Tuesday, January 21, 2014

Тэтгэлэг

Захирлын 2009 оны 03 дугаар сарын 16 өдрийн
09 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

Гурван-Эрдэнэ Багшийн Дээд Сургуулийн оюутанд Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, утга зохиолын шинжээч, доктор, профессор Цэрэндоржийн Мөнхийн нэрэмжит цалин олгох журам


Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.        Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, утга зохиолын шинжээч, доктор, профессор Цэрэндоржийн Мөнхийн нэрэмжит цалинг тус сургуулийн 3 дугаар ангийн сурлага, хүмүүжил, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд амжилт гаргасан 1 оюутанд жил бүр олгоно.
1.2.        Ц.Мөнхийн нэрэмжит Уншигчдын бага хурал-ын үеэр нэрэмжит цаоин олгох оюутныг тодруулан цалинг олгоно.


Хоёр. Нэрэмжит цалин, түүний зарцуулалт

2.1. Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, утга зохиолын шинжээч, доктор,   профессор Цэрэндоржийн Мөнхийн нэрэмжит цалин нь Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулиас гаргасан хөрөнгө, бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
1.    2.2. Ц.Мөнхийн нэрэмжит цалинг оюутанд 8 сарын хугацаанд сар бүр олгох бөгөөд хэмжээг жил бүрийн 5 дугаар сард захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж тогтооно.

Гурав. Ц.Мөнхийн нэрэмжит цалинд оюутан шалгаруулах болзол, цалин олгох
3.1. Уг цалинг олгуулах тухай саналаа анги удирдсан багш нар сургуулийн захиргаанд ирүүлнэ.
3.2. Цалин олгуулах тодорхойлолтыг Уншигчдын бага хурал болохоос 1 сарын өмнө хүлээн авна.
3.3. Цалин авахаар тодорхойлогдох оюутан нь 5 улирал дараалан “A”, В үнэлгээтэй суралцаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх чадвартай, эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл хэлэлцүүлж, тодорхой амжилт гаргасан, сурлага хүмүүждийн доголдолгүй байвал зохино.
3.4. Цалин олгуулахаар тодорхойлсон оюутны материалыг Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

3.5. Цалин олгогдох оюутанд батламж бичиг олгоно.

No comments:

Post a Comment