Monday, November 3, 2014

ТНС-ийн шалгалтын хөтөлбөр



“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА-АРГА ЗҮЙН ТЭНХИМ






ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
(түүх-нийгэм судлалын багш мэргэжил)









Улаанбаатар хот
2014 он
ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
(Монгол улсын түүх, дидактик)


Нэг. Шалгалтын зорилго

Монгол улсын түүх, түүхийн дидактик хичээлээр эзэмшсэн онолын мэдлэг, түүнийг практикт хэрэглэх чадвар, дадал, хандлагын түвшинг илрүүлж үнэлгээ өгөхөд оршино.

Хоёр. Шалгалтын ажлын бүтэц
Монгол улсын түүх, түүхийн дидактик, төгсөлтийн шалгалтад оюутан  онолын, дидактикийн,  чадварын асуулт даалгавраас бүрдсэн 3 асуулт бүхий билетүүдээс 1 билет сугалж асуултад хариулна. Оюутан  нэг нэгж хичээлийн хөтөлбөрийг сонгон судалж, түүний нэг ээлжит хичээлийн хөтөлбөрийг зааж туршсан, туршилт судалгааны дүгнэлттэй байна.

2. 1. Онолын асуулт

1.     Түүхийн шинжлэх ухааны судлах зүйл, үүрэг (Судлагдсан байдал, монголын түүхийн судалгааны онол, арга зүйн өнөөгийн төлөв байдал, түүхийн шинжлэх ухааны нийгмийн болон улс төрийн үүрэг)
2.     Монголын түүхийн үечлэл, үечлэхийн ач холбогдол (Үечлэлийн мөн чанар, монголын түүхийг эрт, дунд ба ойрхи үе хэмээн гурав ангилах нь, үечлэлийн шалгуур, үе тус бүрийн онцлог)
3.     Чулуун зэвсгийн түүхийн судалгаа, түүнд холбогдох дурсгалуудын онцлог (Тухайн үеэр судалгаа хийсэн эрдэмтдийн бүтээл, онцлог зэргийг тодруулан, энэ үед холбогдох дурсгал тэдгээрийн шинж чанар олдоц зэргийг тайлбарлах)
4.     Төмөрлөг зэвсгийн үеийн түүхийн дурсгалууд, тэдгээрийн онцлог (Төмөрлөг зэвсгийн түүхэнд холбогдох дурсгалуудын онцлог, дурсгалын төрлүүд)
5.     Монголд анхны төрт улс байгуулагдсан нь, Хүннү нарын угсаа гарвалын талаарх судалгаа, эрдэмтдийн үзэл баримтлал (Төрт улсын ерөнхий шинж, Модунь шаньюйгийн төрийн бодлого, Хүннүгийн аж ахуй, соёлын онцлог)
6.     Монгол угсааны аймгууд, тэдгээрийн хүчирхэгжилтийн түүхийн асуудал (Сяньби, Моюун, Тоба, Нирун улсуудын түүхийн судлагдсан байдал, хүчирхэгжилтийн үе, тэдний түүхэнд холбогдох дурсгалууд, аж ахуй, нийгэм, соёлын онцлог)
7.     Түрэг угсааны аймгуудын ноёрхлын үе (Түрэг, Уйгур, Киргиз, Хятан аймгуудын ноёрхлын үеийн түүхийн асуудал, тэдний түүхэнд холбогдох дурсгалууд, аж ахуй нийгэм соёлын онцлог)
8.     Тэмүжиний бага ба идэр нас, Монгол улсыг сэргээн тогтоох тэмцэл, Чингис хаан Монголын нэгдсэн улс байгуулахын төлөө тэмцэл, (Тэмүжин, Жамуха хоёрын нөхөрлөл, Тэмүжин ба Хорчи бөөгийн харилцан тохиролцоо, Тэмүжин, Жамуха хоёрын зөрчлийн цаад учир шалтгаан ба хэрхэн салсан, 1189 онд Хар зүрхний Хөх нуурт болсон язгууртны хурал, Чингис хаан хэмээх нэрийн учир,Тэмүжин, Ван хоёрын эцэг хөвүүний ёс)
9.     Их Монгол улсын төрийн зохион байгуулалт (Цэрэг захиргааны зохион байгуулалт, “Мянгат”-ын систем буюу гадаад ба дотоод мянган. Их Монгол улсын нийслэл хот-Хархорум. Хуулийг хэрэгжүүлэх хянах албан тушаалтан, Хурлын байгууллага: а. Алтан ургийн их эе, б. Их хуралдайн эрх хэмжээ, чиг үүрэг. Монгол төрийн гол шашин - бөө мөргөл болох нь. Төрийн бэхи гэж ямар субъект болох. Төрийн бичиг–худам монгол бичиг)
10.  Монголын эзэнт гүрэн (1229-1259), (Өгэдэй хааны гол үндсэн бодлого, үйл ажиллагаа. Өгэдэй хааны дөрвөн сайн, дөрвөн муу үйл ,Өгэдэйн ахмад хөвүүн Гүюг Их Монгол улсын гуравдахь хаанаар өргөмжлөгдсөн нь. Гүюг хааны явуулсан гадаад, дотоод бодлого, үйл ажиллагаа. Гүюг хаан ба Бат ханы хоорондын зөрчил)
11.  Чингис хааны гадагш хийсэн аян дайнууд (Тангуд улс, Умард Алтан улс, Хар Кидань улс, Хорезм зэрэг улсуудыг дайлсан нь,  Тэдгээр аян дайн бүрийн эхлэл, хамрах хүрээ, он цаг, үйл явц, өрнөл, үр дүн )
12.  Юань гүрний үеийн Монгол (Юань гүрэн байгуулагдсан нь, Монголын улс төрийн төвийг нүүлгэсэн нь, үр дагавар ,“Юань” хэмээх нэрийн утга учир, Юань улс ба бусад Монгол улсуудын харилцаа
13.  Монгол эзэнт гүрэн бие даасан улсууд болон задарсан нь (Алтан ордны улс байгуулагдсан ба мөхсөн он цаг. “Алтан ордон” нэрийн талаарх тайлбарууд,  Ил хаант улс, Ил хаан Аргунаас Францын ванд илгээсэн захидал, Ил хаан Газаны шинэтгэлийн бодлого, Цагаадайн хаант улсын  хаадын он дараалал, улс төрийн төв, газар нутаг, хил хязгаар, аж ахуйн үндсэн салбаруудын төлөв байдал)
14.  “Дөчин, Дөрвөн хоёр”-ын Монголын улс. (Монголын эзэнт гүрний мөхөл ба монголчууд эх нутагтаа эргэж ирсэн нь,  “Дөчин, Дөрвөн хоёр”-ын улсын үе, он цаг, хаадын он дараалал, Монгол улсын төр, засаг захиргааны байгууламж, “Түмэн”-ий өөрчлөлт, хувиралт)
15.   Улс төрийн бутралыг даван туулах оролдлогууд (Ойрадын Тогоон тайш, Эсэн тайш, Мандухай сэцэн хатан ба Батмөнх хаан, Түмэн засагт хаан, Алтан хан нарын оролдлогууд)
16.  Монголд бурханы шашин дэлгэрсэн түүхэн үеүд. (4 удаагийн дэлгэрэлт, шарын шашин дэлгэрүүлэхэд манлайлан оролцсон хаад язгууртнуудын бодлого, үйл ажиллагаа. Түвэдийн шашны бүлэглэлийнхний улс төрийн бодлого, түүний цаад мөн чанар, бурхны шашин дэлгэрсний эерэг ба сөрөг тал )
17.  Зүүн гарын хаант улсын түүхийн асуудал (Зүүнгарын хаант улс байгуулагдах болсон урьдчилсан нөхцөл, шалтаг шалтгаан, түүхэн үр дагавар, хаадын төрийн бодлого)
18.  XIII-XVI зууны Монголын соёл (МНТ, хууль зүйн мэдлэг - Их Засаг хууль. Төрийн бичиг-Уйгуржин монгол бичиг, Дөрвөлжин бичиг. Уран зохиолын хөгжил. Урлаг, хот суурин газрын боловсрол. Али гали, Тод үсэг, Соёмбо, Хэвтээ дөрвөлжин үсгүүд зохиогдсон нь, учир шалтгаан.
19.   Буриад Монгол Оросод эзлэгдсэн нь (XVI зуунаас Орос улс Сибирийг хэрхэн эзэлсэн нь. Оросын түрэмгийлэл эхэлсэн нь. Оросын байгуулж байсан өвөлжөө-зима, шивээ-острог, хот-городын үүрэг зориулалт. 1689 оны Нерчүүгийн Хаант Орос-Манж чин улсын гэрээгээр буриад монголчууд Оросын харьяат болсныг баталгаажуулсан нь )
20.    Өвөр Монгол манжид эзлэгдсэн нь (Урьдчилсан нөхцөл, монгол ноёдын урвалт, эзлэгдсэн түүхэн үйл явдал, үр дагавар, Лигдэн хааны дотоод бодлого, үйл ажиллагаа. Лигдэн хаан ба Мингийн харилцаа.Лигдэн ба Халхын Цогт хунтайжийн харилцаа. Лигдэн хаан ба Манжийн харилцаа)
21.    Халх Монгол манжид дагаар орсон нь (Урьдчилсан нөхцөл, Долоннуурын чуулганы түүхэн үр дагавар)
22.  Зүүнгарын хаант улс Манжийн эсрэг тэмцсэн нь (Цэвээнравдан, Галдан нарын тэмцэл, түүний үр дүн, Зүүнгарын хаант улс Манжид эзлэгдсэн нь)
23.    Манжийн эрхшээлийн үеийн засаг захиргааны зохион байгуулалт (Манж хааны эрх мэдэл, ГМТЗЯЯ болон Манж амбан сайдуудын үүрэг, дөрвөн аймгийн чуулганы ажил үүрэг)
24.   Манжийн эрхшээлийн үеийн алба гувчуур (шинэлэхийн жасаа, өртөө харуулын алба, татварын алба, хошууны засгийн алба)
25.  Монгол дахь Хятад ба бусад орны худалдаа, мөнгө хүүлэл (Хятадын мөнгө хүүллийн хэлбэрүүд, мөн чанар. Монголчууд нийтээрээ Хятадын худалдаачдын өртөн болсны учир шалтгаан. Монгол дахь Хятадын худалдаа, мөнгө хүүллийн сүлжээний бүтэц, зохион байгуулалт )
26.   Монголчуудын Манжийн эсрэг тэмцэл, хөдөлгөөн (Цагаан малгайтны тэмцэл, Онолт, Энхтайванаар удирдуулсан цэргийн бослого, Лам нарын тэмцэл, Сансрайдоржийн хошууны ардын бослого, Ард Аюушийн дугуйлангийн хөдөлгөөн, Ардын заргын бичиг, онцлог)
27.    XVII-XX зууны эхэн үеийн Монголын соёл (Эмнэлгийн ухаан, хэл бичгийн ухаан, түүхийн мэдлэг ухаан, хууль цаазын мэдлэг. Уран зохиол, түүний төрөл, Урлаг,түүний төрөл. Уран барилга, түүнд гарсан өөрчлөлт, онцлог )
28.   Үндэсний эрх чөлөөний хувьсгал түүний үр дүн (Хувьсгалын урьдчилсан нөхцөл, Шинэ засгийн бодлогын мөн чанар. Уг бодлого нь Монголын улс төр, эдийн засаг, соёлын хүрээнд хэрэгжсэн нь, үр дагавар хувьсгалын удирдагчид, үр дүн)
29.  Гурван улсын гэрээний дараах Олон улсын байдал. (Монгол, Орос, Хятадын талын төлөөлөгчид, тэдний байр суурь.Гэрээний зүйл заалт. Нармай Монгол улсыг байгуулах шалтгаан, зорилго.  Чен-И-гийн 64 зүйл, шахалт, Сүй Шү Жаны бодлого, ерөнхий сайд Бадамдоржийн байр суурь. Монголын  автономитыг  устгасан нь )
30.  Нууц бүлгэм байгуулагдсан нь түүний түүхэн ач холбогдол (Хүрээний , консулын бүлгэм, бүлгэмүүд нэгдэж  МАН байгуулагдсан нь, намын нөхдийн дагаж явах тангарагийн гэрээ, нууц бүлгэм хувьсгалд бэлтгэсэн  нь)
31.  Үндэсний ардчилсан хувьсгалын түүхэн үр дүн (Хувьсгалын урьдчилсан нөхцөл, түүхэн үйл явдал, үр дүн, YIII Богд Жибзундамбын гүйцэтгэсэн үүрэг)
32.  Ардын засгийн газраас явуулсан улс төрийн шинэтгэл, хэмжээт цаазат хаант төр бэхэжсэн нь (1921-1924 он нийгмийн хөгжлийн хэтийн төлвийн асуудал, гадаад, дотоод бодлого)
33.  Улс төрийн их хэлмэгдүүлэлт, түүний үр дагавар (Хувьсгалын эсэргүү бүлгийнхний хэрэг, хэлмэгдсэдийн хохирол, шүүх цаазын бичиг,  цагаатгалын коммисын үйл ажиллагааны үр дүн)
34.  Тоталитар дэглэмийн ноёрхлын үеийн Монгол (1930-1950-иад оны үеийн Монголын төр засгийн бодлого,шинэ эргэлтийн бодлого, хөрөнгө тэгшитгэх бодлого, нам төрийн үйл ажиллагаа алдагдсан нь)
35.  Х.Чойбалсангийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг (Угсаа гарвал, нууц бүлгэмийг байгуулалцаж, үндэсний ардчилсан хувьсгалд оролцсон нь, нам төрийн тэргүүнээр ажилласан нь, нэг хүнийг тахин шүтэх үзэл, түүхч судлаачдын дүгнэлт)
36.  Дэлхийн II дайны үеийн Монгол (Манж Го-гийн засгийн газар, Оросод  үзүүлсэн тусламж, дайны үеийн нийгэм, эдийн засгийн болон соёл боловсролын асуудал, Халх голын дайн, чөлөөлөх дайн)
37.  1953 оноос Монголын улс төрийн тогтолцооны өөрчлөлт (Ю.Цэдэнбал нам төрийн үйл ажиллагааг удирдах болсон нь, 1960 оны үндсэн хууль,МАХН-ын IY програм, МАХН-ын XIX их хурлын шийдвэр)
38.  Монголд ардчилал өрнөсөн нь (Социализм задран унасан нь, эрх чөлөөний хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгал)
39.  Монголд олон намын систем бүрэлдэн тогтсон нь (1990-ээд онд олон нам  бүрэлдэн тогтсон нь, намуудын задрал, нэгдэл, улс төрийн сонгуульд оролцох мандат бүхий намууд)

