Tuesday, January 21, 2014

" ГУРВАН - ЭРДЭНЭ " БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШИЙН ДҮРЭМ

Удирдах зөвлөлийн 2007 оны 12  дугаар
сарын 25-ны өдрийн 05  дугаар тогтоолын
03  дугаар хавсралт
" ГУРВАН - ЭРДЭНЭ " БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
БАГШИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Тус сургуульд багш авч ажиллуулах, багшийн мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадварт тавих шаардлага, түүнийг хөгжүүлэх, багшийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд  Боловсролын тухай багц  хууль болон энэхүү дүрмийг баримтална.
Хоёр. Багшийг ажилд авах
2.1 Багш авах асуудлыг тэнхимүүдийн саналыг үндэслэн захиргааны  зөвлөл шийдвэрлэнэ.
2.2 Багшийн орон тоон дээр ажиллахыг хүсэгч нь дараах материал бүрдүүлнэ.
2.2.1 Урьд ажиллаж байсан албан газраас гаргасан ажил байдлын тодорхойлолт
2.2.2 Дээд сургууль төгссөн диплом болон эрдмийн зэргийн диплом /наториатаар батлуулсан хуулбар /
2.2.3 Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт
2.3 Багшийг дараах хэлбэрүүдээр авч ажиллуулна.
2.3.1 Уралдаант шалгаруулалтаар багш авах
2.3.1.1 Багш авах тухайгаа 21 хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн  хэрэгслээр зарлана.
2.3.1.2 Зарлалд авах багшийн заах хичээл, хийх  эрдэм шинжилгээний ажлын чиглэл, эрдмийн зэрэг, гадаад хэлний бэлтгэл, мэргэжлээрээ  ажилласан жил, насны хязгаар зэргийг заасан байна.
2.3.1.3 Шалгаруулах комиссыг захирлын тушаалаар батална.
2.3.1.4 Бүртгүүлсэн хүмүүсээс мэргэжил, гадаад хэлний /гадаад хэлний багшаар авахад хоёрдох гадаад хэлний оронд  монгол хэлний шалгалт авч болно./  болон компьютерийн  шалгалт авахаас  гадна нээлттэй хичээл заалгаж багшлах ур чадварыг  үнэлнэ. 
2.3.1.5 Шалгаруулах комисс  дүгнэх журмыг урьдчилан танилцуулсан байх бөгөөд шалгалтын дүн, бүтээлийн жагсаалт, багшлах ур чадвар зэргийг харгалзан байр эзлүүлэн шалгаруулж ажилд авна.
2.3.2 Өндөр мэргэшлийн эрдэмтдийг багшаар авч ажиллуулах
2.3.2.1 Сургуулийн захиалгаар магистрантур, докторантурт элсэн суралцаж, эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан болон тухайн салбартаа нэрд гарсан, мэргэжлийн өндөр зэрэгтэй эрдэмтдийг уралдаант шалгаруулалтгүйгээр  багшаар авч ажиллуулж болно.

