Monday, November 3, 2014

СӨНХБ-мэргэжлийн төгсөлтийн шалгалтын хөтөлбөр



“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
ХЭЛБИЧГИЙН УХААНЫ ТЭНХИМ






ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
(Сургулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжил)










Улаанбаатар хот
2014 он
ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
/Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлал/

Зорилго:
-          Суралцах хугацаанд судалсан бага насны хүүхдийн сэтгэл судлал, хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй хичээлийн онол, судалгаа шинжилгээний арга барил эзэмшсэн эсэхдээ дүн шинжилгээ хийх
-          Хичээлүүдийн агуулгын хүрээнд суралцагч бие даан ажиллах
-          Бага насны хүүхдийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй хичээлээр эзэмшсэн онолын мэдлэгээ ашиглан бага насны хүүхдийг судлах чадвар эзэмшсэнээ хамгаалах
-          Судалгааны арга барилдаа дүгнэлт хийх
Зорилт:
-          Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй, бага насны хүүхдийн сэтгэл судлалын онол, хичээлүүдийн түүхийн хөгжил, судалгааны арга зүйн онолын мэдлэгээ  бататган цэгцтэй мэдлэгтэй болсон байна.
-          Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй, бага насын хүүхдийн сэтгэл судлалын онолын ны мэдлэгээ судалгааны арга зүйн үндэстэй задлан шинжилж дадсан байна.
-          Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй, бага насны хүүхдийн сэтгэл судлалын хичээлүүдээр үзсэн судалгааны аргыг ашиглан судалгаа авч, өөрийн үнэлгээ хийж дадсан байна.
Шалгалтын арга хэлбэр:
1.     Онолын асуултыг бичгээр бэлтгэн ярина.
2.     Бие даан хийж гүйцэтгэсэн судалгааны ажлыг тайлбарлан ярина.
Шалгалтын бүтэц:
1.     Бага насны хүүхдийн сэтгэл судлал, хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүйн түүхийн хөгжлийн чиглэл бүхий онолын асуултууд
2.     Бие даан хийж гүйцэтгэсэн ажил: /Бага насны хүүхдийн сэтгэл судлал, Сурган хүмүүжүүлэх зүйн чиглэлээс сонгосон сэдвийн дагуу судалсан судалгаа/

