Tuesday, March 18, 2014

“ГУРВАН- ЭРДЭНЭ” БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ” ШИНЭ ДУГААРЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

                
                       “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧиГ”  ШИНЭ ДУГААРЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

A.Тавигдах     шаардлага:
Хураангуй /Abstract/: Судалгааны ажлын агуулгын гол утга санааг товч тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн хураангуйг орос эсвэл англи хэл дээр алдаа мадаггүй           бичнэ.
Түлхүүр үг: Өгүүллийн цөм утгыг илэрхийлж чадахуйц цөөн тооны   нэр  үг  ба    холбоо   үг            байна.
Үндсэн хэсэг: Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүн, онол, аргазүйн янз бүрийн чиглэл, үзэл баримтлалтай хэрхэн холбогдох хийгээд өөрийн таамаглалаа хэрхэн баталсан, эсвэл үгүйсгэсэн, ямар дүгнэлтэд хүрч байгаа зэргийг ишлэл, баримт, нотолгоотой гаргана. Тоон үзүүлэлтэд заавал математик боловсруулалт    хийж        бичнэ.

Дүгнэлт: Судалгааны үр дүнд гаргасан дүгнэлтийг логик дэс дараатай, оновчтой, тодорхой   хэлбэрээр бичнэ.
Иш татсан бүтээл, ашигласан материал: Энд зөвхөн өгүүлэлд иш татсан бүтээлийг болон өгүүлэлд ашигласан бүтээлийг оруулна. Ишлэл, зүүлт хийх журмыг баримтална.
Судлаачийн тухай:  Зохиогчийн овог нэр, эрдмийн зэрэг, ажлын газар буюу хаяг байна.

Б. Техникийн         шаардлага: 
     Фонт - Arial
      Үсгийн өндөр  - Size 12,
      Мөр хоорондын зай   - “1” буюу “Single”
      Цаасны формат   -  А4 (210 х 297mm)
      Зөв бичих болон найруулгын алдаагүй, сайтар боловсруулсан байх

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 4 сарын 01-ийг хүртэл.

Хаяг :  Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамж-7  Гурван- Эрдэнэ” багшийн дээд сургууль , Боловсрол судалгаа, аргазүйн тэнхимийн багш       Ц. Нямсамбуу  хүлээн авч байна. Хэвэлмэл болон файл хэлбэрээр авна.

Утас: 95971898      
 E-mail хаяг: Sambuu_4@yahoo.com




Боловсрол судалгаа, аргазүйн тэнхим

No comments:

Post a Comment