Tuesday, March 18, 2014

"Багшаас суралцсан он жилүүдийн бичээс" номын танилцуулга

Чойжилсүрэнгийн  Жачин

                                       "Багшаас суралцсан он жилүүдийн бичээс"
                                      (Багш, шавь, ном гурвын тухай)


                                                   УБ.,2014,25,4 хх.

Энэхүү ном нь "Сургах аргыг сонгох нь", "Хүн болох ухааны эх сурвалж", "Асуудал, шийдэл, санал","Багшлах эрдэм","Дурсамж тэмдэглэл" гэсэн таван хэсгээс  бүрдэж байна.Үүнд, нэгдүгээр ангийн сурагчдын уншиж бичиж сурах, сургах арга зам, сургах тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн, боловсролын тулгамдсан асуудал, сурагчдын үг яриаг хөгжүүлэх болон ардын сурган хүмүүжүүлэх ухааны өвийг судалж тайлсан өгүүллүүд, үе үеийн тэргүүний багш нарын арга ажиллагааг сурвалжлан бичсэн өгүүллүүд орсон нь бага, дунд ангийн багш нарт чухал гарын авлага, шинийг бүтээхэд тус дэм болно. Ялангуяа, бага ангийн сурагчдын бичих үйлийг судалж, үсгийн зурлага, холбох аргыг тодорхойлсон нь бага ангийн багш, эцэг эхчүүдэд өдөр тутам мөрдөх зүйл юм.

Номд монголын сурган хүмүүжүүлэгчдийн намтар түүхтэй холбоотой гэрэл, зураг, дурсамж хавсаргасан нь боловсролын түүхийн судалгааны сонирхолтой хэрэглэгдэхүүн болж байна.

No comments:

Post a Comment