Monday, June 30, 2014

АЙМАГ, ОРОН НУТГААС МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН КОНСОРЦИУМЫН ГИШҮҮН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД 2014 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ


БАТЛАВ. МИДСК-ын ЕРӨНХИЙЛӨГЧ                                                          Т.ХЭРҮҮГА. Ph.D профессор

2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр

АЙМАГ, ОРОН НУТГААС МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН
КОНСОРЦИУМЫН ГИШҮҮН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД
2014 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ.
1.1.     Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын гишүүн их,  дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт нь зохион байгуулах, хуваарь сонгуулах, шийдвэрлэх асуудлыг элсэгчдэд чирэгдэлгүй зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.     Хуваарь сонгуулах, оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан элсэлтийн салбар комисс аймаг, орон нутгийн Засаг даргын тамгын газар, Боловсролын  газартай  хамтран зохион байгуулна. Элсэлтийн ажлын явц, үйл ажиллагаанд аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын туслалцааг холбогдох асуудлаар байнга авч ажиллана.
1.3.     Элсэлтийн ажлыг удирдлагаар хангах зохион байгуулах, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журмыг боловсруулах, салбар комисс байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, өргөдөл гомдлыг барагдуулах зэрэг асуудлыг МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан элсэлтийн төв комисс хариуцана.
1.4.     Аймаг, орон нутагт ажиллах Элсэлтийн салбар комисс нь БШУ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар батлагдсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам", энэ журамд нийцүүлэн гаргасан тухайн их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам болон энэхүү журмыг баримтлан ажиллана.
1.5.     Элсэлтийн салбар комисс нь боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан МИДСК-ын гишүүн төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх хяналтын тоог хатуу баримтлан ажиллана. Энэ хяналтын тоог элсэлтийн үед олон нийтэд хамгийн хүртээмжтэй байдлаар мэдэгдэж хуваарь сонголтын явцад хяналт тавих боломж олгоно.
1.6.     Элсэлтийн төв комисс гишүүн сургуулиудын элсэлтийн журмыг үндэслэн элсэлтийн ажлыг зохион байгуулах бүлгийн судалгааг гаргаж Боловсролын үнэлгээний төвд хүргүүлнэ. Энэ элсэлтийн бүлгийн саналын дагуу Боловсролын үнэлгээний төв ерөнхий шалгалтын онооны жагсаалтыг өөрийн журмын дагуу аймаг, хичээл тус бүрээр болон хавсарсан шалгалтын (2 шалгалт өгсөн бол зохих харьцаагаар хувилан ерөнхий оноог) оноог элсэлтийн бүлэг бүрээр гаргана. Энэ асуудлыг хоёр байгууллагын хоорондын гэрээгээр зохицуулна.
1.7.     Боловсролын үнэлгээний төвөөс баталгаажуулсан ерөнхий шалгалт өгсөн хүмүүсийн онооны жагсаалт нь МИДСК-ын гишүүн сургуулиудад оюутан элсүүлэх жагсаалтыг гаргах албан ёсны үндсэн баримт болно.
1.8.      МИДСК-ын гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг 2014 оны 7 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд элсэлтийн салбар комисс зохион байгуулна. Аймаг, орон нутагт хуваарь сонгуулан оюутан элсүүлэх ажлын зохион байгуулалт, цагийн хуваарийг элсэлтийн салбар комисс зохион байгуулна.
Хоёр. ХӨТӨЛБӨР СОНГУУЛАХ
