Monday, November 3, 2014

Бага ангийн багш төгсөлтийн шалгалтын хөтөлбөр



“ГУРВАН-ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА-АРГА ЗҮЙН ТЭНХИМ






ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
(Бага ангийн багш мэргэжил)








Улаанбаатар хот
2014 он
ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
(Монгол хэл, дидактик)

Зорилго: Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсч буй оюутнуудын эзэмшсэн байх хэл шинжлэлийн болон дидактикийн онолын мэдлэг, хэрэглээний чадвар дадал, төлөвшлийг тодорхойлж бакалаврын зэрэг олгох эсэхийг шийдвэрлэх зорилготой.

Шалгалтын бүтэц:
Монгол хэл, дидактикийн шалгалтын хөтөлбөрийг үндэслэж 35-40 билет болгож боловсруулсан байна. Билет нь
1. Монгол хэлний онолын асуулт
2. Дидактикийн онолын асуулт
3. Чадвар илрүүлэх даалгавар
4. Нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах гэсэн дөрвөн даалгавартай байна.

Шалгалтын хэлбэр:
Амаар
Ø  Асуултуудыг 20-30 минут бичгээр бэлтгэнэ.
Ø  Онолын асуултыг тайлбарлан, ярина.
Ø  Эхэд суурилсан чадвар илрүүлэх даалгаврыг зааврын дагуу тайлбарлан, бичнэ.

Шалгалтын үнэлгээ:
Шалгалтын үнэлгээний харьцаа онол, дадлага  40/60 байна.
1.     Асуулт 20
2.     Асуулт 20
3.     Чадвар илрүүлэх 20
4.     Хөтөлбөр боловсруулах 20 (хөтөлбөрийг амаар авах шалгалтаас өмнө хэлэлцэж дүгнэнэ.)

Онолын хүрээнд :
ü  Тухайн сэдвийнхээ шинжлэх ухааны үндсэн ойлголт тодорхойлолт, тулгуур ухагдахуунууд, мөн чанарыг мэргэжлийн нэр томьёо, үг хэллэгээр товч, тодорхой тайлбарлан ярина.
ü  Тухайн сэдвийнхээ шинжлэх ухааны үндсэн ойлголт тодорхойлолт, тулгуур ухагдахуунуудыг нэмэлт жишээ баримтаар тайлбарлана.

Онолын асуултын үнэлгээний шалгуур:
1.     Тухайн сэдвийг мэргэжлийн үг хэллэгээр оновчтой зөв тодорхойлж, томьёолсон эсэх
2.     Тухайн сэдвийн хүрээнд оюутны эзэмших гол ухагдахуун, ойлголтыг жишээ, нэмэлт материал дээр өөрийн ойлголтоор  зөв тайлбарлан ярьсан эсэх

Чадвар  илрүүлэх даалгаврын хүрээнд:
1.     Сонгож авсан эхийг  хэрхэн яаж ажиллах заавартай сайтар танилцана.
2.     Тухайн эхээс сонгон хийх даалгаврыг гүйцэтгэхдээ үндсэн онолын мэдлэгийг  хэрэглэх чадвар илрүүлэх зорилготойг анхаарч хийх ажлын аргачлал, тавигдах шаардлагын дагуу тодорхой, оновчтой бэлтгэж ярина.

Чадвар илрүүлэх даалгаврын үнэлгээний шалгуур

1. Хэлний баримтад зөв бичихзүйн задлал хийх чадвар илрүүлэх
1)     Авиазүйд суурилсан, үгзүйд суурилсан, өгүүлбэрзүйд суурилсан, утгазүйд суурилсан дүрмийн аль нь болохыг зөв тодорхойлсон эсэх
2)     Өгсөн үгэнд  холбогдох зөв бичгийн дүрэм хэд байгааг тодорхойлж гаргасан эсэх
3)     Өгсөн үгийн холбогдох дүрэм тус бүрийг тайлбарласан эсэх

2.Хэлний баримтад авиазүйн задлал хийх чадвар илрүүлэх
1)     Уг үг хэдэн авиа, хэдэн үсгээс бүтсэнийг бүрэн гүйцэт, зөв тодорхойлсон эсэх
2)     Эгшиг авиа тус бүрийг бүрэн гүйцэд тодорхойлсон эсэх
3)     Гийгүүлэгч авиа тус бүрийг бүрэн гүйцэд тодорхойлсон эсэх

3. Хэлний баримтад үгзүйн задлал хийх чадвар илрүүлэх
1)     Үгийн аймгийн бүрэн задлалзөв хийсэн эсэх
2)     Үг бүтэх ёсны задлалзөв хийсэн эсэх
3)     Үгийн бүтцийн задлал зөв хийсэн эсэх

4. Хэлний баримтад өгүүлбэрзүйн задлал хийх чадвар илрүүлэх
1)     Холбох ёс, холбоо үгийг зөв гаргасан эсэх
2)     Өгүүлбэрийн бүтцийг зөв тодорхойлсон эсэх
3)     Өгүүлбэрийн гишүүдийг зөв тодорхойлсон эсэх
4)     Өгүүлбэрийн ангилал зөв хийх, өгүүлбэрзүйн бүрэн задлал хийсэн байх
5)     Өгүүлбэрийн утгад тулгуурлан , хувиргалыг зөв хийсэн эсэх

5. Хэлний баримтад эхийн задлал хийх чадвар илрүүлэх
1)     Эхийн санааг зөв тайлбарласан эсэх
2)     Эхийн бүтцийг зөв задалсан эсэх
3)     Эхэд төрөл бүрийн хувиргалыг зөв  хийсэн эсэх

Чадвар илрүүлэх  даалгаврыг хийх аргачлал

Зөв бичих дүрмийн задлал хийх аргачлал
1. Авиазүйд суурилсан зөв бичих дүрмийг тайлбарлах
o    Эгшигт болон заримдаг гийгүүлэгчийн дүрэм
o    Б, В үсгийг ялган бичих
o    Ж,Ч, Ш –ийн дүрэм
o    Зөөлний тэмдэг “и” болох, үл болох
o    Тусгаарлагч хатуу зөөлний тэмдгийн дүрэм
o    Ялгах эгшгийн дүрэм
o    Дараалсан хоёр ба гурван гийгүүлэгчийн дүрэм
o    Гээгдэх эгшгийн дүрэм түүний гажилт
o    Үеэр тасалж мөр шилжүүлэх дүрэм
o    Эгшиг зохицох ёс
2. Үгийн гарал утгазүйд суурилсан зөв бичих дүрмийг тайлбарлах
o    Бичлэгт өөрчлөлт орсон үгийн учрыг тайлбарлах
3. Үгзүйд суурилсан  зөв бичих дүрмийг тайлбарлах
o    Үйл үг бүтээх “-л” дагаврын дүрэм
o    Зэрэгцүүлэн холбох “-ж,ч” нөхцөлийг зөв бичих
o    Нэр үг бүтээх “-лага,-лга” нөхцөлийг зөв бичих
o    Зарим тийн ялгалын нөхцөлийг зөв бичих
4.Өгүүлбэрзүйд суурилсанзөв бичих дүрмийг тайлбарлах
o    Том үсгийн дүрэм
o    Цэг тэмдгийн дүрэм
o    Чимэх үгийг зөв бичих дүрэм

