Monday, November 3, 2014

ММЗ-н багшийн төгсөлтийн шалгалтын хөтөлбөр



“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА-АРГА ЗҮЙН ТЭНХИМ






ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
(математик-мэдээлэл зүйн багш мэргэжил)









Улаанбаатар хот
2014 он
ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
(Математик, дидактик)


Нэг. Шалгалтын зорилго
Мэргэжлийн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэг, түүнийг практикт хэрэглэх чадвар, дадал, хандлагын түвшинг илрүүлж үнэлгээ өгөхөд оршино.

Хоёр. Шалгалтын ажлын бүтэц
Математик, математик дидактик хичээлийн шалгалт нь
2.1. Онолын асуулт
2.2. Дидактикийн асуулт даалгавар
2.3 Чадварын асуулт даалгавар
2.4. Бие даан хийх ажлын сэдвүүд гэсэн бүтэцтэй.

2. 1. Онолын асуулт
1.   Матриц түүний талаарх ойлголт (Матрицын тодорхойлолт, матрицуудын хэлбэрийг тодорхойлох)
2.   Матриц  дээр хийх үйлдлүүд (Матриц дээр хийгддэг  үйлдлүүдийг  тодорхойлох)
3.   Матрицын тодорхойлогч (2 ба түүнээс дээш эрэмбийн матрицын тодорхойлогч, ШТС бодох Крамерийн дүрэм )
4.   ШТС бодох аргууд (Кронекер-Капелийн теорем, Гауссын ба Урвуу матрицын  аргууд)
5.   Хоёр цэгийн хоорондох зай ба хэрчмийг өгөгдсөн харьцаагаар хуваах (Хавтгайн болон огторгуйн цэгүүдийн хоорондох зай, өгөгдсөн харьцаагаар хуваах  томьёоны гаргалгаа)
6.   Гурвалжны талбайг олох (Гурвалжны  оройн координат өгөгдөхөд талбайг олох томъёоны гаргалгаа)
7.   Туйлын координатын систем (Туйлын координатын системд цэгийн координатыг туйлын координатын систем рүү шилжүүлэх, туйлын координатыг тэгш өнцөгт систем рүү шилжүүлэх томъёонуудын гаргалгаа)
8.   Хавтгай болон огторгуй дээрх шулууны тэгшитгэл (Шулууны тэгшитгэлийн янз бүрийн хэлбэрүүд)
9.   Шулууны хоорондох өнцөг, шулууны параллель ба перпендикуляр байх нөхцөл  (Шулуунуудын байрлалыг тогтоож перпендикуляр, параллель байх нөхцөл)
10. II эрэмбийн муруй (Эллипс, гипербол, параболын тэгшитгэл тэдгээрийн график)
11. Вектор  (Векторын тодорхойлолт тэдгээр дээр хийх үйлдлүүд)
12. Векторын хэрэглээ (Дүрсийн талбай, эзэлхүүнийг вектор ашиглан тооцох)
13. Хавтгайн тэгшитгэл (Хавтгайн тэгшитгэлийн хэлбэрүүд)
14. Хавтгайнуудын байрлал (Хавтгайнуудын хоорондох өнцөг, перпендикуляр, параллель байх нөхцөл)
15. Хавтгай ба шулууны байрлал (Цэгээс хавтгай хүртэлх зай, шулуун ба хавтгайн огтлолцлыг тодорхойлох)
16. Функц (Функцийн тодорхойлолт, алгебрийн ба трансцендент функцүүд)
17. Функцийн тодорхойлогдох муж (Функцийн өгөгдөх аргууд, элементар функцүүдийн тодорхойлогдох муж)
18. Функцийн шинж чанар (Тэгш, сондгой, монотон, үет функцүүд)
19. Хязгаар, түүний чанарууд (Функцийн хязгаарын тодорхойлолт)
20. Нэгдүгээр ба хоёрдугаар гайхамшигт хязгаар (Гайхамшигт хязгаарыг бодлогод хэрэглэх)
21. Функцийн уламжлал (Функцийн уламжлалын тодорхойлолт, уламжлалын дүрмүүд)
22. Дифференциалын геометр утга (Функцийн цэг дээрх шүргэгч шулууны тэгшитгэл)
23. Дифференциалыг ойролцоо бодолтонд ашиглах (, ,  эдгээрийнойролцоо утга)
24. Функцийн экстремум ба функцийн хамгийн их ба хамгийн бага утга (Функцийн ХИ ба ХБ утгатай байлгах цэгүүд, функцийн ХИ ба ХБ утга )
25. Функцийн график (Функцийн уламжлалыг ашиглан графикийг шинжлэх)
26. Тодорхойгүй интеграл (Эх функц, интегралчилах хялбар дүрмүүд)
27. Интегралыг бодох аргууд (Хувьсагчийг сольж интегралчилах, хэсэгчлэн интегралчилах)
28. Квадрат гурван гишүүнт агуулсан интегралыг интегралчилах (интегралчилах)
29. Тодорхой интеграл ( Муруй шугаман трапецийн талбайг олох )
30. Тодорхой интегралын хэрэглээ (Дүрсийн талбай олох, нумын урт, биеийн  эзэлхүүн)

