Monday, November 3, 2014

Сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын төгсөлтийн шалгалтын хөтөлбөр



“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА-АРГА ЗҮЙН ТЭНХИМ






ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
(Сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлал)


Захирлын2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн
25 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
(СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЗҮЙ, СЭТГЭЛ СУДЛАЛ)


Сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын төгсөлтийн шалгалтыг 3-р курсэд YI улиралд авна.

1.Шалгалтын зорилго
Багш мэргэжлээр төгсөж буй оюутны төлөвшил, багшлах ажлын эв дүй, арга барил, чадварыг хэрхэн эзэмшсэнийг  үнэлэх, багш мэргэжлийн стандартын хэрэгжилтэд дүгнэлт хийхэд оршино.

2.Шалгалтын агуулга, хэлбэр

Шалгалтыг онол ба практикийн  чиглэлээр зохион явуулна.
-    Онолын шалгалтыг амаар авна. Сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын чиглэлээрх онолын асуултад хариулна.
-    Практикийн чиглэл нь оюутны бие даан хийсэн бүтээлч ажил байна. Энэ бие даасан ажил нь сурган, сэтгэл судлалын аль нэгээр нь хийсэн судалгаа, туршилтын ажил байх ба оюутан нь 3-р курсэд дадлагын үеэр хийсэн судалгаагаа хамгаална. Энэ ажил нь чадварыг үнэлэх ба судлах, анализ хийх, тодорхойлох, дүгнэлт гаргах өөрөөр хэлбэл судалгааны ажлын арга барил хэрхэн эзэмшсэнийг илрүүлэхэд чиглэгдэнэ.

3.Шалгалтын үнэлгээ,үнэлгээний шалгуур
Үнэлгээ хийхэд тодорхой шалгуурыг харгалзан үзнэ. Иймд онолын асуултад хариулахдаа болон бүтээлч ажлыг хийхдээ дараах шалгууруудыг баримжаа болгоорой. 
Онолын шалгалтын шалгуур үзүүлэлтүүд:
·         Мэргэжлийн нэр томьёо, ухагдахууныг ойлгосон байдал
·         Асуултад оновчтой, ойлгомжтой, тодорхой хариулсан байдал
·         Өгөгдсөн асуултын дагуу мэдлэгийг эмх цэгцтэй, системчилсэн байдал
·         Жишээ баримтаар нотолж тайлбарлаж буй байдал
·         Асуулттай холбоотой үнэлгээ, дүгнэлт өгч буй байдал
Бүтээлч ажлыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд:
·       Ажлынхаа төлөвлөгөө бүтцийг гаргасан байдал
·       Зорилго зорилтыг тодорхойлсон байдал
·       Судалгааны аргаа сонгосон, судалгаагаа (туршилт) явуулсан байдал
·       Судалгааны боловсруулалт хийсэн байдал
·       Дүгнэлт гаргасан байдал
·       Бичлэгийн соёл (эшлэл, зүүлт, бичлэгийн стандарт гм) эрхэмлэсэн эсэх