Авиазүйн задлал хийх аргачлал:
1. Уг үг хэдэн үсэг, хэдэн авианаас бүтсэнийг тодорхойлно.
Жнь: самбар- 6 үсэг, 6 авиа, Сайн - 4 үсэг, 3 авиа гэх мэт
2. Авиа тус бүрийн шинжийг тодорхойлно.
Дунд сургуулийн хөтөлбөр ёсоор эгшиг авиаг 5 зүйлээр тодорхойлсон байдаг. Буруу буюу дутуу тодорхойлбол зүйл тус бүрээр алдаанд тооцно.
1)     Хэлний хаагуур хэлэгдэх
2)     Уруул оролцох эсэх
3)     Урт богины аль нь болох
4)     Өргөлтөт эсэх
5)     Эр, эм,саармагийн аль нь болох
Дунд сургуулийн хөтөлбөр ёсооргийгүүлэгч авиаг дараах 4 зүйлээр тодорхойлно. Буруу буюу дутуу тодорхойлбол зүйл тус бүрээр алдаанд тооцно.
1)     Хэлний хаагуур хэлэгдэх
2)     Уруул оролцох эсэх
3)     Сул, чангын аль нь болох
4)     Хатуу, зөөлний аль нь болохыг тодорхойлно.

Үгзүйн бүрэн задлал хийх аргачлал:

1. Үг бүтэх ёсны задлал хийх/ энгийн бүтэцтэй-язгуур дагавар , нийлмэл бүтэцтэй -хоршоо ба хавсраа үг/
Жнь:ном –үүсмэл бус үг тул үг бүтэх ёсны задлал хийхгүй

2. Үгийн бүтцийн задлал хийх
Жнь: ном+ууд+ыг+аа
Ном-идэвхтэй нэр язгуур
-ууд-олон тооны нөхцөл
-ыг-зтя
-аа-хамаатуулах нөхцөл
1)     Үгийн язгуурыг зөв олох /нэг язгуураас дагаврын аргаар төрөл үг үүсгэн шалгах/
2)     Үгийн сангийн утгатай дагавар болон хэлзүйн утгатай дагаврыг ялган нэрлэх /хэв, байдал/
3)     Үгийн аймгийн задлал хийх, үгийн аймгийн онцлог ялгааг тайлбарлах
4)     Нэр үгийн бүтэц дэх бүтээврүүдийг зөв тодорхойлох
5)     Бүтээврийн хувилбарыг зөв гаргасан байх
6)     Нэрийн нөхцөлүүдийн утгыг ялган, зөв нэрлэх /олон тоо, тийн ялгал, хамаатуулах/
7)     Үйл үгийн бүтэц дэх бүтээврүүдийг зөв тодорхойлох
8)     Үйлийн нөхцөлүүдийн утгыг ялган зөв нэрлэх /холбох болон төгсгөх /

3.Үгсийн аймгийн задлал хийх
Номуудыгаа- жинхэнэ нэр, үүсмэл бус, олон тоо, заахын тийн ялгал, хамаатуулах нөхцөлөөр хэлбэржсэн

Өгүүлбэрзүйн задлал хийх аргачлал
1)     Зэрэгцүүлэх ба угсруулах холбоог ялгах
2)     Үг, өгүүлбэрийг холбоо харьцаагаар нь тодорхойлох
3)     Холбоо үг, холбоо үгийн цөм дагуул үгийг ялгах
4)     Хэлц ба хэлц бус холбоо үгийг ялгах
5)     Бүтэц бус өгүүлбэрийг ялгах, онцлогийг тайлбарлах /мэдрэх, хандах,илэрхийлэх өгүүлбэр, зөвших өгүүлбэр /
6)     Бүтэц өгүүлбэрийн онцлог, ангиллыг таних, тайлбарлах
7)     Өгүүлбэрийн гишүүний утга, илрэх бүтэц, хэрэглүүрийг ялгах
8)     Гол ба туслах гишүүдийн байр, хэлбэр, харьцаа, үүргийг тодорхойлох
9)     Хэллэг, хэлхэц, жинхэнэ нийлмэл өгүүлбэрийг ялгах
10)  Нийлмэл өгүүлбэрийн холбоо, харьцаа, арга хэрэглүүрүүдийг таньж зөв тайлбарлах
11)  Өгүүлбэрт хувиргал хийх/хураах, дэлгэрүүлэх, салаалах, тонгоргох /



Эхийн задлал хийх аргачлал
1)     Эхийн төрсөн санаа, гол санаа, шинэ санаа, зорьсон санаа ба гол нэмэлт санааг олох, тайлбарлах
2)     Шинэ санааг илэрхийлэх яруу хэрэглүүрийг олж тайлбарлах
3)     Эхийн бүтэц буюу эхлэл, үндсэн хэсэг,төгсгөл хэсгийг зөв олж, санааг тайлбарлах
4)     Эхийн утгын зүйлчлэл хийх/ойролцоо , эсрэг, төсөөт, зүйлчилсэн /
5)     Эхийг цогцолбороор зааглах
6)     Цогцолборыг утгын зүйлчлэлээр ангилах /хүний зүйл, хүний бүтээсэн зүйл,ургамлын зүйл, адгуусны зүйл, адгуусны бүтээсэн зүйл, гараг ертөнцийн зүйл, сэтгэхүйн зүйл/
7)     Эхийн хэв маягийг тодорхойлох /тоочимж, хүүрнэмж, тайлбарламж, эргэцүүлэмж /

Шалгалтын агуулга

Нэг. Монгол хэлний онолын асуулт
Авиазүй
1.     ОЦМХ-ний эгшиг авиа,бүрэлдэхүүн
2.     ОЦМХ-ний гийгүүлэгч  авиа, бүрэлдэхүүн /сонсголонт гийгүүлэгч авиалбар /
3.     ОЦМХ-ний гийгүүлэгч  авиа, бүрэлдэхүүн / шуугиант  гийгүүлэгч авиалбар /
4.     Ярианы урсгалд авиа хувьсах ёс /авиа сулрах, авиа сугарах, авиа гээгдэх, авиа нэмэгдэх /
5.     Монгол хэлний үе, үеийн бүтэц, задгай ба битүү үе
6.     Үсэг авиа хоёрын харьцаа
7.     Зөв бичих, зөв дуудахзүй
8.     Авиазүйд суурилсан зөв бичих дүрэм
9.     Үгзүйд суурилсан зөв бичих дүрэм

Үгзүй
1.     Монгол үгийн бүтэц
2.     Бүтээвэр, түүний утга, үүрэг
3.     Бүтээврийн ангилал,бүтээврийн байр
4.     Бүтээврийн хувиргал
5.     Үг бүтэх ёсны үндсэн ойлголт
6.     Монгол хэлний үг бүтэх арга / үндсэн болон туслах арга/
7.     Үгсийн аймаг, үгсийг аймаглах зарчим /утгазүйн зарчим, хэлзүйн зарчим, өгүүлбэрзүйн зарчим/
8.     Монгол хэлний үгсийн аймгийн тогтолцоог загварчлан тайлбарлах

