Wednesday, April 9, 2014

Сургуулийн танилцуулга

                                                                                                                                                                                                               

 "ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
  УДИРДАХ ЗӨВЛӨЛ

    Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь сургуулийг зохион байгуулалт‚ санхүү‚ материаллаг баазын хувьд бэхжүүлэх‚ бодлого‚ стратегийг тодорхойлох‚ түүний хэрэгжилтэнд хяналт тавих‚ захирлын үйл ажиллагаанд үнэлэлт‚ дүгнэлт өгч дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.

Сургуулийн удирдах дээд байгууллага нь удирдах зөвлөл бөгөөд 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн

Удирдах зөвлөлийн  дарга:  С. Долзодмаа

Гишүүн-            Ч.Жачин (Ерөнхий захирал)

Гишүүн-            Т.Сайнбаяр (Ахлах багш)

Гишүүн-            Г.Гантогтох (Гүйцэтгэх захирал)

Гишүүн-            Л.Дашням (Монгол уламжлал академийн ерөнхийлөгч)

Гишүүн-            Д.Пүрэвсүрэн (Тэнгэрийн угалз компаны захирал)

Гишүүн-            С. Мягмарсүрэн (“Тэгш баруун засгууд” ХХК-ийн менежер)

Гишүүн-            Б.Баясгалан (Монгол хэл-уран зохиолын багшийн 3 дугаар анги)

Гишүүн-            Б.Пүрэвсүрэн  (Математик-мэдээлэл зүйн багшийн 2 дугаар анги )

                                        

"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН

 ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

Эрдмийн зөвлөл нь сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын бодлого, зорилго, зорилтыг тодорхойлох, онол арга зүйн удирдлагаар хангах, багш, оюутнуудыг судалгааны арга барилд сургах зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг.

Сургуулийн эрдмийн зөвлөл нь 9 гишүүнтэй.

Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн

Эрдмийн  зөвлөлийн  дарга:                                  Ч.Жачин

Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга :          Г.Даваажаргал

Гишүүн-            Т.Баясгалан

Гишүүн-            Г.Буянтогтох

Гишүүн-            Б.Мөнхцоож

Гишүүн-            Ш.Ичинхорлоо

Гишүүн-            Б.Лхагвабаяр     

Гишүүн-            Н.Баянмөнх

Гишүүн-            С.Батхуяг

ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ

Захиргааны зөвлөл нь захирал, албадын дарга нар, тэнхимийн эрхлэгч,  нараас бүрдсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 7 хоног тутам хуралдаж, сургуулийн сургалт-эрдэм шинжилгээ, эдийн засаг, материаллаг бааз, багшлах болон удирдах боловсон хүчний зэрэг бодлогын чанартай тулгамдсан чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүн

№     Овог нэр                                                 Албан тушаал

1.      Чойжилсүрэн Жачин                           Ерөнхий захирал

2.      Сундуйжав Долзодмаа                        Санхүү-үйлчилгээний албаны дарга

3.      Нямбуу Баянмөнх                                 Боловсролын судалгаа, арга зүйн тэнхимийн эрхлэгч
 
4.     Банзрагч Мөнхцоож                             Хэлбичгийн ухааны тэнхимийн эрхлэгч

5.     Бямбарагчаа Хашцэцэг                         Сургалтын албаны ажилтан
 

        
 СУРГАЛТЫН АЛБА

        Сургалтын алба нь сургалтын албаны дарга, сургалтын албаны ажилтан гэсэн орон тоотой ажилладаг бөгөөд мэргэжлийн тэнхимүүд, клиник сургуулиуд, оюутны зөвлөл болон номын сан, мэдээллийн баазыг шууд харьяалан ажилладаг.

Сургалтын албанд:

Сургалтын албаны ажилтнаар Б.Хашцэцэг

                                                Д.Ганцэцэг

                                                М.Энхтүвшин

                                                 П.Булган
                                           
                                                 Г.Болорцэцэг нар ажиллаж байна

   ТЭНХИМҮҮД

        

Тус сургуульд Хэлбичгийн ухааны болон Боловсролын судалгаа, арга зүйн тэнхимүүд үйл ажиллагаа явуулдаг.

Тэнхим нь хичээл, дадлага, судалгааны ажлыг шууд эрхлэх сургалтын үндсэн нэгж бөгөөд үйл ажиллагаагаа амьдрал, хэрэглээнд чиглүүлж, шинжлэх ухааны онол, аргазүйн өндөр түвшинд зохион явуулах үүрэг хүлээнэ.

Хэл бичгийн ухааны тэнхимийн бүрэлдэхүүн

Тэнхимийн эрхлэгч:      Б.Мөнхцоож

Багш нар:                     Г.Буянтогтох

Г.Даваажаргал

Б.Хурцтуяа

Б.Чимэг-Эрдэнэ

Т.Сайнбаяр

Ш.Дэлгэрмөрөн

С.Ролмаа

З.Мөнхзул

Б.Түвшинжаргал

Д.Ганцэцэг

Ч.Болорэрдэнэ

Б.Лхагвабаяр

М.Энхтүвшин

Боловсролын судалгаа, арга зүйн тэнхим

Тэнхимийн эрхлэгч:      Н.Баянмөнх

Багш нар:                     М.Ичинноров

Б.Нарантуяа

Д.Цогзолсүрэн

Г.Гантогтох

М.Бямбадорж

Д.Пүрэвсүрэн

Х.Пүрэвцэцэг

Ц.Нямсамбуу

Ч.Одсүрэн

Ц.Энхтүвшин

П.Болормаа

Г.Амгаланзаяа

П.Болормаа

П.Булган

САНХҮҮ-ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

         Санхүү-үйлчилгээний  алба нь сургалтын хэвийн үйл ажиллагааг санхүү, эдийн засгийн талаас ханган баталгаажуулах, сургуулийн материаллаг бааз, өмч хөрөнгийг арвижуулан бэхжүүлэх, тэдгээрийн ашиглалт, хамгаалалт, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны мониторинг, хяналт-үнэлгээ, статистик, тайлан, дүн мэдээг хариуцах, төсвийн төсөл боловсруулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллана.

