Tuesday, January 21, 2014

АКАДЕМИК БИЧЛЭГИЙН СТАНДАРТ

Удирдах зөвлөлийн  2007 оны 12 дугаар сарын
25-ны өдрийн 05 дугээр тушаалын
05  дугаар хавсралт
АКАДЕМИК БИЧЛЭГИЙН СТАНДАРТ
Энэхүү стандарт нь “Гурван-Эрдэн  э” Баагшийн дээд сургуулийн судалгаа, шинжилгээний ажлын боловсруулалтанд дагаж мөрдөх бичлэгийн нийтлэг стандартын томьёолол юм.
1.Зай хэмжээс
• Хэвлэмэл хуудасны талуудын зай болон бичлэгийн мөр хоорондын зайг дараах байдлаар тохируулна.

 №
Хэмжээ
 А4
 А5
 1
 Үсгийн өндөр /size/
 12pt
 10pt
 2
 Мөр хоорондын зай /line spacing/
 1.5 lines
 Exactly 14pt

<><> 

<><> 


16 хуудсыг тус тус 1 хэвлэлийн хуудас /х.х/ гэж тооцно.
• Бичлэгийн догол мөрөөс эхлэх хэсэг /paragraph/ бүрийн өмнө /before spacing/ 6 pt хэмжээтэй зай авна.
2. Гарчиг
• Агуулга буюу гарчигт бүлэг, зүйлийн нэрийг тухайн бүтээлд орсон дарааллын дагуу үг үсэг, агуулгын зөрүүгүй эхлэх хуудасны дугаараар жагсаан бичнэ.
• Гарчгийн бичлэгт үгийг тасалж бичихгүй, цэг тавихгүй.
3. Бүлэг, зүйл
• Бүлгийн нэрийг голлуулж, эсвэл цаасны зүүн талаас зэрэгцүүлж /align left/, тод том үсгээр бичих бөгөөд зүйлийг мөрийн эхнээс 4 тэмдэгтийн зайнаас эхлэн бүлгийн нэрээс жижиг хэмжээтэй бичих ба бүлэг, зүйлийн нэр нь  1 /single/ мөр хоорондын зайтай байна.
• Бүлэг бүр шинэ хуудаснаас эхлэн бичигдэнэ.
• Бүлэг бүрийг бичлэгийн эхнээс дэс  дараалан дугаарлаж, дугаарыг “Нэг.”, “Хоёр.” Гэх жишээтэй бичнэ.
• Бүлгийн хүрээнд зүйлийг дугаарлах /1.1., 1.2., 1.3. гэх мэт / ба зүйлийг дугаарласан тооны ард цэг тавина.
4. Дугаарлах
• Нүүр бүрийг баруун доод талд нь араб тоогоор дугаарлана.
• Хавсралт материалыг  тусад нь дугаарлана.  /Хавсралт 1, Хавсралт 2 гэх мэт/
• Бичлэг дотор орсон хүснэгт, зураг, бүдүүвч, график бүхий хуудас ерөнхий дугаарлалтанд орно. Хэрвээ А4-өөс том хэмжээний цаасан дээр хүснэгт, зураг, нэг хуудас маягаар орохоор бол бичлэг дотор энэ тухайгаа дурьдаад ерөнхий дүгнэлтийн ард хавсаргана.
• Зураг, хүснэгтийг бичлэгт түүний тухай урьдчилан дурьдсаны дараа тэр хэсэгт оруулна.
• Бичлэгийн хэсэгт зураг, хүснэгтийг бүлгийн хүрээнд Зураг 1.2, Хүснэгт 1.3 гэх мэтчитлэн бичиж тэмдэглэнэ. Энэ нь 1-р бүлгийн 2 дах зураг гэсэн утгатай байх жишээтэй.
• Зураг, хүснэгт, график бүрт тодорхой нэр өгч, тайлбарыг бичлэгийн хэсэгт хийнэ. Зураг хүснэгтийг таслахгүй. 
• Зураг, хүснэгт, графикт оноосон нэрийг дугаарын хамт залгуулан зураг 1.2 Хүн амын өсөлтийн харьцуулалт гэх мэтчилэн бичнэ.
• Хэрэв хүснэгтийн босоо баганын тоо олон дараагийн хуудсанд шилжих шаардлагатай  бол багануудын нэрийг бичилгүйгээр дугаараа тавьж болно.
• Ажил дахь томъёоны дугаарыг бүлгийн хүрээнд бичиж томъёоны ард нэг эгнээнд бага хаалт /1.2.2.16 гэх мэт/-нд бичиж тэмдэглэнэ.
• Бичлэг дотор хэд хэдэн тайлбар хийх шаардлагатай  бол тайлбар гэсэн үгний хойно тодорхойлох цэг  тавьж “Тайлбар” гэж бичээд араб тоогоор дараалуулан