2.2.Математак дидактикийн асуулт даалгавар
1.   Дидактик нэгжийг томсгох зарчим, зарчмын хэрэглээг тодорхой сэдвийн хүрээнд тайлбарлана уу?
2.   Үйлийн баримжаа гүйцэт, ерөнхий байх тухай зарчим, зарчмын хэрэглээг тодорхой сэдвийн хүрээнд тайлбарлана уу?
3.   Эзэмшихүйн зүй тогтлын зарчим, зарчмын хэрэглээг геометрийн хичээлийн тодорхой сэдэв дээр тайлбарлана уу?
4.   Мэдээлэл идэвхтэй боловсруулагдаж байх зарчим, зарчмын хэрэглээг жишээн дээр тайлбарлана уу?
5.   Элементарчилах зарчим, зарчмын хэрэглээг тодорхой сэдвийн хүрээнд тайлбарлана уу?
6.   Математикийн хичээлийн үнэлгээний арга зүй ( шалгуур асуулт, жишиг даалгавар, үнэлэх арга зүй, рубрик, чанарын үнэлгээ зэргийг хийх арга зүй) Тодорхой жишээ гаргаж тайлбарла
7.   Конструктив психологийн зарчим, зарчмын хэрэглээг жишээ дээр тайлбарлана уу?
8.   Блумын таксономи, таксономийг математикийн хичээлд хэрэглэх нь
9.   Математикийн боловсролын стандартын бүтэц (зорилго, зорилт, хамрах хүрээ, үндэслэл, код, кодын тайлал ба бусад)
10. Математикийн суурь боловсролоор агуулгын ай тус бүрд суралцагчдад төлөвшсөн байх цогц чадамж
11. Математикийн стандарт дахь “Тоо тоолол” айн агуулга (мэдлэг, чадвар, хэрэглээ)
12. Математикийн стандарт дахь “Алгебр” айн агуулга (мэдлэг, чадвар, хэрэглээ)
13. Математикийн стандарт дахь “Геометр” айн агуулга (мэдлэг, чадвар, хэрэглээ)
14. Математикийн стандарт дахь “Магадлал статистик” айн агуулга (мэдлэг, чадвар, хэрэглээ)
15. Сургалт түүний мөн чанар бүтэц, орчин үеийн сургалтын үзэл онолууд, тэдгээрийн онцлог
16. Сургалтын арга түүний ангилал
17. Асуудал шийдвэрлэх сургалт түүний зохион байгуулах арга зүй.  Аль нэг хэлбэрээр зохион байгуулсан хичээлийнхээ талаар товч танилцуулна уу? 
18. Математикийн хичээлийн онцлог, хичээл түүний бүтэц, үе шат, төрөл, хэлбэр, хичээлд тавигдах үндсэн шаардлагууд
19. “Гурвалжны талбай” сэдэвт хичээлийг заах дидактик шийдлүүд ( тухайн сэдвийн агуулгын өмнөх, одоо, ирээдүйн залгамж холбоог тогтоосон гурваас багагүй шийдлийг  олж боловсруулах. Агуулга нь тухайн суралцагчийн нас, бие сэтгэхүйн онцлогт тохирсон байх)
20.  “Ижил биш хуваарьтай энгийн бутархайг нэмэх ба хасах”сэдэвт хичээлийн бэлтгэл судалгаа. (Судлагдахууны агуулгын, мэдлэг эзэмших явцын, багшлахуйн арга барилын)
21. Квадрат тэгшитгэлийг графикийн, гүйцэт квадрат ялгах, томьёо ашиглан бодох аргуудыг заах арга зүйг боловсруулж, арга тус бүрийн онцлог, агуулгын багтаамж, аргуудын хоорондох залгамж холбоог тогтоо
22. Хавсралт №1 материал дээр ажиллах
23. Хавсралт №2 материал дээр ажиллах
24. Хавсралт №3 материал дээр ажиллах
25. Өгүүлбэртэй бодлогын төрлүүд, бодох аргууд, арга тус бүрийн онцлог, нийтлэг тал, өгүүлбэртэй бодлого бодох ерөнхий арга зүй
26. Рацианаль тэгшитгэл ба тэнцэтгэл биш түүнийг бодох аргууд (Биквадрат, урвуу илэрхийлэл агуулсан, дөрвөн зэргийн буцаалттай тэгшитгэлүүд, тэнцэтгэл бишийг бодох интервалын ба системийн аргууд)
27. Илтгэгч тэгшитгэл тэнцэтгэл биш түүнийг бодох аргууд (үржигдэхүүн болгон задлах, орлуулгын, нэгэн төрлийн тэгшитгэл бодох аргууд)
28. Логарифм тэгшитгэл тэнцэтгэл биш тэдгээрийг бодох аргууд (Үржигдэхүүн болгон задлах, орлуулгын аргууд)
29. Иррациональ тэгшитгэл ба тэнцэтгэл биш тэдгээрийг бодох аргууд ( иррациональ тэгшитгэл ба тэнцэтгэл бишийн хэлбрүүд, тухайн хэлбрүүдийг бодох загварууд )
30. Тригонометр тэгшитгэл ба тэнцэтгэл биш тэдгээрийг бодох аргууд ( тригонометер тэгшитгэлийг бодох орлуулгын, туслах өнцгийн, нэгэн төрлийн тэгшитгэлийн, үржигдэхүүнд задлах, шинжилгээний аргууд, тэнцэтгэл бишийн шийдийг нэгж тойрог ашиглан шийдэх)

2.3. Чадварын асуулт, даалгавар

1.   ба бол 2А+A* B= ?
2.    матриц дээрх утгыг ол.
3.   тэгшитгэлийн cистемийг шийдтэй эсэхийг тогтоон Урвуу матрицын,  Гауссын болон  Крамерийн дүрмээр бод.
4.   cистемийг шийдтэй эсэхийг тогтоон Урвуу матрицын,  Гауссын болон  Крамерийн дүрмээр бод.
5.   М0(-1,2)цэгийг дайрсан нормальтай байх шулууны тэгшитгэлийг дараах тохиолдлуудад бичиж ерөнхий хэлбэрт шилжүүлж графикийг байгуул
6.   шулуунуудын огтлолцсон цэг А болон B(-6,5) цэгүүдийг дайрсан шулууны тэгшитгэлийг бич.
7.   тойргийн төвийн цэгийн координат, радиусыг ол.
8.   эллипсийн эксцентристит, директрисийн тэгшитгэлийг бич.
9.   гиперболын хагас тэнхлэгүүд, эксцентристетийг ол.
10. функцийн тодорхойлогдох мужийг ол.
11. хязгаарыг ол. 
12.  функцийн уламжлалыг ол.
13.
14. бод
15. функцийг шинжилж графикийг байгуул
16.  тэгшитгэлийг бод.
17. тэнцэтгэл бишийг бод.
18.  тэгшитгэлийг бод.
19.  тэгшитгэлийг бод.
20.  тэнцэтгэл бишийг бод.
21.  тэгшитгэлийг бод.
22. тэгшитгэлийн хоёр шийд -1 ба 1-н хооронд байх m-ийн утгыг ол
23. АВС гурвалжний АС тал дээр АК=1, KC=3 байхаар  К цэг , АВ тал дээр AL:LB=2:3 байхаар L цэг тус тус авчээ.Q нь ВК баCL хэрчмүүдийн огтлолцлын цэг бөгөөд AQC гурвалжны талбай 1 кв нэгж бол АВС гурвалжны В оройгоос татсан өндрийн уртыг ол.
24. Хоорондоо огтлолцоогүй хоёр тойрогт татсан ерөнхий шүргэгчүүд нь тойргийн төвүүдийг холбосон хэрчмийг 1:3 харьцаанд хуваах А цэг дээр огтлолцоно. Хэрэв бага тойргийн радиус R ба А цэгээс том тойргийн төв хүртлэх зай 6R бол шүргэлтийн цэгүүдийг холбосон тойргийн урт нумууд болон шүргэгчүүдийн хэрчмээр хүрээлэгдсэн дүрсийн талбайг ол.
25. Адил хажуут трапецийг багтаасан ба түүнд багтсан тойргийн уртуудын харьцаа бол трапецийн өнцгүүдийг ол.
26.  АВСА1В1С1  зөв гурвалжин призмийн суурийн тал 12, призмийн өндөр  байв. АС, А1С1, АВ ирмэгүүд дээр харгалзан Р, F, E цэгүүдийг АР=2, A1F=6, AE=6 байхаар авав.P, F, E цэгүүдийг дайрсан хавтгайгаа призмийг огтлов. Огтлолын талбайг ол.
27. Зөв дөрвөн өнцөгт пирамидыг багтаасан бөмбөлгийн радиус–той тэнцүү ба энэ бөмбөлгийн төвөөс хажуу талс хүртлэх зай 3-тай тэнцүү бол пирамидад багтсан бөмбөрцгийн радиусыг ол.

28. 0,1,1,1,2,3,4 цифрүүдийн байрыг сэлгэх замаар 7 оронтой тоо хэдийг үүсгэж болох вэ? Эдгээр дотроос 3 ширхэг “1” цифр дараалж орсон тоо хэд байх вэ?

29. хэрчмээс санамсаргүйгээр хоёр тоог сонгоход тэншитгэл бодит шийдгүй байх вэ?
30. 40, 60, 100вт-ын тус бүр 20, 30, 50 ширхэг чийдэн байв. Эдгээр нь тогтоосон нормт хугацаандаа ажиллах магадлалууд нь 0,7; 0,8; 0;9 байв. Таамгаар сонгон авсан чийдэн тогтоосон нормт хугацаандаа ажиллах магадлалыг ол.