Шалгалтын агуулга
Нэг. Онолын асуулт

Хүүхдийн сэтгэл судлалын хичээлийн онолын асуулт

1.        Хүүхдийн сэтгэл судлалыг судлахын ач холбогдол, үүрэг, бусад шинжлэх ухаантай холбоотой болох нь
2.        Хүүхдийг судлан танихад судалгааны аргуудыг хэрэглэх нь (ажиглалт, туршилтын арга, тавигдах шаардлага)
3.        Хүүхдийг судлан танихад судалгааны аргуудыг хэрэглэх нь (ярилцлага, сорилын арга тавигдах шаардлага)
4.        Хүүхдийн бүтээлд дүн шинжилгээ хийх арга, тавигдах шаардлага
5.        Мэдрэлийн тогтолцооны бүтэц, үйл ажиллагаа, хүүхдийн мэдрэлийн тогтолцооны онцлог
6.        Оросын сэтгэл зүйч Л.С.Выготскийн (1896-1934) хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх онол
7.     Оросын сэтгэл зүйч Д.Б.Эльконины (1904-1984) хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх онол
8. Америкийн сэтгэл зүйч Э.Эриксоны (1902-1994) хүүхдийнсэтгэцийн хөгжлийн талаарх онол
9.        Швейцарийн сэтгэл зүйч Ж.Пиаже (1896-1980) -ийн оюун ухааны үечилсэн онол
10.     Үр хөврөлийн болон ургийн хөгжил, ургийг хамгаалахын ач холбогдол
11.     Бага насны хүүхдийн сэтгэцийн хөгжилд тоглоомын үзүүүлэх нөлөө
12.     Балчир насны хүүхдийн сэрэл, хүртэхүйн хөгжлийн онцлог, хөгжүүлэх арга
13.     Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэрэл, хүртэхүйн хөгжлийн онцлог, хөгжүүлэх арга
14.     Балчир насны хүүхдийн анхаарлын хөгжлийн онцлог, хөгжүүлэх арга
15.     Сургуулийн өмнөх насны хүүхдийн анхаарлын хөгжлийн онцлог, хөгжүүлэх арга
16.     Балчир насны хүүхдийн ойн хөгжлийн онцлог, хөгжүүлэх арга
17.     Сургуулийн өмнөх насны хүүхдийн ойн хөгжлийн онцлог, хөгжүүлэх арга
18.     Балчир насны хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн онцлог, хөгжүүлэх арга
19.     Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэттэхүйн хөгжлийн онцлог, хөгжүүлэх арга
20.     Хүүхдийн зохион бодохуйн хөгжлийн онцлог, хөгжүүлэх арга
21.     Балчир насны хүүхдийн хэл ярианы хөгжлийн онцлог, хөгжүүлэх арга
22.     Хүүхдийн авъяасын илрэл, хөгжүүлэх арга зам
23.     Хүүхдийн темпераментийн илрэл, хөгжил
24.     Хүүхдийн зан төлөвийн илрэлүүд, хүүхдийн зан төлөвийн сөрөг шинжийг эерэг болгох арга
25.     Хүүхдийн айдас, түгшүүр, аймхай хүүхэдтэй ажиллах арга барил
26.     Хүүхдийн стресс, давах арга зам
27.     СӨНХ-ийн сэтгэлийн хөдөлгөөний онцлог, хөгжүүлэх арга
28.     Хүүхдийн зоригийн хөгжлийн онцлог, хөгжүүлэх арга
29.     СӨНХ-дэд тохиолдох насны хямралууд, давах арга зам (нярай хүүхдийн хямрал, 3 насныхямрал, 6-7 насны хямрал)
30.     Хүүхдийг сэтгэл зүйн хувьд сургуульд бэлтгэх , хүүхэд сургуульд бэлтгэгдсэн байдлын тухайойлголт

