Sunday, March 30, 2014

“Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал”-ын удирдамж



“Гурван-Эрдэнэ” БДС-ийн
Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал”-ын
удирдамж

Зорилго
 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн багш нарын сургалт, судалгааны ажлыг дэмжих, нийтэд сурталчлах, багш хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус хурлын зорилго оршино. 

Хамрах хүрээ
“Гурван-Эрдэнэ” БДС-ийн багш нар


Хугацаа
2014.04.14

Тавигдах шаардлага
  • Судалгааны ажлын боловсруулалт
  • Шинэлэг байдал
  • Онолын ба практик ач холбогдол
  • Илтгэх чадвар
  • Эшлэл, номзүйг тус сургуульд баримталж буй стандартын дагуу хэрэглэсэн байх зэргийг үндэслэн шалгаруулна.

Анхаарах зүйл
  • Илтгэлийг Arial фондоор, үсгийн хэмжээ 10, мөр хоорондын зай 1.5 байхаар бичнэ.
  • Илтгэлийг 4.10ы дотор багш Г.Даваажаргалд цаасаар болон файлаар (davaa_jargal80@yahoo.com) хүлээлгэн өгнө. Жич: Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Шагнал
  • I байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • II байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • III  байр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал


“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн Зөвлөл
2014.03.19

No comments:

Post a Comment