2.4. Бие даан хийх ажил буюу нэгж хичээлийн хөтөлбөрийн үлгэрчилсэн сэдэв
 (Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай ангийн үлгэрчилсэн хүрээнээс цагийн хувиарлалт, агуулгыг тогтоох )

1.     Натуралтоонилтгэгчтэйзэрэг
2.     Тооныхуваагдахчанар
3.     Бүхэл тоон олонлог
4.     Энгийн бутархай
5.     Энгийнбутархайдээрхүйлдлүүд
6.     Рациональ тоон олонлог
7.     Рациональ тоон олонлог дээрх үйлдлүүд
8.     Тэгш өнцөгт координатын систем
9.     Иррациональ тоо агуулсан илэрхийллийн адилтгал хувиргалт
10.  Квадрат функц
11.  Гүйцэт квадрат тэгшитгэл, тэгшитгэлийг бодох
12.  Арифметик прогресс
13.  Индукц
14.  Функцаас уламжлал авах дүрэм
15.  Пифагорын теорем
16.  Гурвалжны чухал 3-н хэрчим
17.  Дөрвөн өнцөгт
18.  Огторгуй дахь шулуун ба хавтгайн харилцан байршил
19.  Огторгуй дахь вектор, түүн дээр хийгдэх үйлдлүүд
20.  Түүврийн аргууд

Гурав. Үнэлгээ

Хийх даалгавар
Үнэлгээний шалгуур
Оноо
Онолын асуултанд хариулсан байдлаар
- Онолын асуултын дагуу ерөнхий агуулгыг мэргэжлийн үг хэллэгээр зөв оновчтой тайлбарлаж,  жишээ баримтаар нотолсон байна
-  Судлаачдын санал дүгнэлтэнд тулгуурлан тайлбарлаж, өөрийн санал дүгнэлтийг харгалзуулан ярих

30
Хүртлэх
оноо
Дидактикийн асуултанд хариулсан байдлаар
-Дидактикийн асуултын дагуу математик  хэлээр зөв оновчтой тайлбарлах
-Асуултын дидактик шийдлийг жишээ баримтаар нотлон харуулах
30
хүртэлх
оноо
Чадварын асуулт даалгаврыг гүйцэтгэсэн байдлаар
- Өгөгдсөн даалгаврыг оновчтой зөв гүйцэтгэсэн байх

- Хийсэн даалгавараа оновчтой, хүртээмжтэй, мэргэжлийн үг хэллэгээр зөв тайлбарлан ярих
30
хүртэлх
оноо
Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулсан байдлаар
-Зорилго, зорилтоо оновчтой томьёолсон эсэх
-Хамрах хүрээгээ сайн тодорхойлсон эсэх (Суралцагчдаа судалсан байдал)
-Аргаа зөв сонгож, аргачлалаа оновчтой боловсруулсан эсэх,
-Хичээлийн явцаа зөв төлөвлөсөн эсэх
(Багш, суралцагчийн үйл ажиллагааны уялдаа зөв, аргаа хэрхэн ашиглахаа тодорхой тусгасан эсэх)
-Хичээлд холбогдох үзүүлэн материалаа бэлдэж, хавсаргасан  эсэх
-Үзүүлэн нь шаардлага хангасан эсэх (Цахим, хэвлэмэл, бусад)
-Үнэлгээ, үнэлгээний шалгуураа оновчтой боловсруулсан эсэх
5 хүртэлх оноо
Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулсан байдлаар
-Үг найруулгын болон техник алдаагүй,  академик бичлэгийн стандартын дагуу бичиж боловсруулсан эсэх
-Зорилго, зорилтыг оновчтой томъёолсон эсэх
-Хичээл заах алхмуудаа оновчтой тооцсон эсэх
-Аргын сонголт нь суралцагчдын бүтээлч сэтгэлгээг дэмжсэн, агуулгад нийцэж буй эсэх
-Агуулгын төлөвлөлтийг зөв хийсэн эсэх
-Цаг хуваарилалтыг оновчтой хийсэн эсэх
-Хичээлийн явцыг оновчтой, тодорхой төлөвлөсөн эсэх
-Самбарт бичих агуулгаа төлөвлөсөн эсэх
-Сурагчийн дэвтэрт бичүүлэх агуулгаа төлөвлөсөн эсэх
-Өөрийн ярьж тайлбарлах агуулгаа бэлдсэн эсэх
-Холбогдох үзүүлэн тараах материалаа бэлдсэн эсэх(цахим, хэвэлмэл, бусад)
-Асуулт даалгавараа оновчтой боловсруулж, бататгал үнэлгээ хийхээр төлөвлөсөн эсэх
-Гэрийн даалгаварыг бүтээлч төлөвлөсөн эсэх
-Төлөвлөлтийг хийхдээ стандарт, сургалтын төлөвлөгөө, сурах бичиг зэргийг ашигласан эсэх

Дөрөв: Ном зүй:

*         Математикийн боловсролын стандарт УБ- 2005 он
*         Математикийн боловсролыг хэрэгжүүлэх зөвлөмж УБ- 2003 он
*         Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгүүд (12 жилийн сургалттай сургуульд ашиглагдаж буй сурах бичгүүд)
*         Д. Даваадорж “ Математикийн хичээлийн сургалтын материал” 6-11 анги УБ- 2008 он
*         Т. Ганбаатар нар “Сурах үйлийн баримжаагаар суралцахуйг дэмжих арга зүй” УБ- 2008 он
*         Математикийн дидактикийн сэтгүүлүүд
*         С. Дэнзэн нар  “Дээд математикийн бодлого бодох гарын авлага” УБ- 1987 он
*         Х. Гэндэнжамц нар “Дээд математик” УБ- 1988 он
*         “ Математикийн язгуур үндэс” I ба II боть МУИС- УБ- 2005 он
*         Д. Даваадорж “Тэнцэтгэл биш батлах зөвлөмж” УБ- 2005 он
*         С. Гэндэн “Сургалтын материал” 7-11 анги УБ- 2010 он
*         В. Адъяасүрэн “Математик сорилго” УБ- 2005 он
*         Адъяасүрэн “Мэргэжлийн курс ” 5-9 -р анги УБ- 2005 он
*         МННХ сорсын сангийн “Бүтээлч сэтгэлгээний арга зүй”
*         Ц. Дашдорж “ Математикийн мэргэжлийн курс” УБ-1998он
*         М.Я. Выгодский “Справочник по элементарной математике” москва-1976
*         Д. Зүмбэрлхам “ Компьютер хэрэглэгчийн гарын авлага” УБ-2004 он
*         Д. Өлзий-Орших “  Компьютерийн үндэс” УБ- 2003 он
*         Д. Анхтуяа “  Компьютерийн хэрэглэгчийн гарын авлага” УБ-2004 он
*         Z. Ozyurek  “ Algebra question bank” 2008
*         E. Steiner “ The chemistry maths book” -1997
*         http:/www.rbs.org/lesson_study/conference/2003/index.shtml

Тав. Санамж, зөвлөгөө
1.     Төгсөлтийн шалгалтын журамтай сайтар танилцсан байх
2.     Онолын асуултуудын дагуу уншиж судалснаа сэргээж давтсан байх
3.     Чадварын даалгавруудыг урьдчилан хийж, өөрийгөө сорисон байх
4.     Төгсөлтийн шалгалтад зориулсан давтлагад сууж,  мэргэжлийн багшийн зөвлөгөө зааварчилгааг авсан байх
5.     Шалгалт өгөх сэтгэлзүйн бэлтгэлтэй байх