2.2   Түүхийн дидактик

1.      Түүхийн сургалтын арга зүйн судлах (Түүхийн сургалт, судлах зүйл, судлагдахуун, сургалтын арга зүй, арга барил, заах арга, сургалт, суралцахуй, багшлахуйн орчин үеийн сургалтын үндсэн шинжүүд)
2.      Багш өөрийгөө хөгжүүлэх болон үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах арга зүй
3.      Монголчуудын түүхийн боловсролын хөгжлийн тойм (Түүхийн боловсрол, монголын түүхийн боловсролын хөгжлийн үечлэл, түүний үндсэн шинжүүд, нүүдлийн иргэншилд зохицсон боловсрол)
4.      Түүхийн сургалтын зорилго (Боловсролын зорилго, түүхийн суурь боловсролын зорилго, түүхийн ухамсар, түүхийн ухамсрыг төлөвшүүлэх нь)
5.      Түүхийн боловсролын стандарт, цогц чадамж
6.      Түүхийн боловсролын агуулга (Боловсролын агуулгын хүрээг сонгон авахад баримтлах шаардлагууд, ай)
7.      Анги, хүмүүжлийн ажлын хөтөлбөр боловсруулах арга зүй
8.      Соло таксономийн тухай ойлголт, үнэлгээний даалгавар боловсруулах арга зүй
9.      Түүхийн сургалтын арга (Сургалтын аргын тухай ойлголт, түүхийн сургалтын  сургалтын аргын ангилал, багшийн үйл ажиллагаа зонхилсон аргууд, суралцагийн үйл ажиллагаа зонхилсон аргууд)
10.    Сургалтын хөтөлбөрийн тухай ойлголт, төрөл ангилал
11.    Түүхийн хичээлд тоглоомын аргыг хэрэглэх нь (Тоглоомын аргын үүрэг, тоглоомын аргыг хэрэглэх аргачлал, зарим тоглоомын аргууд, дидактик тоглоом, тоглоомын дүрэм)
12.    Стандарт, хөтөлбөрийн ижил ба ялгаатай талууд
13.    “Түүхэн цаг хугацаа” айг эзэмшүүлэх аргазүйн (Түүхэн цаг хугацаа, он тоолол, цаг хугацааны анхны төсөөлөл, хуанли, сарын тоолол, нарны тоолол, түүхэн мөчлөг, түүхийн үечлэл, цагалбар, стандарт ба стандарт бус тоолол)
14.    “Түүхэн газар нутаг” айг эзэмшүүлэх арга зүй (Түүхэн газар нутаг, тив, улс, бүс нутаг, түүхийн газрын зураг, схемчилсэн газрын зураг, нутаг дэвсгэрийн бүдүүвч, нэргүй газрын зураг, тэдгээрийг сургалтанд ашиглах арга барил, газрын зургийг унших, газрын зургийн таних тэмдэг)
15.    “Түүхэн зүтгэлтэн” айг эзэмшүүлэх аргазүй (Түүхэн зүтгэлтний намтар үйл ажиллагааг танин мэдэх, түүхэн зүтгэлтний ангилал)
16.    Бүлэг сэдвийн хөтөлбөр хийх арга зүйг төлөвлөх нь
17.    “Түүхийн эх сурвалж, баримт”-ын айг эзэмшүүлэх арга зүй (Түүхийн эх сурвалж баримт, түүхийн мэдлэгийн эх сурвалж, биет бодит баримтууд, статистик баримт, дуут болон дэлгэцийн эх сурвалжууд, заах арга зүйн зарим асуудал)
18.    Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй
19.    “Түүхийн сургамж” айг эзэмшүүлэх арга зүй (Түүхийн сургамж, түүхийг танин мэдэх, судлахын зорилго, түүхийн мэдлэгийн хэрэглээ)
20.    Шавь төвт сургалтын арга, уламжлалт сургалтын аргын ижил ба ялгаатай талууд тэдгээрийг зөв хослуулан хэрэглэхийн ач тус
21.    Түүхийн мэдлэг, түүний бүтэц, үүрэг (Мэдлэг, түүхийн мэдлэг, түүний бүтэц, түүхэн төсөөлөл, түүхэн зүй тогтол)
22.    Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй
23.    Суралцагчийн түүхийг танин мэдэхүйн боломж (Танин мэдэх чадвар, анхаарал, сэтгэхүй, түүхийн сэтгэхүй, суралцагчийн танин мэдэх боломжийг оношлох нь)
24.    Түүхийн хичээлийн сурах бичигт анализ хийх дадлага (Харьцуулсан тодорхойлолт, сурах бичгийн нэр, зохиогч, хэвлэсэн он, давуу тал, сул тал)
25.     Түүхийн хичээлээр суралцагчдын танин мэдэх сонирхлыг хөгжүүлэх арга боломж (Танин мэдэх сонирхол, түүний сургалтад гүйцэтгэх үүрэг, түүхийн хичээлээр сурагчдын танин мэдэх сонирхлыг хөгжүүлэх боломж)
26.    Блүмийн таксономийн тухай ойлголт, үнэлгээний асуулт боловсруулах арга зүй
27.    Түүхийн хичээлээр сурагчдаар  хийлгэх бие даасан ажил (Бие даасан ажил, бие даасан үйл ажиллагаа, сургалтын даалгавар, бие даасан ажлын ангилал, суралцагчдын бие даасан ажилд багшийн гүйцэтгэх үүрэг)
28.    Орчин үеийн үнэлгээний арга зүйн чиг хандлагын тухай
29.    Сурагчдын хөгжлийг үнэлж дүгнэх, арга зүйн зарим асуудал (Боловсролын үнэлгээ, түүний зорилго, боловсролын чанар, үнэлгээнд хийгдэж буй шинэчлэл, суралцагчдын хөгжлийг үнэлж, дүгнэхэд баримтлах зарчим, үнэлгээ, дүгнэлтийн шалгуур, хэв маяг, хэлбэр, арга)
30.     Сургалтын технологийн шинэчлэлтийн тухай ойлголт, өнөөгийн чиг хандлага
31.    Түүхийн сурах бичгийг сургалтад хэрэглэх арга зүй (Сурах бичиг, сурах бичгийн үүрэг, сурах бичгийн бүтэц, сурах бичигтэй ажиллах арга зүй, сурагчийн хийгээд багшийн ном, лавлахыг ашиглах нь)
32.    Түүхийн сургалтаар сурагчдад үндэсний ухамсар төлөвшүүлэх арга, боломж  (Нийгмийн ухамсар, үндэсний ухамсар, монголчуудын үндэсний үнэт зүйл, үндэсний ухамсарын түвшин, үндэсний мэдрэмж, үндэсний бахархал, эзэн сэтгэлгээ, үндэсний ухамсрын үүрэг)




