Tuesday, January 21, 2014

СУРГАЛТЫН ЖУРМААС ...

СУРГАЛТЫН ЖУРМААС ...

Долоо. ШҮҮЛЭГ, УЛИРЛЫН БАТЛАХ ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ


7.1          Улирлын шалгалтыг сургалтын төлөвлөгөөнд заасан хугацаанд авах ба шалгалтын хуваарийг сургалтын алба гаргаж, захирлаар  батлуулж  мөрдөж  ажиллана.
7.2          Ангиуд улирал бүр мэргэжлийн 4-өөс илүүгүй хичээлээр шалгалт өгнө.

7.3          Улирлын шалгалтыг хичээл хааснаас хойш 1-3 долоо хоногт багтаан авах бөгөөд 16 дахь долоо хоногт явцын дүнг гаргаж, шалгалтад орох эрхтэй оюутны нэрсийг анги ангиар гаргана.
7.4          Улирлын шалгалтыг 4-7 хоногийн завсарлагатай авна.
7.5          Нэг өдөр 3-аас илүүгүй  анги шалгалт өгнө. Нэг анги хоёр групптэй бол үдээс өмнө, хойно өгнө.
7.6          Улирлын болон нөхөн өгөх  шалгалтыг хичээл заасан багш нар авна.
7.7          Мэргэжлийн хичээл бүрээр 11-13 дахь долоо хоногт шүүлэг авна. Шүүлгийг тухайн хичээл заасан багш  эсвэл өөр багш авч болно.
7.8          Багш нар шүүлэг авах материалаа тэнхимдээ хэлэлцэн баталгаажуулсан байна. Багш шүүлэг авсан материал, оюутны дүнг СА-д цаг тухайд нь тушаана.
7.9          Тусгай төлөвлөгөөгөөр хичээллэж байгаа буюу онцлон үзэх шалтгаантай тохиолдолд оюутан шүүлэг,  шалгалтыг сургалтын албаны  зөвшөөрлөөр хуваарийн дагуу нөхөн өгч болно.
7.10        Оюутан тухайн хичээлийн шүүлэг, шалгалтыг хуваарьт хугацаанд өгөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай /өөрөө өвчтэй, аав, ээж, эхнэр, нөхөр, хүүхэд нь нас барсан гэх мэт/ бол сургалтын алба, тэнхимдээ урьдчилан мэдэгдэж  хугацааг хойшлуулах ба зохих улиралд нь өгөх болзолтойгоор хичээлд суухыг зөвшөөрнө.
7.11        Улирлын шалгалтын дүн, дадлага хийсэн болон ангийн ажил хамгаалсан байдал зэрэг нь анги дэвшихэд харгалзах үзүүлэлтүүд болно.
7.12        Улирлын шалгалтыг тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны зөвшөөрсний дагуу хичээл заасан багшаас өөр багш авч болно.
7.13        Шүүлэг, улирлын батлах шалгалт авсан багшийн цагийг тооцохдоо 1 цагт 6 оюутан шалгана гэж үзнэ.


Найм. КРЕДИТ НӨХӨХ ДАВТАН СУРГАЛТ ŸВУУЛАХ

8.1          Кредит нөхөх давтан сургалтыг сургалтын албаны зөвшөөрлөөр улирлын турш явуулна.
8.2          Оюутан кредит нөхөх сургалтад хамрагдахын өмнө сургалтын албанаас зөвшөөрөл авч сургуулиас тогтоосон кредитийн төлбөрийг төлсөн байна. Нэг улиралд 1-4 хичээл нөхөн судалж болно.
8.3          Кредит нөхөх давтан сургалтыг дараах суралцагчдын хувьд явуулна

8.3.1       Улиралд судалсан хичээлүүдийн 1-2-т нь   хангалтгүй /F үнэлгээ/  дүн авсан.                       
(кредитийн төлбөрийг 50% төлөх)
8.3.2       Шалгалтыг зөвшөөрөлгүй орхиж явсан.            (кредитийн төлбөрийг 50% төлөх)
8.3.3       Өөр сургуулиас шилжин ирсэн.                         (кредитийн төлбөрийг 100% төлөх)
8.3.4       Тухайн хичээлийг урьдчилан судлахыг хүссэн. (кредитийн төлбөрийг 100% төлөх)
8.3.5       Төлбөр төлөөгүй шалтгаанаар шалгалтад орж чадаагүй.
(кредитийн төлбөрийг 50% төлөх)
8.3.6       Дээд боловсрол эзэмшсэн боловч багш мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж байгаа.
(кредитийн төлбөрийг 100% төлөх)

8.4          Бакалаврын боловсрол эзэмших бүтэн хөтөлбөрийн туршид оюутанд 5 хүртэл хичээлийн кредит нөхөхийг зөвшөөрнө.
8.5          8-р улиралд кредит нөхөхийг зөвшөөрөхгүй.
8.6          Төгсөх курсын оюутан судлах хичээлийнхээ 5-аас дээш хичээлд хангалтгүй үнэлгээ авсан бол 5 дахь жилийн сургалтад дахин суралцаж болно. Хэрэв хүсэхгүй бол сургуулиас чөлөөлөгдөнө.
8.7          Оюутан кредит нөхөх сургалтад хамрагдахдаа тухайн хичээлээр оюутнуудын үзэж судлах программыг бүрэн биелүүлж “Гурван-Эрдэнэ” БДС-ийн оюутныг үнэлэх журам болон тухайн сургалтын хөтөлбөрийн оюутныг үнэлэх стандартын дагуу үнэлүүлнэ.
8.8          Сургуулийн үндсэн оюутнуудад кредит нөхөх сургалтын тусгай цаг, хуваарийг гаргахгүй бөгөөд тухайн хичээлийн жилд мөрдөж байгаа нэгдсэн хичээлийн хуваарийн дагуу доод ангиудын хуваарьт хичээлд сууж, шалгалт өгч үнэлгээ авна.
8.9          Дээд боловсрол эзэмшсэн боловч багш мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж байгаа оюутнууд экстернат хэлбэрээр кредит нөхөх сургалтад хамрагдаж болно.
8.10        Экстернат хэлбэрээр суралцаж кредит нөхсөн оюутантай ажилласан цагийн хөлсийг багшид сургалтын албанаас ирүүлсэн тодорхойлолтын дагуу цалингаас гадуур гүйцэтгэлээр бодож олгоно.

8.11        Оюутан уг журмын 8.3.1, 8.3.2, 8.3.3-т заасан нөхцөлүүдийн дагуу кредит нөхөх давтан сургалтад хамрагдсан  тохиолдолд оюутны мэдлэг чадварыг үнэлэх журмаар дүгнэгдэнэ.


No comments:

Post a Comment