Tuesday, January 21, 2014

ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ДҮГНЭХ ЖУРАМ

Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
06 дугаар хавсралт
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ
ДҮГНЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл
1.1 Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа “Монгол Улсын Хөдөлмөрийн Хууль” болон сургуулийн дотоод дүрэм, журмыг үндэс болно.
1.2 Хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн хуулийн 23.2.2-т зааснаар хугацаатай байгуулах ба энэхүү хугацаа нь 5 хүртэл жил байна.
1.3 Зарим ажилтныг ажилд авахдаа шаардлагатаы тохиолдолд хөдөлмөрийн хуулийн 23.2.3-т зааснаар туршилтын хугацаагаар ажиллуулж болох бөгөөд энэ хугацаа нь 6 сараас илүүгүй байна.
1.4 Туршилтын хугацаагаар ажиллуулж байгаа ажилтантай түр гэрээ байгуулна.


Хоёр. Хөдөлмөрийн гэрээгээр сургуулийн захиргааны
хүлээх үүрэг, эрх

2.1 Ажиллагсдын нийгмийн баталгааг хангах талаар
2.1.1 Сургуулийн захиргаа ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээр сургалт зохион байгуулах, дотоод гадаадад мэргэжил дээшлүүлэх, бага хурал, семинар, зөвөлгөөнд оролцуулах, бүтээлийн чөлөө олгох, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ авч байх
2.1.2 Эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гэргэсэн хүмүүсийг хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах, эд материал, мөнгөн шагнал олгох, төрийн болон одон яамны шагналд тодорхойлох
2.1.3 Ажиллагсдын ажлын цаг, горимыг хөдөлмөрийн хуульд нийцүүлэн тогтоох
2.1.4 Ажиллагсдад цалинтай ба цалингүй чөлөө олгох
2.1.5 Захиргааны санаачлагаар дараах нөхцөлд хөдөлмөрийн гэрээг цуцуалж болно. Үүнд:
• Ажлаас хоцрох, таслах
• Сургуулийн эд хөрөнгө хулгайлах, хувьдаа ашиглах
• Сургалтын ажилд ноцтой хохирол учруулах
• Хуурамч бичиг баримт бүрдүүлэх
• Ажил дээрээ согтууруулах ундаа хэрэглэх
• Албан тушаалаа буруу ашиглах зэргээр хөдөлмөрийн сахилга алдах

2.2 Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр хамгааллын талаар
2.2.1 Ажлын байрыг ердийн нөхцөл боломжоор хангах
2.2.2 ЭШ-ний шинэ бүтээл, мэдээллийг захиалан авч фондтой болох

Гурав. Тусламж, дэмжлэг, ахуй хангамжийн талаар
3.1 Багш, ажилтан нарыг бичгийн хэрэглэлээр хангах
3.2 Аж амьдралаар дорой ажилагсад, үйлдвэрлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир дутуу болсон хүмүүст тусламж олгох
3.3 Ажиллагсдаас нас барсан тохиолдолд ар гэрт нь 100000-аас доошгүй төгрөгийн, ар гэрээс нь аав, ээж, үр хүүхэд, нөхөр, эхнэр нас барсан тохиолдолд 50000-аас доошгүй төгрөгийн тэтгэмж олгох
3.4 Ажиллагсдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн Газрын тогтоолоор заасан хэмжээнээс доошгүй байлгах
3.5 Багш нарын сургалтын ажлын цаг нь нормативт цагаас илүү гарсан тохиолдолд хөлсийг зохих журмын дагуу олгох
3.6 Гурав ба түүнээс дээш жил тогтвортой ажилласан багш, ажилтны нэг хүүхдийн мэргэжлийн сургуульд суралцах төлбөрийг төлөх
3.7 Багш мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны санхүүжилтын асуудлаар сургуулиас дэмжлэг, туслалцаа авч болох бөгөөд сургуультай тусгайлан байгуулсан гэрээгээр уг үйл ажиллагааг зохицуулна.

