Tuesday, November 18, 2014

Бүтээлийн сангаар үнэлэх журам

Захирлын2014 оны 6 дугаар сарын
6-ны өдрийн 25 дугаар тушаалын
нэгдүгээр хавсралт

"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫГ
 БҮТЭЭЛИЙН САНГААР ҮНЭЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.   Тус сургуулийн оюутан бүр хоёрдугаар курсээс эхлэн бүтээлийн сантай болно.
1.2.   Оюутны бүтээлийн санг журамд заасны дагуу үнэлнэ.
1.3.   Оюутны бүтээлийн сан нь тухайн оюутны мэргэжлээс шалтгаалан өөр өөр байж болно.
1.4.   Мэргэжлийн багш тухайн оюутны бүтээлийг үнэлж, зөвлөгөө өгөх үүрэгтэй.
1.5.   Оюутны бүтээл нь анги бүрт ахисан түвшинд байх ба тодорхой бүтээлч ажлуудаас бүрдэнэ. 
1.6.   Бүтээлийн санг хамгаалаагүй оюутан мэргэжлийн төгсөлтийн шалгалтад орохгүй.
1.7.   Бүтээлийн санд журамд заасан бүтээлүүд байх ба 10-аас дээш оноотой бүтээлийг тооцно.
1.8.   Оюутны бүтээлийн сангийн эцсийн үнэлгээ нь мэргэжлийн  төгсөлтийн шалгалтын үнэлгээний 20% нь байна.

Хоёр. Оюутны бүтээлийн сан

2.1    Бүтээлийн санд курс бүрт файлын сан болон  уншиж судлах мэргэжлийн ном зүйн жагсаалт байх ба ямар ахиц дэвшил гарсан, хэрхэн баяжуулсан талаар курс бүрийн хамгаалалтад тусгана.
2.2    Багш бүр өөрийн удирдан явуулдаг хичээлийн хүрээнд 1 эсээ бичүүлнэ. Аль илүү үнэлгээтэй эсээгээ сонгож бүтээлийн санд оруулна.
2.3    Хоёрдугаар курсийн бүтээлийн сан
2.3.1    Мэргэжлийн холбогдолтой ном бүтээл уншиж, анализ хийх, товч бичиглэл тэмдэглэл  хийнэ.
   (2-оос доошгүй)
2.3.2    Эсээ
2.3.3    Реферат
2.3.4    Ангийн ажил (Онолын хэсэг )
2.3.5    Мэргэжлийн онцлогоос хамаарч зарим нэг бүтээлүүд байх ба үүнийг мэргэжлийн тэнхимээс гаргасан бүтээлийн сангийн жагсаалтад заавал тусгана.
2.4 . Гуравдугаар курсийн бүтээлийн сан
2.4.1Ангийн ажил (80,0%-аас дээш үнэлгээтэй ажлыг бүтээлийн санд тооцно.)
2.4.2   Илтгэл (Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн эсвэл хэлэлцүүлэх хэмжээний шаардлага хангасан)
2.4.3Судалгаа (хүүхдийн төлөвшлийн судалгаа, хүүхдийн сэтгэл зүйн судалгаа)
2.4.4Эсээ
2.4.5Нэгж хичээлийн хөтөлбөр
2.5    Дөрөвдүгээр курсийн бүтээлийн сан
2.5.1Ээлжит хичээлийн хөтөлбөр (зааж туршсан)
2.5.2Эсээ
2.5.3Анги хамт олны судалгаа (социометрийн судалгаа))
2.5.4Илтгэл
2.5.5Судалгааны тайлан
2.6    Сургуулиа төгсөхөд оюутан бүр бүтээлийн сандаа дараах  бүтээлүүдтэй  болсон байна.
2.6.1   Реферат-1
2.6.2   Эсээ-3
2.6.3   Илтгэл-3
2.6.4   Ангийн ажил-1
2.6.5   Судалгаа-3
2.6.6   Судалгааны тайлан-1
2.6.7   Нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөрүүд


