Wednesday, October 1, 2014

Боловсролын салбар байгуулагдсаны 90 жилийн ойн нээлттэй өдөрлөгт амжилттай оролцлоо.




Боловсролын салбар байгуулагдсаны 90 жилийн ойн нээлттэй өдөрлөг 2014 оны 9-р сарын 28-ны өдөр Чингисийн талбайд боловсролын байгууллагуудын хүрээнд амжилттай болж өндөрлөлөө. Уг өдөрлөгт “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль нь сургалтынхаа үйл ажиллагаа болон сургуулийнхаа талаарх цогц мэдээллийг иргэдэд хүргэлээ.






Энэхүү өдөрлөг нь боловсролын талаарх нэгдсэн мэдээлэл, боловсролын шинэчлэл, ахиц дэвшлийг иргэдэд нээлттэй хүргэх, мөн боловсролын байгууллагуудыг  хооронд нь харилцан туршлага солилцуулах зорилготой юм байна.




No comments:

Post a Comment