Гурав. Багшид тавих шаардлага
3.1 Хувь хүний төлөвшил, боловсролын талаар дараах шаардлагыг хангасан байна.
3.1.1 Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
3.1.2 Багаар ажиллах чадвартай
3.1.3 Мэргэжлийн ёсзүйг дээдлэх төлөвшилтэй
3.1.4 Тухайн мэргэжлээр онол, практикийн гүнзгий мэдлэгтэй
3.1.5 Судалгааны ажлын арга зүй  эзэмшсэн
3.1.6 Сургалт, судалгааны ажлыг хослуулан гүйцэтгэх чадвар дадалтай 
3.1.7 Онол, арга зүй, заах арга, сурган хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвараа  дээшлүүлэхийн төлөө байнга санаачилгатай ажилладаг
3.1.8 Залуу үеийг сурган хүмүүжүүлэх, амьдрах ухаанд сургах чадвар эзэмшүүлэх үйлсэд чин сэтгэлээсээ ханддаг
3.1.9 Харилцааны өндөр соёлтой
3.1.10 Сургалт, судалгааны ажилдаа  компьютер хэрэглэх мэдлэг, чадвартай
3.1.11 Тодорхой чиглэлээр судалгааны ажлын сэдэв сонгож  хийдэг
3.1.12 Хоёроос доошгүй гадаад хэлээр мэргэжлийн ном сэтгүүл уншиж ашиглах чадвартай
3.2 Мэргэжлээ гүнзгийрүүлэн эзэмших, сургалт, эрдэм шинжилгээ, заах арга, гадаад хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, оюутнуудын дунд соёл, олон нийтийн ажил зохиох талаар тодорхой тусгасан төлөвлөгөө  боловсруулан тэнхимийн эрхлэгчээр батлуулан ажиллана.
3.3 Багш нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын ойрын болон хэтийн төлөвлөгөө гаргаж ажиллах бөгөөд “Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт” хөтөлнө.
3.4 Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш   нар ажилд орсноос хойш 13 жилийн дотор эрдмийн зэрэг /доктор Ph.D/  хамгаалсан байна. Энэ шаардлагыг  хангаагүй нөхцөлд цаашид тус сургуульд багшлах боломжгүй  гэж үзнэ.
3.5 Хэрэв багшлах хугацаандаа сургалт, эрдэм  шинжилгээ, заах арга, ур чадварын хувьд өсөөгүй бол цаашид багшаар ажиллуулах боломжгүй гэж үзэн зохих журмын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, тухайн улирлын эцэст ажлаас чөлөөлнө.
Дөрөв. Багшийн эрх
4.1 Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоо (ажиллах өрөө, ширээ, сандал, интернэд холбогдсон компьютер, бичгийн хэрэгсэл, холбогдох мэдээ, мэдээлэл зэрэг)- оор хангуулах
4.2 Сургалтад шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах  бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх
4.3 Суралцагчид зөвлөгөө өгөх, шаардлага тавих, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авъяас, бие сэтгэцийн хөгжилд тодорхойлолт өгөх
4.4 Суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах
4.5 Судалгаа, шинжилгээний ажил хийх, мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах
4.6 Сургуулийн удирдах болон мэргэжлийн байгууллагад сонгох, сонгогдох, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэх
4.7 Хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх
4.8 Бүтээлийн чөлөө авах
4.9 Хууль тогтоомжид заасан бусад эрх
Танхимийн гадуур сургалт,  бусад үйл ажиллагаа
№ 

Ажлын агуулга 

Ажлыг дүгнэх хэлбэр, олгох кредит
 1

- Ангийн ажил удирдах, зөвлөгөө өгөх, хамгаалуулах

- Ажил тутамд 0.02 БК

 2

- Анги удирдсан багшаар ажиллах
- Оюутны байгууллага, дугуйлан удирдах
- Сонгуулиар ажил хариуцах
- Ажил санаачлан хийх

 - Ажил бүрд 0.1-0.2  БК

 3

- Оюутныг шавилан сургах

- Сургуулийн захиргааны шийдвэрээр хувийн төлөвлөгөөтэй ажиллаж буй оюутан тутамд 0.04 БК