Гурав. Оюутны бүтээлийн сангийн үнэлгээ

3.1  Бүтээлийг тухайн мэргэжлийн багш тодорхой шалгуурын дагуу үнэлнэ. 
3.2  Багш бүтээлийг цаг тухайд нь үнэлж үнэлгээний хуудсанд бичиж Сургалтын албанд өгөх ба нөхөж үнэлгээ хийхгүй болно. Иймд оюутан уг ажлыг тогтоосон хугацаанд чанартай сайн гүйцэтгэхэд анхаарна.
3.3  Оюутны бүтээлийг  10-20 хүртэлх оноогоор үнэлнэ.
·         Хэрвээ уг ажлыг шалгуурын дагуу гүйцэтгэсэн бол агуулга, цар хүрээнээс хамаарч  16-20 хүртэлх оноогоор үнэлж  “хангалттай сайн түвшин” гэж үзнэ.
·         Хэрвээ зарим нэг шалгуур дутуу, агуулга, арга зүйн хувьд тийм ч сайн биш бол 11-15 хүртэлх оноогоор үнэлж “хангалттай түвшин” гэж үзнэ
·         10-аас доош үнэлгээтэй бол бүтээлийн санд оруулах боломжгүй гэж үзэн багш үнэлгээний хуудас бичихгүй ба цаашид хэрхэн сайжруулах талаар оюутанд зөвлөгөө өгнө.
3.4  Бүтээл бүрээр нь оноог жагсаан дундаж үнэлгээг гаргана.
3.5  Бүтээлийн сангийн үнэлгээг курсийн эцэст бүтээл бүрээр дүнг жагсаан дундажаар нь тооцно. Бүтээлийн сангийн нэгдсэн дүнг курс бүрийн (2,3,4) үнэлгээний дунджийг харгалзан гаргана.

Дөрөв. Бүтээлд тавигдах нийтлэг шаардлага

4.1.   Сургуулийн академик бичлэгийн стандарттай нийцсэн байна.
4.2.   Мэргэжлийн багшийн гаргаж өгсөн шалгуурын дагуу хийсэн байна.
4.3.   Бүтээлийн сангийн хавтастай байна (курс бүрээр)
4.4.   Бүтээл бүр нүүртэй, сэдэв, бүтээлийн төрлийг тодорхой тусгасан байна.
4.5.   Оюутан тухайн курсийн бүтээлийн сангийн талаар өөрийн үнэлгээг заавал бичнэ. (эргэцүүлэмж, дүгнэлт эсээ зэрэг хэлбэрээр байж болно.)
4.6.   Зөв бичгийн дүрмийн алдаагүй байна.
4.7.   Бүтээлийн санд фото зураг, график бусад зураг чимэглэлийг стандартын хэмжээнд оруулсан байна.
4.8.   Оюутан бүтээлээ ямагт сайжруулж тодорхой ахиц өөрчлөлт хийж байх шаардлагатай.
4.9.   Эш авсан хэсэгт заавал зүүлт хийж, уг бүтээлийг хийхэд ашигласан ном, гарын авлагыг зохих шаардлагын дагуу бүтээлийнхээ төгсгөлд ном зүй гэсэн гарчгийн дор оруулна.
4.10.Бүтээлийн санд зөвхөн хичээл заасан багшийн үнэлгээтэй бүтээлийг тооцно.
4.11.  Уг бүтээл нь дүн авах зориулалттай биш, оюутан хөгжих, мэргэжлийн чадвар төлөвших чухал үйл ажиллагаа байна гэдгийг оюутан ухамсарласан байна. 
Мэргэжил бүрээр бүтээлийн сангийн жагсаалтыг Хавсралт 1-д, оюутнуудад зориулсан зөвлөмжийг Хавсралт 2-т тусгав.