Өгүүлбэрзүй
1.     Холбох ёс /зэрэгцүүлэх ба угсруулах холбоо /
2.     Зэрэгцэх холбоо харьцааны арга хэрэглүүр
3.     Угсруулах холбоо харьцааны арга хэрэглүүр
4.     Холбоо үг, холбоо үгийн цөм дагуул үгийн тухай
5.     Хэлц ба хэлц бус холбоо үг
6.     Гол ба дэлгэрүүлэгч гишүүд /үүр өндгийн харьцаагаар тайлбарлах/
7.     Бүтэц өгүүлбэрийн ангилал /энгийн өгүүлбэр, нийлмэл өгүүлбэр/
8.     Нийлмэл өгүүлбэрийн ангилал, ялгаа /хэллэг, хэлхэц, жинхэнэ нийлмэл өгүүлбэр /
9.     Бүтэц бус өгүүлбэр, бүтэц бус өгүүлбэрийн онцлог, ангилал /мэдрэх өгүүлбэр, илэрхийлэх өгүүлбэр, хандах өгүүлбэр, зөвших өгүүлбэр /
10.  Өгүүлбэрийн хувиргал хийх /хураах, дэлгэрүүлэх, тонгоргох, салаалах /

Эх судлал
1.     Эхийн санаа /төрсөн санаа, гол санаа, зорьсон санааны тухай /
2.     Эхийн бүтэц
3.     Эхийн  хэв маяг /тоочимж, тайлбарламж, хүүрнэмж,эргэцүүлэмж /
4.     Эхэд хувиргал хийх аргууд /хураах, дэлгэрүүлэх, тонгоргох, салаалах /

Үгийн сан, утга судлал
1.     Үгийн сангийн судлах зүйл,  үндсэн асуудал
2.     Үгийн сан баяжих арга замууд
3.     Үгийн утгазүйн үзэгдэл / харь үг-уугуул үг, цээрлэх-эерүүлэх ёс, шинэ- хуучин үг, нутгийн аялгууны үг/
4.     Үгийн утгын ай /ойролцоо утга, эсрэг утга, төсөө утга, ижил утга, харьяа утга, олон утгат үг, ганц утгат үг  /
5.     Үгийн утгын хүрээ /цөм утга, шилжмэл утга, салмал утга, олдмол утга /
6.     Үгийн санжсан, утгазүйжсэн, хэлзүйжсэн, бүхэлзүйжсэн үгийн онцлог, ялгаа
7.     Утгын орон /тэнгэр мандал, сав ертөнц, шим ертөнц , хөдөлгөөн , хийсвэрлэл /

Хоёр. Монгол хэлний дидактикийн онолын асуулт

Цагаан толгойн  дидактик
1.     Бичиг үсэгт сургаж ирсэн уламжлалт аргууд
2.     Цагаан толгойн бэлтгэл үеийг заах аргазүй
3.     Үндсэн эгшиг авиаг таниулах аргазүй
4.     Нэгдүгээр шатны гийгүүлэгч авиаг заах аргазүй
5.     Туслах эгшиг заах аргазүй
6.     Онцгой гийгүүлэгч заах аргазүй
7.     Хоёрдугаар шатны гийгүүлэгчийг заах аргазүй
8.     Цагаан толгойн дараах үеийн заах аргазүй

Хичээнгүй бичиг, дидактик
1.     Хичээнгүй бичигт сургах урьдчилсан хүчин зүйл
2.     Хичээнгүй бичигт сургах аргууд /шугаман, тооллын, баримжааллын, тодруулан бичих /

Унших, үг хөгжлийн дидактик
1.     Ярианы төрлүүд, тэдгээрт сургах нь /товч яриа, дэлгэрэнүй яриа, ганцаарчилсан ба харилцан яриа/
2.     Уншлагын төрлүүд, тэдгээрийг хэрэглэх ач холбогдол /сонгон унших,түүвэрлэн унших, бүхлээр унших, хэсэгчлэн унших/
3.     Уншлагын үеийн тайлбар яриа,  ач холбогдол
4.     Уран унших чадвар эзэмшүүлэх аргазүй /аялга, дууны өнгө, амьсгал хуваарилалт /
5.     Ухамсартай ойлгож унших чадвар эзэмшүүлэх аргазүй
6.     Уншлагын үед зохиогдох ажлын төрөл зүйл
7.     Эхзохиол уншуулах үе шат
8.     Хичээлээс гадуур уншлага зохион байгуулах аргазүй

Монгол хэлний хичээлийн дидактик
1.     Эх хэлний хичээлийн агуулгын хөгжлийн чиг хандлага
2.     Тогтвортой хөгжлийн боловсролыг эх хэлний сургалтад тусгасан жишээ
3.     Бага ангийн монгол хэлний сургалтын агуулга, аргазүйн итеграци
4.     Бага ангийн монгол хэлний хичээлийн жишиг даалгавар, түүний онцлог
5.     Бага боловсролын монгол хэлний стандарт, цогц чадамж үнэлгээ
6.     Хөгжүүлэх сургалтыг монгол хэлний хичээлд ашиглах нь
7.     Бага ангийн монгол хэлний хичээлээр сурагчдын ой тогтоолт хөгжүүлэх арга зам
8.     Бага ангийн монгол хэлний хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн, онцлог түүнд тавигдах шаардлага

Бага боловсролын монгол хэлний хичээлийн үнэлгээ
1.     Бага ангийн монгол хэлний хичээлээр сурагчдыг үнэлэх нь, үнэлгээний зарчим, үнэлгээнд баримтлах шаардлага, үнэлгээний хэлбэр /стандарт, стандарт бус үнэлгээ/
2.     Бага ангийн монгол хэлний хичээлээр сурагчдыг тестээр үнэлэх /тест түүний ангилал, тест зохиох аргачлал /
3.     Бага ангид монгол хэлний хичээлээр хийлгэх бичгийн ажлын онцлог /чээж бичиг, зохион бичлэг /

Гурав: Чадвар илрүүлэх даалгавар

Сайн байна уу ээжээ
Үүрээ орхиж ниссэнээс хойш арав шахам жил өнгөрч, энэ хугацаанд би танд тоотой хэдхэн захиа бичсэн байх. Гэхдээ одоо бодож суухад ажил үйлс бүтэмжтэй, жаргалтай явах үедээ тэр болгон захиа бичиж, сураг чимээ өгөөд байдаггүй хэрнээ сэтгэл гундуухан, сэмхэн уйлчихмаар /зб/ санагдахын цагт тунирхаж гомдоллосон /үз/ үгсийг харамгүй чулууддаг  байсан ч байж болох юм. Нөмөр нөөлгийг чинь л үгүйлж байгаа нь тэр байх даа.

Буцалсан ус
Ширгээсэн усны нууцыг монголчууд эртнээс мэдэж өлөн элгэн дээрээ заавал аяга ширгээсэн ус уудаг байсан уламжлалтай. Усыг ширгээхэд, хүний биед үхлийн хор учруулж /зб/ байдаг “хатуу ус” алга /аз/ болдгоос гадна дотор биеийг ариутган цэвэрлэж, ходоодны муу хийг гаргах үйлчилгээ /үз/ үзүүлдэг ажээ. Энэ ч үүднээс
Эмчийн анхдагч Цамба
Эмийн анхдагч ширгээсэн ус гэсэн үг гарсан болов уу.