Дөрөв. Хөдөлмөрийн гэрээг дүгнэх

4.1 Гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэх ба ажилтан дэлгэрэнгүй тайлан, холбогдох бүтээл, тооцоо, бусад зүйлсийг хавсарган захиргаанд өгсний үндсэн дээр захиргаа магадлан хянаж, хүн бүрийн гэрээг дүгнэн, дүнг хамт олонд танилцуулна.
4.2 Гэрээний биелэлтийг үндэслэн нэмэлт тодруулга, өөрчлөлт хийх бөгөөд удирдлагын тухайн үеийн шийдвэр, ажил байдлын өөрчлөлттэй холбон дээр дурьдсанаас өөр хугацаанд гэрээг дүгнэн тодруулга, хийх асуудлыг хоёр тал тохиролцоншийдвэрлэнэ.
4.3 Хөдөлмөрийн гэрээг ажилтны хүлээх үүрэгт холбогдох шалгуур үзүүлэлтээр дүнэн “сайн”, “хангалттай”, “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгч зохих урамшил, зэмлэлийг хүлээлгэнэ. Үүнд тулд:
4.3.1 “Сайн” үнэлгээнд гэрээт үүргийг 80-аас дээш хувийг бүрэн чанартай биелүүлсэн бөгөөд сургуулийн болон сургуулиас гадуур төвшинд нөөц хүчээ дайчлан шинэлнг, бүтээлч шинжтэй ажил сэдэж тэргүүгий амжилт үзүүлсэн байх
4.3.2 “Хангалттай” үнэлгээнд гэрээт үүргийн 50-80 хувийг бүрэн, чанартай биелүүлсэн бөгөөд сургуулийн захиргаанаасзохион байгуулсан ажилд санаачлага чармайлттай оролцсон.
4.3.3 “хангалтгүй” гэдэг гэрээт үүргийн 50-иас доош хувийг биелүүлсэн бөгөөд сургуулийн хэмжээний болон өөрийн үүрэгт ажилд санаачлага, чармайлт гаргаагүй.
4.4 Гэрээнд тусгах үүргийн тоог ажлын ачааллыг жигдрүүлэх зорилгоор нэг төрлийн албан тушаал эрхлэх хүмүүсийн хувьд 2-оос илүүгүй зөрүүтэй байхаар тогтооно.
4.5 Гэрээний биелэлтийг үнэн зөв гаргахын тулд сургалтын алба, тэнхимийн эрхлэгчид, ня-бо, нярав нарын үүргийг захирал, багш нарын үүргийг тэнхимийн эрхлэгчид нар биечлэн бүртгэж, хянах бөгөөд шаардлагатай гэж үзвэл бодит ажлын өгөөжөөр хамт олны санал авч үнэлгээнд харгалзуулна.
4.6 Гэрээний биелэлтээр “сайн” үнэлгээ авсан ажиллагсад гэрээ дүгнэх дараагийн хугацаа хүртэл дор дурдсан урамшил үзүүлэх бөгөөд ажлын чанар бүтннлч шинжийг харгалзан шагналыг дэвшүүлэн олгох асуудлыг тухай бүрд шийднэ. Үүнд:
4.6.1 Эхний удаад сарын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх эд зүйлс буюу мөнгөн шагнал олгох
4.6.2 Хоёр дахь удаад гэрээ дүгнэх хугацаа хүртэл сарын үндсэн цалингийн 15 хувьтай тэнцэх шагнал олгох, шагналд тодорхойлох
4.7 Гэрээний биелэлтээр “хангалтгүй” үнэлгээ авсан болон дутагдал, зөрчил гаргасан ажиллагсад гэрээ дүгнэх дараагийн хугацаа хүртэд зэмлэл хүлээлгэнэ. Үүнд:
4.7.1 Эхний удаад захиргаанаас сануулга өгч хамт олонд танилцуулах
4.7.2 Хоёр дахь удаад хамт олны хурлаар хэлэлцэн сарын үндсэн цалинг 10 хувиарбууруулах буюу ажлаас чөлөөлөх тухай анхааруулга өгөх
4.7.3 Гурав дахь удаад буюу хоёр удаа дараалсан бол захигааны санаачлагаар сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах буюу ажлаас чөлөөлөх
4.8 Захиргааны хүлээх үүргийн биелэлт хөрөнгө санхүүгээс шалтгаалаагүй тохиолдолд 80 хувь хүрээгүй эхний 1-2 удаад хамт олны хурлаар хэлэлцэн сануулга өгөх ба гурав ба түүнээс дээш удаад хамт олны буюу сургуулийн эзний санаачлагаар удирдах бүрэлдэхүүнийг /захирал, эрхлэгчид, ня-бо, нярав нарыг/ огцруулна.    

No comments:

Post a Comment