2.1.     МИДСК-ын гишүүн сургуульд элсэх хүсэлтэй, ерөнхий шалгалт өгч их дээд сургуульд элсэх болзол хангасан хүмүүс элсэх сургууль, хөтөлбөрийн чиглэлээ тодорхойлсон зохих загварын өргөдлийг элсэлтийн салбар комисст өгнө. Энэхүү  өргөдөл гаргасан этгээд нь БШУ-ны сайдын баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 5.2.1 дүгээр зүйлд заасны дагуу тухайн орон нутгийн оршин суугч иргэн байна. Иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягыг үндэслэл болгон оршин суугчыг тогтооно. Тухайн онд ерөнхий боловсролын сургууль төгссөн иргэн өөр аймаг, хотод оршин суух бүртгэлтэй боловч ерөнхий шалгалт өгсөн аймагт сонгон шалгаруулалтанд орохоор бүртгүүлэх эрхтэй. Энэхүү журмын 2.8-д заасан шаардлагыг хангаагүй хүний өргөдлийг хүлээн авахгүй.
2.2.     МИДСК-ын элсэлтийн журамд заасан ерөнхий шалгалт, тухайн шалгалтыг өгөхдөө элсэгчээс авсан хэмжээст оноо, анхны оноо нь элсэлтийн бүлэг, онооны дарааллыг тогтоох үндэслэл болно.
2.3.     Боловсролын үнэлгээний төвийн гаргасан онооны жагсаалт /Гадаад хэл гэсэн хөтөлбөрийн бүлгээр жагсагчид англи хэл, орос хэлний шалгалтын аль өндөр оноогоор харгалзах бүлгийн жагсаалтанд орно/, түүнд олгосон батламжийг үндэслэн хуваарь сонгуулах ажлыг их, дээд сургууль, коллежид  элсэх хүсэлт гаргасан хамгийн өндөр оноотой хүнээс эхлэн, тухайн бүлгээс элсэх хөтөлбөр сонгоно. Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдад олгосон батламж, элсэлтийн комисст өгсөн онооны жагсаалт, интернетэд тавигдсан оноо нь зөрөх тохиолдол гарвал орон нутгийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчаар шалгуулан тогтооно.
2.4.     Их, дээд сургууль, коллежид тухайн жилд элсээгүй иргэн 2013 онд ерөнхий шалгалт өгсөн батламжийн оноогоор бүртгүүлэн хуваарь сонгож болно. Ерөнхий шалгалтын оноог ахиулах зорилгоор 2014 онд дахин ерөнхий шалгалт өгсөн тохиолдолд  илүү оноотой зөвхөн нэг батламжаар онооны жагсаалтанд орох эрхийг элсэгч эдэлнэ.
2.5.     Элсэгчид нь сургууль, хөтөлбөрөө сонгох саналаа Элсэлтийн салбар комисст гаргахын өмнө сонгож болох хөтөлбөрийн чиглэлээ эцэг, эх, асран хамгаалагчтайгаа ярилцан зөвлөж сайтар шийдэн комиссын гишүүдийн хуваарь сонгуулах ажлыг шуурхай явуулах бололцоогоор хангана. Хуваарь сонголт явагдаж байгаа үед их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн этгээд өөрийн биеэр заавал ирсэн байна. Их, дээд сургууль, коллежид элсэхийг хүссэн этгээд хуваарь сонгуулах үед хүрэлцэн ирээгүй  бол  олон нийтэд ил тод зарлан мэдэгдэж, олонхийн эрх ашгийг хүндэтгэн дараагийн этгээдэд хуваарийг сонгуулна. Тухайн бүлгээс хуваарь сонгох үед хоцорсон этгээд ирсэн даруй тохирох бүлгийн сонгогдоогүй үлдсэн байгаа хуваариас сонгох эрхтэй.
2.6.     2014 оноос өмнө болон 2014 онд  ерөнхий шалгалт өгсөн, сургууль буюу элссэн хөтөлбөрөө өөрчлөх хүсэлтэй оюутан тухайн их, дээд сургууль, коллежидаа тогтоосон хугацаанд бүртгүүлж, онооны жагсаалтаар хуваарь сонгоно. Энэ тохиолдолд тухайн сургуулиасаа чөлөөлөгдсөн тухай захирлын тушаал гаргуулсан байхыг шаардана.
2.7.     Хуваарь сонгуулах, хуваариас татгалзах, түүнийг дараагийн хүнд олгох үйл ажиллагаа ил тод хийгдэнэ. Хэд хэдэн онооны жагсаалтад орсон шалгуулагч зөвхөн нэг сургууль, хөтөлбөрийг сонгоно. Эхний онооны жагсаалтаар хуваарь сонгосон хүн дараагийн онооны жагсаалтаар хуваарь сонгож, эхний сонголтоос татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан хуваарийг эхний онооны жагсаалтын уг хуваарийг сонгож болох дараагийн хүнээс эхлэн онооны дарааллаар санал болгож сонгуулна.
