Tuesday, January 21, 2014

ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

Захирлын 2012. оны 10 дугаар сарын
09-ны өдрийн 38 дугаар тушаалын
1 дүгээр хавсралт

ОЮУТНЫ МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ 
Нэг. Нийтлэг үндэслэл

1.1              Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 2003 оны 158 дугаар тушаалын “Дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэхэд баримтлах журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг "Гурван-Эрдэнэ" БДС-ийн бакалаврын зэрэг олгох сургалтад багц цаг тооцох, оюутны мэдлэг чадварыг дүгнэхэд мөрдлөг болгоно.
1.2              Тус сургуулийн хичээлийн нэг жил нь тус бүр 16 долоо хоног, танхимд хичээллэх хоёр улирлаас бүрдэнэ.
1.3              Хичээлийн нэг цагийн үргэлжлэх хугацаа 50 минут байх боловч дундаа завсарлагагүйгээр хоёр цагийн хичээлийг 90 минутад багтаан явуулж болно.

Хоёр. Багц цаг
2.1         Хичээл, сургалтын агуулгын багтаамжийг хэмжих нэгж нь багц цаг байна. Багц цаг нь сургуулийн сургалтын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын үндэс болно.
2.2         Нэг багц цаг нь 1 улирлын турш нэг долоо хоногт танхимд 1 цагаар орох лекц ба 2 цагаар орох семинар, дадлагын хичээл,  3 цагаар орох лабораторийн ажлын нийт цагтай тэнцүү тоон утгаар хэмжигдэнэ.
2.3         Оюутны танхимд хичээллэх норматив ачааллын хэмжээ 1 улиралд 12 багц цагаас доошгүй байна. Захирлын зөвшөөрлөөр нормативаас илүү ачаалалтай байхаар хичээл сонгож болно.
2.4         Улирлын болон төгсөлтийн шалгалт, бакалаврын ажил бичих, түүнчлэн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцох зэрэгт багц цаг оноохгүй.

Гурав. Оюутны мэдлэг, чадварыг дүгнэх

3.1         Сургалтын төлөвлөгөө ёсоор оюутан судалсан хичээлийнхээ агуулгыг хэрхэн эзэмшсэнийг рейтингийн системээр үнэлнэ. Үүнд:


Үсгэн дүн
Процентон дүн
Тоон дүн
A
98-100
4,0
96-97
3.8
94-95
3,6
92-93
3.4
90-91
3,2
B
88-89
3.0
86-87
2,8
84-85
2,6
82-83
2.4
80-81
2,2
C
78-79
2.0
76-77
1.8
74-75
1,6
72-73
1.4
70-71
1,2
D
68-69
1,0
66-67
0.8
64-65
0,6
62-63
0.4
60-61
0,2
 


3.2         Рейтингийн оноог багшийн 70 оноо, шалгалтын 30 онооны нийлбэрээр тооцно.

3.3       Багшийн  70 оноо:
"А"  хэсэгт -   10 оноо - хичээлд суусан ирц
"Б"  хэсэгт -   30 оноо – бие дааж гүйцэтгэсэн ажлын үнэлгээ
"В" хэсэгт -    30 оноо – хичээлийн явцын сорилууд, хичээлд оролцсон байдал,  
 идэвхийг үнэлсэн онооны нийлбэрээр багш 70 онооны дүнг гаргана. А,Б,В хэсэг тус бүрт  
 60-аас дээш хувьтай тохиолдолд оюутны дүнг тооцож шалгалтанд орох эрх олгоно.
 Оюутан хүндэтгэх шалтгаанаар олон цагаар хичээлд суугаагүй тохиолдолд 14 хоногийн  
 дотор хичээлээ нөхөж багшдаа шалгуулж А хэсгийн ирцийн оноог тооцуулж болно.

3.4       Улирлын батлах шалгалт болон багшийн 30 онооны шалгалтыг сургалтын  
      төлөвлөгөөнд заасан хугацаанд сургалтын албанаас гаргасан хуваарийн дагуу авна.