Сурган хүмүүжүүлэх зүйн хичээлийн онолын асуулт

1.     Хүүхдийн насны үечлэлийн онол, сургалтын явцад насны онцлогийг харгалзан үзэх талаар жишээ гарган тайлбарлана уу? (6-11 ;12-15; 16-17 нас)
2.     Хүүхдийн хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлүүд(орчин, сургалт, хүүхдийн өөрийнх нь идэвх оролцоо, удамшил) тэдгээрийн эерэг болон сөрөг нөлөөллийн жишээ гаргаж тайлбарлана уу?  
3.      Конструктивизмын онолын үзэл санаа түүнийг сургалтад хэрэгжүүлэх талаар ярина уу?  
4.     П.Я.Гальперины оюуны үйлийн шатлан төлөвших онол (үе шатууд) түүнийг сургалтад хэрэгжүүлэх нь 
5.      Бие бялдрын хөгжил (эрүүл мэнд)-ийн шалгуурууд түүнийг багш хичээл дээр харгалзан үзэх арга замын талаар ярина уу.
6.      Гоо зүйн боловсролын шалгуурууд, гоо сайхны мэдрэмж, үнэлгээг хичээлээр төлөвшүүлэх боломжийг жишээгээр тайлбарлана уу? 
7.     Оюун ухааны хөгжлийн шалгуурууд түүнийг хичээлийн явцад үнэлэх боломжийг тайлбарлана уу?  
8.     Хөдөлмөрийн хүмүүжил түүний шалгуурууд \дадал, хэвшил\, тэдгээрийг үнэлэх арга зам юу вэ?
9.     Ёс суртахууны төлөвшлийн шалгуурууд \дадал, чадвар, хэвшил\, тэдгээрийн илрэлийг жишээ гарган тайлбарлана уу? 
10.  Хүүхдийн сурч танин мэдэх үйл ажиллагаа, түүний бүтэц, онцлог,  Хичээл дээр хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааг хэрхэн удирдах вэ? 
11.  Сурах арга барил түүний ангилал, сурагчид ямар ямар арга барилыг эзэмшсэн байх шаардлагатай вэ? (бага, дунд, ахлах ангид) Хүүхдийг сурах арга барилд хэрхэн сургах вэ? тодорхой жишээн дээр тайлбарла.
12.  Гэрийн даалгавар, түүний үүрэг. Даалгавар хэрхэн боловсруулах вэ? Нэг сэдвээр жишээ авна уу? Гэрийн даалгавар хэрхэн өгөх вэ?
13.  Сурлагаар хоцрох гэж юу вэ? Сурлагаар хоцрох шалтгаан, сурлагаар хоцрогчдод илрэх шинж тэмдгүүд юу вэ? Тэдэнтэй  ажиллах арга барилуудын талаар ярина уу?
14.  Багш мэргэжлийн онцлог, Багш бие хүний шинж чанарууд, энэ талаас өөртөө  үнэлгээ хийнэ үү? Багшид тавигдах ямар ямар шаардлагууд байдаг вэ?  
15.  Багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны үүрэг, зорилго, үр дүн юу вэ? СХҮА-ны чиглэлүүд. 
16.  Сурган хүмүүжүүлэх зарчмууд, тэдгээрийг сургалтад хэрхэн хэрэгжүүлэх вэ?  Нэг зарчмыг жишээ болгон тайлбарлана уу?
17.  Багшийн сурган хүмүүжүүлэх ур чадвар, багшийн ур чадвар хаана, хэзээ, юун дээр харагдах вэ?  Багшийн эзэмшсэн байх чадварууд дээрээ үнэлгээ хийнэ үү?
18.  Сурган хүмүүжүүлэх харилцааны хэв маяг, харилцааны ур чадвар.  Багшийн харилцааны эерэг ба сөрөг хандлагууд тэдгээрийн үр дагавар юу вэ?