 4

- Эчнээ даалгавар шалгах, дүгнэх, хамгаалуулах

- Даалгавар бүрд 0.02 БК

 5

 Хичээлийн хөтөлбөр шинээр зохиох хэвлүүлэх

- Хөтөлбөр бүрд 0.1  БК

 6

<p align="l<><><>


Үргэлжлэл №1

Тав. Багшийн үүрэг
5.1 Сургуулийн дүрэм, дотоод журмыг  биелүүлэх
5.2 Удирдлагын зүгээс даалгасан ажил үүргүүдийг эрхэлж буй албан тушаалын хүрээнд биелүүлэх
5.3 Оюутныг төлөвшүүлэхэд үлгэрлэн ажиллаж, нийгэм, соёл, олон нийтийн ажилд идэвхтэй  оролцох
5.4 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, ном сурах бичиг, гарын авлага  бичиж хэвлүүлэх, тест боловсруулах 
5.5 Сургалтын албаны даалгаснаар өвчтэй болон чөлөөтэй багшийн хичээлийг орлон заах
5.6 Хуваарьт хичээлийг төлөвлөсөн цагт тасралтгүй, чанартай хөтлөн явуулж, боловсролын стандартыг хэрэгжүүлэх
5.7 Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих
5.8 Суралцагчдад сурах төлөвлөгөөгөө боловсруулах, бие даан ажиллахад нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч, удирдах
5.9 Онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх
5.10 Суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах
5.11 Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
5.11.1 Хамтарсан судалгааны ажил хийх 
5.11.2 Дугуйлан удирдах
5.11.3 Зөвлөгчөөр ажиллах
5.11.4 Оюутны эрдэм шинжилгээний ажил удирдах
5.11.5 Оюутан шавилан суралцуулах
5.12 Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих
5.13 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах
5.14 Ажлын цагаараа өөрийн бүх анхаарал, мэдлэг чадвараа сургуулийн  ашиг сонирхлын дагуу үүрэгт ажлаа биелүүлэхэд бүрэн зориуулах, сургуулийн ашиг сонирхолд үл нийцэх буюу багшийн үүрэгт ажлаа гүйцэтгэхэд саад болох аливаа нэмэлт давхар ажил хийхгүй байх, нэмэлт ажил хийх шаардлага гарвал сургалтын алба , захиралд мэдэгдэж зөвшөөрөл авсан байх
5.15 Мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар  санаачилга гарган ажиллаж, шинжлэх ухаан технологийн нээлт, ололт амжилттай танилцаж, багшлах үйл ажиллагаандаа ашиглах
5.16 Хууль тогтоомжид заасан бусад үүрэг
Зургаа. Багшийн албан тушаалын шатлал
6.1 “Гурван- Эрдэнэ” БДС-ийн багш нарыг тухайн салбар, мэргэжлийн чиглэлээр хийж буй сургалт, судалгааны ажлын чанар, үр дүн, оюутан, магистрант, дагалдуулан сургах чадвар зэргийг харгалзан
а)   профессор
б)   дэд профессор
г)    ахлах багш
д)   багш
е) дагалдан багш гэсэн  шатлалтай албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна.
6.2 Профессорын албан тушаалд тус сургуулийн нийгмийн өмнө хүлээх эрхэм зорилго болох сургалт, судалгааны ажлыг шинжлэх ухааны онолын өндөр түвшинд цогц байдлаар удирдан зохион байгуулж, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ улс орон, сургуулийн өмнө бүрэн хариуцах чадвартай эрдмийн зэрэгтэй, шалгарсан сурган хүмүүжүүлэгч, судлаач багш нарыг шалгаруулан ажиллуулна.
6.3 Профессорын орон тоог сургалт, эрдэм шинжилгээний ажлын бүтэц шаардлага зэргийг харгалзан сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, дэмжсэний үндсэн дээр захирлын шийдвэрээр тогтооно. Нийт багшийн орон тоог 30 хүртэл хувь нь профессорын орон тоо байна.