2.3  Чадварын асуулт, даалгавар

2.1       Улс төрийн болон газар дүрсийн зурагт түүхэн үйл явдлыг тайлбарлан заах
1.   Монгол угсааны улсуудын хүчирхэгжилт
2.   Түрэг угсааны аймгуудын хүчирхэгжилт
3.   Ханлиг аймгуудын хүчирхэгжилтийн үе
4.   Их монгол улсын газар нутаг
5.   Эзэнт гүрний газар нутаг
6.   Юань гүрний үеийн газар нутаг
7.   Улс төрийн бутралын үеийн газар нутаг
8.   Манжийн эрхшээлийн үеийн засаг захиргааны зохион байгуулалт
9.   XX зууны засаг захиргааны хуваарийн түүхэн өөрчлөлт
10.    Орчин цагийн Монголын засаг захиргааны хуваарь
 
   2.2. Түүх соёлын дурсгалт газруудыг газрын зурагт тэмдэглэх
11.    Чулуун зэвсгийн түүхэнд холбогдох дурсгал бүхий газрууд
12.    Хүрэл зэвсгийн түүхэнд холбогдох дурсгал бүхий газрууд
13.    Төмөрлөг зэвсгийн түүхэнд холбогдох дурсгал бүхий
        газрууд
14.    Хүннүгийн түүхэнд холбогдох дурсгал бүхий газрууд
15.    Түрэг, Уйгур улсын түүхэнд холбогдох дурсгал бүхий
        газрууд
16.    Эртний хотуудын туурь бүхий газрууд
17.    Их Монгол улсын түүхэнд холбогдох дурсгал бүхий
        газрууд
18.    Монгол нутаг дах хот суурины туурь
19.    Монгол нутаг дах сүм хийдийн туурь бүхий газрууд
20.    Монгол нутаг дах онцлог хадны сүг зургууд байрлах газар
        нутаг

 2.3. Байлдан дагууллын маршрутыг улс төрийн зургийн загвар дээр зураглан үзүүлэх
21.    Хүннүгийн хаадын байлдан дагуулал
22.    Чингис хааны дотооддоо хийсэн дайны маршрутыг хий
23.    Чингис хааны гадагш хийсэн байлдан дагуулал
24.    Чингис хааны  Зүрчидийн алтан улсад хийсэн байлдан дагуулал
25.    Өгөдэй хааны байлдан дагуулал
26.     Чингисийн хөвгүүдийн байгуулсан улсуудыг зураглан үзүүлэх
27.     Монголын эзэнт гүрний хаадын газар нутгаа өргөтгөсөн байдал
28.    Зүчийн байлдан дагуулал
29.    Мөнх хааны байлдан дагуулал
30.    Хубилай хааны байлдан дагуулал
31.    Бат хааны байлдан дагуулал

2.4. Түүхч эрдэмтдийн бүтээлээр ном зүй хийх
32.    Монгол нутагт мандан бадарч бууран доройтсон эртний улсуудын түүх судлал
33.    Чингис хаан судлалын бүтээлүүд
34.    Монгол улсын төрийн албан түүхүүд
35.    Түүхэн зүтгэлтний намтар судлаачдын бүтээлээр

2.4  Нэгж, ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах сэдэв

YIII анги
1.     Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүс
2.     Монгол нутаг дахь  эртний улсууд
3.     Монгол нутаг дахь  эртний улсуудын төрийн байгуулал, төрт ёс
4.     Эртний улсуудын аж ахуй нийгэм соёлын амьдрал
5.     Монголчуудын гарал угсаа, нэрийдэл
6.     Их Монгол улс байгуулагдсан нь
7.     Их Монгол улсын төрийн бодлого
8.     Монголын эзэнт гүрэн
9.     XIII –XIY зууны Монголын аж ахуй нийгмийн байгуулал
10.  Улс төрийн бутралын үеийн Монголын төрийн бодлого
11.  Монголд бурхны шашин дэлгэрсэн нь
12.  XIY- XYII зууны Монголын аж ахуй нийгмийн байгуулал
13.  Монголчууд Манжийн эрхшээлд орсон нь
14.  XYII- XX зууны эхэн үеийн Монголчуудын соёл

IX анги
15.  1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал
16.  Үндэсний ардчилсан хувьсгал ялсан нь
17.  Шинэ эргэлтийн бодлого түүний мөн чанар
18.  Дэлхийн II дайны үеийн Монгол
19.  Улс төрийн их хэлмэгдүүлэлт
20.  Монгол улсын үндсэн хуулиуд
21.  Авторитар дэглэмийн үеийн монгол
22.  Тоталитар дэглэмийн үеийн Монгол
23.  1990 оны ардчилсан хувьсгал

Гурав. Үнэлгээний шалгуур


Хийх даалгавар

Үнэлгээний шалгуур
Онолын асуултад хариулсан байдлаар
(20 оноо)
·       Онолын асуултын дагуу ерөнхий агуулгыг зөв оновчтой    тайлбарлаж, жишээ баримтаар нотолсон байна
·       Судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан тайлбарлаж, өөрийн санал дүгнэлтийг харгуулан ярьсан байх
Түүхийн дидактикийн асуултанд хариулсан байдлаар
(20 оноо)
·       Түүхийн сургалтын онцлогийг ойлгосон эсэх
·       Түүхийн дидактикийн туршлагыг судалсны үндсэн дээр түүнийг шинэ арга, туршлагаар баяжуулах, хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй болсон байх
·       Түүхийн сургалтын хэрэгцээ, зорилго, зорилт, ач холбогдлыг ойлгож ухаарсан байдал
·       Сургалтын үйл явц дахь багшийн үүрэг, хариуцлагыг ухамсарласан байдал
·       Сургалтыг зохион  байгуулж хөтлөн явуулах арга барилтай болсон байдал
·       Сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулж буй байдал
·       Бичих боловсруулах чадвар эзэмшсэн байдал
·       Багшийн ёс зүйн болон харилцааны соёл эзэмшсэн байдал
Чадварын асуулт даалгаврыг гүйцэтгэсэн байдлаар
(20 оноо)
·       Өгөгдсөн даалгаврыг оновчтой зөв гүйцэтгэсэн байх
·       Хийсэн даалгавраа оновчтой, хүртээмжтэй, мэргэжлийн үг хэллэгээр зөв тайлбарлан ярьсан байх
·       Газрын зурагтай ажиллах аргазүйд суралцсан байх
Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулсан байдлаар
(15 оноо)
·       Зорилго, зорилтоо оновчтой томьёолсон эсэх
·       Хамрах хүрээгээ сайн тодорхойлсон эсэх(Суралцагчдаа судалсан байдал)
·       Аргаа зөв сонгож, аргачлалаа оновчтой боловсруулсан эсэх,
·       Хичээлийн явцаа зөв төлөвлөсөн эсэх
·       Багш,суралцагчийн үйл ажиллагааны уялдаа зөв, аргаа хэрхэн ашиглахаа тодорхой тусгасан эсэх
·       Хичээлд холбогдох үзүүлэн материалаа бэлдэж, хавсаргасан  эсэх
·       Үзүүлэн нь шаардлага хангасан эсэх
·       Үнэлгээ, үнэлгээний шалгуураа оновчтой боловсруулсан эсэх





Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулсан байдлаар
(15 оноо)
·       Үг найруулгын болон техник алдаагүй,  академик бичлэгийн стандартын дагуу бичиж боловсруулсан эсэх
·       Зорилго, зорилтыг оновчтой томьёолсон эсэх
·       Хичээл заах алхмуудаа оновчтой тооцсон эсэх
·       Аргын сонголт нь агуулгад нийцэж буй эсэх
·       Агуулгын төлөвлөлтийг зөв хийсэн эсэх
·       Цаг хуваарилалтыг оновчтой хийсэн эсэх
·       Хичээлийн явцыг оновчтой, тодорхой төлөвлөсөн эсэх
·       Самбарт бичих агуулгаа төлөвлөсөн эсэх
·       Сурагчийн дэвтэрт бичүүлэх агуулгаа төлөвлөсөн эсэх
·       Өөрийн ярьж тайлбарлах агуулгаа бэлдсэн эсэх
·       Холбогдох үзүүлэн тараах материалаа бэлдсэн эсэх
·       Асуулт даалгавараа оновчтой боловсруулж, бататгал үнэлгээ хийхээр төлөвлөсөн эсэх
·       Гэрийн даалгаварыг бүтээлч төлөвлөсөн эсэх
·       Төлөвлөлтийг хийхдээ стандарт, сургалтын төлөвлөгөө, сурах бичиг зэргийг ашигласан эсэх


