Tuesday, January 21, 2014

ОЮУТАН ШИЛЖҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ

Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
22  дугаар хавсралт

ОЮУТАН ШИЛЖҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ ЖУРАМ
1. Энэхүү журмыг "Гурван-Эрдэнэ" БДС-д гадаад дотоодын их дээд сургууль, коллежиос оюутан шилжин ирэх, тус сургуулиас шилжих, сургууль дотроо нэг ангиас нөгөөд шилжих асуудлыг зохицуулахад мөрдөнө.
2. Оюутан шилжүүлэх болон шилжүүлэн авахад сургалтын алба, холбогдох тэнхим, санхүү-үйлчилгээний албанаас томилогдсон комиссын бүрэлдэхүүнтэйгээр тухайн хичээлийн жилийн эхний 30 хоног дотор багтаан шийдвэрлэнэ.


3. Оюутан тус сургуульд штлжин суралцах өргөдөлдөө  суралцаж байгаа сургууль, факультет, тэнхимийн албан ёсны зөвшөөрөл, сурлагын тодорхойлолт /үзэж судалсан хичээлийн нэр, цаг, кредит, шалгалтын дүн/, элсэлтийн шалгалтын баримт бичгийг хавсаргасан байна.
4. Дотоопдын их дээд сургууль, коллежиос шилжин ирж буй оюутны судалсан хичээлийн зөрүү 5-аас дээшгүй, F үнэлгээгүй байна.
5. Оюутны өмнө үзсэн хичээлийн кредитийг тооцох асуудлыг сургалтын алба, мэргэжлийн тэнхимийн эрхлэгч нар судлан тогтоож, захирал баталгаажуулна.
6. Зөрүү хичээлийн кредитийг тус сургуулийн кредит нөхөх журмын дагуу нөхөж тооцуулна.
7. Уг оюутныг шилжүүлэн суралцуулах боломжтой гэж комисс үзвэл сургалтын төлбөрийг төлсний дараа сургалтын албаны зөвшөөрлөөр хичээлд суулгаж, оюутан болгох тунай тушаал гаргана.
8. Тус сургуулиас өөр сургуульд шилжих тохиолдолд холбогдох тэнхим, сургалтын албаны зөвшөөрлийг үндэслэн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. Суралцагч нь сургалтын алба, номын сан, санхүүтэй, улсаас зээл авдаг буюу хөнгөлөлт эдэлдэг бол Төрийн сургалтын сантай тооцоо хийсэн байна.
9. Анги солих оюутан суралцах хугацааны эхний I, II улиралд уг хүсэлтээ сургуулийн захиргаанд гаргаж шийдвэрлүүлнэ.
10. Жилийн чөлөө авсан оюутан эргэн суралцах үед тус мэргэжлээр элсэлт аваагүй тохиолдолд өөр мэргэжлийн ангиудаас сонголт хийж суралцах эрхтэй.
11. Кредитийн тооцооны хувийг уг оюутанд өгөхөөс гадна захирлын тушаалд хавсаргана.
12. 2 кредиттэй хичээлийг уг сургуульд 3 кредитээр үзсэн бол 2 гэж тооцно. Сонгон суралцах хичээл бол 3 кредитээр тооцно. 2 кредиттэй хичээлийг 1 кредитээр судалсан бол уг кредитийг тооцохгүй.
13. Уг сургуульд оюутны мэдлэгийг A, B, C, D, F гэж үнэлдэг бол A    90-100,  B   80-89,  C   70-79,  D   60-69    оноогоор харгалзуулан тооцно.

No comments:

Post a Comment