Tuesday, January 21, 2014

Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөр
1.    Сургалтын хөтөлбөрийн нэр ................................хичээлийн хөтөлбөр
2.   Хамрах хүрээ. Хамрах хүрээг тодорхойлохдоо:
  • Боловсролын  түвшин бага, суурь, бүрэн дунд гэх мэт.  Үүнийг Стандартын кодоор ч илэрхийлэх боломжтой. Ж-нь: 2ГХ – суурь боловсролын гадаад хэл, 1МХ Бага боловсролын монгол хэл г.м. Мөн ангийн онцлогийг тодорхойлно. (гүнзгийрүүлсэн,  жирийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги)
·         Суралцагчийн онцлогийг  тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал, юуг ойлгож мэдсэн, ямар  чадвартай, танин мэдэхүйн аль түвшинд ажиллах боломжтой хүүхдүүд байна  вэ? гэдгийг багш урьдчилан судалсан байна. Тухайн нэгж хичээлийг судлахад бэлэн бус сурагчид, түрүүлж яваа сурагчдаар юуг хийлгэх, ямар даалгавар, бүтээлч ажлуудыг өгч болох талаар тооцно.
·          Суралцагчийн өмнөх төсөөллийг судлах нь сургалтын арга зүйг боловсруулахад хялбар дөхөм бөгөөд цаашид ямар арга зүйгээр ажиллах болон багш сурагчдын хийх үйл ажиллагааг тодорхойлдог гэдгийг санах нь зүйтэй.
3.   Хичээлийнхээ хэрэгцээг хэрхэн тодорхойлох вэ?
Нийгмийн болооод хувь хүүхдийн хэрэгцээ юу байх вэ? гэдгийг олж харж тодорхойлно.
Ø  Хүүхдийн суурь хэрэгцээ болох харилцах, хөгжих, судлах, өөрийгөө илэрхийлэх гм хэрэгцээг  тухайн хичээлийн сэдэв, үйл ажиллагаатай  уялдуулан тодорхойлно.
Ø  Танин мэдэхүйн хэрэгцээ: сэтгэх, төсөөлөх, бодох, бие биенээ сонсох, сурсан зүйлээ бусадтай хуваалцах, хамтран бүтээх, судлах, үнэлүүлэх хэрэгцээг хэрхэн хүүхдийн оролцоотойгоор шийдвэрлэхийг  авч үзнэ. Хичээлээр судалсан зүйлийг амьдрал дээр хэрхэн ашиглах вэ? гэдгийг тодорхойлно.
4.   Хичээлийн залгамж холбоо. Босоо тэнхлэгээр уг хичээл ямар хичээлтэй уялдаа холбоотойгоор судлагдах вэ? гэдгийг авч үзнэ. Ж-нь Сурган хүмүүжүүлэх зүй нь хичээл нь Мэргэжлийн удиртгал,  Хүүхдийн хөгжлийн сэтгэл судлалын хичээлийн дараагаар судлагдана. Харин хэвтээ тэнхлэгээр авч үзвэл Мэргэжлийн дидактикийн хичээлүүдтэй нэгэн зэрэг судлагдаж цаашид сурган хүмүүжүүлэх дадлагаар үргэлжилнэ.
5.   Хичээлийн зорилго, зорилт
Зорилгыг тодорхойлохдоо  цогц чадамжаар нь ерөнхий байдлаар тодорхойлно.  Өөрөөр хэлбэл хүрэх үр дүнг (ямар мэдлэг, чадвар, дадал хандлага төлөвших вэ? гэдгийг) нэг өгүүлбэрт багтаан оновчтой тодорхойлно.
Зорилтыг тодорхойлохдоо стандартад заасан айн хүрээн дэх мэдлэг, чадваруудыг харгалзан тухайн сэдвийн хүрээнд К1(мэдлэг), К2(чадвар), К3(хандлага) К4(хэрэглээ )-т хүрэх алхамуудыг тодорхойлно. Ж-нь мэдлэг бүтээхийн тулд яах вэ? унших мэдээлэл боловсруулах, судалгаа хийх, тодорхойлох, ангилах, зохиох, дүрслэх, өөрийн санааг илэрхийлэх, дүгнэлт гаргах, ашиглах гэх зэргээр ямар үйл, үйл ажиллагаагаар зорилгод хүрэх вэ? гэдгийг нарийвчлан тодорхойлно.