3.5       Улирлын сүүлийн долоо хоногт /16 дахь долоо хоногт/ багш 70 онооны дүнг   
      гаргаж шалгалтанд орох эрхтэй оюутны нэрсийг сургалтын албанд өгнө. Энэ дүн  
      дөрвөн улирлын хугацаанд хүчинтэй байна.                    
3.6   Сургуулийн захиргаа, сургалтын алба эрхлэн шинжээчдийн багийг зохион байгуулж             мэргэжлийн суурь (М), мэргэшүүлэх (Мш) хөтөлбөрөөс сонголт хийж улирлын эцэст    оюутны мэдлэг, багшийн ур чадварыг  30 оноогоор батлах шалгалт авч  дүгнэнэ.    Тухайн улиралд судалж буй дээд боловсролын суурь (ДБС), батлах шалгалтанд сонгогдсон хөтөлбөрөөс бусад бүх хөтөлбөрүүдийн 30 онооны шалгалтыг тухайн хичээл заасан багш авч дүгнэнэ.
  3.7     Оюутан дараах шаардлагыг хангасан тохиолдолд батлах шалгалт болон багшийн 30 онооны шалгалтанд орох эрх нээгдэнэ.
Үүнд:
ь  Тухайн хөтөлбөрөөр багшаас авах 70 онооноос 42-оос дээш оноог авсан байх               
ь  Хэрэв 42-оос дээш оноо аваагүй оюутан тухайн хөтөлбөрөө сургалтын төлөвлөгөөний дагуу дахин сонгож судална.
ь  Сургалтын төлбөрийг зохих журмын дагуу төлж, тэмдэглэгээ хийлгэсэн байна.
ь   Шалгалтанд орохгүй байх хүндэтгэх шалтгаантай бол урьдчилж заавал мэдэгдэж       шаардлагатай бичиг баримт хавсаргана.

3.8    Багшаас авах 70 онооноос 42-оос дээш дүнтэй оюутан 30 онооны шалгалтанд   амжилтгүй     
   дүн үзүүлж, багшаас авах оноо (70), батлах шалгалт болон  багшийн 30  онооны   шалгалтаас авсан онооны нийлбэр 60-аас бага тохиолдолд тухайн хөтөлбөрөөр кредит нөхөж дахин судална. 
3.9  Хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтанд ороогүй шалтгаан нь бичиг баримтаар нотлогдож     байгаа тохиолдолд сургалтын албанаас зөвшөөрлийн хуудас авч дараагийн улиралд гаргасан хуваарийн дагуу шалгалтаа 1 удаа өгч болно.        
   3.10 Тухайн оюутанд зайнаас суралцах зөвшөөрөл олгохыг захирлын тушаалаар  шийдвэрлэнэ.  Сургалтын төлбөрөө төлж, зайнаас сурах зөвшөөрөл авсан оюутан сургууль, тэнхимтэй гэрээ байгуулна. Улирлын батлах болон багшийн 30 онооны шалгалтыг заавал өөрийн биеэр ирж өгнө.  
3.11       Үнэлгээний голч дүн. Үнэлгээний голч дүнг /ҮГД/ тооцохдоо, хичээл бүрийн процентон дүнг тоон дүнд шилжүүлэн, улмаар тухайн хичээлийн харгалзах багц цагаар үржүүлж хооронд нь нэмээд гарсан нийлбэрийг тухайн хугацаанд судалсан хичээлүүдийн багц цагийн нийлбэрт хуваана.  
                     Улирлын  үнэлгээний голч дүнг дараах ерөнхий томьёогоор тооцоолно.


                                                                                                           Тоон дүнг багц цагаар
                              
                            Y1*K1+Y2*K2+...+Yn*Kn               үржүүлсэн нийлбэр
           Үнэлгээний Голч Дүн =  -------------------------------------   =   --------------------------------
                                                    