Хавсралт 1

Түүх-нийгэм судлалын багшийн ангийн оюутны бүтээлийн сан

2-р курс
·         Мэргэжлийн холбогдолтой ном бүтээл уншиж, анализ хийж, эсээ бичих (Монголын түүх хичээл-1, Улс төр судлал хичээлээр-1)
·         Монголын угсаатны зүй хичээлийн хүрээнд өгөгдсөн сэдвээр реферат бичих
·         Монголын түүх бичлэг хичээлийн хүрээнд оюутан тус бүр өөрийн угийн бичгийн зураглал хөтлөх
·         Ангийн ажил (Онолын хэсэг)
·         Эсээ
·         Файлын сан
·         Мэргэжлийн ном зүйн жагсаалт
3-р курс
·         Ангийн ажил
·         Эсээ
·         Илтгэл (түүхээр-1, нийгэм судлалаар-1). Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн эсвэл тийм шаардлага хангасан
·         Хүүхдийн судалгаа-2 (хүүхдийн төлөвшлийн судалгаа, хүүхдийн сэтгэл зүйн судалгаа)
·         Нэгж хичээлийн хөтөлбөр (түүхээр-1, нийгэм судлалаар-1)
·         Файлын сан
·         Мэргэжлийн ном зүйн жагсаалт
4-р курс
·         Зааж туршсан ээлжит хичээлийн хөтөлбөр-2 (түүхээр-1, нийгэм судлалаар-1)
·         Эсээ -1
·         Илтгэл-2 (Түүхийн сурвалж судлал-1, Монголын гүн ухаан-1). Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн эсвэл хэлэлцүүлэх хэмжээний шаардлага хангасан байх
·         Судалгааны тайлан
·         Анги хамт олны судалгаа  (Социометрийн судалгаа)
·         Файлын сан
·         Мэргэжлийн ном зүйн жагсаалт
Монгол хэл уран зохиолын багшийн ангийн оюутны бүтээлийн сан

2-р курс
·         Мэргэжлийн холбогдолтой бүтээлийг уншиж анализ тэмдэглэл хийх, эргэцүүлэмж бичих (Уран зохиолын хичээлээр-1, Монгол хэлний хичээлээр-1)
·         Ангийн ажил (Онолын хэсэг)
·         Эсээ-1
·         Эсээ задлал-1
·         Үгийн сангийн хичээл дээр гаралзүйн судалгаа (50 үгээр)
·         Файлын сан
·         Мэргэжлийн ном зүйн жагсаалт
3-р курс
  • Нэгж хичээлийн хөтөлбөр (Оюутан дидактикийн хичээлээ өөрөө сонгоно.)
  • Илтгэл 1  (эрдэм шинжилгээний бүтээлд хэвлүүлэх шаардлага хангасан)
  • Мэргэжлийн чиглэлийн эсээ -2
·         Хүүхдийн судалгаа-2 (хүүхдийн төлөвшлийн судалгаа, хүүхдийн сэтгэл зүйн судалгаа)
·         Ангийн ажил
·         Файлын сан
·         Мэргэжлийн ном зүйн жагсаалт
4-р курс
  • Зааж туршсан ээлжит хичээлийн хөтөлбөр-2 (уран зохиол-1, монгол хэл -1)
  • Илтгэл
  • Эсээ
·         Судалгааны тайлан-1
·         Анги хамт олны судалгаа (Социометрийн судалгаа)
·         Файлын сан
·         Мэргэжлийн ном зүйн жагсаалт
Бага ангийн багш мэргэжлийн ангийн оюутны бүтээлийн сан

2-р курс
·         Мэргэжлийн холбогдолтой ном уншиж, эргэцүүлэмж бичих -2 (Хүүхдийн уран зохиолын хичээлээр)
·         Хичээнгүй бичиг (25 хуудас), 35 үсгээр бичмэл үсгийн үзүүлэн
·         Зохион бичлэг-1 (Хүүхдийн уран зохиолоор)
·         Эсээ-1
·         Реферат -1 (Хүн нийгмийн дадактик)
·         Ангийн ажил (онолын хэсэг)
·         Файлын сан
·         Мэргэжлийн ном зүйн жагсаалт
3-р курс