6.4 Тэтгэвэрийн насанд хүрсэн боловч  цаашид ажиллуулах шаардлагатай, “Гурван- Эрдэнэ” БДС -д олон жил ажилласан туршлагатай эрдэмтэн багш нарыг сургалтын албаны саналыг үндэслэн зөвлөх профессор, 50 хувь, 25 хувийн багшаар ажиллуулж болно.
Долоо. Багшийг албан тушаалд шалгаруулан
ажиллуулах журам
7.1 Багшийг албан тушаалд дэвшүүлэхдээ өрсөлдөөнийг чухалчлах ба дараах хоёр хүчин зүйлийг харгалзан үзнэ.
7.1.1 Зарлагдсан орон тоо
7.1.2 Нэр дэвшигчийн мэргэжлийн чадвар
7.2 Нэр дэвшигчийг тухайн албан тушаалд дэвшүүлэхдээ дараах шалгууруудыг удирдлага болгоно.
7.2.1 Хичээл сургалт
7.2.2 Судалгаа, эрдэм шинжилгээ
7.2.3 Удирдан зохион байгуулах чадвар болон сургуульд оруулж буй ерөнхий хувь нэмэр
7.3 Нэр дэвшигч албан тушаал ахихын тулд энэ гурвын дор хаяж хоёрт нь мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан, нөгөөд нь хангалттай хувь нэмэр оруулсан байхыг шаардана. Нэгд нь харьцангуй сул байх нь нөгөөд гаргасан гарамгай амжилтаар нөхөгдөж болно. “Мэдэгдэхүйц ахиц дэвшил”-ийг дүгнэхдээ дараах үндсэн шалгууруудыг баримтална.
7.3.1 Хичээл сургалт: сургалтын чанарт олон жилийн турш гаргасан тогтвортой амжилт (бусад багш нар болон оюутны үнэлгээнд тулгуурлана); сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр шинэчлэхэд оруулсан хувь нэмэр; хичээл сургалтын материал, бичсэн ном сурах бичиг; богино хугацааны сургалт болон орлого оруулах бусад хэлбэрийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны дунд сургуульд оруулсан хувь нэмэр, дипломын өмнөх ба дараах болон зэрэг олгодоггүй түр сургалтын үйл ажиллагааны үр дүнг тооцно.
7.3.2 Судалгаа зөвлөгөө: Эрдэм шинжилгээ, судалгаа зөвлөгөө болон бусад бүтээлч үйл ажиллагаанд олон жилийн турш гаргасан тогтвортой амжилт (дотоод, гадаадын бусад судлаачдаас өгсөн үнэлгээнд тулгуурлана) бичсэн ном товхимол болон мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, урилгаар уншсан лекц, үйлдвэрлэл болон бусад үйл ажиллагаанд өгсөн зөвлөмжийн хэмжээ, чанар, үр ашиг, гэрээ төслөөр гүйцэтгэж байгаа үйл ажиллгааны дүнд сургуульд оруулж буй орлого, улс орны эдийн засагт оруулж буй хувь нэмэр, дотоодын болон олон улсын хэмжээний шагнал, удирдаж хамгаалсан магистрант, докторын тоо, эрдмийн зэрэг хамгаалсан байдал
7.3.3 Удирдан нзохион байгуулах чадвар Сургуулийн үйл ажиллгаанд оруулж буй ерөнхий хувь нэмэр: сургуульд гүйцэтгэж буй албан үүргийн төлөөлөл, сургалт эрдэм шинжилгээний ажлыг удирдлагаар хангахад оруулсан хувь нэмэр зэргийг харгалзан үзнэ.
7.4 Дагалдан багшийн орон тоон дээр тухайн тэнхим, мэргэжлийн салбарын профессор баг нарын саналыг үндэслэн тодорхой сэдвээр судалгаа хийх бэлтгэлтэй, оюутны суурь буюу дадлага хичээлийг албан ёсны удирдагчийн зөвлөмжийн дагуу чанарын өндөр түвшинд зааж чадах, бакалаврын зэргийн дипломын мэргэжлийн хичээлийн дүн В-ээс доошгүй, харилцааны өндөр соёл, ёс суртахууны эерэг төлөвшилтэй, цаашид багшийн мэргэжлээр ажиллаж, суралцан зэрэг цолоо ахиулах чин хүсэл эрмэлзэлтэй залуу багшийг ажиллуулна.