        k1+k2+ ... +Kn                            багц цагийн нийлбэр  
              энд,
                                Y1, Ү2,…Үn    -  1,2,...,n  дугаар хичээлүүдийн тоон дүн
                                К1, K2,...,Kn  -  1,2,...,n  дугаар хичээлүүдийн харгалзах багц цаг
3.12  Оюутан нь улирал бүрийн эцэст өөрийн сурлагын амжилтандаа дүн шинжилгээ хийж, сургуулийн нэгдсэн стандартад заасан Үнэлгээний голч дүнгийн түвшний шаардлагыг хангаж байгаа эсэхээ хянаж, цаашид суралцах арга барилаа төлөвлөнө.
3.13  Бакалаврын зэргийн дипломыг 1.7 ба түүнээс дээш, Магистрын зэргийн дипломыг  3.0 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэйгээр суралцсан төгсөгчдөд олгоно.         
Бакалаврын зэргийн дипломыг дараах шаардлага хангасан төгсөгчдөд олгоно.    Үүнд:
-Сургалтын төлөвлөгөөний дагуу нийтдээ 120 ба түүнээс дээш кредит судалсан.
-Төгсөлтийн шалгалт болон диплом хамгаалалтанд 70 ба түүнээс дээш оноотой                          -ҮГД  1.7-гоос дээш үнэлгээ авсан төгсөгчдөд бакалаврын зэрэг олгоно.              
Сургалтын төлөвлөгөөний дагуу 120 –иос доошгүй кредит судласан, суралцсан хугацааны ҮГД 1.7-гоос дээш, төгсөлтийн шалгалтанд 70-аас доош оноо авсан төгсөгчдөд диплом олгоно. Дипломын хавсралтад судалсан бүх хөтөлбөрийн үнэлгээг бичнэ.
Бакалаврын төгсөлтийн ажил (Диплом) бичих оюутан сургалтын төлөвлөгөөнд заагдсан мэргэжлийн 3 гол хөтөлбөрт 70-аас дээш оноотой, үнэлгээний голч дүн 3.0 -оос дээш  гэсэн нөхцөлүүдийг хангасан, судалгаа шинжилгээний ажлын арга зүй эзэмшсэн оюутнууд бичнэ. Уг нөхцөлийг хангаж байгаа хэдий ч  бичих эсэх нь оюутны сонголтоос хамаарна.     
Төгсөлтийн дипломын ажил, төгсөлтийн шалгалтанд 90-ээс дээш оноо авсан, суралцсан хугацааны ҮГД  3.7 -гоос дээш голч дүнтэй төгсөгчдөд Онцгойлох диплом олгоно.       
3.14   Тус сургуулийн дипломын зэрэгтэй дүүргэсэн төгсгөгч боловсролын бакалаврын зэрэг авах зорилгоор төгссөнөөс  хойш 4 жилийн дотор саналаа гарган бакалаврын зэргийн нөхөн сургалтанд хамрагдан шалгалт өгч болно. Бакалаврын зэрэг нөхөн олгох шалгалтыг сургуулийн захирлын тушаалаар баталсан комисс авна.
Оюутны онцгой авъяас чадварыг харгалзан, эзэмших мэргэжлээр нь судалгааны ажил хийлгэж, тусгай хөтөлбөрөөр эрдэмтэн багш нарыг дагалдуулан сургаж болно. Ийм оюутны суралцсан хугацааны мэргэжлийн болон мэргэшүүлэх хөтөлбөрт 90-ээс дээш хувь нь “А” гэсэн үнэлгээтэй, өөрөө хүсэлтээ гаргасан бол 4-р ангидаа магистратурт давхар суралцуулж болно.
Магистрантаар элсэгчийн бакалаврын сурлагын голч дүн нь 2.4 (80%) –аас доошгүй байна. Магистрантын  эзэмшсэн мэдлэг, чадварын үнэлгээний тогтолцоо нь бакалаврын сургалтын адилаар 100 оноо ба (A, В, С, D, F) үнэлгээнд үндэслэнэ.
3.15  Дараах тохиолдлуудад оюутанг "хангалтгүй" суралцсан гэж анхааруулах хуудсанд бичиж доорхи арга хэмжээг сургуулийн зүгээс авч хэрэгжүүлнэ. Үүнд:
          3.16   Хангалтгүй суралцсан оюутанд Анхааруулах хуудсанд нэрийг нь бичиж анхааруулна.
          3.17 Оюутны тухайн улирлын үнэлгээний голч дүн нь 0.4-оос доош бол "оюутныг тухайн   улиралд хангалтгүй суралцсан" гэж үзнэ.


          3.15 "Анхааруулах хуудас"-нд оюутны нэр гурван удаа бичигдвэл тэрхүү оюутныг сурлагаар         тэнцээгүй гэж үзэж сургуулиас хасна.
          3.16   Оюутан багшлах дадлага хийгээгүй болон хангалтгүй үнэлгээ авбал улиран суралцана.
Дөрөв. Шалгалт, шүүлэг авах

4.1         Оюутны мэдлэг, чадвар, дадлыг дүгнэх үндсэн хэлбэр нь ам ба бичгийн шалгалт, сорилын ажлууд байх боловч тухайн хичээлийн онцлог, багшийн саналыг харгалзан бусад арга хэлбэрүүдийг зохистойгоор хослуулан хэрэглэж болно.

4.2         Дүнг шалгалтын хуудас, оюутны  сурлагын дэвтэрт тухай бүр бичиж, шалгасан багш гарын үсэг зурж баталгаажуулна. Сургалтын албаны зөвшөөрөлгүйгээр дүн, оноог засварлахыг хориглоно.

4.3         Хүндэтгэн үзэх шалтгаантай оюутан шалгах багш болон сургалтын албаны зөвшөөрлөөр шалгалт шүүлгээ нөхөн өгч болох бөгөөд энэ тохиолдолд хичээлийн агуулгыг бүрэн хамруулна.

4.4         Нэг улиралд 3 хичээлд  буюу  нэг хичээлд  3 удаа, эсвэл 3 улирал дараалан хангалтгүй шалгагдвал сурлагаар тэнцээгүйд тооцож, жилийн чөлөө олгох, эсвэл сургуулиас чөлөөлөх арга хэмжээ авна.