19.  Сурган хүмүүжүүлэх эв дүйн тухай. Багшийн харилцаанд түгээмэл гардаг алдаа юу вэ?  Өнөөгийн  багшийн харилцааны арга барилд дүгнэлт өгнө үү?
20.  Сурган хүмүүжүүлэх техник түүний төрөл. Багшийн өөрийгөө удирдах  техникийн төлөвшсөн байдал дээрээ үнэлгээ хийнэ үү? 
21.  Сурган хүмүүжүүлэх ёс зүй, багшийн ёс зүйн дүрмийн агуулга. Багшийн ёс зүйн дүрэм хэрхэн хэрэгжиж байна вэ?
22.  Анги хамт олон. Анги хамт олны төлөвшилд багшийн үүрэг, Анги хамт олонтой ажиллах ажлыг хэрхэн төлөвлөх вэ?
23.  Ангийн багш эцэг эхийн хамтын ажиллагааны зорилго ач холбогдол ажлын чиглэлүүд, Эцэг эхийн  хурлыг хэрхэн зохион байгуулах талаар ярина уу?  
24.  Багшийн хөгжил, Багшийн хөгжлийн үзэл баримтлалууд. “Багшийн хөгжил” хөтөлбөрийн агуулга (БШУЯ-ны сайдын 2012.11.22 А/136 –р тушаалын хавсралт)
25.  Сургалт түүний үүрэг зорилго. Орчин үеийн сургалтын гол шинжүүд, түүнийг дадлагын үеэр хичээл дээр хэрхэн тооцож байв?
26.  Сургалтын технологи. Өөрийн зохион байгуулсан нэг  хичээлийнхээ  технологийн онцлогийг тайлбарлана уу?
27.  Асуудал шийдвэрлэх сургалт. АШС-ийн үе шатууд,  арга. Түүнийг хэрэгжүүлэх боломж.
28.  Сургалтын арга түүний ангилал,  Сургалтын аргыг сонгож, хэрэглэхэд анхаарах зүйлүүд юу вэ? Жишээн дээр тайлбарлана уу?
29.  Сургалтын хэрэглэгдэхүүн, түүний үүрэг ач холбогдол. Хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, ашиглахад юу анхаарах шаардлагатай вэ? 
30.  Хичээл. Орчин үеийн хичээлийн онцлог юу вэ? Түүнд тавигдах шаардлагууд.
31.  Ээлжит хичээлийн элементүүд, хичээл төлөвлөх арга зүй, нэг хичээлийн хөтөлбөрөөр жишээ авна уу?
32.  Үнэлгээ. үнэлгээний шалгуур түүнийг хэрхэн боловсруулах вэ? Тодорхой жишээ гаргаж тайлбарла. ЕБС-ийн суралцагчдын мэдлэг чадвар төлөвшлийг үнэлэх журам (2010 оны 08 дугаар сарын 06–ны өдрийн361 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт)
33.  Сургууль түүний үүрэг, хэв шинж  үйл ажиллагаа, Сургуулийн  шалгуур. Тэнхим болон ЗАН ажилд багшийн оролцоо. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 сарын 13 өдрийн
А/293 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт. ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам.
34.  Хичээлээс гадуурх сурган хүмүүжүүлэх ажил түүнийг төлөвлөх, зохион байгуулах  онцлог. Зохион байгуулсан нэг ажил дээрээ тулгуурлан ярина уу?
35.  Бага дунд боловсролын  хууль түүний бүтэц, агуулга, багштай холбоотой гол заалтууд, тэдгээрийн ач холбогдлыг товч тайлбарлана уу?
36.  Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолын хавсралт ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД”  үндэсний хөтөлбөрийн үзэл санаа хэрэгжилтийн талаар товч танилцуулна уу? (Ном, авьяас хөтөлбөрүүд)