·         Нэгж хичээлийн хөтөлбөр-2 (Математик 1, Монгол хэл 1 )
·         Эсээ
·         Ангийн ажил
·         Хүүхдийн судалгаа-2 (хүүхдийн төлөвшлийн судалгаа, хүүхдийн сэтгэл зүйн судалгаа)
·         Илтгэл-1 ( хэлэлцүүлэх хэмжээнд хүрсэн байх)
·         Файлын сан
·         Мэргэжлийн ном зүйн жагсаалт
4-р курс
·         Зааж туршсан ээлжит хичээлийн хөтөлбөр-1 (хичээлээ өөрөө сонгоно.)
·         Илтгэл-1
·         Судалгааны тайлан-1
·         Анги хамт олны судалгаа (Социометрийн судалгаа)
·         Эсээ
·         Сурах бичгийн анализ (Нэг хичээлээр)
·         Файлын сан
·         Мэргэжлийн ном зүйн жагсаалт

Монгол хэл англи хэлний багш мэргэжлийн оюутны бүтээлийн сан

2-р курс
·         Мэргэжлийн холбогдолтой ном уншиж, эргэцүүлэмж бичих (англи хэлний хичээлээр, уран зохиолын онол)
·         Орчуулга (Англиас Монгол-1, Монголоос Англи-1,  А4, 2 нүүр)
·         Эсээ
·         Реферат (англи хэлний үгсийн сан )
·         Ангийн ажил (онолын хэсэг)
·         Файлын сан
·         Мэргэжлийн номзүйн жагсаалт
3-р курс
·         Эсээ (монгол хэлний хичээлээр 1, англи хэлнй хичээлээр 1)
·         Орчуулга (Англиас -Монгол, Монголоос -Англи судалгаа онол арга зүйн чиглэлээр хэвлэлийн хуудсаар- 0.5-0.8)
·         Мэргэжлийн  үг хэллэгийн толь бичиг (250-аас дээш үгээр)
·         Нэгж хичээлийн хөтөлбөр-1(Оюутан хичээлээ өөрөө сонгоно)
·         Илтгэл
·         Хүүхдийн судалгаа-2 (хүүхдийн төлөвшлийн судалгаа, хүүхдийн сэтгэл зүйн судалгаа)
·         Ангийн ажил
·         Файлын сан
·         Мэргэжлийн номзүйн жагсаалт
4-р курс
·         Зааж туршсан хөтөлбөрүүд (монгол хэл-1, англи хэл-1)
·         Анги хамт олны судалгаа (Социометрийн судалгаа)
·         Илтгэл
·         Эсээ
·         Файлын сан (Мэргэжлийн  үг хэллэгийн толь бичиг (250-аас дээш үгээр))
·         Судалгааны тайлан
·         Шүүмж (орчуулгын шүүмж)
Математик, мэдээлэл зүйн  мэргэжлийн оюутны бүтээлийн сан

2-р курс
·         Мэргэжлийн холбогдолтой ном, бүтээлийн товчлол 1
( Сургуулийн математик-1.2Алгоритм програмчлалХэрэглээний програмын санҮйлдлийн систем ба сүлжээ хичээлүүдээс сонгох )
·         Реферат (Математик анализ хичээлээр)
·         Эсээ
·         Ангийн ажил (онолын хэсэг)
·         Файлын сан
·         Мэргэжлийн номзүйн жагсаалт
3-р курс
·         Ангийн ажил
·         Нэгж хичээлийн хөтөлбөр-2 (Математик болон мэдээлэл зүйн хичээлээр)
·         Эсээ
·         Сурах бичгийн анализ (9, 10-р ангийн сурах бичиг)
·         Илтгэл-1
·         Хүүхдийн судалгаа-2 (хүүхдийн төлөвшлийн судалгаа, хүүхдийн сэтгэл зүйн судалгаа)
·         Анги хамт олны судалгаа - 1
·         Файлын сан
·         Мэргэжлийн номзүйн жагсаалт
4- р курс
·         Зааж туршсан ээлжит хичээл-2 (математик, мэдээлэл зүйн хичээлээр)
·         Илтгэл (хэлэлцүүлэх хэмжээнд хүрсэн байх)
·         Эсээ
·         ЕШ-ийн бодлого бодож хамгаалах ажил-1 (2006 оноос хойших материалиас тус бүр 1 вариант)
·         Файлын сан
·         Мэргэжлийн номзүйн жагсаалт


Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлийн ангийн оюутны бүтээлийн сан

2-р курс
·         Мэргэжлийн ном уншиж тэмдэглэл хөтөлнө. (2-оос доошгүй )
·         Реферат -1 (Бага насны хүүхдийн сэтгэл судлал)
·         Илтгэл 1 (эрдэм шижилгээний хуралд хэлэлцүүлэх хэмжээнд хүрсэн байх)
·         Ангийн ажил (онолын хэсэг)
·         Эсээ-1 (хүүхдийн уран зохиол)
·         Файлын сан
·         Мэргэжлийн ном зүйн жагсаалт
3-р курс
·         Нэгж хичээлийн хөтөлбөр
·         Бага насны хүүхдийн судалгаа-1 (Бие бялдрын хөгжлийн судалгаа)
·         Бага насны хүүхдийн судалгаа-1 (Хүүхдийн оюун ухааны хөгжлийн судалгаа)
·         Эсээ-1 (Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжил хичээлээр)
·         Файлын сан
·         Илтгэл -1
·         Ном зүйн жагсаалт
·         Ангийн ажил
4-р курс
·         Зааж туршсан ээлжит хичээлийн хөтөлбөр -1
·         Илтгэл -1 (Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх хэмуээнд хүрсэн байх)
·         Эсээ
·         Судалгаа-1 (Хүүхдийн нийгэмшихүйн чадамжийн судалгаа)
·         Судалгааны тайлан -1
·         Файлын сан
·         Ном зүйн жагсаалт




Хавсралт. 2


1.”Бүтээлийн сан”-гаа хэрхэн бүрдүүлэх вэ?

·         Бүтээлийн сан нь хичээлийн явцад өгөгдөж буй даалгавруудаас бүрдэнэ. Иймээс оюутан тухайн бие даан хийх ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд анхаарна. Үүний тулд багш тухайн даалгаврыг яаж хийх аргачлал, ямар шалгуураар үнэлэх талаар оюутанд урьдчилан зөвлөгөө өгнө.
·         Бүтээлийн санд оруулах бүтээлүүдээ эцсийн хувилбараар шалгаж, зарим нэг ижил төрлийн бүтээлээс аль сайн үнэлгээтэйг сонгож оруулна.
·         Бүтээлийн сангийн хавтас нээж, агуулгын товьёог гаргана. Өөрөөр хэлбэл бүтээлийн санд орж буй бүтээлийн нэрийг жагсаан хавтасны 1-р хуудсанд байрлуулна.
·         Бүтээлийн санг бүрдүүлсний дараа өөрийн үнэлгээг бичнэ. Курс бүрийн бүтээлийн сан өөрийн үнэлгээтэй байна.

2.     Файлын сан гэж юу вэ?
Энэ бүтээлд электрон хэлбэрээр байгаа бүх бүтээлийг багтаана. Тухайлбал: E-ном, CD, DVD болон даалгавар, тестүүд, хичээлийн хөтөлбөрүүд гм файлаар байгаа зүйлүүдээ заавал төрөлжүүлж (хавтас нээн файл үүсгэн хадгална) файлын сангийн жагсаалт гаргана. Жишээ нь:
Файлын сангийн агуулга
1.     Хөтөлбөрүүд
-       Математикийн ээлжит хичээлийн хөтөлбөр
-       Монгол хэлний нэгж хичээлийн хөтөлбөр гм.
2.     Тестийн сан
-       Түүхийн хичээлээр (бүлэг сэдвийн нэр)
-       Иргэний боловсрол хичээлээр
3.     Судалгаа
-       Ой тогтоолтын судалгаа
-       Анхаарлын судалгаа
-       Социометрийн судалгаа гм