4.5   III ангийн 6-р улиралын сурган сэтгэл судлалын төгсөлтийн шалгалтыг захирлын тушаалаар шалгалтын комисс байгуулж, хуваарийн дагуу зохион байгуулна. Оюутнууд сурган сэтгэл судлал, дидактикийн хичээлүүдэд амжилттай суралцсан байна. Хангалтгүй дүнтэй /60 онооноос доош, F дүнтэй/ оюутан төгсөлтийн шалгалтанд орохгүй. 

4.6       Төгсөлтийн шалгалт өгч чадаагүй оюутан хоёр жилийн дотор дахин өгөх эрхтэй.

4.7       Сургалтын төлөвлөгөөнд багц цаг тодорхойлогдоогүй хичээлийн шүүлгийг улирлын эцэст  хичээлийн цагт багтаан авч, оюутны мэдлэг, чадварыг дүгнэхдээ "тооцов", "эс тооцов" үнэлгээг  хэрэглэнэ.

Тав. Нэмэлт тэмдэглэгээ

5.1  Багш үнэлгээний хуудсанд шаардлагатай тохиолдолд дараах нэмэлт тэмдэглэгээг тэмдэглэнэ.


Нэмэлт тэмдэглэгээ
Нэмэлт тэмдэглэгээний агуулга
I
Хүндэтгэн үзэх шалтгаанаар Б хэсгийн үнэлгээ муу  боловч тодорхой хугацаанд нөхөн гүйцэтгэж, шалгуулах нөхцөлд. /дадлага, семинар, лабораторийн ажил, даалгавар, бие даалт/
E
Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтанд ороогүй.
R
Оюутан тухайн хичээлийг дараачийн улиралд дахин судлахаар шийдсэнээ шалгалтын өмнө мэдэгдсэн.
W
Улирлын явцад хичээлээ орхисон.
CR
Өөр сургуулийн багц цагийг тооцсон.
P
Төлбөр төлөөгүйн улмаас шалгалтанд ороогүй.
 

Эдгээр тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо 0.0 байна. Оюутан нь жилийн дотор дээрх тэмдэглэгээтэйгээр шалгагдсан тухайн хичээлийг дахин судалж, "A-F" үнэлгээтэйгээр шалгуулах үүрэгтэй.
    Оюутан улирлын шалгалт өгөөгүй - "Е" Exam incomplete by the student
 
          Оюутан ямар нэг хүндэтгэх шалтгааны улмаас улирлын шалгалтанд ороогүй тохиолдолд
          "Е" тэмдэглэгээг тавиулж болно. "Е" тэмдэглэгээ авсан хичээлээр оюутан дараа  жилийн дотор багтаж заавал шалгалт өгсөн байна.      
  Оюутан тухайн хичээлийг дахин суралцахаар шийдсэн – "R"  Repeating a course       Оюутан өөрөө уг хичээлд дахин суралцах хүсэлтэй, эсвэл хичээлийн эцсийн үнэлгээнд сэтгэл дундуур байгаа тохиолдолд "R" тэмдэглэгээг дүнгийн хуудсанд сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд тавиулж болно.  Оюутан нь тухайн хичээлээр энэ тэмдэглэгээг сургалтын албанаас тавиулсан тохиолдолд уг хичээлийг жилийн дотор дахин судалж үнэлгээг дээшлүүлэх эрхтэй.  Энэ тохиолдолд уг хичээлийг өмнө нь судлахдаа багшаас авах ёстой 70 онооноос 50-аас дээш оноо авсан бол 30 онооны шалгалтанд шууд орж болно.
          Оюутан дахин суралцахаар бүртгүүлсэн хичээлийг, шинээр үзэхээр сонгосон хичээлүүдийн нэгэн адилаар бүртгэж төлбөрийг төлүүлнэ.
    Оюутан хичээлийн явцад тухайн хичээлд суралцахаас татгалзаж хаясан-"W"Withdrawal- Оюутан ямар нэгэн шалтгаанаар бүртгүүлсэн хичээлдээ суугаагүй, лаборатори, дадлага, бие даалтын ажлыг хийгээгүй, хөтөлбөрийн шаардлагыг хангаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй бол багш шууд "W" тэмдэглэгээ тавина.
Тэмдэглэгээ авсан оюутан харъяа мэргэжлийн тэнхмээс тодруулга хийж дараах тэмдэглэгээг тавина.
                       "WА"  - сургуулиа орхисон,
                       "WP"  - сургуулиас шилжсэн,
                       "WC"  - сахилгаар тэнцээгүй.
    Кредит - "CR" Credit granted.   Магадлан итгэмжлэлд орсон дээд сургууль, коллежиудаас шилжин ирж буй оюутнуудын үзэж судалсан хичээлийн кредитийг бүрэн тооцож, кредитээ тооцуулж болно.


Төгсөв.



No comments:

Post a Comment