Хүүхдийн хөгжлийн сэтгэл судлалын хичээлийн онолын асуулт

1.     Хүүхдийн бүтээлд дүн шинжилгээ хийх   аргын  давуу болон сул талыг судалгаанд тулгуурлан тайлбарлах, багш ажилдаа яаж хэрэгжүүлэх вэ?
2.     Асуулгын аргын давуу болон сул тал, энэ төрлийн судалгаанд тулгуурлан тайлбарлах, судалгааны асуултад тавигдах шаардлага.
3.     Хүүхдийн сэрэл, хүртэхүйн хөгжлийн онцлог, сэрэл, хүртэхүйн зүй тогтлыг сургалтад хэрхэн харгалзах вэ? Жишээн дээр тайлбарлана уу?
4.     Анхаарлын төрөл, чанарууд. Хүүхдэд эдгээр төрөл, чанарууд хэрхэн хөгжих  вэ? Сургалтын явцад хүүхдийн анхаарлыг идэвхжүүлэх, удирдах  арга зам
5.     Ойн төрөл, үйлдлүүд, ойн хувийн онцлог. Хүүхдийн ойн хөгжлийн онцлог,  ой тогтоолтын хэв шинжийг судлах судалгааг хэрхэн явуулах вэ?
6.     Сэтгэхүйн төрөл, чанарууд хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн онцлог, хүүхдийн логик сэтгэхүйн хөгжлийн түвшинг судлах арга зүй
7.     Сэтгэхүйн  үйлдлүүд. Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх ажлыг  хичээлээр зохион байгуулах арга хэлбэр
8.     Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл ярианы хөгжлийн онцлог, зүй тогтол, хөгжүүлэх арга зам
9.     Зоригийн чанарууд, хүүхдийн зоригийн хөгжлийн мөн чанар, зоригийн чанарууд төлөвшихөд багшийн нөлөө
10.  Оюун ухааны хөгжлийн мөн чанар, нөлөөлөх хүчин зүйлсийг сургуулийн   орчин, үйл ажиллагаатай холбон тайлбарлана уу?
11.  Хүүхдийн зан төлөвийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс, зан төлөвийн эерэг шинж төлөвшихөд багшийн үүрэг
12.  Экстраверт ба интроверт сэтгэл зүйн хэв шинжтэй хүүхдийн онцлог, багш тэдэнтэй харилцахдаа юуг анхаарах вэ?
13.  Сангвиник темпераменттай хүүхдийн ерөнхий хэв шинж, эдгээр хүүхэдтэй багш хэрхэн харилцах вэ?
14.  Холерик темпераменттай хүүхдийн ерөнхий хэв шинж, эдгээр хүүхэдтэй багш хэрхэн харилцах вэ?
15.  Флегматик темпераменттай хүүхдийн ерөнхий хэв шинж, эдгээр  хүүхэдтэй багш хэрхэн харилцах вэ?
16.  Меланхолик темпераменттай хүүхдийн ерөнхий хэв шинж, эдгээр  хүүхэдтэй багш хэрхэн харилцах вэ?
17.  Авьяасын төрөл, хүүхдийн авьяасыг илрүүлэх, хөгжлийг дэмжих арга зам
18.  Хүүхдийн сонирхол хэрэгцээ түүнд нөлөөлөх хүчин зүйлс, сургалтад харгалзах нь
19.  Сэдэл түүний тухай. Сурагчдын сурах сэдлийг идэвхжүүлэн хөгжүүлэх боломж, арга зам
20.  Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөний онцлог. Багш хүүхдийн сэтгэл санааны байдлыг таних, ажиллах арга барил
21.  Хүүхэд түүний насны үечлэл. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, голлох үйл ажиллагаа түүний үүрэг.
22.  Хүүхэд, түүний насны үечлэл. Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, голлох үйл ажиллагаа, сургалтад тавигдах сэтгэлзүйн шаардлага
23.  Хүүхэд, хүүхдийн насны үечлэл. Сургуулийн дунд, ахлах насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, түүнийг харгалзах нь
24.  Харилцаа түүний бүтэц, хэв шинж. Хүүхдийн харилцааны онцлогийг харгалзан хүүхэдтэй ажиллах нь
25.  Гэр бүл, эцэг эхийн зан үйлийн хэв маяг. Хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь
26.  Сургалт, хүүхдийн оюуны хөгжлийн холбооны талаарх Оросын сэтгэлзүйч Л.С.Выготскийн онолын үзэл баримтлал, түүнийг сургалтад харгалзах нь (Ойрын хөгжлийн бүс)
27.  Хэрэгцээний онол. Сургалтын явцад хувь хүн тус бүрийн нөөц чадамжийг харгалзан үзэх боломж /А.Маслоу/
28.  Хүний хөгжлийн экологийн тогтолцоо
29.  Багшийн эцэг эх, хүүхдэд өгөх сэтгэлзүйн зөвлөгөө, түүний үе шат, баримтлах зарчмууд.
30.  Бүлэг хамт олны тухай, бүлгийн хөгжлийн үе шат. Анги хамт олон төлөвших үйл явцыг хэрхэн зохион байгуулж, яаж үнэлэх вэ?
31.  Хөгжлийн бэрхшээлийн ангилал, багш  хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах вэ?
32.  Сэтгэл зүйн судалгаа, түүний онцлог, тавигдах шаардлага өөрийн судалгаан дээр ярина уу?
33.  Зохион бодохуй, хүүхдийн зохион бодохуйн хөгжлийн онцлог, жишээн дээр тайлбарлана уу? 
34.  Төсөөлөл, хүүхдийн төсөөллийн онцлог. Хичээл дээр өмнөх төсөөлөл дээр ажиллах нь
35.  Суралцахуйн сэтгэл зүйн онолууд (когнитив, конструкитвизм), хүүхдийн танин мэдэхүйн зүй тогтолыг багш сургалтад харгалзх нь  
36.  Багшийн сэтгэл зүйн боловсрол, түүний талаар өөрийн үнэлгээ хийнэ үү?