Жаргалтай сэтгэл
Намрын ... өглөө намайг гэрээс гарахад ...  ... наадна. Би нарыг ...  ...  ... шижир туяа нь ... ... шургана.
Навчин дээр ... шүүдэр ... тэнгэрт оджээ. Насны жаргал ... нар чиний... цацраг ...  ... мэт гэрэлтэй ирээдүйг ... авчирна. Хүн хүнээ ... жаргах хорвоод ... бялхана.
Бага насны жаргалтай сэтгэл ийм л байсан ажээ.

Нөхөх нэгж: Үг, холбоо үг , өгүүлбэр
Түшиж, өгсөн, хайр, надад, хоносон, цэлмэг, алгаараа хаан зогсоход, хурууны завсраар, алтан хараацай шиг, мөнгөн, нар, нүдэн дээр, хүүхдийн инээд

Шоовдор хүүхэд шиг цаг
Ирээдүй яг л агаар шиг эзэнгүй юм.
Ирээдүй агаар шиг хүний амьсгаа авах тоолон хүний ахуй биед нэвтэрнэ. /үз/
Хүн тэртээ уулын /аз/ орой харж яваад улаан мөр дээрээ тээглэсэн довонд таварцаглан унадаг шигээ,” ирчхээд”/зб / байгаа ирээдүйгээ “ирээгүй юм шиг”, “ирэх л юм” болгочхоод “саравчлаад” байна.
Ирээдүй нар шиг өдөр бүр тасралтгүй ирэн, хүний биеэр цусны гүйдэл шиг тасралтгүй эргэлдэнэ.
Хүн довонд бүдэрдэг шигээ “ирчхээд” байгаа ирээдүйдээ бүдрэвч , босож тоосоо гүвчхээд ирээдүйг эрэн одно.
Ирээдүй гэрийн хаяа  бараадах шоовдор хүүхэд шиг гэмшингэ царайлан, дуугүй суугаад үлдэнэ.

Хонины хээр
Хонины моринд сундалсан хоёрын толгойд ойр яваа нь амы нь татаж, сүүлэнд ойр яваа нь ташуурдахад, аргаа барсан морь хий  дороо оцгононо.
Цаг хугацаа
Баяр жаргалын /үз/  ундарга тул
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул
Мөргөж сүсэглэхэд /зб/ цаг гарга
Оюун ухаан дундаршгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурхных тул
Хайр сэтгэлдээ цаг /аз/  гарга
Аз жаргалын харгуй тул
Найз нөхдөдөө   цаг гарга

Цаг хугацааны утга
Үүрийн манан татчихаад, урд уул сүндэрлэнэ үү /зб/, тал цэлийнэ үү мэдэгдэхгүй.
Алив хязгаар ч юм уу хугацаа гэдэг инээж асуухад уйлж хариулах, уйлж асуухад инээж хариулах оньсого ч юм шиг.
Үүр биш үдэш мэт бүрий нөмрөвч үүр гэсэндээ хаяа нь тэмдгэрнэ.
Үдэш болсныг ч, үлгэр жаргасныг ч /үз/ үл анзаарна.Үд дундын хэрд замынхаа талыг нь туулчихсан бид сая л санаа тайвширч түр буудаллав.
Үүр гийх, үүр гэгээрэх, үүр цайх, үүр шарлах, үүрийн тэмдэг, үүрийн харанхуй, үүрийн хяраа /аз/ энэ бүхэнд цаг хугацааны ямар утга байна вэ?

Хүүгийн гурван цаг
Болох болохгүй дунд тэнцэн боссон нялх үрээ эвийлэхэд уруулаас цацрах жавхлан бидэр татан сэтгэлийн гүн рүү алсалж, хожмын дурдатгалын буйр татна. Хүсэх хүсэхгүйн зах руу тэмүүлэх хүүдээ алганыхаа хээг учирлаж ядан тайлахад /үз/ нялхаас байсан толгойны минь онгон цагаан үс ижлээ дуудна.Орших оршихгүйн чагтагатай зууралдах идэр эрийг харах гэж өлийхөд /аз/ магнайд минь үрчлээ нумлана. /зб/



Нулимс
Он жил улирах тусам од болон харвасан ээжий таныгаа одоо улам ч үгүйлэн эрэх юм. Зүүдээс өөр хаана ч уулзахаа /үз/ байсан таныгаа санан санан үгүйлэхүй хоёр нүдний ухархайд нулимс /зб/  аяндаа дүүрч ховдол зүрхнээ эргээд гиншин шингэх юм.

Айдас
Харьж явлаа. Гудамж талбай харанхуй. Эл хуль. Гэрийн бараа хаа хол. Ийш тийш харан чадах чинээгээрээ хурдан хурдан алхана. Хөлд торох чулууны чимээ ойр орчинд хадаж, булан тохой нэвсийн харлана.
Чулуу өшиглөхгүйг хичээн улам улам хурдлан алхаж явтал өгсөх гудамжны аман дээр хоёр гурван сүүдэр сүүтэгнэн гарч ирэв. Зүрх палхийн хоолой хатаж, хөл тушигнан алхаа саарав. “Эргээд явчихъя” гэж нэг бодон, “Наана нь зам салбал зайлчихъя” гэж нөгөө бодон урагшилтал тэдний дундаас бүсгүй хүний дуу гарав. Тэгмэгц харанхуйн дунд гэрэл гарах шиг болж, айдас үргэсэн хар хэрээ шиг биеийг орхин хэдийнээ зайлжээ. Би хоолой засан чимээ өгч тэдний зүг дөхөв.

Дөрвөн цаг
Бороо ганц нэг дусах сайхан /аз/
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтээ шувууд ганганах нь /үз/ сайхан
Өглөө босоход цас орсон байх нь сайхан
Өрхний оосор даялахад тооноор цас унах нь сайхан
Гадаа уул толгод гялбалзах нь сайхан
Ганц өвс салхинд сэвэгнэх нь сайхан
Толгодын орой зэргэлээтэх нь сайхан
Торгон салхи сэвэлзэх /зб/ сайхан
Хөх ногооны униар татах сайхан
Хөх мананд ороолгон суух сайхан

Араншин
Хүн эх газар төрсөн атлаа эрхэс гараг руу /зб/  тэмүүлэн харна. Тэгж явахдаа /үз/ дэгж дэрвэж өссөн газар шороогоо үл анзаарна. Харин эрхэс гарагт очоогүй атлаа энгүй тэнгэрт нисвэл эх газраа эрэхгүй санан бушуухан буцахсан гэж  /аз/  мөрөөднө. Хүний араншин гэгч ийм ажгуу.
Уул
Уул бэлээс эхэлдэг гэж манайхан ярина. Тэгээд ч манайхан уулаа бараадаж бэлд нь зусна. Уулаа нөмөрлөж энгэрт нь өвөлжинө. /зб/ Уулын оргил нь цасанд мөнгөрөвч бэл нь ногоонд униартана.