Дөрөв. Түүх, түүхийн дидактик хичээлээр ашиглах ном,
гарын авлагын жагсаалт
Онолын асуултад
1.     Монголын нууц товчоо. сонгомол эх. УБ.,2005
2.     Монгол улсын түүх. тэргүүн боть. УБ., 2003
3.     Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003
4.     Монгол улсын түүх. гутгаар боть. УБ., 2003
5.     Монгол улсын түүх.дөтгөөр боть. УБ.,2003
6.     Монгол улсын түүх. тавдугаар боть. УБ., 2003
7.     Монголын археологи. УБ., 2001
8.     Монголын соёлын түүх. I, II, III боть. УБ.,1999
9.     Монгол цэргийн товчоон.I, II  УБ.,1995
10.  Монголчуудын Манжийн эсрэг 1755-1758 оны тэмцэл. ЭШ-ний хурлын эмхтгэл. УБ.,2007
11.  Анхбаяр.Д   Монголын Ил хаант улс. УБ., 2006
12.  Ариунболд. А  Монголд атар газар эзэмшиж эхэлсэн нь /1959-1961/. УБ.,2011
13.  Ариунгуа. Н “XIV-XVII зууны Монгол-Хятадын харилцаа”. УБ., 1996
14.  Батбаяр. Ц  Монгол ба их гүрнүүд ХХ зууны эхний хагаст. УБ.,2006
15.   Бат- Очир.Л Чойбалсан (намтрын нь балархайг тодруулахуй). УБ., 1996
16.  Батсүрэн. Б “Өндөр тэрэгтнүүд ба эртний түрэгүүд / VI-IX зуун/” УБ.,2009
17.  Бира.Ш  Их Монгол улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд.УБ.,2006
18.  Бямбасүрэн. Д Буриад түмний гарал үүсэл түүхэн замналын зарим асуудал. –Алтаргана –IV. “Буриад-монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал”. ОУ-ын ЭШХ-ын эмхтгэл. УБ.,2000
19.  Гонгор.Д  Халх товчоон. I. УБ., 1978
20.  Гэрэлбадрах Ж. Монголын нутаг дэвсгэр, хил хязгаарын түүх. УБ.,2006
21.  Гэрэлбадрах Ж. “Дөчин, Дөрвөн хоёр”-ын Монгол улсын язгууртны цол зэрэг. УБ.,2010
22.  Гэрэлбадрах. Ж “Хамаг Монгол улсын нэр мөн үү?”. УБ.,2006
23.  Далай. Ч  Монголын түүх. Юань улс. УБ., 1993
24.  Далай. Ч. Ойрад монголын товч түүх. УБ., 1993
25.  Доржсүрэн Ц.  Умард Хүннү. УБ., 1961
26.  Дэлгэржаргал. П  Монголчуудын угсаа гарвал. УБ., 2008
27.  Дашдаваа. Ч  Монгол дахь төрийн эргэлт. УБ., 2008
28.  Дашдаваа. Ч Улаан түүх “Коминтерн ба Монгол”. УБ., 2003
29.  Дашдаваа. Ч, Болдбаатар. Ж. Шинэчлэлийн төлөө хөдөлгөөн түүний хувь заяа /1952-1966/. УБ., 2005
30.  Дашзэвэг. Х  Монголын үндэсний ардчилсан намын түүхэн тэмдэглэл (1989-1996). УБ., 1998
31.  Жамсран.Л  Дарьгангын сүрэгчин хошуу. УБ.,1994
32.  Жамсран. Л  Монголчуудын сэргэн мандлын эхэн. УБ.,1992
33.  Заанхүү.Т, Алтанцэцэг. Т  Монголын түүхийн лекцүүд  УБ.,1999
34.  Магсаржав. Н “Монголын улсын шинэ түүх”. УБ.,1994
35.  Ишжамц.Н Монголд нэгдсэн төр улс байгуулагдаж, феодализм бүрэлдэн тогтсон нь. УБ., 1976
36.  Ишжамц.Н 1755-1758 оны Амарсанаа, Чингүнжав нараар удирдуулсан Монгол ард түмний Манжийн эсрэг зэвсэгт тэмцэл.УБ.,1976
37.  Карпини. П  Монголчуудын түүх. УБ.,1988
38.  Марко Поло. Орчлонгийн элдэв сонин. УБ.,1987
39.  Минжин. Ц  Их Засаг. Түүх, эрх зүйн шинжилгээ. УБ.,2009
40.  Насанбалжир. Ц Ар Монголоос Манж чин улсад залгуулж байсан алба (1691-1911). УБ., 1964
41.  Нацагдорж. Ш  Чингис хааны цадиг. УБ., 1991
42.  Нацагдорж  Ш. Халхын түүх. УБ.,2008
43.  Нацагдорж. Ш  Ар Монголд гарсан ардын хөдөлгөөн. УБ.,1956
44.  Очир. А Монгол-Хятадын худалдааны харилцаа. (XIX-XX зууны эхэн). УБ.,1995
45.  Оюунжаргал.О Манж Чин улсаас монголчуудыг захирсан бодлого (Ойрадуудын жишээн дээр). УБ.,2009
46.  Пүрэвжав.С   Монгол дахь шарын шашны хураангуй түүх. УБ., 1978
47.  Рашид-ад-дин. Судрын чуулган.I. II. боть. орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2003
48.  Рубрук. В  Дорнод этгээдэд зорчсон минь. УБ.,1988
49.  Сайшаал. Р  Чингис хааны товчоон. УБ.,2001
50.  Сандаг.Ш  Монголын улс төрийн гадаад харилцаа (1850-1919). I боть. УБ.,1971
51.  Сономдагва.Ц Манжийн захиргаанд байсан үеийн Ар Монголын засаг захиргааны зохион байгуулалт (1691-1911). УБ.,1998
52.  Сүхбаатар. Г Монголчуудын эртний өвөг  УБ,.1980
53.  Сүхбаатар. Г  Монгол Нирун улс  УБ.,1992
54.  Сүхбаатар. Г  Сяньби  УБ.,1992 
55.  Сэр-Оджав. Н  Эртний Түрэгүүд  УБ.,1970
56.  Түмэннаст. Л  Шинэ эргэлтийн бодлого. УБ.,2000
57.   Урангуа. Ж   ХХ зууны эхэн үеийн Монгол улс /1911-1919/ .УБ., 2006
58.  Хишигт. Н  Монголын хувьсгал: 1921 . УБ., 2011
59.  Цолмон. С  Монголын Алтан ордон улс. УБ., 2006
60.  Пунсаг. А,  Ганболд. Ж,  Мөнхцэцэг. Ж  Монголын Юань улс . УБ., 2006
61.  Цэвээндорж. Д.  Монголын эртний урлагийн түүх УБ.,2000
62.  Шинкарев. Л  Цэдэнбал ба түүний цаг үе – хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл. УБ., 2009
63.   Ширэндэв. Б  Монгол ардын хувьсгалын түүх  УБ.,1969
64.  Энхчимэг. Ц  Монголын Цагадайн улс. УБ., 2006
Сурах бичгүүд:
Түүхээр:

11 жилийн сургалтын сурах бичиг
1.     Түүх-I, Б.Наран, Г.Шүрэнцэцэг, Л.Оюунбат, (ЕБС-ийн 6-7 ангид үзэх), УБ., 2005.
2.     Монголын түүх. Б.Балжинням, С.Дамба, Ш.Батцэнгэл. (ЕБС-ийн 11 жилийн сургалттай 8-р ангид үзэх). УБ., 2005
3.     Монголын түүх-II. Ц.Гантулга, Т.Алтанцэцэг, Т.Жамбалдорж, Ж.Заанхүү, С.Содном, С.Цолмон. (ЕБС-ийн 11 жилийн сургалттай 8-р ангид үзэх). УБ., 2005.
4.     Монголын түүх-3. Ц.Гантулга, Т.Алтанцэцэг, Ж.Болдбаатар, Ж.Заанхүү, С.Энхжин. (ЕБС-ийн 11 жилийн сургалттай 9-р ангид үзэх). УБ., 2006.
5.     Монголын түүх-3. Ж.Болдбаатар, З.Баасанжав, З.Лонжид, Р.Цэгмэд. (ЕБС-ийн 11 жилийн сургалттай 9-р ангид үзэх). УБ., 2006.

12 жилийн сургалтын сурах бичиг
6.     Монголын түүх-II. Ц.Гантулга, Ж.Болдбаатар, Ж.Заанхүү, З.Баасанжав, С.Цолмон. Л.Алтанзаяа, П.Дэлгэржаргал, Т.Алтанцэцэг, (ЕБ-ын 12 жилийн сургуулийн 8-р ангид үзнэ.) УБ., 2010.
7.     Монголын түүх-III. Ц.Гантулга, Т.Алтанцэцэг, Ж.Болдбаатар, Ч.Болдбаатар, Ж.Заанхүү, З.Баасанжав, П.Дэлгэржаргал, З.ЛонжидБ-ын 12 жилийн сургуулийн 9-р ангийн сурах бичиг). УБ., 2012.
8.     Түүх-IY. Ц.Гантулга, Т.Алтанцэцэг, Ж.Болдбаатар, З.Баасанжав, Л.Алтанзаяа,  П.Дэлгэржаргал, Ц.Дэлгэрсайхан, Д.Наранцэцэг.Б-ын 12 жилийн сургуулийн 10-р ангийн сурах бичиг). УБ., 2012.

