Tuesday, November 11, 2014

Оюутны илтгэлийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна.




Зохион байгуулагчид:
                                               

Оюутны илтгэлийн тэмцээний удирдамж

Сэдэв: “Бидний тэмүүлэл эх орны хөгжлийн үндэс”
ЗОРИЛГО:
1.    МИДСК-ын гишүүн сургуулиудын оюутан залуучуудын эх оронч үзэл, ёс суртахуунлаг харилцаа, бүтээлч оролцоо, хариуцлагатай хандлагыг идэвхжүүлэх
2.    “Бидний тэмүүлэл эх орны хөгжлийн үндэс” сэдэвт илтгэлийн уралдааны шилдэг илтгэгч нарыг шалгаруулах
3.    Нийгэмд оюутан залуучуудын байр суурь, үзэл бодлыг илэрхийлэхэд нь туслах,  харилцан мэдээлэл солилцон хамтран ажиллах боломжийг олгох.


Хаана: МУБИС-ийн 1-р байр 312 тоот танхимд
Хэзээ: 2014 оны 11 сарын 22-ны 1000-1600цагт
Хамрах хүрээ:
·         МИДСК-ын гишүүн 48 сургуулийн удирдлагаас төлөөлөгч-1 хүн
·         Сургууль бүрийн оюутан хариуцсан мэргэжилтэн-1 хүн
·         Сургуулиудын вэб сайт болон хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн-1
·         МИДСК-ын гишүүнсургуулиудын оюутны холбоодын төлөөлөгч -3 хүн

Бүртгэл:
·         Бүртгэлийн хураамжгүй 
·         Илтгэгч өөрийн товч танилцуулга өгөх (зурагтай),
Сургуулиас оролцох төлөөлөлийн мэдээлэл болон танилцуулах илтгэлийг 2014 оны 11 сарын 07-ноос 11сарын 20-ны өдрүүдэд МУБИС-ийн 1-р байрны 103 тоот өрөөнд         14:30-18:00 цагийн хооронд хүлээн авна.Мөнmubis_holboo@yahoo.comхаягаар ирүүлнэ үү.



ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
• I байр– 1 /өргөмжлөл, 300’000 төгрөг/
• IIбайр– 1 /өргөмжлөл, 200’000 төгрөг/
• IIIбайр– 1 /өргөмжлөл, 100’000 төгрөг/
• Тусгайбайр – 1 /өргөмжлөл, дурсгалынзүйл/



ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
  • Монголын их, дээд сургуулиудын Консорциумын гишүүн сургуулийн оюутан байх
  • Сургуулийн оюутны холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байх
  • Тэмцээний удирдамжтай танилцсан байх
  • Тэмцээнд бүртгүүлэн товч танилцуулга анкет өгсөн байх
  • Сэдвийн дагуу  илтгэлээ бэлдэх
  • Илтгэлийн хугацаа 5 мин./цаг баримтлах/
  • Илтгэлд оюутны холбоо (зөвлөл) сургуулийн удирдлагатай (сургуультай) хамтарч эх орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах бодит ажлуудын санаа, оюутны холбоод хамтран хийх олон нийтэд хүрэх бодит үйл ажиллагааны санааг тусгасан байна.
 Сургуулиас оролцох төлөөллийн мэдээлэл:
·         Оюутны асуудал хариуцсан мэргэжилтний нэр, майл хаяг, утас
·         Вэб сайт болон хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний нэр, майл хаяг, утас
·         Оюутны холбооны тэргүүн болон төлөөллийн нэр, майл хаяг, утас
·         11 сарын 26-ны шагнал гардуулах ёслолд оролцох50 оюутны нэрсийг  Сургуулиас оролцох төлөөллийн мэдээллийг mubis_holboo@yahoo.comхаягаар ирүүлнэ үү.
Жич: Тэмцээний үйл ажиллагааг их, дээд сургуулиудын вэб сайтаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр өргөн мэдээлж, олон нийтийн хүртээл болгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.msue.edu.mnwww.cmuc.edu.mn  сайтууд ба 311764, 99879733, 95567724, 99957907 утсаар холбогдож лавлана уу.

Оюунлаг ирээдүй бидний зорилго
Оюутан нас бидний боломж

2014 оны 11 сарын 26-ны шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа нь “Эртэч Монгол” уулзалттай хамтран зохион байгуулж байгаа болно.

                                                            Зохион байгуулагчид:




                                     УЛААНБААТАР
                                      ХОТЫН ЗДТГ






Мэдээллийн ивээн тэтгэгч:
  


“Эртэч Монгол” 87 дахь уулзалт

Зорилго: МИДСК-ын гишүүн сургуулиудын оюутан залуучуудын эх оронч үзэл, ёс суртахуунлаг харилцаа, бүтээлч оролцоо, хариуцлагатай хандлагыг идэвхижүүлэн хөгжүүлж, “Бидний тэмүүлэл эх орны хөгжлийн үндэс” илтгэлийн уралдааны шилдэг илтгэгч нарыг шагнан урамшуулах.

Хүндэт зочид: БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монгол Тэмүүлэл-Сайхан Монгол Орон ТББ-ын Тэргүүн А.Шагдарсүрэн, МИДСК-ын Ерөнхийлөгч Т.Хэрүүга, МТСМОТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд.

Хаана:Соёлын төв өргөө        
Хэзээ: 2014-11-26-ны Лхагва гараг, өглөө 06.00-08.00 цагт
Хамрах хүрээ: МИДСК-ын гишүүн 48 сургуулийн удирдлагууд
·       Сургууль бүрийн оюутан хариуцсан мэргэжилтэн
·       Сургуулиудын вэб сайт болон хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн
·       МИДСК-ын гишүүн сургуулиудын оюутны холбоодын төлөөлөгчид 
·       МИДСК-ын гишүүн 48 сургуулийн оюутнуудын төлөөлөгч 1500 оюутан




Эртэч Монгол” 87 дахь уулзалтын хөтөлбөр

06.00              Нээлт –Төрийн дуулал

06.10              Нээлтийн үг–           МТСМО ТББ-ын Тэргүүн А.Шагдарсүрэн
                                                      МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал
МИДСК-ын Ерөнхийлөгч Т.Хэрүүга
06.20              Гэгээрлийн цаг:
ü  БСШУ-ны Сайд Л.Гантөмөр
ü  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
Э.Бат-Үүл
ü  Дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар Цагаанбаатар
ü  МУГЖ С.Жавхлан
ü  МУСТА, жүжигчин Г.Ундармаа
07.20              Мялаалга аялгуу-МИДСК хариуцах

7.25    Шилдэг 4  илтгэл:
ü  1-р байр
ü  2-р байр
ü  3-р байр
ü  Тусгай байр

7. 45               Шилдэг илтгэгч нарт шагнал гардуулах ёслол
07.55              Хаалт: МУГЖ С.Жавхлан
Уриалга гаргах: Б.Энхболд - Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга
Жич: Үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр түгээн, олон нийтийн хүртээл болгоно.

No comments:

Post a Comment