Цаг хугацаа гэж юу сан билээ
Цаг хугацаа гэж юу сан билээ ? Хэрэвзээ хэн ч надаас энэ тухай асуугаагүй бол би түүнийг мэднэ. Харин ингэж асуусан хүнд тайлбарлах /үз/ юм бол би мэдэхээ больчихно. /зб/ Гэхдээ хэрэв юу ч болж өнгөрөөгүй бол өнгөрсөн цаг гэж үгүй байсан, хэрэв юу ч ирж байгаагүй бол ирээдүй цаг ч гэж байхгүй байсан гэдгийг л сайн мэдэж байна. Өнгөрсөн ч гэж байхгүй бас ирээдүй ч бий болохгүй бол өнгөрсөн ба ирээдүй хэмээгч энэ хоёр /аз/ цаг яаж байх сан билээ.

Энэрэхүйн сурвалж
Эх орноо эс хайрласан хүн эхийгээ ч үл хайрлана. /зб/
Юуг ч эс хайрлана. Өөрөөсөө /үз/  өөрийг өрөвдөх, өршөөлийг эс мэднэ. Гаднах сав ертөнцийн хийгээд доторх үр амьтныг энэрэх ачлах /аз/  сэтгэл гагцхүү унасан газар, угаасан усаа хайрлахаас хүмүүнд үүснэ.
Эх орноо гэх элэггүй хүн энэрэхүйн сурвалжид сэтгэл эс барилдсаны учир юуг ч эс хайрлана. Юуг ч эс өршөөнө.

Өрөвдөхүй
Ядарсан хүнийг хараад туслахсан /үз/  гэх сэтгэл эс төрдөг. Өнчирсөн амьтныг үзээд өр цөмрөхийг /зб/  эс мэддэг. Ийм цул /аз/  бодол сэрэхүйтэй хүн бол ямар ч юмыг үл өрөвдөнө. Эхийгээ ээж минь гэж хайр сэтгэлд нь ивэлдэггүй, ханиа хань минь гэж халамжийн санаа бодолд нь орж ирдэггүй бол тэр эх орон гэж юу байдгийг үл мэднэ. Энэрэн өрөвдөхүй гэдгийг үл үзнэ. Гагцхүү өөрийгөө л аргацаана. Тийм хүнийг өрөвдөхүй мэт боловч өрөвдөж буйг үл анзаарах тул түүнд өрөвдөх гэгч илүүднэ. Илүүдсэн хайр өрөвдөл хүнддэх аваас жинхэнэ үнээ алдаж гүйцнэ. Өрөвдөхүй өр нимгэн хүний ёс юм.

Зам
Аль нь ч эхлэл юм. Аль нь ч төгсгөл юм. Алсад зурайн одох зам залхуутайхан /үз/  мөлхөнө. /зб/  Талыг туулж, тайгыг нүхлэн одсон замыг дагавал хонины бэлчээрээс холын холд хөтлөн одно. Зам /аз/ чамайг залхууран хэвтэнэ гэж бодовч нэхэн эс гүйцнэ.

Оргил
Үүлэн элч оргил гуайнд хонон өнжиж, уулын оргил тэнгэртэй нөхөрлөнө./зб/ Бороо боловч оргил дагаж орно.Тэгэвч оргилд буусан их ус хэдхэн хормын дотор халиадан /үз/ бэлдээ буудаг билээ.Тэгээд бэл нуга нь /аз/ өнгийн цэцгээр дэлгэрч, оргил өөрөө нүцгэн үлддэг байнам.

Газар шороондоо би хайртай
Хөлд орохдоо унаж босон мөрөө гаргаж
Хүйтэн булгийн  уснаас шүдээ таштал залгилж
Талын тогоруу нуурын ангир үргээж
Таанын толгой, цэцгийн дэлбээг түүж явсан болохоороо
Газар шороондоо би хайртай.
... Хүн бар алахад ан гэж нэрлэцгээнэ. Бар хүн барих юм бол махчин араатан гэнэ. /30-40 үг/

Дөрөв. Нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах

1.     Төгсөгч нь хөтөлбөр боловсруулахдаа бага боловсролын монгол хэлний хичээлийн стандарт, сурах бичиг, нэгж хичээлийн хөтөлбөр болон холбогдох материалуудыг сайтар судлан танилцсан байна.
2.     Хамрах хүрээг нарийн тодорхойлж, сурагчдын өмнөх төсөөлөл, мэдлэг чадвар, танин мэдэхүйн төвшинг урьдчилан судалсан байна.
3.     Хөтөлбөрийн зорилго нь  сургалтын үйл ажиллагаатай нийцсэн байх
4.     Суралцагчдын сурах арга барил, үйл ажиллагааны зөв хэвшилд сургах тодорхой боломж хангасан байх
5.     Сурагчдын өмнөх мэдлэг, төсөөллийг баяжуулан хөгжүүлсэн байх
6.     Мэдлэг өөрөө олж авах бүтээх боломжийг хангасан байх
7.     Хичээл хоорондын уялдаатай байх
8.     Орчин үеийн сургалтын шаардлагыг хангасан байх
9.     Сурагчдын ашиглах, судлах гарын авлага, тараах материал зэрэг хэрэглэгдэхүүнийг бэлтгэсэн байх.



Нэгж болон ээлжит хичээлийн
хөтөлбөр боловсруулах сэдэв

1.     Цагаан толгойн бэлтгэл заах /1/
2.     Цагаан толгойн эгшиг авиа таниулах /1/
3.     Цагаан толгойн нэгдүгээр шатны гийгүүлэгч таниулах /1/
4.     Цагаан толгойн хоёрдугаар шатны гийгүүлэгч таниулах /1/
5.     Цагаан толгойн туслах эгшиг таниулах /1/
6.     Ялгах эгшиг заах   /2/
7.     Том үсгийн дүрэм, цэг тэмдгийн дүрэм заах  /3/
8.     Хатуу зөөлний тэмдгийг тусгаарлах үүргээр хэрэглэх нь /3/
9.     Үгийг үеэр таслах, мөр шилжүүлэх /3/
10.  Үгийн дунд орсон Ж,Ч, Ш- ийн дүрэм /3/
11.  Нөхцөл түүнийг зөв бичих /4/
12.  Эгшиг авианы ангилал заах /5/
13.  Үгийн бүтэц заах /4/
14.  Үгийн язгуур болон төрөл үгийг заах /4/
15.  Үг бүтэх туслах арга /4 /
16.  Жинхэнэ нэр заах, Жинхэнэ нэрийн хувиллыг таниулах /4/
17.  Үйл үг , Үйл үгийн хувилал заах /4/
18.  Энгийн өгүүлбэр заах /3/
19.  Бүтэц өгүүлбэрийн онцлог, ангиллыг таних, тайлбарлах /3/
20.  Нийлмэл өгүүлбэр заах/нийлмэл өгүүлбэрийн холбоо харьцаа,арга хэрэглүүрийг таних, тайлбарлах, зохиох, загварчлах / /3/
21.  Хураангуй ба дэлгэрэнгүй өгүүлбэр /3/
22.  Өгүүлбэрийн гишүүн, гол гишүүн /5/
23.  Дэлгэрүүлэгч гишүүд /5/
24.  Хэлц бус холбоо үг /5/
25.  Хэлц холбоо үг заах /5/
26.  Өгүүлбэрт хувиргал хийх 5
27.  Эхэд хувиргал хийх //
28.  Үгийн утгын зүйлчлэл /2/
29.  Эсрэг ба ойролцоо утгат үг /3/
30.  Ганц ба олон утгат үг /5/



