Sunday, March 30, 2014

“Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ын удирдамж



“Гурван-Эрдэнэ” БДС-ийн
“Оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ын удирдамж

Зорилго
 “Гурван-Эрдэнэ” БДС-д суралцаж буй оюутан залуусын мэргэжлийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, боловсруулах илтгэх чадварыг дээшлүүлэх, оюутнуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тус хурлын зорилго оршино. 

Хамрах хүрээ
“Гурван-Эрдэнэ” БДС-ийн 1-4-р ангийн оюутнууд

Салбар хуралдаан
  • Хэл шинжлэл, утга зохиол
  • Түүх, нийгэм, математик
  • Сурган хүмүүжүүлэх ухаан

Хугацаа
2014.04.07-04.11-ны хооронд

Тавигдах шаардлага
  • Судалгааны ажлын боловсруулалт
  • Шинэлэг байдал
  • Онолын ба практик ач холбогдол
  • Илтгэх чадвар
  • Эшлэл, номзүйг тус сургуульд баримталж буй стандартын дагуу хэрэглэсэн байх зэргийг үндэслэн шалгаруулна.

Анхаарах зүйл
  • Илтгэлийг Arial фондоор, үсгийн хэмжээ 10, мөр хоорондын зай 1.5 байхаар бичнэ.
  • Илтгэлийг 4.03-ны дотор багш Г.Даваажаргалд цаасаар болон файлаар (davaa_jargal80@yahoo.com) хүлээлгэн өгнө. Жич: Хугацаа хоцорсон илтгэлийг хүлээн авахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Шагнал
  • Салбар хуралдаан тус бүрээр байр эзлүүлнэ.
  • I байр тус бүр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • II байр тус бүр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • III  байр тус бүр 1, өргөмжлөл, мөнгөн шагнал


“Гурван-Эрдэнэ” БДС-ийн Эрдмийн Зөвлөл
2014.03.19

No comments:

Post a Comment