7.5 Багшийн орон тоон дээр тухайн тэнхим, мэргэжлийн салбарын саналыг үндэслэн шинээр авч буй (мэргэжлийн хичээл заах бол магистрын зэрэгтэй) залуу багшийг ажиллуулна.
7.6 Ахлах багшийн орон тоон дээр тухайн мэргэжлийн салбарын сургалтын агуулга, арга зүйг бүрэн эзэмшсэн, сургалтанд шинэ арга технологи нэвтрүүлэн ажилладаг, заах арга, оюутантай ажиллах арвин туршлагатай, 5-аас доошгүй жил багшлсан багш болон шинээр ажилд авч буй эрдмийн зэрэгтэй хүнийг ажиллулна.
7.7 Профессорын орон тоон дээр сургалт, судалгаа буюу сургуулийн удирдах ажилд бүрэн чадвартайгаа харуулсан, ажлын амжилт нь тогтвортой өсөж байгаа, эрдэм шинжилгээ болон сургалтын агуулга арга зүйн ажлыг удирддаг, тухайн мэргэжлийн салбарын сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох талаар судалгаа, боловсруулалтын ажил эрхлэн явуулж нэвтрүүлдэг, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн, докторант, магистрант шалгаруулж авна. Нэр дэвшигч нь профессор хүнд байвал зохих оюуны төлөвшилт болон нөөцөө бүрэн харуулсан байна.
Найм. Багшийн улирал, жилд гүйцэтгэх
сургалтын ажлын хэмжээ
8.1 “Гурван- Эрдэнэ” БДС-ийн багш нь дараах үндсэн ажлыг гүйцэтгэх үүрэгтэй.
8.1.1 Хичээл сургалт явуулах, сургалтыг зохион байгуулах
8.1.2 Эрдэм шинжилгээ, бусад бүтээлч үйл ажиллагаа
8.1.3 Сургуулийн дотоод ажилд оролцох нийгэм болон нийтэд үйлчлэх
8.2  Үндсэн ажлын гүйцэтгэл нь жилд 35 кредит байна.
8.3 Эрдмийн ажил хийж  байгаа багш нь эрдмийн ажилд зарцуулах цагийн тодорхой хэсгийг (энэ судалгааны ажил нь өөр шугамаар санхүүжилт аваагүй нөхцөлд) кредитэд тооцуулж болно.
8.4 Албан тушаалын шатлалаас хамаауулж нэг улиралд лекц унших, семинар лабораторийн хичээл удирдах, танхимын сургалтын кредитийн доод хэмжээг тогтооно. Үүнд:
Албан тушаал    Танхимд нэг жилд гүйцэтгэх кредит
Профессор      21-23
Дэд профессор     22-24
Ахлах багш      23-25
Багш       24-28
Дагалдан багш    18-20
8.5 Багшийн гүйцэтгэлийн үлдсэн 35 кредитийн үлдсэн хэсгийг эрдэм шинжилгээ судалгааны ажил, оюутанд зөвлөгөө өгөх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, ном сурах бичиг бичих, сургууль факультетийн ажил гүйцэтгэх гэх зэрэг ажлуудаар биелүүлж болно.
8.6  Эдгээр ажлыг сургалтын албатай байгуулсан гэрээний дагуу дүгнэнэ.
8.7  Тэнхимийн эрхлэгчийн танхимын сургалтын цагаас 1 кредит хорогдуулна.
8.8 Танхимд заах хичээлийн цаг хүрэлцэхгүй шалтгаанаар багшийн сургалтын ажлын ачаалал доод хэмжээндээ хүрэхгүй бол уг багшид өөр ажил үүрэг, дотоод төслийг захирал санал болгож болно. Хэрэв багш уг үүргийг биелүүлэхээс татгалзвал уг цагтай пропорционалиар цалинг бууруулан олгоно. Ийм хөнгөлөлтийг багш дараалсан 2 улирлаас илүү эдлэхгүй.
8.9 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн сургуулийн захирлын өгсөн үүргийн дагуу аливаа хороо, комисс түүнтэй адилтгах хамтлагийн бүрэлдэхүүнд орж ажиллах, сургуулийн ажил төрөлтэй холбоотой баримт бичиг боловсруулах, тусгай үүрэгт ажил гүйцэтгэвэл зохих кредитийг сургалтын албанаас олгоно.