Сурган хүмүүжүүлэх зүйн хичээлийн онолын асуулт

1.     Хүүхдийн насны үечлэлийн онол,  сургалтын явцад насны онцлогийг харгалзан үзэх нь (0-2 ;3-4; 5-6 нас)
2.     Хүүхдийн хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлүүд юу вэ?  Сургалт хүүхдийн хөгжих гол орчин нөхцөл болох нь 
3.     Бие бялдрийн хөгжил (эрүүл мэнд)-ийн шалгуурууд түүнийг бие бялдрыг хөгжүүлэх ажилд тусгах нь 
4.     Хүүхдийн бие бялдрын хөгжил, төлөвшил, түүний зорилго, агуулга, арга хэрэглүүр, ажиглах онцлог
5.     Хүүхдийн нийгэмшихүйн хөгжил, төлөвшил, зорилго, агуулга, арга хэрэглүүр, хүчин зүйлийн ач холбогдол, тодорхой жишээн дээр тайлбарлаарай.
6.     Хүүхдийн гоо сайханы хөгжил, төлөвшил, зорилго, агуулга, нөхцөл, хэрэглүүр, зохион байгуулах ажлын хэлбэр онцлог.
7.     Гоо сайхны мэдрэмж,  үнэлгээг төлөвшүүлэх арга зам
8.     Хүүхдийн хөдөлмөрийн хүмүүжил төлөвшил, зорилго агуулга, төрөл, удирдан зохион байгуулах хэлбэр.
9.     Дүрэмтэй тоглоом, түүний онцлог, хүүхдийн хөгжил, төлөвшилд үзүүлэн түүний үүрэг, ач холбогдол
10.  Бүтээлч тоглоом, түүний онцлог, удирдан зохион байгуулах арга, хүүхдийн хөгжил, төлөвшилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол.
11.  Сурган хүмүүжүүлэх эв дүй, техник багшийн гардаг түгээмэл алдаа болон өөрийгөө удирдах техник төлөвшсөн байдалд дүгнэлт хийнэ үү.
12.  Оюун ухааны хөгжлийн шалгуурууд түүнийг хичээлийн явцад тооцох нь 
13.  Хөдөлмөрийн хүмүүжил түүний шалгуурууд \дадал, чадвар, хэвшил\, хүүхдэд хичээлийн явцад хөдөлмөрч чанар төлөвших нь
14.  Ёс суртахууны төлөвшлийн шалгуурууд \дадал, чадвар, хэвшил\, түүний төлөвших нь. Энэ чиглэлээр зохион байгуулах ажлын арга хэлбэрүүд.
15.  Хүүхдийн сурч танин мэдэх үйл ажиллагааны тухай, түүний бүтэц, онцлог,  Хичээл дээр хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааг хэрхэн удирдах вэ? 
16.  Сурах арга барилын тухай, ямар ямар арга барилууд эзэмшсэн байх шаардлагатай вэ? (бага, дунд, ахлах ангид) Хүүхдийг сурах арга барилд хэрхэн сургах вэ?
17.  Багш мэргэжлийн онцлог. Багш бие хүний ямар шинж чанарууд дээр   өөртөө  үнэлгээ өгнө үү?  Багшид тавигдах ямар ямар шаардлагууд байна вэ?  
18.  Сурган хүмүүжүүлэх ямар зарчмуудыг мэдэх вэ? Хичээл дээр хэрэгжүүлэх нь 
19.  Багшийн сурган хүмүүжүүлэх ур чадварын тухай. Багшийн эзэмшсэн байх чадварууд дээр өөр дээрээ үнэлгээ хийнэ үү?
20.  Сурган хүмүүжүүлэх харилцааны хэв маяг, харилцааны механизмыг  хэрэглэх нь  Багшийн харилцааны эерэг ба сөрөг хандлагууд тэдгээрийн үр дагавар юу вэ?
21.  Сурган хүмүүжүүлэх эв дүй, техникийн тухай. Багшийн өөрийгөө удирдах  техникийн төлөвшсөн байдалд өөр дээрээ үнэлгээ хийнэ үү? 
22.  Сурган хүмүүжүүлэх ёс зүйн тухай. Багшийн ёс зүйн дүрэм хэрхэн хэрэгжиж байна вэ?
23.  Ангийн багш эцэг эхийн хамтын ажиллагааны зорилго ач холбогдол ажлын чиглэлүүд, Эцэг эхийн нэг хурлын  төлөвлөлтийг танилцуулна уу? 
24.  Багшийн хөгжлийн тухай, Багшийн хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд. Өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөний агуулгыг товч ярина уу? 
25.  Сургалт түүний зорилго үүрэг, ач холбогдол, өнөөгийн сургалтад тавигдах шаардлагууд юу вэ? Орчин үеийн сургалтын шинжүүд. Дадлагын явцад хэрхэн тооцож байв?   
26.  Сургалтын технологийн тухай. Нэг хичээлийн технологийн бүдүүвч гаргаж онцлогыг тайлбарлана уу?
27.  Сургалтын арга түүний ангилал. Сургалтын аргыг сонгож, хэрэглэхэд анхаарах зүйлүүд юу вэ? Жишээн дээр тайлбарлана уу?
28.  Сургалтын хэрэглэгдэхүүний үүрэг ач холбогдол, хэрэглэгдэхүүнийг бэлтгэх нь, хэрэглэгдэхүүн дээр ажиллуулах арга барил.
29.  Хичээлийн тухай ойлголт. Орчин үеийн хичээл түүний онцлог юу вэ? Хичээл дээр мэдлэг бүтээлгэх арга барилууд. Нэг хичээлийн жишээн дээр ярина уу?
30.  Хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй, зарчим. Нэг хичээлийн хөтөлбөрөөр жишээ авна уу?
31.  Үнэлгээ, үнэлгээний хэлбэр, үнэлгээний арга зүй. Үнэлгээний шалгуур  гэж юу вэ? Хэрхэн боловсруулах вэ? Тодорхой жишээ гаргаж тайлбарла.
32.  СӨБ-ын хууль, эрх зүйн актууд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам.
33.  СӨБ-ын арга зүйн тогтолцоо, төлөвлөлт заах арга зүн ажилд бүлгийн багшийн оролцоо
34.  Цэцэрлэгийн менежер, түүний үйл ажиллагааны чиглэл, шинэчлэл, хөгжил, манлайлал.
35.  Хүүхдийн цэцэрлэг түүний хэв шинж  үйл ажиллагаа, цэцэрлэгийн  удирдлагын болон арга зүйн ажлын тогтолцоо, цэцэрлэгийн ЗАН ажилд багш хэрхэн оролцох вэ?