Хавсралт№ 1

1.     9-р ангийн сурагчдаар дараах бодлогыг бодуулжээ.
функцийн тодорхойлогдох мужийг ол. Ингээд багш 3 янзын бодолт хүлээн авсан байна. Эдгээр бодолтыг та яаж засаж дүгнэх вэ?
Сүрэнгийн бодолт:  функцийн тодорхойлогдох муж нь язгуур доорх илэрхийлэл эерэг байх ёстой гэсэн чанар ёсоор болох ба энэ тэнцэтгэл бишийг интервалын аргаар бодвол
гэдгээстэнцэтгэл бишийг хангах завсрыг олболийм болох ба эндээс гэсэн шийд гарна.
Цэцгээгийн бодолт:  функцийн тодорхойлогдох муж нь язгуур доорх илэрхийлэл эерэг байх ёстой гэсэн чанар ёсоор болно. Адилтгал хувиргалт гүйцэтгэхэд болох ба хураавал гэсэн тэнцэтгэл бишид шилжэнэ. Тэнцэтгэл бишийг интервалын аргаар бодвол гэдгээс тэнцэтгэл бишийг хангах завсрыг олболийм болох ба эндээс гэсэн шийд гарна.
Болдын бодолт:  функцийн тодорхойлогдох муж нь язгуур доорх илэрхийлэл эерэг байх ёстой гэсэн чанар ёсоор болно. Адилтгал хувиргалт гүйцэтгэхэд болох ба гэдэг нь ойлгомжтой тул  илэрхийлэл тэгээс их байхын тулд илэрхийлэл мөн тэгээс их байх ёстой. Иймд тодорхойлогдох муж нь гэсэн тэнцэтгэл бишид шилжинэ. тэнцэтгэл бишийг интервалын аргаар бодвол гэдгээстэнцэтгэл бишийг хангах завсрыг олболийм болох ба эндээс гэсэн шийд гарна.


Хавсралт №2

Бодлого: 10-р ангийн сурагчдаар дараах бодлогыг бодуулжээ. “ тэгшитгэлийг бод” . Ингээд багш 5 янзын бодолт хүлээн авсан байна. Эдгээр бодолтыг шинжлэн судлаж, гарсан алдааг олж шалтгааныг тайлбарл.
  Батын бодолт: Синус косинусийг хагас өнцгийн тангесаар илэрхийлдэг томьёог ашиглавал тэгшитгэлд шилжих ба хувираас чөлөөлвөл                 болох ба төсөөтэй гишүүдийг эмэхтгэж ерөнхий үржигдэхүүнийг хаалтнаас гаргавал  болно. Эндээс  эсвэл  гэсэн тэгшитгэлд шилжих ба тэгшитгэл тус бүрийн шийдийг бичвэл эсвэл .
  Оюуны бодолт: Тэгшитгэлийн хоёр талыг  –оор үржүүлбэл болох бөгөөд синус ба косинусын 450 –н өнцгийн утга  байдгыг ашиглан синусын өнцгийн нийлбрийн томьёогоор илрхийлвэл буюу болно. Эндээс тэгшитгэлийн шийд    k нь тэгш тоо байх үед к нь сондгой тоо байх үед
  Болдын бодолт: Тэгшитгэлийн хоёр талыг квадрат зэрэгт дэвшүүлвэл болох бөгөөд үндсэн адилтгал ба давхар өнцгийн томьёогоор  болно. Эндээс  гэсэн шийдтэй байна.
  Сүрэнгийн бодолт: Тригонометрийн үндсэн адилтгал ашиглавал. Эндээс бүлэглэж ерөнхий үржигдэхүүнийг хаалтнаас гаргавал  гэсэн бодлогын нөхцлийг ашигалавал  Иймд тэгшитгэлийн шийд
  Навчаагийн бодолт: Синус бакосинусын давхар өнцгийн томьёо ба тригонометрийн үндсэн адилтгал ашиглав.  төсөөтэй гишүүдийг эмхтэгвэл  гэсэн нэгэн төрлийн тэгшитгэл болно. Хоёр талыг нь -д хуваавал . Эндээс
  Гэрлээгийн бодолт:
Адилтгал хувиргалтаар
 гэсэн нэгэн төрлийн тэгшитгэл болно. Хоёр талыг нь -д хуваавал . Эндээс

Хавсралт№ 3

1.     Дараах бодлогын өгөгдөл, хариу, бодолтонд алдаанууд байгаа бөгөөд та нар тэр алдааг нь олж, яагаад алдаа болсныг тайлбарлана уу. Хэрэв бодолт алдаатай бол залруулж бод.
Өгөгдөл: ба илэрхийллүүдийн ялгавар 2-той тэнцүү бол нийлбрийг нь ол.
Бодолт: Өгсөн нөхцлөөс гэсэн адилтгалд гэсэн томьёог ашиглавал
Хариу: 8



ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
(Мэдээлэл зүй, дидактик)