Заах арга зүйн зөвлөмж бүхий номууд:
9.     Алтанцэцэг.Т, Заанхүү.Ж  Монголын түүх заах арга. УБ., 2002
10.  Алтанцэцэг.Т, Заанхүү.Ж  Монголын түүх  (Багшийн ном). УБ., 2002, 2006
11.  Баасандорж.Ц  Сургалтын арга: эрэл, олз. УБ., 2008.
12.  Баасанжав. З Түүх заах арга зүйн зарим асуудал. УБ., 1998
13.  Баасанжав.З Түүхийн сургалтын арга зүй. УБ., 2010
14.  Баярмаа. Х Түүхийн сургалтын зарим асуудал. УБ., 2011
15.  Пүрэв. О Монголын түүхийн атлас. (YI-IX анги) УБ., 2006
16.  Пүрэв.О Түүх, нийгмийн ухааны боловсрол. (Хэрэгцээ, агуулга, стандарт, арга зүй, үнэлгээ, харьцуулсан судлал). УБ., 2001
17.  Пүрэв.О Монголын боловсрол, сургалтыг хүмүүншүүлэх онол, арга зүйн зарим асуудал. УБ., 2007
18.  Баттөр. Г. Хичээлд анализ хийхэд учир бий. Сэтгэл зүйн боловсрол. №4. УБ., 2003

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргын ном зөвлөмжүүд:
19.   Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга  зүй. МНННХ, Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр. Эмхэтгэн боловсруулсан Д.Оюунцэцэг, С.Батсүх, Ж.Оюунцэцэг, Т.Амаржаргал. УБ., 2002
20.   Жеанни Л.Стеепе, Куртис С.Мередит, Чарлес Темпл. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга замууд. Зөвлөмж I-YIII. УБ., 2000. Англи хэлнээс орчуулсан Т.Оюунцэцэг
21.  Ичинхорлоо. Ш  Шавь төвтэй хичээл. УБ., 2003
22.  Цэвэлмаа. Г  Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгшүүлэх арга зам. УБ., 1999
23.  Дунд, ахлах ангийн сургалтанд бүтээлч сэтгэлгээний аргыг хэрэглэх нь. Сургалтын модуль-2. МННХ, Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр. Эмхэтгэн боловсруулсан Ж.Оюунцэцэг, Б.Наранцэцэг. УБ., 2003
24.  Их дээд сургуулийн сургалтад бүтээлч сэтгэлгээний аргыг хэрэглэх нь. Сургалтын модуль-3. МННХ, Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр. УБ., 2003
25.  Чарлэс Темпл. Сургалтын хөтөлбөрт бүтээлч сэтгэлгээний аргыг нэвтрүүлэх нь. МННХ, Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр. Орчуулсан Ш.Ганбямба.  УБ., 2004

Хөтөлбөр боловсруулах арга зүйн асуудлаар:
26.  Эх хэлний хичээлийн соёлын хөгжил. Боловсруулсан С.Норжинлхам, П.Одсүрэн. УБ., 2007.
27.  Даваа. Ж Нэгж хөтөлбөр хэрхэн боловсруулах вэ?. УБ., 2007.
28.  Хөтөлбөр(киррикюлим) боловсруулах арга зүй. III. УБ., 2007.
29.  Багш боловсролын хөгжлийн чиг хандлага, киррикюлим боловсруулах арга зүй. УБ., 2002.
30.  Долгорсүрэн.С,Наранцэцэг, Нарантуяа.Г Нийгмийн ухаан хичээлийн нэгж хөтөлбөрийн загвар. УБ.,2009.
31.  Жадамба. Б Танхим дахь мэдлэг бүтээх үйл явц. УБ., 2003.
Ашиглах албан зөвлөмжүүд:
32.  Түүх нийгмийн ухааны боловсролын стандарт, БСШУЯ. УБ., 2003.
33.  Түүх нийгмийн ухааны боловсролын стандарт, зөвлөмж. БСШУЯ. УБ., 2003.
34.  Ерөнхий боловсролын XII жилийн сургуулийн 6-7-р ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж. БСШУЯ. УБ., 2012
35.  Ерөнхий боловсролын XII жилийн сургуулийн 8-р ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж. БСШУЯ. УБ., 2011
36.  Ерөнхий боловсролын XII жилийн сургуулийн 9-р ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж. БСШУЯ. УБ., 2011
37.  Ерөнхий боловсролын XII жилийн сургуулийн 10-12-р ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж. БСШУЯ. УБ., 2012
38.  Багш танд хэрэгтэй зөвлөмж. Түүх, нийгмийн ухаан, иргэншил, газарзүйн багш нартаа зориулав. Ред. Г.Шүрэнцэцэг. УБ., 2007.
39.  Хичээлд мониторинг хийх зөвлөмж. УБ., 2009


Тав. Санамж, зөвлөгөө
1.     Төгсөлтийн шалгалтын журамтай сайтар танилцсан байх
2.     Онолын асуултуудын дагуу уншиж судалснаа сэргээж  давтсан байх
3.     Чадварын даалгавруудыг урьдчилан хийж, өөрийгөө сорисон байх
4.     Нэгж хичээлийн хөтөлбөрийн үлгэрчилсэн сэдвээс нэгийг сонгон, нэгж, ээлжит хичээлийн хичээлийн хөтөлбөрийг  чанартай хийж, агуулгаа бүрэн эзэмшсэн байх
5.     Төгсөлтийн шалгалтанд зориулсан давтлагад сууж, мэргэжлийн багшийн зөвлөгөө зааварчилгааг авсан байх
6.     Шалгалт өгөх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх







ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
(Нийгэм судлал, дидактик)

Нэг. Шалгалтын зорилго

Нийгэм судлал, нийгмийн дидактик хичээлээр эзэмшсэн онолын мэдлэг, түүнийг практикт хэрэглэх чадвар, дадал, хандлагын түвшинг илрүүлж үнэлгээ өгөхөд оршино.

Хоёр. Шалгалтын ажлын бүтэц
Нийгэм судлал, дидактик төгсөлтийн шалгалтад оюутан  онолын, дидактикийн,  чадварын асуулт даалгавраас бүрдсэн 3 асуулт бүхий билетүүдээс нэгийг сугалж асуултад хариулна. Оюутан  нэг нэгж хичээлийн хөтөлбөрийг сонгон судалж, түүний нэг ээлжит хичээлийн хөтөлбөрийг зааж туршсан, туршилт судалгааны дүгнэлттэй байна.

