгуурлан тодорхойлон ярих, гол бүтээл дээр анализ хийсэн байх
4.     Задлан шинжилсэн зохиолоо онолын үндэстэй тайлбарлаж ярих
5.     Эх зохиолыг дүрслэлт үг хэллэгийг оролцуулан, зохиолчийн санааг тодруулан уран ярих
6.     Бие даан боловсруулсан хөтөлбөрөө /нэгж болон ээлжит хичээлийн/ сэтгэлзүйн үндсийг тодруулан тайлбарлаж чаддаг байх
7.     Хөтөлбөрөө тодорхой шалгуурын дагуу боловсруулсан байх
8.     Шүлэг, өгүүллэгийг уран унших
9.     Найруулгын шаардлагыг хангасан байх
10.  Зөв бичих дүрмийн дагуу бичсэн байх
11.  Хийсэн ажлаа хамгаалах чадвартай байх
12.  Уран зохиолын багшийн эзэмших ёстой чадваруудыг эзэмшсэн байх
Санамж зөвлөгөө
-          Онолын асуултын дагуу цэгцтэй ярихад анхаарах
-          Онолын асуултыг урьдчилан бэлдэн, өөрийн дүгнэлт гарган, товч тэмдэглэл хөтөлж, түүндээ тулгуурлан дэлгэрүүлж ярих байдлаар бэлтгэхэд үр дүнтэй гэдгийг санах
-          Заавал унших сурах бичиг, тойм ном, гарын авлагыг уншсан байх
-          Эх зохиолыг үнэлгээний шалгуурын дагуу ярьж илэрхийлэхдээ сайтар бэлдсэн байх, дахин дахин өөрийгөө шалгах
-          Шүлэг болон өгүүллэгийг уран уншлагад тавих шаардлагыг харгалзан чээжээр унших, сайтар бэлдэх
Уншин судлах ном, сурах бичиг, гарын авлага:
1.     Аюурзана.Г. Утга зохиолын тухай яриа Уб., 2004
2.     Байгалсайхан.С. XX зууны монголын өгүүллэгийн туурвил зүй Уб., 2010
3.     Баттөр.Г. Монголын модернист уран зохиол Уб., 2010
4.     Билигсайхан.Ч.Бичгийн мэргэдийн билгүүн товчоон Уб., 2010
5.     Гаадамба.Ш. Нууц товчооны зарим асуудал Уб., 1989
6.     Гаадамба.Ш, Цэрэнсодном.Д Монгол ардын аман зохиолын дээж бичиг Уб., 1967, 1978
7.     Гаадамба.Ш., Сампилдэндэв.Х Монгол ардын аман зохиол 1988
8.     Гаадамба.Ш. Утга зохиолын онолын үндэс Уб., 1989
9.     Галбаяр.Г “Уран зохиол шинжлэлийн лекц” Уб., 2002
10.  Дамдинсүрэн.Ц Монголын уран зохиолын тойм 1 Уб., 1957
11.  Дамдинсүрэн.Ц Монголын уран зохиолын тойм 2 Уб., 1977
12.  Дамдинсүрэн.Ц Монголын уран зохиолын тойм 3 Уб., 1968
13.  Дамдинсүрэн.Ц Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой 1 Уб., 2012
14.  Дамдинсүрэн.Ц Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой 2 Уб., 2012
15.  Дамдинсүрэн.Ц Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой 3 Уб., 2012
16.  Дамдинсүрэн.Ц Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой 4 Уб., 2012
17.  Дулам.С, Хасбаатар.Ц. Уран зохиолын онолын үүд Уб., 1980
18.  Дулам С, Нандинбилиг Г. Монгол аман зохиолын онол I, УБ., 2007
19.  Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 8-р ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж, Уб., 2012
20.  Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 9-р ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж, Уб., 2012
21.  Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 10-р ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж, Уб., 2012
22.  Жачин.Ч. Уран чадварын увдис Уб., 2013
23.  Модернизм Монголд Уб., 1997
24.  Монголын орчин үеийн уран зохиолын түүх I Уб., 1985
25.  Монголын орчин үеийн уран зохиолын түүх II Уб., 1989
26.  Монголын орчин үеийн уран зохиолын түүх III Уб., 1998
27.  “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх” 1-р, Уб., 1968
28.  Мөнхбаяр.Б. монголын уран зохиолын тайлбар толь Уб., 2011
29.  Оюунбадрах.Д “ХIХ зууны уран зохиол” Уб., 1998
30.  Сампилдэндэв.Х. Монголын уран зохиолын түүхийн зарим асуудал Уб., 1998
31.  Стандартад суурилсан хөтөлбөр боловсруулах аргазүй, Уб., 2008
32.  Утга зохиол шинжлэл /МУБИС, Утга зохиолын тэнхим/ Уб., 2006
33.  Хөвсгөл.С. Монголын жүжгийн зохиолын төрөл зүйлийн асуудлууд Уб., 1995
34.  Цэрэнсодном.Д  “Монголын уран зохиол” /ХIII зуунаас ХХ зууны эхэн үе/ Уб., 1987
35.  Цэрэнсодном.Д Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг Уб., 2012
36.  Энхбаяр.С “Утга зохиолын онол” Уб., 2010




Боловсруулсан: Б.Хурцтуяа
                                 Б.Чимэг-Эрдэнэ


Төгсөв.



No comments:

Post a Comment