Нэг. Шалгалтын зорилго
Мэргэжлийн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэг, түүнийг практикт хэрэглэх чадвар, дадал, хандлагын түвшинг илрүүлж үнэлгээ өгөхөд оршино.
Хоёр. Шалгалтын ажлын бүтэц
Мэдээлэл зүй, мэдээлэл зүйн дидактик хичээлийн шалгалт ньонол,  дидактик, чадварын асуулт даалгавар болон нэгж,  ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулалтгэсэн бүтэцтэй.
2. 1. Онолын асуулт
1.   Компьютерын сүлжээний талаарх ойлголт (Компьютерын сүлжээний тодорхойлолт, үүсэл хөгжил, түүний үүрэг)
2.   Сүлжээг төрлөөр нь хэрхэн ангилдаг вэ?  (Ангилал, нэршил, үүрэг, зохион байгуулалт, жишээ гаргах)
3.   Хамрах хүрээгээр нь сүлжээг хэрхэн ангилах вэ? (Ангилал, нэршил, үүрэг, зохион байгуулалт, жишээ гаргах)
4.   Компьютерийн сүлжээг бүрэлдүүлэгч техник хангамжуудыг нэрлэж үүргийг тайлбарла
5.   Сүлжээний стандарт загварын (хэлбэрийн) тухай
6.   Үйлдлийн систем  гэж  юу вэ? Үйлдлийн системийн гүйцэтгэх үүргийг нэрлэнэ үү?
7.   Компьютерийн программ хангамжийг зориулалтаар нь хэд ангилдаг вэ? Тэдгээрийг нэрлэж үүргийг тайлбарла
8.   Үйлдлийн системүүдийг хэрхэн ангилдаг вэ? Давуу болон сул талыг тооч.
9.   Бичиг баримт боловсруулдаг програмуудыг нэрлэж ялгаа болон давуу талуудыг жишээн дээр тайлбарлах
10. Файл систем  (Файл системийн үндсэн үүрэг , зохион байгуулалт, файл системийн нэр, төрөл, хийх үйлдлүүд , атербут , логик файлын зохион байгуулалт, файл директор, директорын шатлал, түүн дээрх үйлдлүүд, файлыг нээх , хаах, тархаагдсан файл системийн зарчим)           
11. Програмчлалын Си хэлэнд идентификатор гэж юуг хэлэх вэ? (Тодорхойлолт, түлхүүр үг, хувьсагч)
12. Оператор (Арифметик ба логик операторууд, харьцуулах үйлдэл, нэмэгдүүлэх ба хорогдуулах үйлдэл, бит үйлдлийн операторууд, илэрхийлэл)
13. Си хэлний тогтмолуудын тухай, жишээн дээр тайлбарла (тэмдэгт төрлийн тогтмол, бүхэл тоо, бодит тоо, тоочсон төрлийн тогтмол, тэг-заагч)
14. Процесс удирдах операторууд (Хоосон оператор, утга олгох оператор, нөхцөлт оператор, давталтын цикл (for), нөхцөлт давталт, давталтын оператор, үргэлжлүүлэх, тасалдуулах, шилжүүлэх операторууд, сонголтын оператор, утга буцаах оператор)
15. Си хэлний өгөгдлийн төрлүүдийн тухай (өгөгдлийн төрлүүдийн нэрлэх, санах ойд эзлэх зай, утгын мужыг тайлбарлах, жишээ гаргах)
16. Си хэлний үйлдлийн тэмдгүүдийн тухай жишээн дээр тайлбарлах (операнд, унар үйлдэл, бинар үйлдэл, жишээ гарган тайлбарлах)
17. Объект хандлагат технологийн үндсэн ойлголт, класс (ОХП ерөнхий ойлголт, объект, объектийн танигдах шинж, хийсвэрлэл, класс, классийн гишүүдийн гишүүд, классын гишүүн функц, байгуулагч ба устгагч функц)
18. Удамшил  (Удамших онцлог, удамшил дахь байгуулагч ба устгагч функц, байгуулагч функцэд анхны утга олгох жагсаалт, нийлмэл удамшил)
19. Хэрэглэгчийн функц түүний үндсэн ойлголт (Хэрэглэгчийн функц зохиож ашиглах, параметр ба буцаах утга, рекурсив функц)
20. Өгөгдлийн сан гэж юу вэ? (Тодорхойлолт, бүрэлдэхүүн, өгөгдлийн сангийн удирдах систем, жишээ гаргах)
21. Өгөгдлийн сангийн өгөгдөл гэж юуг хэлэх вэ? (Өгөгдлийн төрлүүдийг тоочин жишээ гарга)
22. Компьютерийн техник хангамжийн тухай (компьютерийн үүсэл хөгжил, оролтын төхөөрөмж, гаралтын төхөөрөмж эдгээрийн үүрэг, ажиллах зарчим)
23. Компьютерийн програм хангамжийг үүргийнх нь дагуу хэд ангилдаг вэ? (Тэдгээрийг тоочин үүргийг тайлбарла)
24. Системийн программ хангамж (Үйлдлийн системүүдийн тухай, давуу болон сул тал, Монгол оронд өргөн ашиглаж байгаа үйлдлийн систем)
25. Төв боловсруулах машин CPU-гийнтухай (үүсэл хөгжил, үйлдвэр фирм, хэмжих нэгжийн талаар)
26. Шуурхай санах ойн RAM-ийнтухай (үүсэл, үйлдэл, хэрэглээ, RAM чадавхид нөлөөлөх хүчин зүйлсүүд)
27. Хадгалах төхөөрөмж (Хатуу диск, оптик төхөөрөмж, бусад хадгалах төхөөрөмжүүд, эдгээрийн үзүүлэлтүүд)
28. Компьютерийн хурд юу юунаас хамаарах вэ? (Тэдгээрийг нэрлэж шалтгааныг тайлбарла)
29. HTML хэлнийүндсэн ойлголтуудын тухай (Вэб хуудас, вэб сайт, нүүр хуудас, вэб браузер, вэб серверийн тухай)
30. HTML хэлний тагуудын тухай, ангилал,
31. PHP -н тухай (Php гэж юу вэ? Яагаад open source гэж тодорхойлсон вэ?,Ямар ямар өгөгдлийн төрлүүд байдаг вэ? object өгөгдлийн төрлийн тухай. Командуудыг юугаар тусгаарладаг вэ? , Require болон Include функцүүд юу хийдэг, тэдгээрийн ялгаа, Php -д хэдэн төрлийн давталтын операторууд байдаг тэдгээрийн талаар. Foreach функц юу хийдэг вэ? )
32. Алгоритм гэж юу вэ? (Компьютерийн алгоритмын үндсэн алхамуудыг тоочин жишээн дээр тайлбарла)
33. Алгоритмыг дүрслэх хэлбэрүүдийг тоочин жишээн дээр тайлбарла.
34. Алгоримтын төрлүүд, түүнийг жишээн дээр тайлбарла
35. Дельфи, визуаль програмчлалын тухай болон ямар ямар цонхнууд байдаг болон тэдгээрийн үүрэг. Delphi -д ашиглагддаг файлын төрлүүд болон прожект файлын тухай, компонентын тухай ба VCL болон CLX компонентуудын талаар, форм MDI форм болон  модулын тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

2.2. Чадварын асуулт, даалгавар
1.   Ping  командаар сүлжээний холболтыг шалгах
(Ping командыг ашиглан үндсэн TCP/IP холболтыг шалга. Start->Accessories->Command  Prompt орж Ping IP addressхолбогдсон РС-ны IP хаяг, коммандыг гүйцэтгэ. Ping коммандын үр дүнг бич)
2.   Sharing folder үүсгэх, шалгах.
(Windows Explorer руу орж  /Testfolder/ folder үүсгэж, share тавь. My Network Places руу орж Sharing folder-ыг шалга. Sharing folder-т хандалт хийгдэж байгаа эсэх)
3.   Net send коммандаар сүлжээнд холбогдсон компьютерүүдэд мэссэж илгээх.
(Net send коммандыг ашиглан Start->Accessories->Command Prompt орж Net send IP address (холбогдсон РС-ны IP хаяг коммандыг гүйцэтгэ)
4.   ТСР/IP protocol-ийн тохиргоог шалгах.
(Control Panel->Networks->LAN connection Properties руу орж TCP/IP protocol-ийг сонгож properties товчлуурыг  дар. IP address ба subnet mask-ийг шалга.
Тайлбар: The IP хаяг, subnet mask-ыг бичиж  ав. Тэгээд С ангилалын сүлжээний IP хаяг өг. Subnet mask нь 255.255.255.0 (default) байна.)
5.   Баримт бичиг боловсруулах (Microsoft Word 2007) Даалгавар №1
6.   Баримт бичиг боловсруулах (Microsoft Word 2007) Даалгавар №2
7.   Хүснэгтэн мэдээлэл боловсруулах (Microsoft Excel 2007) даалгавар №6
8.   Хүснэгтэн мэдээлэл боловсруулах (Microsoft Excel 2007) даалгавар №7
9.   Өгөгдсөн функцийн графикийг Microsoft Excel програм ашиглан байгуул. Даалгавар №5
10. Илтгэл тавих (Microsoft Power Point 2007) Даалгавар №3
11. Илтгэл тавих (Microsoft Power Point 2007) Даалгавар №4
12. ax2+bx+c=0 тэгшитгэлийг бодох програм зохио.(Си хэл)
13. 1-ээс N хүртлэх сондгой (тэгш) тоонуудын нийлбэрийг бодох программ зохио. (Си хэл)
14. N! – г бодох программ зохио.(Си хэл)
15. 1+1/2+1/3+1/4+...+1/n -г бодох программ зохио.(Си хэл)
16. xn – г бодох программ зохио.(Си хэл)
17. Өгөгдсөн 3 оронтой N натурал тооны цифрийн нийлбэр 3-т бүхлээр хуваагдах эсэхийг шалгах программ зохио.(Си хэл)
18. 200-аас их 19-д хуваагдах эхний тоог олох программ зохио.(Си хэл)
19. А тоо нь Х-д бүхлээр хуваагдах эсэхийг шалгах программ зохио.(Си хэл)
20. Өгөгдсөн N натурал тооны бүх хуваагчийн нийлбэрийг олох программ зохио.(Си хэл)
21.  Хүний төрсөн өдрөөр нь түүний насалсан өдрийг олох программ зохио.(Си хэл)
22. Өгөгдсөн тоо анхдагч тоо мөн эсэхийг олох програм зохио.(Си хэл)
23. 2n-ийг олох программ зохио(Си хэл)
24. Програмчлалын Turbo Pascal хэл дээр 2 тооны нийлбэр олох программыг бичиж хөрвүүлэх
25. Программчлалын Turbo Pascal хэл дээр гараас өгсөн тооны квадратыг олох программыг бичиж хөрвүүлэх
26. mypage.html веб хуудсандаа хоёр гипер холбоос нэм. (Эхнийх нь mypage1.html гэсэн веб хуудсыг заасан байх ёстой. Хоёрдох нь mypage2.html гэсэн веб хуудсыг заасан байх ёстой)
27. PHP хэл дээр нэрээ ногоон өнгөөр хэвлэх кодыг бич
28. HTML хэл дээр 3 мөр 5 баганатай хүснэгт хий
29. HTML хэл дээр зурган файлыг дэлгэцэнд хэвлэх кодыг бич
30. N,M натурал тоонуудын ихийг нь багад нь хуваахад гарах хуваалтын бүхэл хэсэг ба үлдэгдлийг олох алгоритм зохио
31. Өгсөн натурал тоо N-г хоёр натурал тооны квадратуудын нийлбэрт тавих алгоритм зохио
32.  а0 , а1 ,...., аn элементүүдийн хамгийн бага элемэнтийг олох алгоритм зохио
33. Өгсөн үг палиндром мөн эсэхийг тогтоох алгоритм зохио. (Палиндром үг гэдэг нь өгсөн үг эхнээсээ болон төгсгөлөөсөө адилхан уншигддаг)
34. Өгсөн натурал тоо 3-д хуваагдах эсэхийг тогтоох  алгоритм бич.