Уншиж судлах ном, гарын авлага

Сурган хүмүүжүүлэх зүй
17.  Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс Ред. С.Батхуяг МУБИС., УБ., 2006
18.  Багш боловсролын үндэс. Ред. С.Эрдэнэцэцэг. УБ., 2011
19.  Багш боловсролын хөгжил шинэчлэл. УБ., 2006
20.  Бага, дунд боловсролын тухай хууль. УБ., 2006
21.  “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ёс зүйн дүрэм". БСШУ-ны сайдын 2007 оны 41-р тушаалын хавсралт
22.  Исмайл Боз “Анги удирдах урлаг” УБ., 2004
23.  Ичинхорлоо Ш. Багшийн ном. УБ., 2010
24.  Ичинхорлоо Ш. Хүүхдийн хөгжил. УБ., 2010
25.  Ичинхорлоо Ш. Сургалт. УБ., 2009
26.  Ичинхорлоо Ш. Судалгааны ажлын үндэс. УБ., 2010
27.  Ичинхорлоо Ш. Орчин үеийн хичээлийн тухай өгүүлэх нь. УБ., 2010
28.  Хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүйн хөгжил.  БСШУЯ, Жайка-ийн хамтарсан төсөл  Гарын авлага, зөвлөмжүүд.  2008, 2009
29.  Суралцах арга барилын технологийн шинэчлэл БХ., УБ., 2006
30.  Пүрэвдорж Ч., Багшлахуй менежмент УБ., 2010

Сэтгэл судлал
31.  О.Мягмар “Хүүхдийн хөгжлийн зарим асуудал” УБ., 2004
32.  О.Мягмар Сэтгэл судлалын улсын шалгалтын  тойм лекцүүд” УБ. 2002
33.  О.Мягмар” Сурагчдын хамт олны сэтгэл зүйн асуудалд” УБ., 1999
34.  Сэтгэл судлал. МУБИС–ийн сэтгэл судлалын тэнхимийн багш нарын хамтын бүтээл УБ., 2012
35.  Д.Санжжав. “Хүүхдийн  нас зүйн  сурган хүмүүжүүлэх  сэтгэл судлал” УБ., 2013 он
36.  Ч.Санмятав ”Сурган хүмүүжүүлэх харилцааны  сэтгэл зүйн үндэс”
37.  П.Цэрэндондов., Танин мэдэхүйн үйл явцыг судлах  арга зүй., УБ
38.  Доржжав.,Д “Сэтгэл зүйд өөрөө суралцахуй” 2005
39.  Д.Эрдэнэчулуун “ Хүүхдийг судлах арга зүй” 1,2-р дэвтэр
40.  Л.Жамц “Ерөнхий сэтгэл судлал” УБ., 2013 он
41.  Жавзан. “Боловсролын сэтгэл судлал” УБ., 2012 он
42.  Б.Батсайхан “Ерөнхий сэтгэл судлалын асуудлууд” УБ., 2014
43.  Б.Батсайхан “Сэтгэл судлалын үндэс” УБ., 2014

1 comment:

  1. 2016 оны монгол хэлний шалгалтын удирдамж, асуулт юмнууд нь хаана байнаа? Хэн нэгэн олоход туслаач

    ReplyDelete