8.10  “Гурван- Эрдэнэ” БДС-ийн профессор багш нар оюутанд зөвлөгөө өгөх болон бусад үүрэг гүйцэтгэхээр долоо хоног бүр арваас доошгүй цагийг ажлын байрандаа сууж ажиллана. Энэ ажлын цагт номын санд сууж ажиллах, хурал цуглаанд суух зэрэг ажлын цаг орохгүй.
8.11 Танхимын кредит нь жилийн ноогдлын хэмжээнд хүрээгүй боловч нийт кредит давж биелсэн нөхцөлд танхимын бус 2 кредитийг танхимын 1 кредитэд тооцон шилжүүлж болох ба ингэж авах танхимын кредитийн хэмжээ 3 кредитээс хэтрэхгүй байна. Үүний нэг адил танхимын кредит давсан бол нийт ажлын хэмжээ 35 кредит хүрэхгүй байгаа тохиолдолд танхимын нэг кредитийг танхимын бус 2 кредитэд тооцон шилжүүлж ноогдлыг гүйцээж болно.
8.12 Профессор багш нь жилд гүйцэтгэх кредитээ давуулан биелүүлсэн бөгөөд танхимд гүйцэтгэх кредит нь мөн давж биелүүлсэн бол жилийн гүйцэтгэлээс илүү гарсан хэсэгт харгалзах танхимын цагт илүү цагийн хөлсийг жилийн эцэст олгоно.
Ес. Хичээл тасалсан багш нарт
хариуцлага хүлээлгэх
9.1 Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургалтын технологийг зөрчин хичээл таслах, хожимдох, эрт тараах зэргээр зөрчил гаргасан багшид сануулах арга хэмжээ авах ба уг хичээлийг нөхүүлэн хийлгэж дээрх дутагдал давтагдвал цалинг тодорхой хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулна.
9.2 Дээр дурьдсан дутагдлыг удаа дараа давтан гаргавал багшийн зэрэглэл, албан тушаалыг бууруулах буюу ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.
9.3 Багш хичээл заах боломжгүй болсон тухайгаа урьдчилан мэдэгдсэн боловч  хичээлийг зохицуулаагүй сургалтын алба /сургалтын албаны менежер/ -тай нэгдүгээр зүйлд заасны дагуу хариуцлага тооцно.
9.4 Энэ журам сургуулийн хичээл заадаг бусад ажилтанд нэгэн адил хамаарагдана.
9.5 Хичээл таслах, хожимдох, эрт тараах зэрэг зөрчил гаргасан цагийн багшид сануулах, тухайн хичээлийг цаашид заалгахыг зогсоох хүртэл арга хэмжээ авна.
9.6 Цагийн багш шалтгаангүйгээр хичээл тасалбал эхний удаа сануулах, хоёрдахь удаад гэрээгээр олгох хөлсийг 20 хувиар бууруулах, гуравдахь удаа давтагдвал гэрээг цуцална.
Арав. Багш нарын гүйцэтгэх ажлын норм
10.1 “Гурван – Эрдэнэ” БДС-ийн багш нар сургах, эрдэм шинжилгээний ажил хийх, бүтээл  туурвих үндсэн үүргийг  гүйцэтгэх эдгээр ажлын үр дүнг кредит цагийн нэгжээр тооцно.
10.2 Кредит нь нэг талаас оюутанд олгож буй мэдлэгийн, нөгөө талаас энэ үйл ажиллагаанд багшаас зарцуулж байгаа хөдөлмөрийн үнэлэмж юм. Багшийн хөдөлмөрийн үнэлгээнд хичээлийн кредит үнэлгээ гол үүрэгтэй байна. Багшийн кредит (БК) нь оюутны кредит (ОК) –тэй нягт уялдаатай байна.
10.3 Багшийн 1 кредитийн үнэлгээг жил бүрийн хичээлийн жилийн эхэнд тогтоох бөгөөд багшийн албан тушаалын шатлал бүхэнд энэхүү тогтоосон тогтмолоор тооцно.
10.4 Багшийн ажлыг дүгнэхдээ байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний хавсралт, энэхүү дүрмийн 10.4 дэх хавсралт ¹1, хавсралт ¹2-ыг баримтална.
Хичээл сургалтын ажил                                                                                               Хавсралт ¹1
 №