2.3. Дидактикийн асуулт
31. Мэдээлэл зүйн боловсролын стандартын бүтэц (зорилго, зорилт, хамрах хүрээ, хэрэгцээ, кодын тайлал ба бусад)
32. Мэдээлэл зүйн боловсролын стандарт дахь  агуулгын ай тус бүрд суралцагчдад төлөвшсөн байх цогц чадамж
33. Мэдээлэл зүйн боловсролын стандарт дахь “Мэдээлэл” айн агуулга (мэдлэг, чадвар, хэрэглээ )
34. Мэдээлэл зүйн боловсролын стандарт дахь “Алгоритм” айн агуулга (мэдлэг, чадвар, хэрэглээ )
35. Мэдээлэл зүйн боловсролын стандарт дахь “Загвар загварчлал” айн агуулга (мэдлэг, чадвар, хэрэглээ )
36. Мэдээлэл зүйн боловсролын стандарт дахь “Компьютер” айн агуулга (мэдлэг, чадвар, хэрэглээ )
37. Мэдээлэл зүйн боловсролын стандарт дахь “Мэдээллийн технологи” айн агуулга (мэдлэг, чадвар, хэрэглээ )
38. Мэдээлэл зүйн боловсролын стандартын үнэлгээний стандарт (Шалгуур асуулт, жишиг даалгавар, цогц чадамж, )
39. Сурагчийн сурах үйл ажиллагаа түүний бүтэц, сурах арга.
40. Сургалт түүний мөн чанар бүтэц, орчин үеийн сургалтын үзэл онолууд,  тэдгээрийн онцлог.
41. Сургалтын орчин үеийн конструктив үзэл онол, гол агуулга.
42. Сургалтын хөтөлбөр түүний бүтэц, хөтөлбөр боловсруулах арга зүй.
43.  Мэдээлэл зүйн хичээл, түүний бүтэц, үе шат, төрөл, хэлбэр, хичээлд тавигдах үндсэн шаардлагууд.
44. Цахим хэрэглэгдэхүүн бэлтгэхэд тавигдах стандарт, цахим хэрэглэгдэхүүн бэлтгэхэд ашиглагдах програмууд, тэдгээрийг харьцуулсан судалгаа (дутагдалтай болон давуу талууд)
45. Word програм ашиглан баримтыг(текст, зураг, дүрсэн мэдээлэл) хэвжүүлэх  хичээлд бэлтгэх (мэдлэгийг  бүтээж эзэмших тал дээр голлох )хичээлийн бэлтгэл судалгаа 
46. Дараах хичээлд тавигдах дидактик шаардлагыг  хангах excel программыг судлах ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах. Үүнд:
a.    Ээлжит хичээлийнзорилго,  зорилтыг багш оновчтой тодорхойлох тэдгээрийг суралцагчдад танилцуулах арга зүй
b.   Тухайн хичээлээр суралцагчдын ажиллах даалгаврын төрөл хэмжээг оновчтой сонгож авах
c.   Суралцагчдаас хариу мэдээлэл /эргэх холбоо/ авах арга хэлбэрээ урьдчилан бэлдэх
d.    Хичээлийн 30-40 минутаар хийх бүх төрлийн үйл ажиллагааг оновчтой хуваарилж бүрэн дүүрэн ашиглах
e.   Хичээл практик ач холбогдолтой байх, хэрэглээг гол болгох
47. Үзүүлэн бэлтгэх програмыг ашиглаххичээлийг төлөвлөхдөө сурагчдын өмнө судалсан хичээлийн агуулга болон цаашид хэрхэн гүнзгийрүүлэх талаар  судалгаа хийж, судлагдахууны агуулгын бүтэц болон бусад судлагдахууны хоорондын холбоог хөлгөн мэдээллийн аргаар тодруулах
48. Мэдээлэл зүйн нэгж хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд хичээлийн ямар хэрэглэгдэхүүнийг (самбар, дэвтэр, ном, үзүүлэн тарааж өгөх материал,  дүрс, биет, өнгийн цаас....) хэзээ хаана ямар байдлаар хэрэглэх хэдийд ямар байдлаар ашиглавал илүү үр дүнтэй вэ гэдгийг тодорхой жишээн дээр тайлбарлана уу?
49. Тодорхой сэдвийн хүрээнд хичээлийн явцыг , түүндээ тулгуурлаад сурагчийн оролцоо, идэвхийг, арга зүйн төлөвлөлт нь суралцагчдын идэвхи сонирхолд нийцэж буй эсэхийг  тодоруулах, мөн дараагийн хичээл төлөвлөлтдөө юуг нь засах, эсвэл хэвээр  явах эсэхээ шийдэх үнэлгээний арга зүйг боловсруулах.