Хоёр: Бүтээлч даалгаврын сэдэв

Нэг. Хүүхдийн сэтгэл судлал хичээлээр хийх судалгааны үлгэрчилсэн сэдвүүд
·         Хүүхдийн зохион бодохуйн хөгжлийг судлах судалгаа
·         Хүүхдийн темпераментийг судлах судалгаа
·         5 настай хүүхдийн хүртэхүйн чанарыг дасгал тоглоомоор хөгжүүлэх нь
·         5 настай хүүхдийн хүртэхүйн хөгжлийг судалсан нь
·         2-3 настай хүүхдийн өнгө таньж нэрлэх чадварыг тоглоом, хувцас, өнгийн харандаа зэргээс хэрхэн таньж нэрлэж байгааг судалсан нь
·         Хүүхдийн анхаарлыг дасгал тоглоомоор хөгжүүлсэн нь
·         Хүүхдийн анхаарлын чанарын хөгжлийг тоглоомын явцад судалсан нь
·         Хүүхдийн ойг дасгал тоглоомын аргаар хөгжүүлсэн нь
·         Тоглоомын явцад 5 настай хүүхдийн ойг хөгжүүлэх боломжийг судалсан нь
·         4 настай хүүхдийн бодит дүрслэлийн сэтгэхүйг судалсан нь
·         5 настай хүүхдийн бүтээлч зохион бодохуйн онцлогийг хүүхдийн зурсан зургаар тодорхойлсон нь
·         Бага насны хүүхдийн сэтгэц, хэл ярианы хөгжлийн онцлог, уялдаа холбооны талаар харьцуулан судалсан нь
·         3 настай хүүхдийн хямрал түүнийг судалсан нь
·         7 насны хямралыг судалсан нь
·         5 настай хүүхдийг сургуульд амжилттай бэлтгэх нь
·         Хүүхдийн зохион бодохуйн хөгжлийг судлах судалгаа
·         Хүүхдийн сэтгэхүйн хөгжлийг судлах судалгаа
·         Хүүхдийн ойн хөгжлийг судлах судалгаа
·         Хүүхдийн анхаарлыг судлах судапгаа
·         Хүүхдийн тоглох чадварыг судлах судалгаа
·         Балчир насны хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийг судалсан нь
·         Хүүхдийн өөрийн үнэлгээг судлах судалгаа
·         Хүүхдийн хэл яриаг судлах судалгаа
·         Цэцэрлэгийн сэтгэл зүйн уур амьсгалыг судлах судалгаа
·         Хүүхдийн гэр бүлийн уур амьсгал, гэр бүлдээ хүүхдийн эзлэх байр суурь, харьцаа хандлагыг судлах \ Проектив арга\
·         Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг судлах судалгаа

