Sunday, January 12, 2014

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь иргэнд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2 дугаар зүйл. Бага, дунд боловсролын зорилго
2.1.Бага, дунд боловсролын зорилго нь суралцагчид ерөнхий боловсрол эзэмшүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, хүмүүнлэг ёсонд суралцах, авьяас чадвараа хөгжүүлэх, амьдрал, хөдөлмөрт болон тасралтгүй сурал­цахад өөрийгөө бэлтгэхэд нь туслахад оршино.



ХОЁРДУГААР БҮЛЭГ
Бага, дунд боловсролын агуулга
 3 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4 дүгээр зүйл. Бага боловсролын агуулга
4.1.Бага боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
4.1.1. эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, уншиж, бичиж сургах;
4.1.2. тоо бодох, түүнийг амьдрал ахуйдаа хэрэглэж сурах;
4.1.3.хүрээлэн байгаа орчны үзэгдэл, юмсын талаар зохих шатны мэдлэг эзэмшүүлэх;
4.1.4.гоо зүй, хүмүүнлэг, үндэсний дэвшилт, ёс заншил, соёлын өв уламжлал, эрүүл ахуйн зохих шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх;
4.1.6.өөрийн болон бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, үнэнч шударга, хамтач байдлыг эрхэмлэх үзэл төлөвшүүлэх;
4.1.7.бие дааж сурах арга барил эзэмшүүлэх.
4.2.Бага боловсролын агуулгын хүрээнд гадаад хэл, мэдээлэл зүйн анхны мэдлэг олгож болно.
5 дугаар зүйл. Суурь боловсролын агуулга
5.1.Суурь боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
5.1.1.эх хэл болон гадаад хэл, математик, мэдээлэл зүй, шинжлэх ухаан, эрх зүйн зохих шатны мэдлэг, өөрийн авьяас, чадварт тулгуурлан бие даан амьдрахад шаардлагатай чадвар, дадал эзэмшүүлэх;
5.1.2.гоо зүй, ёс суртахууны соёлтой, эрүүл чийрэг, иргэний үүргээ ухамсарласан, үнэнч шударга, хамтач, энэрэнгүй, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг, үндэсний болон хүн төрөлхтний дэвшилт ёс заншил, соёлын үнэт зүйлсийг хүндлэн хайрладаг болгон төлөвшүүлэх;
5.1.3. эрүүл аж төрөх ёс, гэр бүлийн амьдралын анхан шатны ойлголт, соёлын төсөөлөл эзэмшүүлэх;
5.1.4. бие даан бүтээлчээр суралцах арга барил төлөвшүүлэх.
6 дугаар зүйл. Бүрэн дунд боловсролын агуулга
6.1.Бүрэн дунд боловсролын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
6.1.1.эх хэлээрээ утга төгөлдөр найруулж бичих, ярих чадвар, гадаад хэлний зохих мэдлэг эзэмшүүлэх;
6.1.2.байгаль, нийгэм, хүмүүнлэг, математик, мэдээлэл зүйн шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх;
6.1.3.мэргэжлийн чиг баримжаа олгож, бие даан амьдарч, хөдөлмөрлөх, үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх;
6.1.4.бие бялдраа хөгжүүлж, эрүүл аж төрөх ёсыг сахих, гэр бүлийн болон амьдрал ахуйгаа хөтлөх арга барилд сургах, эх оронч, хууль ёсыг дээдлэх үзэл төлөвшүүлэх.
7 дугаар зүйл. Бага, дунд боловсрол эзэмшүүлэх хугацаа
7.1./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
7.2.Бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жилд тус тус эзэмшүүлнэ.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.3. Ерөнхий боловсролын сургуульд мөрдөх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, батална.
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.4. Суралцагч эзэмшвэл зохих боловсролыг тогтоосон хугацаанаас өмнө эзэмшсэн бол дараагийн ангид дэвшүүлэх буюу анги алгасуулан суралцуулж болно.

гасC � � � H" 0\� ралцуулж болно.

No comments:

Post a Comment