Уншиж судлах хэрэглэгдэхүүн
Монгол хэл
1.     Аким “Хэлц үгийн толь”
2.     Бадамдорж. Д “ОЦМХ-ний утга судлалын үндэс”Уб.,1999
3.     Бадамдорж. Д “Утга судлал” дэд дэвтэр
4.     Базаррагчаа.М “Авиа сэлгэх ёс” Уб.,1987
5.     Базаррагчаа.М “Эхийн найруулга” Уб.,2006
6.     Базаррагчаа. М “Монгол хэлний өгүүлбэр судлал” Уб.,2006
7.     Базаррагчаа. М “Монгол эхлний сүегэр ба найруулбарын тухай” Уб.,2006
8.     Базаррагчаа. М “Монгол хэл” Уб.,2000
9.     Баттогтох. Б “Зуун эхэд хийсэн зуун задлал” Уб.,2006
10.  Бямбацэрэн. Г “Авиазүй, зөвбичихзүй онол практикийн асуудалд” Уб.,2001
11.  Бямбацэрэн. Г “Авиазүй онол дадлагын асуудалд” Уб.,2002
12.  Буянтогтох. Г, Хурцтуяа .Б “Зөв бичихүй” гарын авлага Уб.,2013
13.  Дамдинсүрэн. Ц, Осор. Б “Зөв бичих дүрмийн толь” Уб.,1983
14.  Даваасүрэн. Н “Төрөлжсөн эх ба дасгал” Уб.,2009
15.  Даваажаргал. Г, Жачин.Ч “Бичихүй бүтээхүй”
16.  Лувсанвандан. Ш “Монгол хэлний өгүүлбэрзүйн асуудлууд” Уб.,2000
17.  Норжинлхам “Эх задлах аргачлал”  Уб.,2008
18.  “Орчин цагийн монгол хэл” Уб.,2005
19.  Отгонсүрэн. Д “Эх зохиох гарын авлага”
20.  Отгонсүрэн.Д “Найруулгазүй” Уб
21.  Пүрэв-Очир. Б “Эх задлалын асуудлууд” Уб.,2002
22.  Пүрэв-Очир. Б “ОЦМХ-ний өгүүлбэрзүй” Уб.,1997
23.  Пүрэв-Очир. Б,Гулиранз. З “ Монгол хэлний өгүүлбэрзүй, онол практикийн зарим асуудал” Уб.,1997
24.  Сүхбаатар. Ц “Найруулгазүй” Уб., 2005
25.  Төмөрцэрэн .Ж “Үгийн сангийн судлал” Уб.,1968

Монгол хэлний дидактик
26.  Батсүх. С ,Отгонсүрэн. С“Бүтээлчээр уншигч” Уб.,2002
27.  Зургаан настай хүүхдийн сурах, сургах аргазүй” Уб2.,008
28.  Оюун.Ц “Бага ангид монгол хэл заах аргазүй” Уб.,1997
29.  Оюун.Ц “Бага ангид монгол хэл заах аргазүй” Уб.,1999
30.  Оюун.Ц “Монгол хэлний дидактик” Уб.,2000
31.  Туул.Б “Идэвхтэй сургалтын 101 арга” Уб.,2000

Боловсруулсан: Г.Буянтогтох
П.Болормаа
Төгсөв
ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХӨТӨЛБӨР
(Бага боловсролын математик онол, дидактик)

Шалгалтын зорилго:
            Бага боловсролын математик онол, дидактик хичээлийн төгсөлтийн шалгалт нь оюутны математикийн хичээлээр эзэмшсэн онолын мэдлэг, практикт хэрэглэх чадвар, дадал, хандлагын түвшин, хичээлийн заах арга зүйг боловсруулах, төлөвлөх чадварыг үнэлэх

Нэг. Математик дидактикийн асуултууд
1.     Сургалтын төлөвлөгөө, нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах тухай /ерөнхий загвар дээр гаргаж тайлбарлах, хичээлийн үе шатуудыг гаргах/
2.     Математикийн хичээл зохион байгуулах хэлбэрүүд (математикийн хичээл, нэгдмэл хичээл)
3.     Математик сургалт дахь хичээлээс гадуурх ажил зохион байгуулах хэлбэрүүд (зорилго, онцлог, хэлбэр, зохион байгуулах, явуулах, математикийн булан, өдөрлөг, дугуйлан, АСТ, олимпиад тэдгээрийг зохиох)
4.     Математик сургалтын уламжлалт ба орчин үеийн аргууд (догматик, эвристик, уламжлалт болон хөгжүүлэх сургалтын аргууд, бүтээлч сэтгэлгээний аргууд, дидактик, нэгжийг томсгох технологийн жишээгээр тусгах)
5.     Математик сургалтын хэрэглэгдэхүүн (үзүүлэнгийн шаардлага, төрөл ангилал, цахим хичээл)
6.     Зургаан настай хүүхдийг математикт сургах арга зүй (тоглонгоо сургах, сэтгэхүйг хөгжүүлэх)
7.     Цээж тоолол явуулах арга зүй ( ангилал, цээжээр тооцоолон бодох үндсэн аргууд)
8.     Бодлого бодох арга зүй (арга зүй, үе шат, ач холбогдол)
9.     Энгийн бодлого (түүний ангилалуудын мөн чанарыг ойлгож, бодлого бодох аргуудыг учир зүй, үндэслэлтэй ухамсарлаж бодлого бодох, таниулах арга зүй)
10.  Нийлмэл бодлого (түүний ангилалуудын мөн чанарыг ойлгож бодлого бодох аргуудыг учир зүй, үндэслэлтэй ухамсарлаж бодлого бодох таниулах, арга зүй)
11.    Математикийн бага боловсролын стандартын тухай (арга зүйн хөгжлийн үндэс, агуулга, үнэлгээ, жишиг даалгавар болон бүтэц, зорилго, үзэл санаа)
12.  Тоо, тооллын айн агуулга /мэдлэг, чадвар, кодын тайлал, жишиг даалгаврууд, үнэлгээ/
13.  Алгебрын айн агуулга / мэдлэг, чадвар, кодын тайлал, жишиг даалгаврууд, үнэлгээ/
14.  Геометрын айн агуулга / мэдлэг, чадвар, кодын тайлал, жишиг даалгаврууд, үнэлгээ/
15.  Магадлал статистикийн айн агуулга / мэдлэг, чадвар, кодын тайлал, жишиг даалгаврууд, үнэлгээ/
16.  10, 100, 1000, олон оронтой тооны дугаарлалыг таниулах арга зүй (дугаарлал, бүтэц, тоймлох)
17.  10, 100, 1000, олон оронтой тооны /+/, /- / үйлдэл таниулах арга зүй
18.  Үржүүлэх үйлдлийг таниулах арга зүй (10, 100, 1000, олон оронтой тооны)
19.  Хуваах үйлдлийг таниулах арга зүй (10, 100, 1000, олон оронтой тооны)
20.  Хэсэг ба бутархайг таниулах арга зүй (бутархай, энгийн бутархайг унших, бичих, тэмдэглэх, жиших, зөв засагдах, холимог бутархайг ялгах)
21.  Аравтын бутархайг таниулах арга зүй (бутархайг унших, бичих, тэмдэглэх, жиших, тоймлох, төгсгөлөг буюу үет бутархай)
22.  Процентыг таниулах арга зүй (харьцаа, пропорц, чанар, процентын 3 төрөл бодлого)
23.  Хэмжигдэхүүнийг таниулах арга зүй /урт, хүнд, цаг хугацаа, талбай, эзэлхүүн/
24.  Дүрсийг периметр, талбайг олох, таниулах арга зүй (гуравлжин, дөрвөлжин, олон өнцөгт, дугуй, праллелграм, трапец, ромбо)
25.  Куб, параллелопипед ба огторгуйн хялбар биет (гадаргуу, хажуу гадаргуу, биетийн эзэлхүүн)
26.  Масштаб, диаграммыг таниулах арга зүй
27.  Бүртгэл ба зүй тогтлыг таниулах
28.  Туршилт ба үзэгдэл (туршилт ба үзэгдлийн тухай ойлголт, жишээ)
29.  Боломж түүний тоог тоолох, тоцоолох арга зүйг таниулах нь (нийлбэр ба үржвэрийн зарчим, сэлгэмэл, хэсэглэл)
30.  Дундаж медиан, моде, далайц ба давтамжийг таниулах (дундаж медиан, моде, далайц ба давтамжийг (магадлалын тухай ойлголт) таницлах арга зүй, хос, хослолын онол, комбинаторик)