            Тайлбар:
            1….
            2….гэж бичиж тэмдэглэнэ. Ганц тайлбар байвал дугаарлахгүй.
5. Тодруулга хийх
• Тусгай нэр томъёо, бага хэрэглэдэг товчилсон үг, шинэ тэмдэглэгээг ашигласан бол түүнийг цагаан толгойн үсгийн дэс дарааллаар тайлбартайгаар, өөрөөр хэлбэл товчилсон үгийг бүтэн үгээр нь , Томъёонд орсон үсгэн тэмдэглэгээг чухам юуг зааж байгааг тодруулж тайлбарлан гарчгийн дараагийн хуудсанд бичнэ.
• Томъёоны үсгүүдийг олон улсын стандартын тэмдэглэгээгээр бичиж юуг тэмдэглэснийг томъёоны доод хэсэгт бичиж тайлбарлана.
• Хэрэв тусгай нэр томъёо бага хэрэглэдэг  товчилсон шинэ тэмдэглэгээ 3-аас цөөн тоогоор давтагдах бол эхний хуудсанд тайлбарлах шаардлагагүй бөгөөд түүнийг бичлэгийн тухайн хэсэгт тайлбарлан бичнэ.
6. Цэг тэмдэглэгээ
• Бичлэгийн учир зүйн залгамж холбоог сайтар гаргаж, зөв бичих дүрэм, найруулгазүйн хувьд алдаа мадаггүй сайн боловсруулалтын ажил бичихэд  цэг тэмдэглэгээг оновчтой хэрэглэх нь чухал юм. Цэг тэмдэглэгээг шаардлагатай газар нь зөв хэрэглээгүйгээс бичиглэлийн төдийгүй утгын ноцтой алдаанд хүрч болно.
• Цэг (.) Өгүүлбэрийн эцэст цэг тавьж, тухайн хэсэг дууссаныг илэрхийлнэ.
•  Таслал (,) Зэрэгцсэн өгүүлбэр болон гишүүдийг зааглана. Өгүүлбэр дунд орсон таслалын дараа 1 зай авна.
• Цэг таслал (.,) Таслалыг түр зогсолт хийхэд хэрэглэдэг бол цэг таслал нь өгүүлбэрээ тайлбарлах үед өгүүлбэрүүдийн хооронд хэрэглэнэ. Мөн таслал бүхий бүлэг үгийг зааглахад хэрэглэнэ.
• Тодорхойлох цэг (:) Тухайн зүйлийг тодотгон тоочих эш татахад хэрэглэнэ.
• Асуултын тэмдэг (?) Ямар нэгэн шууд хариулттай асуултыг асуухдаа асуултын тэмдгийг ашиглана. Харин дам асуултанд хэрэглэхгүй.
• Зураас (-) Харилцан шууд хамаарал бүхий үгүүдийг холбоход хэрэглэнэ.
• (“) Тэмдэглэгээ нь эш татах, ном бүтээлийн нэрийг дурьдах, үг үндсэн бус утгаар ороход хэрэглэнэ. Таслал болон тийн ялгал хэрэглэх тохиолдолд тэдгээрийг тэмдэглэгээний ард нь тавина.  Эш татсан өгүүлбэр нь 3-аас хэтэрч үргэлжилсэн бол (“) тэмдэглэгээг заавал бичих шаардлагагүй.
• Хаалт () Хаалтыг нэмэлт тайлбар юмуу шинжийг заах, татсан ном бүтээл тэмдэглэхэд ашиглана. Хаалт нь заавал хосоор хэрэглэгддэг. Хэрэв өгүүлбэр нь бүхэлдээ хаалтад байгаа тохиолдолд сүүлийн хаалтын өмнө цэг авч өгүүлбэр дууссан утгыг илэрхийлнэ. Жишээ нь: (Та энэ процессыг дагах хэрэгтэй)
• Хэрэв өгүүлбэрийн тодорхой хэсэгт хаалт тавигдсан бол хаалт хаасны дараа цэг тавьж бүрэн төгсгөж байгаа утга илэрхийлнэ. Жишээ нь: Та энэ процессыг дагах хэрэгтэй (ердийн нөхцлөөр)г.м
• Дөрвөлжин хаалт [ ] Хэн нэгэн хүний бичсэн зүйл дээр таны дэвшүүлж буй санал болол тайлбарыг нэмж бичин илэрхийлэхдээ дөрвөлжин хаалтыг ашиглана. Жишээ нь: Та энэ процессыг дагах [ дагахгүй байх зарим онцгой нөхцөл байж болно] хэрэгтэй.