6.   Хичээлийн агуулга:
Агуулгыг тогтолцоонд нь авч үзнэ. Энэ үүднээс агуулгын хувьд судлах мэдлэг, ур ухааныг тус тусад нь гаргана. Мэдлэгийг тодорхойлохдоо юуг мэдэх хэрэгтэйг  асуултаар эсвэл тоочин бичиж болно. Харин ур ухааныг тодорхойлохдоо мэдсэн зүйлээ хэрхэн хувиргах замаар юуг хийж болохыг тодорхойлно. Ж-нь Эрүүл мэндийн хичээл дээр “Гарын ариун цэвэр” сэдвийн хүрээнд
Мэдлэг нь: Гар ямар эрхтэн бэ? Түүний үүрэг юу вэ?, Яаж арчлах хамгаалах вэ?
Ур ухаан нь: гарын ариун цэвэр сахихын ач холбогдлыг ярих тайлбарлах , угаах дэс дараалалыг тодорхойлох, бохир гарын хор холбогдлыг тайлбарлах, гараа хэрхэн угаадаг талаар өөртөө үнэлгээ хийх, бусдад гар угаах талаар зөвлөх чадвартай болох, гараа хэрхэн хайрлах арчлахыг ойлгох  гм.
7.   Хичээлийн арга зүй
·         Хичээлийн агуулга, хүүхдийн танин мэдэхүйн түвшин, чадвар, нас сэтгэхүйн онцлог зэргийг харгалзан аргаа сонгон авна.
·         Сурах болон сургах үйлийн аргууд байна.  Идэвхжүүлэх, мэдлэг бүтээлгэх, практик үйлийн аргууд, ярианы аргууд, бүтээлч сэтгэлгээний аргуудыг хослуулан хэрэглэхээр боловсруулах нь зүйтэй.
·         Арга зүй нь ерөнхийдөө хүүхдийг суралцахуйн арга барилд чиглүүлсэн тодорхой үйлийн алхам түүнийг хийж гүйцэтгэх арга аргачлалыг тусгана. Тухайлбал: Ярилцлага явуулах бол ямар асуултаар ярилцлага явуулахаа заавал урьдчилан бэлдэж хөтөлбөртөө заавал бичнэ
8.    Хичээлийн хэрэглэгдэхүүн
Хэрэглэгдэхүүн нь агуулгын хүрээнд, мэдлэг бүтээлгэхүйц, хүүхдийн бодох сэтгэх, бүтээлч үйл ажиллагаанд татан оруулахуйц, сонирхолтой, бодит байдлыг гаргаж чадсан хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан хийж бэлтгэхэд анхаарах. Шууд номоос хуулбарлахгүй байх багш тодорхой зорилготойгоор хэрэглэх зориулалтаар багшийн бэлтгэсэн үзүүлэн, материалууд байна. Хэрэглэгдэхүүн нь хүүхдийг ажиллуулах боломжтой, мэдлэг бүтээгдэх байхыг зайлшгүй харгалзах хэрэгтэй юм.
9.    Үнэлгээ
·      Үнэлгээг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан хийнэ. Шалгуур нь тодорхой үнэлж болох чадваруудын үзүүлэлт байдаг.
·      Үнэлгээний ямар хэлбэрийг ашиглах,(хамтын ба өөрийн үнэлгээ), цогц  чадамжаар үнэлэх  үнэлгээний жишиг даалгавар боловсруулах, стандарт бус үнэлгээний арга зүйг тодорхойлох, танин мэдэхүйн түвшний шалгуурыг гаргах (сэргээн санах түвшин, танил нөхцөлд мэдлэгээ хэрэглэх, танил бус нөхцөлд мэдлэгээ хэрэглэх, бүтээлч үйлийн түвшин),  үнэлгээ хийх арга зүйг боловсруулах . Ж-нь асуултаар, бүтээлч ажлаар, тестийн аргаар, унших, ярих арга...

·      Үнэлгээг өөрийн үнэлгээ хийхэд чиглүүлэх хэрэгтэй. хийсэн ажилдаа дүн шинжилгээ хийх,  өөрөөр хэлбэл хүүхэд өөрийн хийсэн ажлын аль хэсэг сайн болсон юуг мэдэхгүй чадахгүй байв? гэдгээ тодорхойлж чаддаг мөн алдаагаа өөрөө олж харах засаж залруулахад нь багш боломж нөхцлийг бүрдүүлж өгнө.  

No comments:

Post a Comment