Хоёр. Математик онолын асуултууд:
1.     Олонлог ба түүний элемент, Олонлогийг өгөх арга ба түүнийг тэмдэглэх нь, хоосон олонлог, тэнцүү олонлог, дэд олонлог, олонлогийн дүрслэл ба Эйлер-Веннийн диаграмм, эх олонлог
2.     Олонлогуудын үйлдлийн тухай, олонлогийн огтлол, олонлогийн нэгдэл, олонлогийн гүйцээлт ба ялгавар
3.     Кортеж, Хосын тухай, олонлогийн декарт үржвэр, олонлогийн декарт үржвэрийн дүрслэл
4.     Олонлогийн хоорондох харгалзаа, Харгалзааны график, Урвуу харгалзаа
5.     Олонлогийн элементүүдийн хоорондох харьцаа, Рефлексив, симметр, транзитив харьцааны чанарууд, Олонлогийг огтлолцоогүй дэд олонлогоор задлах нь
6.     Функц (харгалзаа, урвуу харгалзааг таних, унших, тэмдэглэх, харгалзааны граф, гарфикийн дүрслэх)
7.     Харилцан нэг  утгатай буулгалт (тэнцүү чадалтай олонлог)
8.     N тоон олонлог ба тэгийн тодорхойлолт (N тоо нь төгсгөлөг, тэнцүү чадалтай эсэх, эрэмбийн харилцаа чанар)
9.     Хэллэг (энгийн, нийлмэл хэллэг, хэллэгийн үгүйсгэл, хэллэгийн конъюнкць дизъюнкц, хэллэгийн үнэний таблицийг зохиох)
10.  Хэллэгийн импликац (хэллэгийн урвуу импликац, эквиваленц)
11.  Предикат (энгийн, нийлмэл предикатын үгүйсгэл, конъюнкц, дизъюнкц тэдгээрийн үнэний муж)
12.  Тоон илэрхийлэл (тоон тэнцэтгэл ба түүний чанар, жишээ)
13.  Тоон тэнцэтгэл биш (тоон тэнцэтгэл биш, түүний чанар, жишээ)
14.  Тоон тэнцэтгэл бишийн конъюнкц ба дизъюнкц (тодорхойлолт, тэмдэглэл, чанар, жишээ)
15.  Хувьсагчтай илэрхийлэл, адилтгал тэнцүү илэрхийлэл (тодорхойлолт, тэмдэглэл, жишээ)
16.  Нэг хувьсагчтай тэгшитгэл (тодорхойлолт, тэмдэглэл, нэг хувьсагчтай тэгшитгэлийн чанар, жишээ,)
17.  Байрлалын ба байрлалын бус тооллын систем (түүн дээр хийгдэх үйлдлүүд, жишээ)
18.  Хоёртын тооллын систем, түүн дээр хийгдэх үйлдлүүд (тодорхойлолт, тэмдэглэл, жишээ)
19.  Сөрөг биш бүхэл тооны олонлог (нэмэх үйлдэл, хасах үйлдлийн тодорхойлолт ба чанарууд, жишээ)
20.  Үржүүлэх үйлдэл, хуваах үйлдэл (тодорхойлолт ба чанарууд)
21.  Хэрчмийн хэмжилт, тооны тухай ухагдахууныг өргөтгөх нь (тодорхойлолт ба чанарууд, жишээ)
22.  Хэрчим,  хэрчим дээр хийгдэх үйлдлүүд, хэрчмүүдийн нэмэх хасах, тоогоор үржих үйлдэл, жишээ
23.  Рациональ тоо (түүн дээр хийгдэх үйлдлүүд, жишээ)
24.  Тооллын систем (дугаарлал, нэг тооллын системээс нөгөө тооллын системд шилжих, нэмэх үржихийн хүрд зохиох)
25.  Аравтын бутархайн тодорхойлолт (түүнийг бичих ба унших аравтын бутархайг жиших, аравтын бутархайн үйлдлүүд)
26.  Аравтын бутархайг энгийн бутархай болгох, энгийн бутархайг аравтын бутархай болгох аргууд (тодорхойлолт, жишээ)
27.  Бодот тоо  (түүн дээр хийгдэх үйлдлүүд, чанарууд, жишээ)
28.  Тооны хуваагдах шинжүүд (тодорхойлолт, тэмдэглэл, жишээ)
29.   ХИЕХ ба ХБЕХ түүнийг олох аргууд (тодорхойлолт, тэмдэглэл, жишээ)
30.  Комбинаторикийн элементүүд (комбинатор математикийн үндсэн зарчмууд, тодорхойлолт, тэмдэглэл, жишээ)

Гурав. Чадвар илрүүлэх даалгавар

·         Математикийн бодлого дасгал:
/дидактикийн 60 бодлого, онолын 60 бодлогыг хавсралтаар гаргаж өгнө/