2.4.  Нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөрийн үлгэрчилсэн сэдэв (Дараах сэдвүүдээс нэг нэгж хичээл сонгож боловсруулах)
12 жилийн 8-р ангийн мэдээлэл зүйн хичээлээр үзэх агуулгын нэгж сэдвийн хуваарилалт
Ули рал
7 хоног
Нэгж хичээл
Ээлжит хичээлийн сэдэв
цаг
Улиралд
1-р улирал
1
МХТ-ийн үндсэн ойлголтууд 2 цаг
Мэдээлэл –Компьютер хөгжил
1
9 цаг
2
Техник хангамж ба програм хангамж
1
3
Компьютер ашиглах ба файлтай ажиллах  2 цаг
Үйлдлийн систем
1
4
Файл ба хавтас зохион байгуулах
1
5
Зураг боловсруулалт 5 цаг
Зургийн хэрэглээ
1
6
Зурагтай ажиллаж эхлэх
1
7
Давхарга
1
8
Давхарга
1
9
Давхарга
1
2-р улирал
10
Текст мэдээлэл боловсруулах , мэдээллийн загвар
4 цаг
Текстэн мэдээлэл боловсруулалтын програм ашиглах
1
9 цаг
11
Текстэн мэдээлэл боловсруулалтын програм ашиглах
1
12
Объект, геометр, математик, бүтцийн загвар ба логик загвар
1
13
Мэйл нэгтгэх
1
14
Шугаман ба салаалсан алгоритм
2 цаг
Шугаман, салаалсан алгоритм
1
15
Шугаман, салаалсан алгоритмын шинж чанарыг тодорхойлох
1
16
Веб хуудас интернет ашиглах 3 цаг
Сүлжээ, интернет ашиглах
1
17
Өдөр тутмын амьдрал дахь МХТ , хамгаалалт, хууль
1
18
Э-мэйл
1
3-р улирал
19
Үзүүлэн бэлтгэх ба дуун, хөдөлгөөнт дүрсэн мэдээлэл боловсруулах
Математик, геометр , бүтцийн загвар , загварын төрөл  8 цаг
Үзүүлэн бэлтгэх програмыг ашиглах
1
9 цаг
20
Үзүүлэнд бүдүүвч оруулах
1
21
Үзүүлэнд хүснэгт оруулах
1
22
Үзүүлэнд диаграм оруулах
1
23
Мэдээллийн загвар
1
24
Мэдээллийн загвар ба загварчлал
1
25
Дуу дүрс бичлэг оруулах
1
26
Үзүүлэнг хянаж толилуулах
1
27
Сорил
1
4-р улирал
28
Хүснэгтэн мэдээлэл боловсруулах 8 цаг
Хүснэгтэн мэдээлэл
1
8 цаг
29
Хүснэгтэн мэдээлэл боловсруулдаг хэрэглээний програм  ашиглах
1
30
Ажлын хуудас зохион байгуулах хүснэгтийн нүд
1
31
хэлбэржүүлэлт
1
32
Томьёо ба функц
1
33
Томьёо ба функц
1
34
График диаграм
1
35
Ажлын хуудсыг тохируулах ба хэвлэх
1
Нийт
8 нэгж

35
35

11 жилийн 7-р ангийн мэдээлэл зүйн хичээлээр үзэх агуулгын нэгж сэдвийн хуваарилалт
Ули рал
7 хо ног
Нэгж хичээл
Ээлжит хичээлийн сэдэв
цаг
Улиралд
1-р улирал
1
МХТ-ийн үндсэн ойлголтууд 9 цаг
Техник хангамж
1
9 цаг
2
Програм хангамж
1
3
Мэдээллийн технологи

4
Технологи бол хүний үйл ажиллагааг хөнгөвчилдөг үйл явц ,арга буюу хэрэгслэл

5
Мэдээллийн технологийн хэрэглээ/Хялбар програм

6
МТ хэрэглээ, тоглоомын програмууд

7
МТ хэрэглээ. Бичвэрийг хурууны зөв байрлалаар компьютерт оруулах
1
8
Гарын горим сольж крилл ба латин үсгээр компьютерт оруулах
1
9
Ажлын байрны зохион байгуулалт ба эрүүл ахуй

2-р улирал
10
Компьютер ашиглах ба файлтай ажиллах  3 цаг
Үйлдлийн систем
1
9 цаг
11
Файл ба хавтас зохион байгуулах
1
12
Түгээмэл хэрэглэгддэг технологиуд
1
13

Текст мэдээлэл боловсруулах , мэдээллийн загвар 6 цаг
Технологи сонголт
2
14
Баримттай ажиллах
2
15
Баримт үүсгэх
1
16
Параграф
1
3-р улирал
19
Үргэлжлэл 2 цаг
График объект
1
9 цаг
20
Хэвлэхэд бэлтгэх
1
21
Зураг боловсруулалт  7 цаг
Зурагтай ажиллах Нээх, шинэ хуудасны параметрүүд
1
22
Зургийн объект  үүсгэх засварлах, print screen
1
23
Веб , зургийн сангаас авсан зургаа хадгалах,
1
24
Үндсэн үйлдлүүд тохиргоо, томсгох багасгах өнгө сонгох  зурах
1
25
Зурагийг бүхэлд нь ба хэсэгчлэн сонгох
1
26
Эргүүлэх, Зөөх, тасалж авах

27
Будах хэрэгслэлүүд, соруул, бийр, баллуур, Гаралт хэвлэлт
1
4-р улирал
28
Үзүүлэн бэлтгэх ба дуун, хөдөлгөөнт дүрсэн мэдээлэл боловсруулах
4 цаг
Үзүүлэн бэлтгэх програмыг ашиглах
1
8 цаг
29
Бичвэр боловсруулах хэлбэржүүлэх
1
30
График объект нэмж оруулах
1
31
Үр дүнгээ бэлтгэх Эффект, слайдыг ахуулах хэлбэрүүд, нийтэд хүргэх
1
32
Веб хуудас интернет ашиглах 4 цаг
Интернет
1
33
Веб браузер, хайлтын систем
1
34
Электрон харилцаа
1
35
Э-мэйл ашиглах
1
Нийт
8 нэгж

35
35

Гурав. Үнэлгээ

Хийх даалгавар

Үнэлгээний шалгуур
Оноо
Онолын асуултад хариулсан байдлаар
- Онолын асуултын дагуу ерөнхий агуулгыг мэргэжлийн үг хэллэгээр зөв оновчтой тайлбарлаж, жишээ баримтаар нотолсон байна
- Судлаачдын санал дүгнэлтэнд тулгуурлан тайлбарлаж, өөрийн санал дүгнэлтийг харгалзуулан ярих
20 хүртлэх оноо
Дидактикийн асуулт
-Дидактикийн асуултын дагуу математик  хэлээр зөв оновчтой тайлбарлах
-Асуултыг жишээ баримтаар нотлон харуулж дидактик шийдэлтэй хариулах