Ном зүй, ишлэл
1. Томъёолол
Ном зүй нь тухайн судалгаа, боловсруулалтын ажилд ямар чиглэл хүрээний хэдий хэмжээний эх сурвалж хэрэглэснийг илэрхийлэн харуулдаг, мөн тухайн бүтээлийг уншиж танилцаж байгаа хүнд эх сурвалжийг магадлах эсвэл цааш сонирхон судлах замыг нээж өгдөг мэдээллийн чухал хэрэгсэл  юм. Эшлэл нь судалгаа боловсруулалтын ажилд хаанаас хэнээс иш татаж ямар хэмжээнд харьцуулсан судалгаа хийж бүтээлчээр ажилласныг илтгэн харуулдаг мэдээллийн хэсэг юм.
  2.Мэдээллийг бичих дараалал
• Зохиогчийн нэр
• Бүтээлийн нэр, боть эсвэл хэд дэх хэвлэл
• Хэвлэсэн хот болон газар
• Хэвлэгдсэн он
• Хуудсанд дугаар буюу тал
3.Номзүйн жагсаалт үйлдэх дараалал
• Онолын ном, эх зохиол
• Нэг сэдэвт зохиол, судалгааны бүтээл
• Илтгэл өгүүллэгүүд
• Сонин сэтгүүлээс авсан материал
• Вэб хуудас, видео бичлэг г.м бусад эх сурвалжууд
  4.Бичиглэл
• Зохиогчийн нэрийн овгийн үсэг болон товчилсон үгийн ар талд нь цэг таслал тавих
• Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс иш татсан бол эхний гурван хүний нэрийг бичих
• Гадаад хэл дээрх ном бүтээлийн нэрийг орчуулахгүй уг хэвээр нь тэмдэглэх
• Зүүлт тайлбарыг 10 pt үсгийн хэмжээтэйгээр мөр хоорондын зай 1.5 зүүн талд нь зэрэгцүүлэн бичсэн байх
• Хуудсыг:
• Монгол хэл дээр 001 дэх тал
• Орос хэл дээр стр.001
• Англи хэл дээр р.001 гэх жишээтэй тус тус товчлон тэмдэглэнэ.
• Сонин сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлээс ишлэл хийхэд Дорж Д. Өгүүллэгийн нэр. Сонин сэтгүүлийн нэр, УБ., Огноо, Дугаар: хуудасны тоо
• Ном эмхэтгэлээс ишлэл хийхэд: Дорж Д., Номын нэр. 1–р боть. Улаанбаатар, Хэвлэлийн газар. 2005. 001-002 дах тал
• Диссертациас ишлэл хийхэд: Дорж Д., Диссертацийн нэр. Доктор ( )-ын диссертацийн хураангуй. Улаанбаатар. 2005. 001 дэх тал
• Вэб хуудаснаас ишлэл хийхэд Vandeveire B (1998 july 20) bans one drops mortgage unit. Business ournal of phoenix. Retrieved july 27. 1998 from the World Wide Web
• http5//www.amcity.com/phoenix /072098/ story 1.htm/
• Жич: Retrieved гэдэг нь эх сурвалжийг яг хэзээ татаж авсныг илтгэн харуулна.
  5. Боловсруулалт хийх аргачлал
• Ишлэл авахдаа зохиогчийн бисэн байдлаар нь шууд хуулан авч хэрэглэх бөгөөд (“…”) гэсэн хашилт дотор бичнэ.
• Хэрэв ишлэл нь бүтэн биш бол  (…) гэсэн 3 цэгийг хашилтын дотор бичнэ.
• Ишлэл авсан эх сурвалжийг хуудас бүрийн дор зүүлт тайлбар буюу footnote хэлбэрээр бичнэ.
• Ишлэл авсан эх сурвалж дараалан яг давтагдсан тохиолдолд /Мөн тэнд/ гэж тэмдэглэнэ.
• Ишлэл зүүлт нь тухайн нүүр бүрд дугаарлагдана.
• Ишлэл зүүлтэд тусгагдсан ном бүтээлүүдийг тухайн ажлын төгсгөлд ном зүйд бүрэн тусгана.
• Номзүйд зохиогчийн нэрийн үсгийн дарааллыг баримтална. Хэрэв хамтын бүтээл эмхэтгэл бол зохиолын нэрийн үсгийн дарааллыг баримтална.
• Номзүйд эхлээд монгол хэл дээрх, дараа нь орос хэл дээрх бүтээлүүдийг жагсаан бичнэ.

No comments:

Post a Comment