Tuesday, April 15, 2014

Багш, оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.



           “Багш, оюутны эрдэм шинжилгээний хураламжилттай болж өндөрлөлөө.

Гурван-Эрдэнэ БДС-ийн Багш нарын эрдэм шинжилгээний хурал 2014 оны 4 дүгээр сар 14-нд хуралдлаа.
Тус хуралдаанд: Захирал  Ч.Жачин, БСАЗ тэнхимийн багш  М.Ичинноров  нарын хамтарсан Хүн байх ухаан модулийг туршсан нь сэдэвт илтгэлээр  Тэргүүн байр,
Хэл бичгийн ухаан”-ы тэнхимийн багш Т. Сайнбаяр Интернет программ ашиглан суралцагч өөрийн эсээг хянах, засах, үнэлэх боломж сэдэвт илтгэлээр Дэд байр,
БСАЗ-н тэнхимийн багш Д.Пүрэвсүрэн Математик статистик аргыг судалгаа шинжилгээнд хэрэглэх нь  сэдэвт илтгэлээр Гутгаар байр”-ыг тус тус эзлэв.

2014 оны 4 дүгээр сар 11-ндОюутны эрдэм шинжилгээний хурал хуралдав. Тус хуралдаанаар сургуулийн өмнөх боловсрол, бага анги, оюутнуудын сурах арга барил зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн.
Сурган, заах арга салбар хуралдаанд:  
БАБ-3б ангийн оюутан н.Энхжаргалын Багшлах дадлагын үеийн бэрхшээлүүдийг илрүүлэх судалгаа сэдэвт илтгэл I байр
СӨБ-2 ангийн оюутан н.Мөнхзулын 4 настай хүүхдийн хараа, сонорын судалгаа илтгэл II байр,
БАБ-4 ангийн оюутан н.Дэлгэрдалайн Оюутны бие даан хийх ажлын үр нөлөө илтгэл III байр тус тус эзэлллээ.
Онол, судалгаа салбар хуралдаанд
МАХ-4 ангийн оюутан н.Налжидмаа  Монгол, англи хэлний  нохой, “dog” хэмээх үг орсон өвөрмөц хэлцийн утга орчуулга сэдэвт илтгэл I байр
МХУЗ-4 ангийн оюутан н.Номинэрдэнийн  Өвөрмөц хэлц үндэсний сэтгэлгээний илрэл болох нь илтгэл II байр,
ТНС-3 ангийн оюутан н.Мөнхэрдэнийн Чингис хааны хөргийн тухай илтгэл III байр тус тус эзэллээ.
"Эрдэм шинжилгээний хурал"-д оролцсон нийт багш оюутнууддаа цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

                                                                         Эрдмийн зөвлөл.
 


No comments:

Post a Comment