Tuesday, January 21, 2014

БАГШ, АЖИЛТАН, АЖИЛЧДЫН АЖЛЫН ХАРИУЦЛАГА, САХИЛГЫН ТУХАЙ ЖУРАМ

Захирлын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн
 40 тоот тушаалын 01 дүгээр хавсралт
БАГШ, АЖИЛТАН, АЖИЛЧДЫН АЖЛЫН ХАРИУЦЛАГА,
САХИЛГЫН ТУХАЙ ЖУРАМ


Нэг. Нийтлаг үндэслэл

1.1       Тус журмыг “Гурван-Эрдэнэ” БДС-ийн багш, ажилтан, ажилтнууд дагаж мөрдөнө.
1.2       Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагаас хариуцуулж өгсөн үүрэгт ажлыг өөрийн буруугаас хариуцлага алдаж байгууллага тасралтгүй  явагдах үйл ажиллагаанд хохирол учруулсан багш, ажилтан, ажилчдад дараах журам үйлчилнэ.

Хоёр. Сахилгын хариуцлага хүлээлгэх

2.1     “Гурван-Эрдэнэ” БДС-ийн хөдөлмөрийн гэрээ дотоод журам зөрчсөн, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бселүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан багш, ажслтан, ажилчинд гэм бурууг тогтоосон баримтыг үндэслэн хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.1, 131.1.2, 131.1.3-т заасан сахилгын шийтгэл ноогдуулна.
2.2  Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд дараах зөрчлүүдийг тооцно.
2.2.1       Хичээлийн байранд архи уусан, согтуугаар ажил үйлчилгээ явуулсан
2.2.2       Хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Хүндэтгэх шалтгаанд: Гэнэтийн зовлонд нэрвэгдэх, өвчлөх, өвчтөн асрах, хөл хоригдох гэх мэт
2.2.3       Байгууллагын өмч хөрөнгийг зөвшөөрлийн бичиггүй байрнаас авч гарсан, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувьдаа ашигласан болон эд ангийг сольсон.
2.2.4       Бичиг баримт засах, хуурамчаар үйлдэх замаар ашигласан эсвэл ажил үүргээ гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж авсан.
2.2.5       Багшийн үйл ажиллагааны талаарх оюутны сэтгэл ханамжийн судалгаагаар 2 удаа 60%- иас  дээш хангалттай үнэлгээ аваагүй.
2.2.6       “Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн хориглосон заалтыг зөрчсөн
2.2.7       Сэлбэг, бараа материал, техник хэрэгсэл нийлүүлэгчтэй хувийн сонирхлын үүднээс харьцаж, үйлчилгааний шаардлага хангахгүй  бараа материал эд зүйлсийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авсан, мэдээ тайлан буруу гаргасан.
2.2.8       Цахилгаан сантехникийн засварын ажлыг удаа дараа чанаргүй гүйцэтгэсэн.
2.2.9       Сургуулийн эд зүйлс болон бусдын зүйлсийг хулгайлсан.
2.2.10     Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан.

Гурав. Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх

3.1     Багш, ажилтан, ажилчдад эд Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг хөдөлмөрийн тухай хуулийн 132-р зүйлд зааснаар тогтооно.
3.2     Багш, ажилтан, ажилчинд сахилгын шийтгэл ноогдуулсан эсэхийг харгалзахгүйгээр хөдөлмөрийн тухай хуулийн 133, 135-р зүйлүүдэд заасан үндэслэлээр эд хөрөнгийн хязгаарлагдмал болон эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэнэ. Эд хөрөнгийн хариуцлагын асуудлыг хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр зохицуулна.
3.3     Ажлын цагаар хулгайд алдагдсан эд зүйлсийн хариуцлагыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч хариуцах бөгөөд ажлын бус цагаар алдагдсан эд харангийн хариуцлагыг тэр үеийн ээлжинд ажиллаж байсан буюу үүрэг гүйцэтгэж байсан ажилтан, ажилчин хариуцан хохирлыг арилгана.
3.4     Энэхүү журмын 2.2.1-2.2.10 заалтад заасан ноцтой зөрчлөөс бусад багшийн мэргэжлийн ёсзүйн зөрчил гаргасан, хүндэтгэх шалтгаангүй ажил, хичээл тасалсан, хоцорсон, эрт явсан, чөлөөний хугацаа хэтрүүлсэн, оюутны сэтгэл ханамжийн судалгааны үнэлгээгээр 60:-иас дээш хангалттай үнэлгээ аваагүй, үйлчлүүлэгч нараас үүрэгт ажилтай нь холбогдуулан гаргасан  гомдол үндэслэлтэй болох нь тогтоогдсон, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, Гурван-Эрдэнэ БДС-ийн үйл ажиллагаанд мөрдөж байгаа дүрэм, журмыг зөрчсөн зөрчлүүдийг анх удаа гаргасан багш, ажилтан, ажилчснд хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.1, 131.1.2- т заасан сануулах, үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 10 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийн зөрчлийн шинж чанарыг харгалзан ногдуулахын зэрэгцээ ажиллаагүй хугацааны цалинг олгохгүй.


Төгсөв.


No comments:

Post a Comment