2.1. Онолын асуулт

1.      Нийгмийн тухай ойлголт. (Нийгмийн үүслийн тухай. Нийгэм, байгалийн харилцан хамаарлын тухай. Нийгмийн тухай олон янзын ойлголтууд. Нийгмийн харилцааны мөн чанар.)
2.      Нийгмийн түүхэн хэв маягууд. Нийгэм хөгжлийн онолууд. (Морганы онол. Формацийн онол. Соёл иргэншлийн онол. Өсөлтийн үе шатны онол.)
3.      Хүн. Хүний үүслийн тухай үзэл баримтлалууд. Бие хүний нийгэмшилт (Хүн. Хүний мөн чанарын тухай. Хүний үүслийн тухай үзэл баримтлалуудын тойм. Бие хүн. Бодьгал. Хувь хүн. Хүний нийгэмшилтийн тухай)
4.      Нийгийн давхраажилтын тухай (Нийгмийн давхраажилтын тухай ойлголт. Нийгмийн тэгш бус байдал. Нийгмийн бүлгүүд. Давхраажилтын хэмжигдэхүүн. Нийгмийн шилжих хөдөлгөөн)
5.      Нийгмийн хамгааллын тогтолцооны бүтэц, нийгмийн даатгал, эх үүсвэр (Нийгмийн хамгаалал. Нийгмийн даатгал, халамжийн сангийн бүрдэлт. Нийгмийн халамж, түүний төрлүүд)
6.      Гэр бүл, түүний үүрэг, хэлбэрүүд. Гэр бүлийн үнэ цэн (Гэр бүл. Гэр бүлийн эрхзүйн тухай. Гэр бүлийн хэлбэрүүд. Уламжлалт гэр бүл. Уламжлалт бус гэр бүл. Тэгш эгалитар)
7.      Төр, түүний мөн чанар (Төрийг ойлгох өргөн ба явцуу утга. Төрийн үүслийн тухай сэтгэгчдийн үзэл онолууд. Төрийн мөн чанар, шинжүүд. Төрийн хэв шинж ангилал. Орчин үеийн төр, түүний онцлог)
8.      Улс төрийн систем (Истоны үзэл баримтлал. Улс төрийн системийн дотоод орчил ба дэд систем. Улс төрийн системийн ангилал. Улс төрийн системийн загварчлалууд.)
9.      Улс төрийн нам, намын систем (Намын үүсэл хөгжил. Улс төрийн намын мөн чанар, чиг үүрэг. Намын хэв маяг, ангилал. Намын систем, түүний хэлбэрүүд.)
10.    Сонгууль. Сонгуулийн тогтолцоо (Сонгуулийн тухай ойлголт. Сонгуулийн үүсэл хөгжил. Сонгуулийн эрх, түүний зарчмууд. Сонгуулийн систем, тогтолцоо. Сонгогчдын оролцоо, үйл байдал. Сонгуулийн чиг үүрэг)
11.    Олон улсын харилцааны онол. Олон улсын хамтын нийгэмлэгүүд (Олон улсын харилцааны тухай ойлголт. Олон улсын харилцаа ба геополитик. Төрийн гадаад бодлого, түүний чиг үүргүүд. НҮБ ба Олон улсын хамтын нийгэмлэгүүд)
12.    Ардчилал ба хүний эрх (Ардчиллын үүсэл хөгжил. Ардчиллын хэлбэр, түүнийг хэрэгжүүлэх онол зарчмууд. Ардчиллын орчин үеийн загварууд. Хүний эрх, эрх чөлөө. Ардчиллын үндсэн шинж тулгуур баганууд)
13.    Улс төрийн дэглэм (Улс төрийн дэглэмийн тухай ойлголт. Улс төрийн дэглэмийн ангилал. Улс төрийн ардчилсан бус дэглэм, түүний шинжүүд)
14.    Эрхзүйн ухамсар (Эрхзүйг ойлгох хэв маяг, онол, үзэл баримтлал. Эрхзүйн ойлголт, шинж, мөн чанар. Эрхзүйн чиг үүрэг. Эрхзүйн зарчим. Эрхзүйн ухамсар ба эрхзүйн соёл)
15.    Эрхзүйн хэлбэр (Нийгмийн  зохицуулалтын тогтолцоонд эрхзүйн эзлэх байр суурь. Эрхзүйн хэм хэмжээний ойлголт, төрөл бүтэц. Эрхзүйн эх сурвалж. Эрхзүйн хэм хэмжээг бүтээх ажиллагаа. Хуульзүйн техник. Үндэсний эрхзүйн тогтолцоо)
16.    Эрхзүйн харилцаа (Эрхзүйн үйлчлэл зохицуулалт. Эрхзүйн харилцаа. Эрхзүйн хэрэгжилт. Эрхзүйн хэм хэмжээг тайлбарлах. Эрхзүйн алдаа, хийдэл, зөрчилдөөн. Эрхзүйн зан үйл. Хуульзүйн хариуцлага)
17.    Хүн төрөлхтний нийтлэг асуудал ба эрхзүй (Хүний эрх ба эрхзүй. Эрхзүй ба байгаль орчин. Эрхзүй ба эдийн засаг. Эрхзүй ба төр. Иргэний нийгэм ба эрхзүй)
18.    Философийн үндсэн асуудал, түүний хоёр тал (Танин мэдэхүй ба ухамсар. Философийн тодорхойлолтууд. Философийн үндсэн асуудал. Агностицизм. Материализм. Идеализм. Дуализм)
19.    Домог үлгэрийн сэтгэлгээ (Домог үлгэрийн сэтгэлгээ философи сэтгэлгээний эх сурвалж болох нь. Домог үлгэрийн сэтгэлгээний хэв маягууд.)
20.    Эртний Грек Ромын Сократаас өмнөх үеийн философи, түүний онцлог
21.    Өрнө дахины схоластик философи, түүний онцлог (Цөвүүн цагийн үеийн папын засаглал. Иоан Скот, 11-р зууны үеийн сүм хийдийн шинэчлэл. Фома Аквинскийн үзэл сургаал. Гэгээн Августины философи. Гэгээн Бенедикт ба агуу их Григорий)
22.    Германы сонгодог философи (Иммануил Кант, Георг Вильгельм Фридрих Гегель, Людвиг Фейербах, Карл Маркс, Фридрих Энгельс)
23.    Өрнө дахины сэргэн мандалтын үеийн философичид, тэдний үзэл санааны онцлог (Николай Кузанский, Леонардо да Винчи, Николай Коперник, Жордано Бруно, Галилео Галилей, Иоган Кеплер, Никколо ди Макиавелли, Томас Мор)
24.    Эмпиризм, түүний гол төлөөлөгчид (Ф.Бэкон, Т.Гоббс, Ж.Локк, Ш.Беркли, Д.Юм)
25.    Рационализм, түүний гол төлөөлөгчид (Р.Декарт, Б.Спиноза, Г.Лейбниц)
26.    Кунзын философи (Кунзын философийн онцлог. Зохиол бүтээлүүд. Ёс суртахууны тухай сургаал. Улс төр, эрхзүйн тухай үзэл санаа)
27.    Лао-з-ийн философи (“Дао дэ цзин” зохиолын тухай. Даогийн мөн чанарын тухай. Дао дэ цзин зохиол дахь диалектик. Даогийн танин мэдэхүйн сургаал. Даогийн нийгэм улс төр, ёс суртахууны тухай)
28.    Монголын гүн ухаан сэтгэлгээний түүхийн үечлэлийн талаарх үзэл баримтлалууд (Х.Нямбуу, Ч.Жүгдэр, Д.Хавх нарын үзэл баримтлал)
29.    Шашин сүсэг бишрэлийн сэтгэлгээ, түүний онцлог. (Сүсэг бишрэлийн сэтгэлгээ. Анимизм, тотемизм, магия, фетишизм. Шашин хэмээх ойлголт, түүний онцлог. Улс үндэстний шашин түүний онцлог, Дэлхий дахины шашнууд)
30.    Өндөр гэгээн Занабазар бол монголын гүн ухаантан мөн. (Өндөр гэгээний бүтээл туурвил. Бурхдын бүтээл. Судар номын бүтээлүүд тэдгээрийн агуулга. Хот мандал, сүм хийдийн бүтээлүүд)
31.    Буддын философийн Вайбхашика чиглэл
32.     Буддын философийн Саутрантика чиглэл
33.     Буддын философийн Иогачара
34.     Буддын философийн Мадхьямика чиглэл
35.    Соёлын хэв шинж, ангилал (Хүмүүн байгалийн харилцаа, үйлдвэрлэлийн онцлогоор соёлыг ангилах нь. Түүхэн залгамж чанарын үүднээс соёлыг ангилах нь, Орон зай угсаатны шинжийн үүднээс соёлыг ангилах нь. Ертөнцийг үзэхүй, шашин суртлын үүднээс соёлыг ангилах нь. Соёлын ангилал дахь соёл ба иргэншил хэмээх ухагдахууны тухай)

2.2   Нийгэм судлалын дидактик

1.       Нийгмийн ухааны хичээлийн сургалтын агуулга, аргазүйн хөгжлийн тойм
2.       Нийгмийн ухааны хичээлд бүтээлч сэтгэлгээний аргыг хэрэглэх нь
3.       Нийгмийн ухааны хичээлийн сургалтын уламжлал, мөн чанар
4.       Нийгмийн ухааны хичээлийн сургалтын орчинг бүрдүүлэх нь
5.       Нийгмийн ухааны хичээлийн сургалтын хөтөлбөр боловсруулах аргазүй  (Сургалтын  хөтөлбөрийн тодорхойлолт, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага, хөтөлбөрийн бүтэц, түүнтэй холбогдох эрх зүйн үндэс)
6.       Нийгмийн ухааны боловсролын стандарт (Хамрах хүрээ, бүтэц, зорилго, зорилт)
7.       Нийгмийн ухааны боловсролын стандарт (Үзэл баримтлал, кодын тайлал,  арга зүйн хөгжлийн үндэс)
8.       Нийгмийн ухааны боловсролын агуулгын стандарт (Нийгмийн тухай ойлголт, улс төр, ардчилал, эдийн засаг, нийгмийн давхраажилт, соёл, Монгол ба олон улсын хамтын нийгэмлэг)
9.       Үнэлгээний стандартын тухай ойлголт  (Агуулгын ай тус бүрээр эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх, жишиг даалгавар)
10.    Стандарт– сургалтын хөтөлбөр хоёрын  ижил ба ялгаатай талуудыг тодорхойлох, тэдгээрийн холбоо хамаарлыг жишээ баримтаар тайлбарлах.
11.    Цогц чадамжийн тухай ойлголт (К1, К2, К3, К4 – цогц чадамжийн тухай ойлголт, харилцан холбоо хамаарал, онцлог ялгаа, түүнийг хөтөлбөрт тодорхойлох нь)
12.     Сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилт, бүтэц, \процертур\ (Киррикюлим, хөтөлбөр зэрэг нэр томьёоны онцлог ялгаа, хөтөлбөрийн төрөл ангилал, хөтөлбөрийн үе шат)
13.    Нэгж хичээлийн хөтөлбөр гэж юу вэ? түүнийг төлөвлөх арга, аргачлал (Нэгж хичээлийн хөтөлбөрийн тодорхойлолт, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага, хөтөлбөрийн бүтэц, түүнтэй холбогдох эрх зүйн үндэс)
14.     Уламжлалт ба шавь төвтэй сургалтын аргын ижил ба ялгаатай талуудыг тодорхойлох, тэдгээрийг нийгмийн ухааны сургалтад зөв хослуулан хэрэглэх нь (Зорилго, зарчим, агуулга, хэлбэр, арга, багшийн үүрэг, суралцагчийн үүрэг, үнэлгээ, давуу болон сул талуудыг тодорхойлох)
15.     Сургалтын технологийн шинэчлэл гэж юу вэ? (Шинэчлэлт хийх хэрэгцээ шаардлага, орчин үеийн хичээлийн технологийн өөрчлөлт, бүтэц, агуулгын өөрчлөлт \интеграци, дефренциацын асуудлууд\, арга зүйн өөрчлөлт, үнэлгээний өөрчлөлтийн асуудлуудыг оруулан тайлбарлах)
16.     Идэвхжүүлэх сургалтын аргуудын тухай ойлголт, тэдгээрийг нийгмийн ухааны хичээлд хэрэглэхийн ач холбогдол (Идэвхжүүлэх сургалтын арга гэж юу вэ, ямар ямар аргууд байдгийг нэрлэх, анхаарал төвлөрүүлэх идэвхийг өрнүүлэх аргуудыг хэрэглэх давуу тал)
17.    Суралцагчдыг хөгжүүлэх аргууд, тэдгээрийг нийгмийн ухааны хичээлд  хэрэглэхийн давуу тал (Логик зураглалын арга, эрэл хайгуул хийх, судалгаа “дүн шинжилгээ хийх арга”, “бүтээлч асуулт зохиох арга”)
18.    Суралцагчдын танин мэдэхүйг хөгжүүлэх аргууд, тэдгээрийг нийгмийн ухааны хичээлд хэрэглэх нь (Блүмийн таксономын арга”, “Таван мөрт синкумын арга” “I Q хүснэгтийн арга”, “KWL –ийн арга”, “Бод, хамтар, хуваалц” гэх мэт аргуудын мөн чанар түүнийг нийгмийн ухааны хичээлд хэрэглэхийн давуу талууд)
19.    Суралцагчдыг үнэлэх аргуудын онол практикийн асуудлууд (Блүмийн таксаноми”, “Соло таксаном”-ын үнэлгээний чиг хандлагын мөн чанар, дээрх зарчмаар тодорхой сэдэв дээр үнэлгээний даалгавар боловсруулах)
20.    Танин мэдэхүйн түвшний даалгавруудын боловсруулалт дээр анализ хийх аргачлал  (Тодорхой сэдвийн хүрээнд  боловсруулах)
21.    Төсөлт хичээл явуулах, үнэлгээний хөтөлбөр (Сэдэв асуудлаа зөв сонгон томьёолсон байдал, судалгааны бүтээлүүд ашигласан байдал, дэвшүүлж буй санаа дүгнэлтийг үндэслэлтэй, нотолгоотой болохыг анхаарах, онолын баримтлалуудтай холбон тайлбарлаж буй байдал дүгнэх)
22.    Сургалтын үнэлгээний олон хэлбэрүүд, тэдгээрийг хослуулан хэрэглэхийн давуу тал (Стандарт бус үнэлгээ, стандарт үнэлгээ, төсөлт хичээлээр үнэлэх, бүтээлийн сангаар үнэлэх)
23.    Суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжихэд Блүмийн таксаномын үнэлгээний хандлагыг хэрэглэх, ашиглах тухай (Мэдлэг, ойлголт , хэрэглээ, анализ)
24.    Хичээлийн бэлтгэл судалгаа. (Мэдлэг эзэмшилтийн судалгаа хийх арга зүй, багшлахуйн арга барилын судалгаа)
25.    Тодорхой нэг сэдвийн хүрээнд ээлжит хичээлийн хэрэглэгдэхүүний  судалгаа (Хэрэглэгдэхүүний тодорхойлт, хэрэгцээ шаардлага, үр дүн)
26.    Нийгмийн ухааны хичээлийн  шалгалтад анализ хийх арга, аргачлал (Нэгж, явц, бүлэг сэдэв, төгсөлт)
27.    Багшийн ажлыг үнэлж дүгнэх шинэ эрх зүйн орчин, өнөөгийн хандлага.            (БШУ-ны сайдын 293 дугаар тушаал, 5 шалгуур, 12 үзүүлэлтээр үнэлэх үнэлгээний агуулга, багш өөрөө болон хөндлөнгийн экспертийн үнэлгээ хийх аргачлал)
28.    Нийгмийн хөгжлийн хэв маягууд сэдвийн хүрээнд (Бүтээлч сэтгэлгээний аргуудыг хослуулан хэрэглэхийн давуу болон сул талууд )
29.    Хичээлийн судлагдахууны агуулгын судалгаа (Агуулгын түүхийг судлах, агуулгын судалгаа хийх аргазүй)
30.    Нийгмийн ухааны хичээлээр мэдээллийн эх сурвалжтай ажиллах арга зүй (Нийгмийн ухааны хичээлд ашиглах эх сурвалжууд, баримт бичгийн төрлүүд, баримт бичгийг ашиглах)
31.    Философи заах арга зүйн онцлог (Философийн ухагдахуун төлөвшүүлэх, түүний онцлог. Философийг судлахад асуудал шийдвэрлэх сургалтын аргыг хэрэглэх нь. Диалог нь философийн мэдлэгийг хөгжүүлэх арга болох нь. Философийн эх бичвэртэй ажиллах нь)
32.    Эдийн засгийн ухагдахууныг төлөвшүүлэх арга зүй. (Суурь болон бүрэн дунд боловсролын түвшинд судлах эдийн засгийн мэдлэгийн агуулга, эзэмшүүлэх арга зүйн)
33.    Улс төр заах аргазүйн онцлог (Улс төр судлалын ээлжит хичээлүүдэд орчин үеийн сургалтын арга технологийг ашиглах нь.)
34.    Эрх зүй заах арга зүйн онцлог (Эрх зүйн сургалт дахь прагматизм, хуулийн нэр томьёо, ухагдахуун төлөвшүүлэх арга зүй, хууль эрх зүйн баримт бичигтэй ажиллах арга зүй, эрх зүйн хичээлд шавь төвт сургалтын аргыг хэрэглэх боломж)
35.    Социологи заах аргазүйн онцлог (Нийгмийн судалгааны аргад суралцах нь, социологийн асуудлыг судлахад шавь төвт сургалтын аргын үүрэг. Суурь болон бүрэн дунд боловсролын түвшинд судлах социологийн мэдлэгийн агуулга, арга зүйн залгамж холбоо)