Дөрөв. Бие дааж хийх ажлын сэдвүүд

III.  Хичээлийн ээлжит  хөтөлбөр боловсруулах сэдвүүд

I анги
1.     Арав хүртэлх тооны дугаарлал
2.     Арав хүртэлх тоог 1-ээр нэмэгдүүлэх ба хорогдуулах
3.     Арав хүртэлх тоог 2,3,4-өөр нэмэгдүүлэх ба хорогдуулах
4.     Арав хүртэлх тоог 5,6,7,8,9-өөр  нэмэгдүүлэх
5.     Арав хүртэлх тоог 5,6,7,8,9-өөр  хорогдуулах
6.     20 хүртэлх тооны дугаарлал
7.     20 хүртэлх тооны бүтэц
8.     20 хүртэлх тооны нэмэх, хасах үйлдэл
9.     100 хүртэлх тооны дугаарлал
10.  Хэмжүүр

II анги
1.     Үржих хуваах үйлдлийн тухай
2.     2 – ийг үржүүлэх, 2-оор үржүүлэх
3.     8  -ийг үржүүлэх, 8-аар  үржүүлэх
4.     Бие, дүрсийг таниулах
5.     1000 хүртэлх тооны нэмэх, хасах үйлдлийг таниулах
6.     Урт, хүнд, шингэн, цаг хугацааг хэмжих нэгж
7.     1000 хүртэлх тооны үржүүлэх үйлдлийг таниулах
8.     1000 хүртэлх тооны хуваах үйлдлийг таниулах

III анги
1.     Мянгын ангийн тооны дугаарлал
2.     Мянгын ангийн тоог нэмэх, хасах үйлдлийг таниулах
3.     Мянгын ангийн тооны үржүүлэх үйлдлийг таниулах
4.     Мянгын ангийн  хуваах үйлдлийг таниулах
5.     Хэсэг, түүнийг тэмдэглэх, нэрлэх
6.     Цацраг, шулуун, өнцөг
7.     Турших, мод байгуулах аргаар тооцоолох

IV анги
1.     Олон оронтой тооны нэмэх, хасах үйлдлийг таниулах
2.     Нэг оронтой тоогоор үржүүлэх, нэг оронтой тоонд хуваах
3.     Тэгээр төгссөн тоогоор үржүүлэх, хуваах
4.     Хоёр, гурван оронтой тоогоор үржүүлэх, хоёр гурван оронтой тоонд хуваах
5.     Хөдөлгөөн ба ажлын бодлого
6.     Хэмжих нэгжүүдийн хамаарал


V анги
1.     Аравтын бутархайн тодорхойлолт, тэмдэглэл
2.     Аравтын бутархайн нэмэх, хасах үйлдэл
3.     Аравтын бутархайн үржүүлэх үйлдэл
4.     Аравтын бутархайн хуваах үйлдэл
5.     Процент, процентийн үндсэн бодлогууд
6.     Масштаб
7.     Тойргийн уртыг олох
8.     Дугуйн талбай олох
9.     Куб, параллелопипедийн гадаргуугийн талбайг  олох
10.  Куб, параллелопипедийн эзэлхүүнийг   олох
11.  Талбай ба эзэлхүүний хэмжих нэгжийн хамаарал
12.  Зүй тогтол, боломж

IV . Үнэлгээ

1.
Онолын мэдлэгийн үнэлгээ
Онолын ерөнхий ойлголтыг тодорхойлон, жишээ гаргах, дүрэм, чанар, хууль бүрэн дүүрэн гаргах, жишээ баримтаар баяжуулсныг харгалзах

30 хүртэлх оноо
Нийт 100 хүртэлх оноогоор үнэлнэ.
2
Дидактикийн мэдлэгийн үнэлгээ
Дидактикийн ерөнхий ойлголтыг тодорхойлон жишээ гаргах, дүрэм, чанар, хууль бүрэн дүүрэн гаргах, жишээ гаргах, таниулан тайлбарлах, аргачлалтай эсэх

30 хүртэлх оноо
3
Чадварын дааалгаврын үнэлгээ
Бодлого бодох 5 үе шатаар нь гаргаж зөв бодсон эсэх
20 хүртэлх оноо
4
Бие дааж хийх ажлын үнэлгээ
Ээлжит  хичээлийн хөтөлбөр боловсруулах сургуулийн журмын дагуу бүрэн гүйцэд боловсруулсныг, мөн хамгаалах чадварыг харгалзах

20  хүртэлх оноо

Номзүй

1.     Бага, дунд боловсролын стандарт.УБ., 2004
2.     Бага, дунд боловсролын агуулгын хүрээ.-УБ., 2005
3.    ЕБС-ийн 12 жилийн сургуулийн 1-р ангийн сургалтын хөтөлбөр.-УБ.,2008       
4.     Бодит юмсыг загварчлан тооцоолох үйлд хүүхдийг сургах арга зүй
/Нэмэх-хасах/ Зөвлөмж-1.-УБ., 2007
5.    Бодит юмсыг загварчлан тооцоолох үйлд хүүхдийг сургах арга зүй
            /Үржих –хуваах/ Зөвлөмж-2.-УБ., 2008
6.    Бодит юмсыг загварчлан тооцоолох үйлд хүүхдийг сургах арга зүй
            /Хэсэг ба бутархай/ Зөвлөмж-3.-УБ., 2009
7.    Бүндэн Д., Балжир Л.,Нямжав Ц Анхан шатны математик заах арга зүй -УБ 1974
8.     Цэвэлмаа Ш, Баттуяа Ц   Математикийн энгийн бодлогод сургах арга
9.     Цэвэлмаа Ш    Математикийн нийлмэл бодлогод сургах арга
10.  Бүндэн. Д Анхан шатны сургуулийн 4-р ангид нийлмэл бодлого бодох аргачлал
11.  Бүндэн. Д Анхан шатны сургуулийн 2-р ангид нийлмэл бодлого бодох аргачлал
12.  Бүндэн. Д Анхан шатны сургуулийн 3-р ангид нийлмэл бодлого бодох аргачлал
13.  Дамдинсүрэн Б., Бүндэн. Д  Нийлмэл бодлого бодох арга зүй
14.  Сурах бичиг 1-5 анги
15.  Бага боловсролын математикийн онол, дидактик. МУБИС-БС УБ.,2010
16.  “Áàãàáîëîâñðîëûíìàòåìàòèêèéíîíîë” Áàãøèéíñóðãóóëü ÓÁ., 2012
17.  “Математикийн бага боловсролын онолын хураамж” Д.Энхцэцэг  УБ., 2006                                                                                                  
18.  “Олонлогийн онолын элементүүд” Ц.Нямжав   УБ., 2004
19.  “Математик логикийн элементүүд” Ц.Нямжав    УБ., 2005
20.  “Тэгшитгэл ба тэнцэтгэл биш” Ц.Нямжав УБ., 2006  
21.  “Хэрчмийн тухай” Б.Балдулмаа УБ., 2000
22.  “Бодит тоо”  Б.Балдулмаа УБ., 2000
23.  Тооны онолын анхан ухагдахуун  М.Мөнхжаргал УБ., 2003
24.  “Арифметика “  А.Энхжаргал  УБ., 2000
25.  Бага боловсролын математикийн онол, арга зүйн асуудалд. Г.Батболд нар Уб., 2013

Боловсруулсан: Багш Ц.Энхцэцэг,
Б.Нарантуяа, О.Чулуунцэцэг
Төгсөв

No comments:

Post a Comment