20 оноо
Чадварын асуулт даалгаврыг гүйцэтгэсэн байдлаар
- Өгөгдсөн даалгаврыг оновчтой зөв гүйцэтгэсэн байх
-Хийсэн даалгавараа оновчтой, хүртээмжтэй, мэргэжлийн үг хэллэгээр зөв тайлбарлан ярих
20 хүртлэх оноо
Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулсан байдлаар
-Зорилго, зорилтоо оновчтой томьёолсон эсэх
-Хамрах хүрээгээ сайн тодорхойлсон эсэх (Суралцагчдаа судалсан байдал)
-Аргаа зөв сонгож, аргачлалаа оновчтой боловсруулсан эсэх,
-Хичээлийн явцаа зөв төлөвлөсөн эсэх
(Багш,суралцагчийн үйл ажиллагааны уялдаа зөв, аргаа хэрхэн ашиглахаа тодорхой тусгасан эсэх)
-Хичээлд холбогдох үзүүлэн материалаа бэлдэж, хавсаргасан  эсэх
-Үзүүлэн нь шаардлага хангасан эсэх (Цахим, хэвэлмэл, бусад)
-Үнэлгээ, үнэлгээний шалгуураа оновчтой боловсруулсан эсэх
30 хүртлэх оноо
Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулсан байдлаар
-Үг найруулгын болон техник алдаагүй,  академик бичлэгийн стандартын дагуу бичиж боловсруулсан эсэх
-Зорилго, зорилтыг оновчтой томъёолсон эсэх
-Хичээл заах алхмуудаа оновчтой тооцсон эсэх
-Аргын сонголт нь суралцагчдын бүтээлч сэтгэлгээг дэмжсэн, агуулгад нийцэж буй эсэх
-Агуулгын төлөвлөлтийг зөв хийсэн эсэх
-Цаг хуваарилалтыг оновчтой хийсэн эсэх
-Хичээлийн явцыг оновчтой, тодорхой төлөвлөсөн эсэх
-Самбарт бичих агуулгаа төлөвлөсөн эсэх
-Сурагчийн дэвтэрт бичүүлэх агуулгаа төлөвлөсөн эсэх
-Өөрийн ярьж тайлбарлах агуулгаа бэлдсэн эсэх
-Холбогдох үзүүлэн тараах материалаа бэлдсэн эсэх(цахим, хэвэлмэл, бусад)
-Асуулт даалгавараа оновчтой боловсруулж, бататгал үнэлгээ хийхээр төлөвлөсөн эсэх
-Гэрийн даалгаварыг бүтээлч төлөвлөсөн эсэх
-Төлөвлөлтийг хийхдээ стандарт, сургалтын төлөвлөгөө, сурах бичиг зэргийг ашигласан эсэх


Хавсралт
Даалгавар-1.
Доорх схемийг байгуулж дараах байдлаар хэлбэршүүл.
Даалгавар-2
A.    Доорхи текстийг хуулан бич. Ингэхдээ үсгийн фонт нь Arial, үсгийн өндөр 11
B.    Бичсэн текстээсээ хөнгөвчлөх гэсэн үгийг олон хөнгөн гэдэг үгээр сольж засварла.
Компьютерийн техникийн үүсэл, хөгжил
Хүний нийгэм үүссэнээс хойш биеийн хүчний хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжил нь оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилтэй харьцуулахад XIX зуун  хүртэл харьцангуй хурдтайгаар хөгжиж ирсэн. Нийгмийн хөгжлийн явцад хүний сэтгэн бодох,  тооцоолох үйл ажиллагааг орлох техник хийх санаа,  зорилго хүний анхаарлыг их татаж байв. Олон зуун жилийн туршид хүн төрөлхтөний бүтээсэн уурын хөдөлгүүр, суурь машин, нисэх онгоц зэрэг нь цөм хүний биеийн хөдөлмөрийг хөнгөвчлөн,  хүний ажиллах чадварыг тал бүрээр хөгжүүлж, шинэ бололцоог нэмэгдүүлж иржээ.

Даалгавар-3
MS Power Point 2007 програм дээр дараах дүрсүүдийг оруулан хэлбэршүүл
Даалгавар-4
MS Power Point 2007 програм дээр 2 дугуй дүрсийг(smile)-г өөд өөдөөсөө өнхөрөнгөө эргэлддэг хөдөлгөөн хий



Даалгавар-5
Доорх хүснэгтийн өгөгдлөөр график байгуулж хэлбэршүүл. Графикт нэр өг.




Бодит байдал
Өөрийн үнэлгээ
88.32752613
86.2369





Даалгавар-6
"Гурван -Эрдэнэ " БДС-н ММЗ-II ангийн
 оюутнуудын I улирлын дүнгийн жагсаалт

Оюутны нэр
Х.Х.С.Судлал
Англи хэл
С.Х.зүй
Ерөнхий дүн
Үсгэн үнэлгээ

Кредит
2.5
1
3



1
Дуламханд
81.5
90
83



2
Зулаа
91.5
92
98



3
Кульяа
84.5
88
75



4
Мөнх-Очир
80
90
85



5
Мөнгөнчимэг
96
90
80



6
Мягмарсүрэн
86.5
90
85



7
Надмидцэрэн
98
95
90



8
Нямгэрэл
83
92
70



9
Очирпүрэв
84.5
90
85



10
Сайнзаяа
98
98
96



11
Солонго
85.5
92
56



12
Тогтохсүрэн
31.5
88
78




A







     B







         C







            D







               F
































Доорх байдлаар даалгаварыг үнэлнэ:












1
Хүснэгтийг байгуулах



2
Ерөнхий дүнг олох



3
Үсгэн үнэлгээг олсон байх



4
A, B, C, D, F-г олсон байх



5
Хүснэгтийг боловсруулсан байна










Даалгавар-7






Бараа
Нэг бүрийн үнэ
Тоо ширхэг
Бүгд үнэ

$
$

1
Processor
260
 338 000
15



2
Monitor
140
 182 000
15



3
Mouse
5
 6 500
15



4
Keyboard
10
 13 000
15



5
CD ROM driver
50
 65 000
5



6
Speaker
15
 19 500
5



7
Printer
200
 260 000
2



8
Бүгд















Доорх байдлаар даалгаварыг үнэлнэ:












1
Хүснэгтийг байгуулах



2
Бүгд үнийг доллараар олсон байх



3
Бүгд үнийг төгрөгөөр олсон байх



4
Хөл, толгой хийсэн байна



5
Хүснэгтийг боловсруулсан байна


















Дөрөв: Ном зүй:
*    Математикийн боловсролын стандарт УБ- 2005 он
*    Математикийн боловсролыг хэрэгжүүлэх зөвлөмж УБ- 2003 он
*    Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгүүд (12 жилийн сургалттай сургуульд ашиглагдаж буй сурах бичгүүд)
*    Т. Ганбаатар нар “Сурах үйлийн баримжаагаар суралцахуйг дэмжих арга зүй” УБ- 2008 он
*    МННХ сорсын сангийн “Бүтээлч сэтгэлгээний арга зүй”
*    Д. Зүмбэрлхам “ Компьютер хэрэглэгчийн гарын авлага” УБ-2004 он
*    Д. Өлзий-Орших “  Компьютерийн үндэс” УБ- 2003 он
*    Д. Анхтуяа “  Компьютерийн хэрэглэгчийн гарын авлага” УБ-2004 он
*    Z. Ozyurek  “ Algebra question bank” 2008
*    E. Steiner “ The chemistry maths book” -1997
*    http:/www.rbs.org/lesson_study/conference/2003/index.shtml
*    Амгаланбаяр Б.“Оюунлаг мэдрэмж”УБ., 2004 он
*    Амгаланбаяр Б. “Хэрэглээний програмуудын дасгал” УБ., 2010 он
*    Амгаланбар Б. “Компьютерийн хэрэглээний хөтөч” УБ., 2011 он
*    12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуульд ашиглагдаж буй сурах бичгүүд

Тав. Санамж, зөвлөгөө
6.   Төгсөлтийн шалгалтын журамтай сайтар танилцсан байх
7.   Онолын асуултуудын дагуу уншиж судалснаа сэргээж давтсан байх
8.   Чадварын даалгавруудыг урьдчилан хийж, өөрийгөө сорьсон байх
9.   Нэгж  хичээлийн  хөтөлбөрийн үлгэрчилсэн сэдвээс нэгийг сонгон бие даасан ажлаа чанартай хийж, агуулгаа бүрэн эзэмшсэн байх
10. Төгсөлтийн шалгалтад зориулсан давтлагад сууж,  мэргэжлийн багшийн зөвлөгөө зааварчилгааг авсан байх