2.8.     Аймаг, орон нутагт энэхүү журмын дагуу хуваарь сонгуулах босго хэмжээст оноо 400 бөгөөд зарим их, дээд сургууль, коллежийн тусгайлан өндөр тогтоосон босго оноог бүртгэлийн хугацаанд сургууль, мэргэжлээр нь зарлана. Элсэгчид тухайн сургууль, хөтөлбөрийн харгалзах босго оноо, тэдгээрийг тооцох аргачлалтай бүртгүүлэх үед сайтар танилцах үүрэгтэй.
2.9.     Элсэгчдийн ерөнхий шалгалтын хэмжээст оноо тэнцсэн тохиолдолд дараах шалгуурыг харгалзан онооны жагсаалтыг гаргана. Үүнд:
a)     анхны оноо (хоёр ерөнхий шалгалтын оноогоор  элсэж байгаа бол илүү ач холбогдол өгсөн хичээлийн хэмжээст оноо)
b)     боловсролын үнэмлэх, дипломын дундаж оноо
c)     боловсролын үнэмлэх, дипломонд бичсэн ерөнхий шалгалт өгсөн хичээлийн оноо
2.10.   Элсэлтийн төв комиссоос тогтоосон хугацаанд аймаг, орон нутагт хуваарь сонгуулах ажлыг салбар комисс зохион байгуулна. Тухайн аймаг, орон нутгаас элсэх хүмүүсийн хүсэлт, хяналтын тоо, бэлтгэл ажлын явцаас шалтгаалан салбар комисс ажлын цагийн хуваарийг гаргаж мөрдөн ажиллана.
2.11.   Хуваарь сонгох ажлын явцыг бүх хүмүүст хүргэж, элсэгчийн нэр, сонгосон сургууль, хөтөлбөрийн нэрийг чанга яригчаар ил тод зарлана. Онооны дагуу хөтөлбөр сонгохоос татгалзах, түүнийг дараагийн хүнд шилжүүлэх зэрэг ажиллагааг  ил тод мэдээлэх бөгөөд онлайн хэлбэрээр зохион байгуулагдана.
2.12.   Сургууль хөтөлбөрийг сонгож эрхийн бичиг олгосны дараа өөр хөтөлбөрөөр хуваарь сонгохыг зөвшөөрөхгүй. 
2.13.   2014 оны элсэгчдийн онооны жагсаалтанд 2013 оны батламжтай элсэгчдийг 2.4, 2.6 журмын дагуу шалган нэмж оруулан жагсаалтыг гаргана.
2.14.   Хуваарь сонгуулах ажиллагаа дууссаны дараа зарим их, дээд сургууль, коллежийн үлдсэн хуваарийг дараагийн өдрийн 9.00 цагаас өөр аймагт шилжүүлэн сонгуулах ажлыг зохион байгуулж болно.
а. Нэмэлт хуваарь сонгуулах эрхийг орон нутгийн салбар комиссын тайлан болон тухайн их, дээд сургуулийн хүсэлтийг үндэслэн Элсэлтийн төв комисс олгоно.
б. Шилжүүлэн дуудах хуваарийн тоог тухайн хөтөлбөрөөр элсэгч авах батлагдсан хяналтын тоонд багтааж сонгуулах ба нэмэлт хуваарь сонгуулах ажлыг орон нутгийн элсэлтийн салбар комисс зохион байгуулна.
Гурав. СУРАЛЦАХ ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ
3.1.     Зохих болзлыг хангаж хяналтын тоонд багтаж сургууль, хөтөлбөрөө сонгосон хүмүүст суралцах эрхийн бичиг олгоно.
3.2.     Суралцах эрхийн бичгийг програмаас хэвлэж олгоно.
3.3.     Элсэгчид орон нутгийн элсэлтийн комиссд батламж картаа хураалгана.
3.4.     Суралцах эрхийн бичиг авсан хүмүүс тогтоосон хугацаанд очиж сургуульдаа бүртгүүлнэ.
3.5.     Хөтөлбөр сонгож суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд элссэн сургуульдаа ирж бүртгүүлээгүй хүнийг суралцахаас татгалзсан гэж үзэн эрхийн бичгийг хүчингүйд тооцно.
Дөрөв. САНХҮҮЖИЛТ
6.1.     Элсэлтийн ажлын санжүүжилт нь МИДСК-ын гишүүн сургуулиудын болон хуваарь сонгохоор бүртгүүлсэн хүмүүсийн хураамжаас бүрдэнэ. 2014 оны элсэлтийн үйл ажиллагааны хураамж 5000 төгрөг байна.
Тав. ЗАРИМ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ КОЛЛЕЖИЙН ТАЙЛБАР
1.     СУИС нь ур чадварын шалгуураар элсүүлдэг хөтөлбөрийн элсэлтийг зөвхөн Улаанбаатар хотод зохион байгуулах тул эдгээр хөтөлбөрт буюу 3а группээр орон нутгаас оюутан элсүүлэх /ур чадварын шалгалт авах/ ажлыг СУИС тухайн аймагт зохион байгуулна.
2.     МУИС нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн тодорхой хөтөлбөрөөр /мэргэжлээр/ нэр зааж элсэлт авахгүй бөгөөд бүрэлдэхүүн сургууль/салбар/-ын нэрээр элсүүлнэ.
3.     БХИС нь бакалаврын мэргэжлийн ангиудад ур чадварын шалгалт авахгүй болно.