Хоёр. Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүйн хичээлээр хийх судалгааны үлгэрчилсэн сэдвүүд:
·         4 настай хүүхдийн ярих чадварыг хөгжүүлсэн нь /Аман наадмын жишээн дээр/
·         5 настай хүүхдийн үгийн баялагыг дайралцаа үгээр хөгжүүлсэн нь
·         5 настай хүүхдийн бичих чадварыг судалсан нь
·         Хэл зүгшрүүлэх сургах тоглоомоор 4 настай хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих боломжийг илрүүлсэн нь
·         Хүүхдийн цэцэрлэгийн МЭТХ хичээлд хийсэн дүн шинжилгээ /насыг өөрөө сонгох/
·         2-3 настай хүүхдийн үгийн баялагийг нэмэгдүүлэх талаар эцэг эхэд зориулсан зөвлөгөө бичнэ үү?
·         Д. Ноннагийн “Монгол улсад сургуулийн өмнөх боловсрол хөгжиж ирсэн нь” номын онцлог, ач холбогдол
·         СӨНХ-ийн хэл ярианы хөгжлийг судлах нь
·         Оуэн Роберт бага насны хүүхдийг хөгжүүлэх талаарх үзэл санаа онцлог
·         Монгол улсын хүүхдийн цэцэрлэгийн хэв шинж онцлог
·         Хүүхдийг сургуульд бэлтгэх арга зам
·         Орчин үе ба хүүхдийн цэцэрлэг
·         Монтессорийн цэцэрлэг Монголд хөгжиж байгаа нь
·         Монголд СӨБ-н мэргэжилтэн бэлтгэж ирсэн он дарааллын хэлхээ
·         Хүүхдийн цэцэрлэгийн заах арга зүйчийн ажилд дүн шинжилгээ хийсэн нь
·         Д. Ноннагийн монголын хүүхдийн цэцэрлэгийн хөгжилд оруулсан хувь нэмэр
·         СӨБ-ын талаар манай оронд гарсан ном, заах  арга  зүй материалын түүхэн товчоо

Үнэлгээний шалгуур:

1.     Хүүхдийн сэтгэл судлал,  Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй хичээлийн онолын асуудлыг өөрийн үгээр ойлгомжтой тайлбарлаж ярьж чаддаг байх, эх сурвалжаас жишээ татан тайлбарлах
2.     Хүүхдийн сэтгэл судлал,  Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй онолын хөгжлийн тухай цэгцтэй мэдлэг эзэмшсэн байх
3.     Хүүхдийн хөгжлийн стандарт, сургалтын хөтөлбөрүүдийн өөрчлөлт уялдаа холбоо хөгжлийн онцлогийг тодорхой баримтанд тулгуурлан тодорхойлон ярих, Сургуулийн өмнөх боловсролын сургалтын баримт бичгүүдэд анализ хийсэн байх
4.     Судалгааны ажлын сэтгэлзүйн үндсийг тодруулан тайлбарлаж чаддаг байх
5.     Судалгааны ажлын аргачлалыг тодорхой шалгуурлын дагуу боловсруулсан байх
6.     Сонгон авсан сэдвийг дагуу хийсэн судалгааг онолын үндэстэй тайлбарлаж ярих
7.     онолын эх сурвалжыг оновчтой зөв ашиглах
8.     Хөтөлбөр боловсруулалтанд бичиглэлийн шаардлагыг хангасан байх
9.     Зөв бичих дүрмийн алдаагүй байх
10.   Бие даан хийж гүйцэтгэсэн ажлаа хамгаалах чадвартай байх
11.   Сургуулийн өмнөх насны хүүхдийн багшийн эзэмших ёстой чадваруудыг эзэмшсэн байх