2.3. Чадварын даалгавар

1.       Монголын эдийн засгийн үзүүлэлтэд анализ хийж, дүгнэлт өгөх
2.       МАН-ын мөрийн хөтөлбөрт анализ хийх  /2012 оны УИХ-ын сонгууль/
3.       АН-ын мөрийн хөтөлбөрт анализ хийх  /2012 оны УИХ-ын сонгууль/
4.       МАХН-ын мөрийн хөтөлбөрт анализ хийх  /2012 оны УИХ-ын сонгууль/
5.       Багийн засаг даргын сонгуульд нэр дэвших мөрийн хөтөлбөр боловсруулах, аргазүй
6.       Сумын засаг даргын сонгуульд нэр дэвших мөрийн хөтөлбөр боловсруулах, аргазүй
7.       Монголын хөдөлмөрийн зах зээлийн ажил эрхлэлт, ажилгүйдлийг тооцож гаргах
8.       Монголын татварын бодлогын систем, иргэний татварын ачааллыг тооцох
9.       Худалдах, худалдан авах гэрээ байгуулах
10.    Банкны бодлого, зээлийн хүүгийн өнөөгийн байдал /нэг банкны жишээн дээр/
11.    Монголын зах зээлийн эдийн засгийн систем, түүний хэрэгжилт
12.    Эрхзүйт төрийн бодлогын хэрэгжилтэнд хэвт ёс зан заншлын нөлөөлөл
13.    Олон нийтийн байгууллагын дүрэм, түүнийг боловсруулах нь
14.    Олон нийтийн байгууллагын болон олон нийтийн үйл ажиллагааг явуулах үлгэрчилсэн удирдамж, журам боловсруулах, аргазүй
15.     Олон нийтийн үйл ажиллагааны  хөтөлбөр боловсруулах, аргачлал
16.     Монгол дахь олон улсын хүний эрхийн байгууллага, тэдгээрийн үйл ажиллагаа
17.    Монголын нийгэм улс төрийн түүхэнд  дэх төр, шашны харилцааны асуудал, түүний өнөөгийн байдал
18.    Байгууллага, хувь хүний хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулах нь. Хөдөлмөрийн гэрээний бүтэц, эрхзүйн үндэслэл
19.    Ажлын цаг, амралт, цалин хөлс тооцох аргачлал, түүний эрхзүйн үндэслэл, хэрэгжилт
20.     Индукци, дедукцийн арга замаар ухагдахуун төлөвшүүлэх үйлийг загварчлан, ухагдхуун эзэмшсэн түвшинг тодорхойлох (үгийн сүлжээ зохиох, алдаатай буюу орхигдуулсан текстийг бөглөх даалгавар) даалгавар, дасгал боловсруулах, хэрэгжүүлэх
21.     Сургалтын хөтөлбөрт анализ хийх (хичээлийн бүтцийг тодорхойлох, бүлэг, нэгж сэдвийг ялгах (схемээр харуулах), судлах ухагдахуунуудын дараалсан байдлыг тодорхойлох, нарийн төвөгтэй ухагдахуун, тэдгээрийг судлах түвшинг тодорхойлох)
22.    Нийгмийн ухааны хичээлийн сурах бичигт анализ хийх (харьцуулсан тодорхойлолт, сурах бичгийн нэр, зохиогч, хэвлэсэн он, давуу тал, сул тал)
23.     Хичээлд дүн шинжилгээ хийх арга зүйд суралцах, бүтээлчээр хэрэглэх  (дэлгэрэнгүй тэмдэглэл (протокол),багш, сурагчийн үйл ажиллагааг задлан тэмдэглэх,  хичээлийн тодорхой хэсгийг ажиглан тэмдэглэл хөтлөх арга барил)
24.     ЕБС-ийн нийгмийн ухааны хичээлээс гадуурх сургалт-хүмүүжлийн ажилтай (дугуйлан, мэтгэлцээний клуб гэх мэт) танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх
25.     Хичээлээс гадуурх сургалт, хүмүүжлийн ажлын төлөвлөгөө боловсруулж, 2-оос доошгүй ажлын удирдамж боловсруулах
26.     Нийгмийн ухааны хичээлээр сургалтын үзүүлэн таниулах хэрэглэгдхүүн бэлтгэх аргазүй (хүснэгт;  график,  диаграмм, схем зэрэг сургалтын хэрэглэгдхүүн)
27.    Олон нийтийн ажлын төлөвлөгөө боловсруулж, төсвийг тооцох
28.    Өөрийн ертөнцийг үзэх үзлээ тодорхойлох
29.    Олон нийтийн жагсаал цуглаан зохион байгуулах хөтөлбөр гаргах
30.    Социологийн судалгааны асуулга боловсруулах

2.4   Нэгж, ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах сэдэв
         
1.     Нийгэм, нийгмийн харилцаа
2.     Нийгмийн хэв маягууд
3.     Хууль, хуулийг бүтээх тухай ойлголт
4.     Эрхзүйн тухай ойлголт, салбар эрхзүй
5.      Улс төрийн эрх мэдэл, түүний хуваарилалт
6.     Төрийн үүсэл, онол, онцлог
7.     Улс төрийн нам, намын тогтолцоо
8.     Эдийн засгийн тухай ойлголт
9.     Монголын нийгмийн хамгааллын тогтолцоо
10.   Эрэлт, нийлүүлэлтийн хууль ба зах зээлийн үнэ
11.   Санхүү, төсөв
12.   Мөнгө, зээл, банк
13.   Нийгэм дэх шилжих хөдөлгөөн
14.   Соёлын тухай ойлголт, бүтэц бүрэлдэхүүн
15.   Соёлын хэлбэрүүд
16.   Ардчилал, ардчиллын хэлбэрүүд
17.  Монгол ба олон улсын хамтын нийгэмлэг
18.   Олон улсын хамтын нийгэмлэг дэх Монголын оролцоо