         Санхүү-үйлчилгээний албаны бүрэлдэхүүн:

Санхүү-үйлчилгээний албаны дарга:    С.Долзодмаа

менежер:                                                Ж.Алтангэрэл

Жижүүр:                                                Д.Энхбаяр

                                                              Ж.Мэндсайхан

                                                                Б.Тогоохүү 

                                                                Ч.Туяа
                                                               
                                                                 н.Алимаа

                                                                Д. Байгальмаа

                                        Үйлчлэгч:       Ц.Оюунгэрэл

                                                                Б.Атанцэцэг

                                                                Ш.Хадбаатар

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

            “Гурван–Эрдэнэ “ Дээд Сургууль дээр оюутны зөвлөлийн ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг.

             Оюутны зөвлөл нь суралцагчдын өөрөө удирдах байгууллага бөгөөд “Оюутны зөвлөлийн дүрэм”-ийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

Аргазүйн зөвлөмж өгөх, сургуулийн захиргаа, багш, оюутны хоорондын харилцааг ойртуулах, мэдээлэл солилцооны урсгалыг сайжруулах үүднээс оюутны зөвлөлд нэг багш “Зөвлөх багш”-аар ажилладаг.

Оюутны зөвлөлийн зөвлөх багш:                     Ш.Дэлгэрмөрөн

Оюутны зөвлөлийн дарга:                                П.Пүрэвзул

Оюутны зөвлөлийн нарийн бичгийн дарга:       Б.Бямбажав

Гишүүд:                                                            Б.Оюунтунгалаг

Б.Даваажав

М.Сэнгээ

Б.Шинэцэцэг

Г.Азжаргал

Э.Анужин

Сургуулийн оюутны зөвлөлөөр дамжуулан оюутны байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүнд: Хувийн Их Дээд Сургуулиудын оюутны холбоо, МАХН-ын дэргэдэх МАСОХ, МОХ зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

НОМЫН САН

 “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль нь өнөөгийн байдлаар 2 номын санч, уншлагын хоёр танхим, номын фонд болон чөлөөт сонголтын фонд, интернет мэдээллийн төв, 10686 ширхэг ном сурах бичиг, гарын авлага, хэвлэмэл ба хэвлэмэл бус сургалтын материал 650 гаруйтай бөгөөд багш, оюутнуудад өдөрт 8 цагаар үйлчлэн ажиллаж ном, хэвлэл мэдээллээр хангах үйлчилгээг явуулж байна.

Номын сангийн бүрэлдэхүүн:

Номын санч Ц.Болор-Эрдэнэ

Туслах номын санч: Д.Мөнхтунгалаг нар ажиллаж байна.

Номын сангийн зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагаа, сургууль дээрх сургалтын тоног төхөөрөмж бүрдүүлэлтэд хяналт тавин ажилладаг.

Өнөөгийн байдлаар сургуулийн номын сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн:

·         Нарийн бичгийн дарга :                       Д.Ганцэцэг

/Сургалтын албаны ажилтан/

·         Гишүүд :                                

o    Б.Мөнхцоож                 /Хэлбичгийн ухааны тэнхимийн эрхлэгч/

o    Н.Баянмөнх                  /Боловсролын судалгаа, арга зүйн тэнхим/

o    С.Долзодмаа               /Санхүү-үйлчилгээний албаны дарга/

o    Ц.Болор-Эрдэнэ          /Номын санч/

o    П.Пүрэвзул                  /Оюутны зөвлөлийн дарга/

КЛИНИК СУРГУУЛЬ

Ерөнхий боловсролын сургууль түшиглэн багшийг бэлтгэх шинэ тогтолцоо нэвтэрч байгаатай уялдан клиник сургууль, тэнд ажиллах клиник профессорыг сонгон шалгаруулж хамтран ажиллаж байна.

Клиник сургуулиуд:

1.     “Эрдмийн–Ундраа” цогцолбор сургууль

2.     “Оюуны-Ундраа” цогцолбор сургууль

3.     Ерөнхий боловсролын 113-р дунд сургууль

4.     “Суралцагч – 28” цогцолбор сургууль

5.     Сэтгэмж цогцолбор сургууль

6.     Ерөнхий боловсролын 72-р дунд сургууль

7.     Ерөнхий боловсролын 57-р дунд сургууль

8.     Ерөнхий боловсролын 20-р дунд сургууль

9.     Ерөнхий боловсролын 51-р дунд сургууль

                                                                                               

2 comments:

  1. authentic and cheap polo ralph lauren outlet store,
    http://www.wholesale-ralphlauren.com/

    ReplyDelete
  2. Уншигдахгүй д байна даа!

    ReplyDelete