Ажлын агуулга

 Ажлыг дүгнэх хэлбэр, олгох кредит
 1

 Лекц унших
- лаборатори
- семинар, дадлагын хичээл удирдах
-  нэмэлт хичээл заах

- 45 минутыг 1 цаг, 32 цагийг 1 БК гэж тооцно. Томсгосон бүлэгт (60-аас дээш оюутанд) уншсан лекцийн 1 БК-ийг 0.2-оор нэмэгдүүлж тооцно.

 2

  - Бакалаврын ажил удирдах

 - Ажил бүрд 0.5 БК
- 1 багш 3-аас илүүгүй ажил удирдана.
- Илүү гарсан ажил бүрийг 0.3 БК-ээр тооцно.

 3

 - Бакалаврын ажилд шүүмж бичих авах

 - Ажил бүрд 0.15 БК
- Ажлын тоо тогтоохгүй

 4

 - Багшлах дадлага удирдах

 - Оюутны дүнтэй заасан 40 минутыг сургалтын 1 цаг, 32 цагийг 1 БК гэж тооцно.

 5

 - Улирал дундын шалгалт, шүүлэг авах

 - Оюутан бүрд 15 минут, 60 минутыг сургалтын 1 цаг, 32 цагийг 1 БК гэж тооцно.

 6

 - Улирлын батлах буюу улсын шалгалт

 - 60 минут нь сургалтын 1 цаг байх бөгөөд цагийн гүйцэтгэлээр тооцно

10.5 Багш нарын хичээлийн жилд гүйцэтгэвэл зохих хичээл- сургалтын ажлын кредит цагийн хэмжээг дараах тохиолдолд тухайн багшийн өдрийн нормоор бодож хорогдуулна.
10.5.1 Хичээлээс гадуур ажилд шинээр томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн буюу халагдсан
10.5.2 Ажлаас чөлөөлөгдөж мэргэжил дээшлүүлэх курст сурах
10.5.3 Жирэмсний ба амаржсаны дараах амралттай байсан, нярай хүүхдээ асрахаар чөлөөтэй байсан
10.5.4 Ажлын долоо ба түүнээс дээш хоног захиргааны чөлөөтэй байсан, хөдөлмөрийн чадвараа түр алдсан
10.5.5 Бүтээлийн буюу магистрантур, докторантурт шалгалт өгөхөөр чөлөөтэй байсан
10.6 Зарим хичээлийг орон тооны багшаар заалгуулах боломжгүй бол цагийн багш  ажиллуулж болно. Тэгэхдээ хичээлийн жилийн улирал бүрийн эхэнд 1 кредит цагийн хөлсний хэмжээ болон бусад онцлогийг тусгасан хөдөлмөрийн гэрээг цагийн багштай (салбар, тэнхим) байгуулж, уг гэрээг захирлын тушаалаар баталгаажуулна.
10.7 Сургалтын албанаас багш нэг бүрийн гүйцэтгэсэн ажлын тооцоог сар тутам гарган, захиралд хянуулж байх бөгөөд сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь, ангийн журнал, багшийн кредит цагийн тооцооны хуудас зэргийг үндэслэн хичээлийн жилийн улирал бүрийн эцэст нэгтгэн дүгнэж, ээлжийн амралт, цалингийн тооцоог санхүүтэй хамтарч хийнэ.
10.8 Багш хичээлийн жилд гүйцэтгэх ажлаа хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол дутуу гүйцэтгэсэн ажлын цагийн хөлсийг амралтын хугацааны цалингаас суутгана.
10.9 Хэрэв тухайн багш хичээлийн рассписанаар заах хичээлээ заагаагүй юм уу хичээлээ хожуу эхэлсэн эсвэл эрт тараасан бол уг хугацаанд ноогдох хэмжээний кредит цагийн мөнгийг дараах сарын цалингаас суутгаж байна. Тасарсан хичээлийг уг багш нөхөн зааж оюутныг хохиролгүй болгох үүрэгтэй. Гэвч суутгасан мөнгийг эргүүлэн олгохгүй.
 

Шинэчлэн боловсруулсан                                       Н.Баянмөнх


Төгсөв 

No comments:

Post a Comment