МИДСК-ИЙН ГИШҮҮН СУРГУУЛИУДАД 2014 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ
ХӨТӨЛБӨРИЙН БҮЛЭГ

Бүлэг
Ерөнхий шалгалт
Сургуулийн нэр
Индекс
Хөтөлбөрийн нэр
1
Монгол хэл 100%
Газарчин дээд сургууль
1
12
1
Сургуулийн өмнөх боловсролын багш
Газарчин дээд сургууль
1
14
7
Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол
Сэрүүлэг дээд сургууль
1
13
1
Багш, бага ангийн боловсрол
Сэрүүлэг дээд сургууль
1
12
1
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
Идэр дээд сургууль
1
14
7
Багш, монгол хэл-уран зохиолын багш
Дорнод дээд сургууль
1
12
1
Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн
Дорнод дээд сургууль
1
14
7
Багш, монгол хэл, уран зохиолын
Дорнод дээд сургууль
2
31
1
Орчуулга, гадаад хэлний
Чингис хаан дээд сургууль
1
12
1
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
Чингис хаан дээд сургууль
1
13
1
Бага ангийн багш
Монголын үндэсний их сургууль
2
22
4
Олон улсын харилцаа
Маргад дээд сургууль
1
12
1
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
Монгол улсын боловсролын их сургууль
1
12
1
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
Монгол улсын боловсролын их сургууль
1
14
1
Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол  (Монгол хэл-эх бичиг, монгол хэл-уран зохиол)
Монгол улсын боловсролын их сургууль
1
13
1
Сэтгэл судлал
Монгол улсын боловсролын их сургууль
1
21
1
Сэтгүүл зүй
Монгол улсын боловсролын их сургууль
1
23
1
Нийгмийн ажил 
Монгол улсын их сургууль



Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар (хэл-уран зохиол, хэл шинжлэл, утга зохиол судлал, багш- монгол хэл уран зохиолын боловсрол, урлаг судлал)
Нийгмийн ухааны дээд сургууль
1
14
7
Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол
Орхон их сургууль
1
14
7
Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол
Орхон их сургууль
3
21
1
Сэтгүүл зүй
Улаанбаатар эрдэм их сургууль
3
21
1
Нийгмийн шинжлэх ухаан, сэтгүүл зүй  (Сэтгүүл зүй, Сэтгэл судлал   )
Улаанбаатар эрдэм их сургууль
9
23
1
Нийгмийн ажил
Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
3
21
1
Сэтгүүл зүй
Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
1
14
7
Багш, монгол хэл-уран зохиолын
Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
2
32
3
Утга зохиолын ажилтан (Утга зохиол судлал, шүүмж)
Ховд их сургууль
1
12
1
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
Ховд их сургууль
1
14
7
Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол
Гурван-Эрдэнэ дээд сургууль
1
14
7
Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол (монгол хэл-уран зохиолын багш)
Хэл иргэншил дээд сургууль
1
14
7
Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол
Отгонтэнгэр их сургууль
1
12
1
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
Отгонтэнгэр их сургууль
1
14
9
Багш, гадаад хэлний боловсрол (Англи хэл)
Отгонтэнгэр их сургууль
2
31
1
Гадаад хэлний орчуулга (Хятад хэл)
Отгонтэнгэр их сургууль
3
21
1
Сэтгүүл зүй
Зохиомж дээд сургууль
1
12
1
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
2
Монгол хэл 70%, Гадаад хэл 30%
Их Монгол дээд сургууль
3
21
1
Сэтгүүл зүй
Их Монгол дээд сургууль
1
14
7
Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол (монгол хэл-эх бичиг, монгол хэл-уран зохиол)
Сити дээд сургууль
2
31
1
Гадаад хэлний орчуулга
Сити дээд сургууль
1
14
9
Багш, гадаад хэлний боловсрол
Их Монгол дээд сургууль
2
31
1
Гадаад хэлний орчуулга (Англи хэл)
Сэрүүлэг дээд сургууль
1
14
9
Англи хэлний орчуулагч
Газарчин дээд сургууль
1
14
9
Багш, гадаад хэлний боловсрол (Монгол-англи хэлний багш)
Сэрүүлэг дээд сургууль
1
14
9
Англи хэлний багш
Монголын үндэсний их сургууль
4
13
2
Менежмент  (Жижиг дунд үйлдвэрлэлийн, Аялал жуулчлалын)
Монголын үндэсний их сургууль
7
22
4
Бараа, түүхий эд судлал, технологи
Нийгмийн ухааны дээд сургууль
1
14
9
Багш, гадаад хэлний боловсрол
Идэр дээд сургууль
3
21
1
Сэтгүүлч
Идэр дээд сургууль
1
14
9
Багш англи хэлний
Монгол улсын их сургууль



Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбар (сэтгүүл зүй)
Олон улс судлалын дээд сургууль
3
21
1
Сэтгүүл зүй (/Олон улсын сэтгүүл зүй; Сэтгүүл зүй - Англи хэл)
Орхон их сургууль
4
14
1
Бичиг хэрэг, оффисийн ажил
Энх-Орчлон дээд сургууль
2
31
1
Орчуулга, Англи хэл
Энх-Орчлон дээд сургууль
2
31
1
Орчуулга, Солонгос хэл
Гурван-Эрдэнэ дээд сургууль
1
14
9
Багш, гадаад хэлний боловсрол (монгол-англи хэлний багш, англи хэлний багш)
Хэл иргэншил дээд сургууль
1
14
9
Багш гадаад хэлний боловсрол (Англи, Япон, Хятад)
Хэл иргэншил дээд сургууль
1
14
7
Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол
Глобал удирдагч дээд сургууль
1
14
9
Багш, гадаад хэлний багш (Англи хэлний багш)
3a
Монгол хэл 50%, ур чадвар 50%
Их Монгол дээд сургууль
2
15
3
Дуулах урлаг
Монгол улсын боловсролын их сургууль
1
14
4
Багш, урлагийн боловсрол  (Дүрслэх урлаг)
Монгол улсын боловсролын их сургууль
3
14
10
Багш, биеийн тамирын боловсрол (Биеийн тамир, биеийн тамир-эрүүл мэнд, биеийн тамирын багш-дасгалжуулагч)
Дорнод дээд сургууль
1
14
10
Багш, биеийн тамирын боловсрол
Олон улс судлалын дээд сургууль
3
21
1
Сэтгүүл зүй  (Эрэн сурвалжлах)
Сити дээд сургууль
2
15
1
Хөгжмийн урлаг
Сити дээд сургууль
2
15
3
Дуулах урлаг
Сити дээд сургууль
2
15
5
Жүжгийн урлаг
Үндэсний биеийн тамирын дээд сургууль
1
14
10
Багш, биеийн тамирын; Спортын дасгалжуулагч; Биеийн тамир, спортын менежмент; Аялал жуулчлал, спортын арга зүй; Эмчилгээ, биеийн тамир, спортын арга зүй
Ховд их сургууль
1
14
10
Багш, биеийн тамирын боловсрол
Ховд их сургууль
1
14
4
Багш, урлагийн боловсрол
3b
Математик 50%, ур чадвар 50%
Монгол улсын боловсролын их сургууль
1
14
4
Багш, урлагийн боловсрол (Технологи)
Монгол улсын боловсролын их сургууль
2
12
2
График дизайн
Сити дээд сургууль
7
31
2
Архитектур
Сити дээд сургууль
2
12
4
Интерьер дизайн
Сити дээд сургууль
2
12
1
Хувцас дизайн
Сити дээд сургууль
2
12
2
График дизайн
Ховд их сургууль
7
31
2
Архитектур
Хөдөө аж ахуйн их сургууль
7
31
2
Архитектур (Ландшафтны архитектур)
Монголын үндэсний их сургууль
7
31
2
Архитектур
Монголын үндэсний их сургууль
2
12
1
Хувцасны дизайн
Шинжлэх ухаан технологийн их сургууль
7
31
2
Архитектур
Шинжлэх ухаан технологийн их сургууль
2
12
1
Дизайны багц (Үйлдвэрлэлийн дизайн, Хувцасны дизайн, График дизайн, Интерьер дизайн)
4
Монгол хэл 50%, Математик 50%
Маргад дээд сургууль
1
13
1
Багш, бага ангийн боловсрол
Монгол улсын боловсролын их сургууль
1
13
1
Багш, бага ангийн боловсрол
Дорнод дээд сургууль
1
13
1
Багш, бага ангийн
Нийгмийн ухааны дээд сургууль
1
13
1
Багш, бага ангийн боловсрол
Орхон их сургууль
1
12
1
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
Орхон их сургууль
1
14
2
Багш, байгалийн ухааны боловсрол (Багш, мэдээлэл зүйн )
Орхон их сургууль
1
13
1
Багш, бага ангийн боловсрол
Ховд их сургууль
1
13
1
Багш, бага ангийн боловсрол
Монголын үндэсний их сургууль
3
11
1
Эдийн засаг  (Эдийн засаг, Бизнесийн эдийн засаг)
Шинэ иргэншил дээд сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага (Албан хэргийн менежмент)
Гурван-Эрдэнэ дээд сургууль
1
13
1
Багш, бага ангийн боловсрол  (Бага ангийн багш)
Гурван-Эрдэнэ дээд сургууль
1
12
1
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол (цэцэрлэгийн багш)
Зохиомж дээд сургууль
1
13
1
Багш, бага ангийн боловсрол
5
Математик 100%
Засагт хан дээд сургууль
4
11
1
Банкны эдийн засаг- нябо; Компьютер график дизайн; Нягтлан бодох бүртгэл
Идэр дээд сургууль
6
13
2
Компьютер програм хангамж
Идэр дээд сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл
Дорнод дээд сургууль
1
14
1
Багш, математикийн боловсрол
Дорнод дээд сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл
Дорнод дээд сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага
Дорнод дээд сургууль
1
14
1
Багш, математикийн боловсрол /мэдээлэл зүй/
Дорнод дээд сургууль
6
13
4
Мэдээллийн технологи
Сан дээд сургууль
4
12
1
Санхүү, банк; Нягтлан бодох бүртгэл; Хүний нөөцийн менежмент.
Улаанбаатар эрдэм их сургууль
6
13
2
Мэдээлэл харилцаа холбооны  технологи (Програм хангамж; Мэдээллийн систем; НББ-мэдээлэл зүй)
Улаанбаатар эрдэм их сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага (Нягтлан бодох бүртгэл; Татварын нябо-хяналт; Банкны менежмент; Санхүү менежмент)
Улаанбаатар эрдэм их сургууль
4
14
2
Менежмент (Маркетинг, худалдаа-гааль; Бизнесийн удирдлага; Аялал жуулчлал-зочид буудал; Уул уурхайн эдийн засаг; Менежмент)
Улаанбаатар эрдэм их сургууль
3
11
1
Эдийн засаг (Эдийн засаг; Хөдөлмөрийн эдийн засаг)
Маргад дээд сургууль
3
11
1
Эдийн засаг
Үндэсний техникийн дээд сургууль
1
14
1
Багш, математикийн боловсрол (Багш, математик, мэдээлэл зүй)
Үндэсний техникийн дээд сургууль
4
13
4
Аялал жуулчлал Санхүү-банк, бизнесийн удирдлага
Монгол улсын боловсролын их сургууль
1
14
1
Багш, математикийн боловсрол (Математик, мэдээлэл зүй)
Монгол улсын их сургууль



Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар (математик, багш-математикийн боловсрол)
МУИС Орхон салбар



Орхон аймаг дахь салбар сургууль (нягтлан бодох бүртгэл, санхүү-банк, даатгал, менежмент, маркетинг)
МУИС Завхан салбар



Завхан аймаг дахь салбар сургууль  (нягтлан бодох бүртгэл, санхүү-банк, маркетинг, электрон системийн автоматжуулалт)
Монголын үндэсний их сургууль
6
13
3
Мэдээллийн систем
Монголын үндэсний их сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл
Орхон их сургууль
3
11
1
Эдийн засаг
Орхон их сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл (Нягтлан бодох бүртгэл-хяналт шалгалт, татвар, даатгал)
Орхон их сургууль
4
12
1
Санхүү, банк  (Санхүү, эдийн засаг; Гааль, татварын эдийн засаг; Банкны эдийн засаг, англи хэл; Банкны эдийн засаг, нябо)
Соёл урлагийн их сургууль
2
11
2
Дуу чимээний технологи
Соёл урлагийн их сургууль
2
11
3
Тайзны техник, технологи
Соёл урлагийн их сургууль
2
11
4
Радио, дэлгэцийн техник, технологи
Ховд их сургууль
1
14
1
Багш, математикийн боловсрол
Ховд их сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага
Ховд их сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл
Ховд их сургууль
6
13
2
Програм хангамж
Хөдөө аж ахуйн их сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага (Эдийн засаг; Нягтлан бодох бүртгэл; Менежмент; Маркетинг)
Хөдөө аж ахуйн их сургууль
6
13
2
Програм хангамж (Математик програм хангамж)
Хөдөө аж ахуйн их сургууль
6
12
3
Мэдээллийн систем
Хөдөө аж ахуйн их сургууль
7
31
1
Газар зохион байгуулалт (Газрын үнэлгээ, кадастр, төлөвлөлт)
Чингис хаан дээд сургууль
1
14
1
Багш-Математикийн
Чингис хаан дээд сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл
Чингис хаан дээд сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага (Хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент, Уул уурхайн менежмент)
Чингис хаан дээд сургууль
3
11
1
Эдийн засаг
Гурван-Эрдэнэ дээд сургууль
1
14
1
Багш, математикийн боловсрол (Математикийн багш, Математик- мэдээлэл зүйн багш)
Шинэ Монгол технологийн дээд сургууль
6
13
2
Програм хангамж
Отгонтэнгэр их сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл
Отгонтэнгэр их сургууль
4
13
1
Менежмент  (Олон улсын менежмент; Санхүүгийн менежмент; Хүний нөөцийн менежмент)
Монгол улсын их сургууль



Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбар  (эдийн засаг)
Монгол улсын их сургууль



Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (хэрэглээний математик,  статистик, програм хангамж, мэдээллийн систем, мэдээллийн технологи, компьютерийн ухаан, компьютерийн сүлжээ)
Монгол улсын их сургууль



