Tuesday, January 21, 2014

ЦАХИМ НОМЫН САНГИЙН ЖУРАМ

Захирлын 2013 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн
 45 тоот тушаалын нэгдүгээр хавсралт


ЦАХИМ НОМЫН САНГИЙН ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Энэхүү журам нь “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн мэдээлэл, номын сангийн үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах, оюутнуудын мэдлэг чадвараа дээшлүүлэх, сургалтын  чиглэлээр үйл ажиллагаа явуулахад үүсэх агуулгыг зохицуулна.
1.2.  Энэ журам нь зөвхөн “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийн оюутнуудад хамаарна.  


Хоёр. Цахим номын сангийн зорилго

2.1. Уншигчдад цагийн хуваарь харгалзахгүй үйлчлэх
2.2. Мэргэжлийн чиглэл бүрээр мэдээлэл өгөх
2.3. Номын сангийн баяжилтыг нэмэгдүүлэх

Гурав. Сургуулийн хүлээх үүрэг

3.1. Сургууль нь цахим номын сангийн баяжилтыг төлөвлөгөөтэй хийх
3.2. Уншигчдын санал, хүсэлтийг цаг тухай бүр анхаарч ажиллах
3.3. Цахим номын сангийн орчин бүрдүүлэх

Дөрөв. Оюутны хүлээх үүрэг

4.1.  Сургалтын албанаас үйлчилгээний эрхийн код авах
4.2.  Оюутан нь сургалт, судалгааны зорилгоос бусад чиглэлээр цахим үйлчилгээг ашиглахгүй байх

Тав. Бусад
5.1. Цахим номын сан нь


·         Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжил
·         Бага ангийн багш мэргэжил
·         Түүх, нийгэм судлалын багш мэргэжил
·         Монгол хэл, уран зохиолын багш мэргэжил
·         Монгол хэл, англи хэлний багш мэргэжил
·         Математик, мэдээлэл зүйн багш мэргэжил
·         Боловсролын онол, түүх мэргэжил
·         Сэтгэл судлал
·         Сурган хүмүүжүүлэх зүй
·         Уран зохиолын ном болон бусад ном         гэсэн үндсэн хэсэгтэй байна.


5.2. Цахим номын санд номыг зураг буюу PDF хэлбэрээр тавина. 

No comments:

Post a Comment