3.   Өөрийн үнэлгээ хэрхэн бичих вэ?  
Бүтээлийн сангийн үнэлгээ нь явцын үнэлгээ (formative) ба өөрөөр хэлбэл оюутныСурах үйлийн үнэлгээ” юм. Энэ үнэлгээнд “Өөрийн үнэлгээ” чухал байр суурийг эзэлнэ. Өөрийн үнэлгээ гэдэг нь тухайн хүн өөрийнхөө мэдлэг, чадвар, хийж гүйцэтгэсэн ажил, бүтээлч үйл ажиллагаандаа анализ(юуг мэдсэн, юу нь дутуу, юун дээр цаашид ажиллах шаардлагатай, юу нь сайн болов?) хийх явц юм.
Бүтээлийн санд өөрийн үнэлгээ хийхдээ:
-       Миний хувьд бүтээлийн сангийн гол зорилго юу байв?
-       Ямар ямар бүтээлүүд байна вэ?
-       Тухайн ажлыг хийж гүйцэтгэх шалгуурыг  хэрхэн хангасан гэж үзсэн
-       Миний хамгийн сайн бүтээлгэвэл... Сайн гэж үзэж байгаагийн учир...
-       Цааашид үүнийг улам сайжруулахын тулд дахин унших судлах шаардлагатай байгаа зүйл,  анхаарах шаардлагатай зүйлүүд...
-       Энэхүү ажлын эцэст ямар өөрчлөлт ахиц гарсан, юунд суралцсан өөрөөр хэлбэл ямар үр дүнд хүрсэнийг
-       Дараагийн бүтээлийн санг бүрдүүлэхэд юун дээр анхаарах шаардлагатай байгаа яаж хийх, сайжруулах боломж байгаа талаар эргэцүүлэн бичнэ. Өөрийнхөө үйл ажиллагаанд хэр бодитой үнэлгээ өгнө төдий чинээ бүтээх хийх  идэвх, сонирхлыг төрүүлдэгийг санаарай.  Эргэцүүлэмжээдараах байдлаар бичиж болно.
Өөрийн үнэлгээ
(эргэцүүлэмж)
...Миний бүтээлийн сангийн зорилго нь... Миний бүтээлийн санд буй бүтээлүүдээс дурдвал..........................
Эдгээр бүтээлээс хамгийн сайн болсон/бүтээлийннэрийгбичнэ/бөгөөд .....үүний онцлог нь ............… /баталгаанотолгоогбичнэ/…юм.
Мөн энэхүү ажил нь  ..... ...   ......байгаа нь миний уг ажлыншалгуур арга аргачлалыг, агуулгыгсайнойлгож хийснийгхаруулжбайна.
.......ажил миний хувьд хамгийнихач холбогдолтой ажил байлаа. Яагаадгэвэл… /өөрийнхөөмэдлэгчадвартгарсангэжбодожбайгааахицөөрчлөлтийгбичнэ/…
Харин хамгийн доогуур үнэлгээ авсан бүтээл гэвэл  ...../бүтээлийннэрийгбичнэ/Яагаад гэвэл үүнд ...................зүйлүүдийг тусгаагүй байсан. Цаашид энэ төрлийн ажил хийхэд ............. зүйлүүд дээр анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.
Мэргэжлийн мэдлэг, чадвар эзэмшихэд хамгийн их нөлөө үзүүлсэн ажил бол.......................................... Эцэст нь энэ бүтээлийн сангаас ямар сургамж авсан цаашид яаж ажиллах, сайжруулах  талаар бичнэ.
Ашиглах ном, гарын авлага
1      Жачин.Ч, Даваажаргал. Г Бичихүй, бүтээхүй. УБ.,2010
2      Оюутны сурган хүмүүжүүлэх дадлага ажлын дэвтэр.ГЭБДС. УБ.,2012
3      Хичээлийн хөтөлбөр. ГЭБДС. УБ., 2013
4      Батхуяг.С Амжилттай суралцах арга зам.  УБ.,2012
5      Ичинхорлоо. Ш Сурган хүмүүжүүлэх судалгааны үндэс. УБ.,2003

Боловсруулсан: М.Ичинноров




Төгсөв.


No comments:

Post a Comment