Бизнесийн сургууль (нягтлан бодох бүртгэл, санхүү-банк, даатгал, менежмент, маркетинг, худалдаа, бизнесийн удирдлага, зочлох үйлчилгээ, аялал жуулчлал)
6
Математик 70%, Англи хэл 30%
Мандах бүртгэл дээд сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл (НББ-аудит,НББ- банк,   НББ-татвар, НББ-англи хэл)
Олон улс судлалын дээд сургууль
2
22
4
Олон улсын харилцаа (Эдийн засаг)
Соёмбо дээд сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага (Нягтлан бодох бүртгэл;  Татвар нягтлан бодох бүртгэл)
Хүмүүнлэгийн ухааны их сургууль
1
14
1
Багш, математикийн боловсрол (Багш, мэдээлэл зүйн)
Хүмүүнлэгийн ухааны их сургууль
2
12
2
График дизайн (Компьютерийн график -дизайн)
Хүмүүнлэгийн ухааны их сургууль
2
22
4
Олон улсын харилцаа (Олон улсын харилцаа, эдийн засаг)
Хүмүүнлэгийн ухааны их сургууль
3
11
1
Эдийн засаг (Олон улсын эдийн засаг)
Хүмүүнлэгийн ухааны их сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл
Хүмүүнлэгийн ухааны их сургууль
4
12
1
Санхүү, банк (Менежмент, санхүүгийн, Банкны эдийн засаг)
Хүмүүнлэгийн ухааны их сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага  (Бизнесийн менежмент, Менежмент, олон улсын худалдаа, бизнесийн, Менежмент, байгаль орчин экологийн,  Менежмент, хүний нөөцийн, менежмент, уул уурхайн, Менежмент, аялал жуулчлал, Менежмент, маркетингийн, Менежмент, мэдээллийн системийн)
Хүмүүнлэгийн ухааны их сургууль
6
13
2
Компьютерийн програм хангамж
Чингис хаан дээд сургууль
6
13
2
Компьютер програм хангамж
Энх-Орчлон дээд сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл
Энх-Орчлон дээд сургууль
4
14
1
Менежмент, маркетингийн
Энх-Орчлон дээд сургууль
6
13
2
Компьютерийн програм хангамж
Этүгэн дээд сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл
Этүгэн дээд сургууль
4
11
1
Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл
Этүгэн дээд сургууль
4
13
4
Аялал жуулчлал, сувилалын менежмент
Этүгэн дээд сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага (Хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент)
Этүгэн дээд сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага (Хүний нөөцийн менежмент)
Этүгэн дээд сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага (Олон улсын худалдааны менежмент)
7
Математик 70%, Нийгмийн тухай мэдлэг 30%
Батлан хамгаалах их сургууль
10
31
1
Ерөнхий цэрэг, хуягт танкийн команд; Эдийн засаг
Идэр дээд сургууль
4
14
1
Маркетинг
Газарчин дээд сургууль
3
11
1
Эдийн засагч
Сутай дээд сургууль
4
21
1
Бизнесийн удирдлага
Сутай дээд сургууль
4
13
1
Нягтлан бодох бүртгэл
Сутай дээд сургууль
4
11
1
Хүний нөөцийн менежмент
Сутай дээд сургууль
4
13
2
Аялал жуулчлалын менежмент
Сити дээд сургууль
4
13
4
Нягтлан бодох бүртгэл
Олон улс судлалын дээд сургууль
2
22
4
Олон улсын харилцаа (Эдийн засаг-Нягтлан  бодох; Бизнесийн удирдлага; Менежмент олон  улсын  худалдааны)
Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль
3
11
1
Эдийн засаг (Олон улсын эдийн засаг)
Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага (Менежмент, олон улсын худалдаа)
Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль
4
12
1
Санхүү банк (Банкны эдийн засаг-нябо, Гааль татварын эдийн засаг, олон улсын санхүү-валютийн эдийн засаг, даатгалын эдийн засаг )
Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл (Татварын эдийн засаг, нягтлан бодох бүртгэл)
Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль
4
13
2
Менежмент (Хүний нөөцийн менежмент, санхүүгийн менежмент)
Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль
3
11
1
Эдийн засаг (Бизнесийн эдийн засаг, Хөдөлмөрийн эдийн засаг)
Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл
8
Математик 70%, Газарзүй 30%
Монгол улсын их сургууль



Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар (газарзүй, газар зохион байгуулалт, хот ба бүс нутгийн төлөвлөлт, байгаль орчны тандан судлал)
Монголын үндэсний их сургууль
10
15
1
Аялал жуулчлал
Ховд их сургууль
5
32
3
Геологи
Орхон их сургууль
10
15
1
Аялал жуулчлал  (Аялал жуулчлал, англи хэл; Аялал жуулчлал, чөлөөт цаг)
Орхон их сургууль
4
13
4
Аялал жуулчлалын менежмент
Монгол улсын их сургууль



Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль (хүрээлэн буй орчин судлал, байгаль хамгаалах технологи)
9
Математик 50%, Гадаад хэл 50%
Сэрүүлэг дээд сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага (Хүний нөөц, санхүү, маркетингийн менежмент)
Сэрүүлэг дээд сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл (Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн менежмент)
Сэрүүлэг дээд сургууль
4
12
1
Банкны менежмент
Сэрүүлэг дээд сургууль
4
16
1
Худалдаа
Сэрүүлэг дээд сургууль
6
13
2
Компьютерийн програм хангамж
Сэрүүлэг дээд сургууль
2
12
2
Компьютерийн график-дизайн
Сэрүүлэг дээд сургууль
10
13
1
Зочлох үйлчилгээ (Зочид буудал, зоогийн газрын менежмент  )
Сэрүүлэг дээд сургууль
7
21
1
Хүнсний инженерчлэл (Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент)
Олон улс судлалын дээд сургууль
4
13
4
Аялал жуулчлалын менежмент; Гадаад худалдаа гаалийн менежмент
Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль
6
13
2
Програм хангамж (Компьютерийн програм хангамж)
Сити дээд сургууль
6
13
2
Програм хангамж
ШУТИС Дархан салбар
4
13
2
Менежмент
Монголын үндэсний их сургууль
6
13
2
Програм хангамж
Монголын үндэсний их сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага  (Банкны удирдлага, Гадаад худалдаа гаалийн удирдлага, Санхүүгийн удирдлага, Олон улсын худалдаа, бизнесийн удирдлага, Хүний нөөцийн удирдлага)
Монголын үндэсний их сургууль
4
13
1
Маркетингийн удирдлага
Соёл урлагийн их сургууль
4
13
2
Менежмент (Соёл, урлаг)
Соёл урлагийн их сургууль
4
14
1
Маркетинг (Соёл, урлаг)
Улаанбаатар их сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага (Үйлдвэрлэлийн; Санхүүгийн; Аялал жуулчлалын)
Улаанбаатар их сургууль
6
13
2
Програм  хангамж
Улаанбаатар их сургууль
2
12
3
Дизайны багц  (График  дизайн; Интерьер  дизайн; Үйлдвэрлэлийн  дизайн)
Улаанбаатар их сургууль
8
11
4
Зоо-инженер, технологи
Улаанбаатар их сургууль
8
21
1
Ойн үйлдвэрлэлийн техник, технологи (Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт; Хот чимэглэлийн дизайн)
Идэр дээд сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага (Аялал жуулчлалын менежмент, уул уурхайн менежмент)
Хөдөө аж ахуйн их сургууль
10
15
1
Аялал жуулчлал
Монгол бизнес дээд сургууль
4
13
1
Нягтлан бодох бүртгэл; Санхүү-банк; Менежмент; Маркетинг; Бизнесийн удирдлага
Шинжлэх ухаан технологийн их сургууль
4
13
2
Менежментийн багц (Менежмент, Аялал жуулчлалын менежмент, Логистик менежмент)
Шинэ иргэншил дээд сургууль
4
13
2
Менежмент ба удирдахуй (Аялал жуулчлалын менежмент; Зочид буудал зоогийн газрын менежмент; Хүний нөөцийн менежмент; Маркетингийн менежмент; Хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент)
Хүрээ мэдээлэл холбоо, технологийн дээд сургууль
6
13
2
Програм хангамж
Хүрээ мэдээлэл холбоо, технологийн дээд сургууль
6
19
4
Мэдээллийн технологи (Харилцаа холбоо мэдээллийн технологи)
Хүрээ мэдээлэл холбоо, технологийн дээд сургууль
2
11
4
Радио дэлгэцийн техник технологи (Мультимедиа инженер)
Хүрээ мэдээлэл холбоо, технологийн дээд сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага (Бизнесийн менежмент)
Газарчин дээд сургууль
7
24
1
Уул уурхайн удирдлага
Хүрээ мэдээлэл холбоо, технологийн дээд сургууль
7
13
1
Сэргээгдэх эрчим хүч
Хүрээ мэдээлэл холбоо, технологийн дээд сургууль
7
14
1
Электрон системийн автоматжуулалт (Электроник автоматик)
Хүрээ мэдээлэл холбоо, технологийн дээд сургууль
7
32
2
Барилгын инженер  (Авто зам гүүрийн барилга)
Хүрээ мэдээлэл холбоо, технологийн дээд сургууль
7
31
2
Архитектур  (Иргэний ба үйлдвэрийн барилга)
Хүрээ мэдээлэл холбоо, технологийн дээд сургууль
6
19
4
Системийн аюулгүй байдал (Компьютерийн системийн хамгаалалт)
Хүрээ мэдээлэл холбоо, технологийн дээд сургууль
6
13
1
Компьютерийн ухаан  (Програм хангамжийн инженерчлэл)
Хүрээ мэдээлэл холбоо, технологийн дээд сургууль
7
88
33
Био инженерчлэл  (Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт)
Шинжлэх ухаан технологийн их сургууль
4
13
1
Бизнесийн удирдлага
Шинжлэх ухаан технологийн их сургууль
4
13
3
Нийтийн удирдлага
Шинэ иргэншил дээд сургууль
4
11
1
Нягтлан бодох бүртгэл
Шинэ иргэншил дээд сургууль
4
13
1
Менежмент банкны
Глобал удирдагч дээд сургууль
4
12
1
Банк, санхүү; Нягтлан бодох бүртгэл; Менежмент (Санхүү, Хүний нөөц, Олон улсын худалдаа, Уул уурхай); Бизнесийн удирдлага; Аялал жуулчлалын менежмент; Компьютерийн сүлжээ (Компьютерийн техник хангамж)
10
Математик 50%, Физик 50%
Сэрүүлэг дээд сургууль
7
24
1
Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
Сэрүүлэг дээд сургууль
7
24
1
Уул уурхайн ашиглалтын технологи
Сэрүүлэг дээд сургууль
7
24
1
Уул уурхайн машин, тоног төхөөрөмж
Сэрүүлэг дээд сургууль
7
13
4
Цахилгааны инженер                                           

No comments:

Post a Comment