Гурав. Үнэлгээний шалгуур
Хийх даалгавар
Үнэлгээний шалгуур
Нийгэм судлалын онол
(20 оноо)
·      Онолын асуултын дагуу ерөнхий агуулгыг зөв оновчтой    тайлбарлаж, жишээ баримтаар нотолсон байдал
·      Судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан тайлбарлаж, өөрийн санал дүгнэлтийг илэрхийлж чадаж байгаа эсэх
Нийгэм судлалын дидактик
(20 оноо)
·      Өгөгдсөн даалгавраа оновчтой, мэргэжлийн үг хэллэгээр зөв тайлбарлан ярьсан байх
·      Өөрийн санал, хариу тайлбарын үндэслэгээг гаргасан байх
·      Кейс, жишээ баримттай ажиллах аргазүйд суралцсан байх
Нийгэм судлалын чадвар илрүүлэх даалгавар
(20 оноо)
·      Баримт, хэрэглэгдэхүүнийг зөв сонгож, анализ хийж чадаж байгаа эсэх
·      Баримт хэрэглэгдэхүүнд хийсэн анализаа боловсруулж синтезлэж чадаж байгаа эсэх
-       Өөрийн үнэлэлт дүгнэлт, арга аргачлалаа тусгаж чадаж байгаа эсэх
Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулсан байдлаар
(15 оноо)
·       Зорилго, зорилтоо оновчтой томъёолсон эсэх
·       Хамрах хүрээгээ сайн тодорхойлсон эсэх(Суралцагчдаа судалсан байдал)
·       Аргаа зөв сонгож, аргачлалаа оновчтой боловсруулсан эсэх,
·       Хичээлийн явцаа зөв төлөвлөсөн эсэх
·       (Багш,суралцагчийн үйл ажиллагааны уялдаа зөв, аргаа хэрхэн ашиглахаа тодорхой тусгасан эсэх)
·       Хичээлд холбогдох үзүүлэн материалаа бэлдэж, хавсаргасан  эсэх
·       Үзүүлэн нь шаардлага хангасан эсэх
·       Үнэлгээ, үнэлгээний шалгуураа оновчтой боловсруулсан эсэх
Ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулсан байдлаар
(15 оноо)
·       Үг найруулгын болон техник алдаагүй,  академик бичлэгийн стандартын дагуу бичиж боловсруулсан эсэх
·       Зорилго, зорилтыг оновчтой томъёолсон эсэх
·       Хичээл заах алхмуудаа оновчтой тооцсон эсэх
·       Аргын сонголт нь агуулгад нийцэж буй эсэх
·       Агуулгын төлөвлөлтийг зөв хийсэн эсэх
·       Цаг хуваарилалтыг оновчтой хийсэн эсэх
·       Хичээлийн явцыг оновчтой, тодорхой төлөвлөсөн эсэх
·       Самбарт бичих агуулгаа төлөвлөсөн эсэх
·       Сурагчийн дэвтэрт бичүүлэх агуулгаа төлөвлөсөн эсэх
·       Өөрийн ярьж тайлбарлах агуулгаа бэлдсэн эсэх
·       Холбогдох үзүүлэн тараах материалаа бэлдсэн эсэх
·       Асуулт даалгавараа оновчтой боловсруулж, бататгал үнэлгээ хийхээр төлөвлөсөн эсэх
·       Гэрийн даалгаварыг бүтээлч төлөвлөсөн эсэх
·       Төлөвлөлтийг хийхдээ стандарт, сургалтын төлөвлөгөө, сурах бичиг зэргийг ашигласан эсэх

            Дөрөв. Нийгэм судлал, дидактик хичээлээр ашиглах ном,
гарын авлагын жагсаалт

·     “Философийн толь”  УБ.,1990 
·         Баянмөнх.Н “Өрнө дахины сэргэн мандалтын үеийн философичид” УБ.,2013
·         Баянмөнх.Н “Шашин судлалын удиртгал” УБ.,2010
·         Ганхуяг.Ш, Гантуяа.М “Философийн түүхэн тойм”, УБ., 2002
·         Гомбосүрэн.Ц “Нийгмийн тухай философийн интеграль (нэгтгэгч) хувилбарыг боловсруулах эхлэл” онол арга зүйн асуудал, УБ., 1999 
·         Гомбосүрэн.Ц, “Философи” сурах бичиг, УБ., 2013 
·         Дагвадорж.Д  “Монголын гүн ухааны уламжлалт тогтсон таалал”, мэргэд гарахын орон дээж бичгийн сурвалжаар,  УБ.,1994
·         Дагвадорж.Д “Монголын гүн ухааны уламжлалт тогтсон таалал”, УБ.,1994
·         Дашзэвэг.Д “Хүн төрөлхтөний хөгжлийн диалектик” , УБ., 1999
·         Долгор.Б нар “Улс төр судлал” УБ.,2011
·         Дорждагва.Т, Сарантуяа.Н, Долгорсүрэн.Ж “Соёл судлалын үндэс” УБ.,1998
·         Жүгдэр.Ч Монголын нийгэм-улс төр, философийн сэтгэлгээний хөгжил” УБ.,2006
·         Лодой.Г “Өрнө дахины философийн түүхийн товчоон” УБ.,1998
·         Лхагвасүрэн.Г, Лувсанцэрэн.Г “Буддын философийн түүхээс”, УБ., 1987
·         Нансал.Р “Марксын өмнөх өрнөдийн философийн шилдэг төлөөлөгчид, УБ ., 2000
·         Наранцэцэг.Ч, Гэрэлмаа.С, Долгорсүрэн.Д “Нийгмийн тухай мэдлэг хичээлээр унших сэдвээр” УБ.,2006
·         Нямсүрэн.Ч “Эрхзүйн ерөнхий онол” УБ.,2010
·         Поупкин.В.А “Гүн ухаан” УБ., 1998
·         Рассел.Б “Өрнийн философийн түүх” УБ.,2013

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргын ном зөвлөмжүүд:
40.   Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга  зүй. МННХ, Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр. Эмхэтгэн боловсруулсан Д.Оюунцэцэг, С.Батсүх, Ж.Оюунцэцэг, Т.Амаржаргал. УБ., 2002
41.   Жеанни Л.Стеепе, Куртис С.Мередит, Чарлес Темпл. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга замууд. Зөвлөмж I-YIII. УБ., 2000. Англи хэлнээс орчуулсан Т.Оюунцэцэг
42.  Г.Цэвэлмаа. Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгшүүлэх арга зам. УБ., 1999
43.  Дунд, ахлах ангийн сургалтанд бүтээлч сэтгэлгээний аргыг хэрэглэх нь. Сургалтын модуль-2. МННХ, Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр. Эмхэтгэн боловсруулсан Ж.Оюунцэцэг, Б.Наранцэцэг. УБ., 2003
44.  Их дээд сургуулийн сургалтад бүтээлч сэтгэлгээний аргыг хэрэглэх нь. Сургалтын модуль-3. МННХ, Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр. УБ., 2003
45.  Ш.Ичинхорлоо. Шавь төвтэй хичээл. УБ., 2003
46.  Чарлэс Темпл. Сургалтын хөтөлбөрт бүтээлч сэтгэлгээний аргыг нэвтрүүлэх нь. МННХ, Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр. Орчуулсан Ш.Ганбямба.  УБ., 2004



Хөтөлбөр боловсруулах арга зүйн асуудлаар:
47.  Б. Жадамба. Танхим дахь мэдлэг бүтээх үйл явц. УБ., 2003.
48.  Эх хэлний хичээлийн соёлын хөгжил. Боловсруулсан С.Норжинлхам, П.Одсүрэн. УБ., 2007.
49.  Ж.Даваа. Нэгж хөтөлбөр хэрхэн боловсруулах вэ?. УБ., 2007.
50.  Хөтөлбөр(киррикюлим) боловсруулах арга зүй. III. УБ., 2007.
51.  Багш боловсролын хөгжлийн чиг хандлага, киррикюлим боловсруулах арга зүй. УБ., 2002.
52.  С.Долгорсүрэн, Ч.Наранцэцэг, Г.Нарантуяа. Нийгмийн ухаан хичээлийн нэгж хөтөлбөрийн загвар. УБ.,2009.
53.  С.Түмэндэлгэр, Д.Болормаа, Д.Бямбажав. Сургалтын үнэлгээний олон хувилбарууд (Нийгмийн тухай мэдлэг хичээлийн жишээн дээр) УБ., 2006

Ашиглах албан зөвлөмжүүд:
54.  Ерөнхий боловсролын XII жилийн сургуулийн 10-12-р ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж. БСШУЯ. УБ., 2012
55.  Ерөнхий боловсролын XII жилийн сургуулийн 6-7-р ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж. БСШУЯ. УБ., 2012
56.  Ерөнхий боловсролын XII жилийн сургуулийн 8-р ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж. БСШУЯ. УБ., 2011
57.  Ерөнхий боловсролын XII жилийн сургуулийн 9-р ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж. БСШУЯ. УБ., 2011
58.  Түүх нийгмийн ухааны боловсролын стандарт, БСШУЯ. УБ., 2003.
59.  Түүх нийгмийн ухааны боловсролын стандарт, зөвлөмж. БСШУЯ. УБ., 2003.

Тав. Санамж, зөвлөгөө

1.     Төгсөлтийн шалгалтын журамтай сайтар танилцсан байх
2.     Онолын асуултуудын дагуу уншиж судалснаа сэргээж  давтсан байх
3.     Чадварын даалгавруудыг урьдчилан хийж, өөрийгөө сорьсон байх
4.     Нэгж хичээлийн хөтөлбөрийн үлгэрчилсэн сэдвээс нэгийг сонгон, нэгж, ээлжит хичээлийн хөтөлбөрийг чанартай хийж, агуулгаа бүрэн эзэмшсэн байх
5.     Төгсөлтийн шалгалтанд зориулсан давтлаганд сууж, мэргэжлийн багшийн зөвлөгөө зааварчилгааг авсан байх
6.       Шалгалт өгөх сэтгэл зүйн бэлтгэлтэй байх

No comments:

Post a Comment