Tuesday, March 18, 2014

"Уран чадварын увидас" номын танилцуулга

Чойжилсүрэнгийн  Жачин

                                       "Уран чадварын увидас"
                                      (Зохиолч, зохиол, үг гурвын тухай)
                                                   УБ.,2013.29 хх.


Энэхүү ном нь "Нацагдорж судлал", "Цаг үе, уран зохиол", "Үгийн утга, хэрэглээ", "Дурсамж тэмдэглэл" гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд Монголын эрт, эдүүгээгийн уран зохиолын судлал, шүүмжлэл, монгол хэл бичиг судлалын өгүүллүүдээс бүрджээ.
Тухайлбал, Монгол орчин үеийн уран зохиол үндэслэгчдийн нэг Д.Нацагдорж, Монголын уран зохиолын нэртэй төлөөлөгч Ц.Дамдинсүрэн, С.Эрдэнэ нарын болон бусад уран бүтээлчдийн зохиол бүтээлийг задлан шинжилсэн өгүүллүүд байна.Эдгээр нь бүх шатны сургуулийн эх хэлний багш нар, дунд, дээд сургуулийн сурагч, оюутнуудад монголын уран зохиолыг судлахад нь чухал хэрэглэгдэхүүн болно.
              Номд түүхэн гэрэл зургууд, зохиолчийн гар бичмэл, сонирхолтой дурсамж тэмдэглэлүүд хавсаргасан нь зохиолчдын амьдрал, уран бүтээлийг сонирхон судлахад уншигчдыг хөтлөх болно.


No comments:

Post a Comment