Уншиж судлах ном, гарын авлагын жагсаалт

1.  Бага насны хүүхдийн сэтгэл судлал" МУБИС - СӨБС багш нарын хамтын бүтээл Уб.,2013
2.  Мягмар -О Хүүхдийн хөгжлийн зарим асуудал' Уб., 2004.
3.  Батдэлгэр. Ж  Хүүхдээ сургуульд бэлтгэх нь' /Сэтгэл зүйн зөвлөгөө/       Уб.,1999
4.  Мягмар О. Сэтгэл судлалын улсын шалгалтын тойм лекцүүд Уб., 2002
5.  Мягмар О. Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн зарим асуудал Уб.,1999
6.  Мягмар О. Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд гурав дахь хэвлэл                        Уб., 2012
7.  Мягмар. О Сэтгэл судлал Уб.,2006
8.  Оросоо Ж, Батдэлгэр Ж. Бага насны хүүхдийн бие бялдар сэтгэцийн хөгжил Уб.,2002
9.  Санжжав. Д, Хүүхдийн нас зүйн сурган хүмүүх<үүлэх сэтгэл судлал Уб.,2003
10. Санжмятав Ч. Сурган хүмүүжүүлэх харилцааны сэтгэл зүйн үндэс Уб.,1994
11.Хүүхдэд өөртөө итгэх итгэлийг хайрын хэлээр төлөвшүүлэх Уб.,2009
12.Цэрэндондов. П. Танин мэдэхүйн үйл явцыг судлах арга зүй Уб.,1989
13.Эрдэнэчулуун Д. Сэтгэл судлальн бие даасэн ажлын гарын авлага Уб., 2001
14.Батдэлгэр.Ж. Хүүхдийн оюун ухааны хөгжлийг тодорхойлох сорил Уб.,1996
15. Туяа.Б. Хүүхдийн сэтгэл судлалын бодлого дасгал арга зүй Уб.,2003
16. Ж .Батдэлгэр Бага ангийн сурагчдыг судлах арга зүй УБ.,2000
17. П Цэрэндондов Сэтгэл судлалын зарим ухагдахуун ба бодлого  Уб.,1996
18. Доржжав..Д Сэтгэл зүйд өөрөө суралцахуй Уб.,2005
19.Крыско.В.Г Сэтгэл судлал  Уб.,2002
20. Санжжав. Д. Хүүхдийн нас зүйн сэтгэл судлал Уб.,1977
21.Санжжав.Д. Сэтгэцийн лроцессын физиологи механизмуудын тэдгээр бүрэлдэх зүй Уб.,1989
22. Д.Эрдэнэчулуун Хүүхдийг судлах арга зүй 1, 2-р дэвтэр   Уб.,2011
23. Туяа Б.Сэтгэц оношилгооны тайлбар толь Уб.,2012
24. Хишиг- Ундрах. X Сэтгэлзүйн зурган тестүүд Уб.,2012
25. Хүүхдийн хүмүүжлийн талаарх асуулт хариулт Уб.,2010
26. Ээжээ би таныг сонсож байна Уб.,2002
27. Намайг хайрлаач    Уб.,2004
28. Би хүүхдээ ойлгохоо байлаа Эмпати төв Уб.,2005
29. Боловсрол гэр бүлээс эхэлдэг Уб.,2006
30. Норжхорлоо Н. Шийдвэрлэх нас   Уб., 2012
31. Carol Seefeldm, Nite Barbour Early Childhood Education An Introdusion
32. David Glover ‘ Oxford Children’s A to Z Matsh’
33. Depgrtment of Education and Science ‘ Asperct of Primary Education THE TEACHING A LEARNING OF MATHEMATICS’ London 1998
34. Janet K. Sawyers and Cosby S.Rogers ‘’ Helping Young Children Develop Througgh Play’’ practical guide for parents, caregivers, and teachers USA 1998
35. Judith Bell ‘’ Doing your Research Project’’ fourth action’’
36.MACHMILLAN\BCGRAW- HILL ‘’ Mathematics action-1
37. MACHMILLAN\BCGRAW- HILL ‘’ Mathematics action-2
38. ‘ Houghton Miffiin Science Discovery Works ‘’ Standartized tests Grade 1
39. K1 Kindergarten maths, Workbook 3-5 ages
40. Dinosaur Numbers, A lift-the-flap-book

Веб сайтууд:
Davalgaa.mn
Huuhdiin hogjil.mn
Bagshiin.hogjil.mn
Msua.edu.gov
Baby.count.com
Enshtein.com



Боловсруулсан: Б.Түвшинжаргал
Д.Ганцэцэг


Төгсөв.


No comments:

Post a Comment