Tuesday, January 21, 2014

СУРГАЛТЫН АЛБАНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ

“ГУРВАН-ЭРДЭНЭ” ДЭЭД СУРГУУЛИЙН
СУРГАЛТЫН АЛБАНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
Тус сургуулийн Сургалтын алба нь сургалтын үйл ажиллагааг удирдлагаар хангаж хэвийн явуулахад энэхүү журмын зорилго оршино.
Хоёр . Сургалтын албаны хүлээх үүрэг
2.1. Хичээл, дадлага, судалгааны ажлыг сургалтын төлөлвлөгөөнд заагдсаны дагуу явуулах
2.2. Хичээлийн хөтөлбөрийн дагуу боловсролын хууль тогтоомж, сургуулийн дүрэм, журамд нийцүүлэх зохион байгуулах


2.3. Сургалтын үйл ажиллагаандаа мониторинг, хяналт-үнэлгээ хийж ажиллах
2.4. Сургалтын агуулга, арга зүй, чанар, үр дүнг дээшлүүлж боловсрогуй болгох
2.5. Судалгаа шинжилгээний ажлын ойрын болон хэтийн төлөвлөгөө боловсруулж, мөрдөх
2.6. Багшлах боловсон хүчний бүтэц, бүрэлдэхүүнийг чадваржуулж, мэргэжил мэргэшлийг нь дээшлүүлэх, давтан сургалтанд хамруулах
2.7. Элсэлт, төгсөлтийн ажлыг чанартай, үр дүнтэй зохион байгуулах
2.8. Номын сангийн ажлыг удирдан чиглүүлж, хяналт тавих, номын фондыг өргөжүүлэх талаар арга хэмжээ авч ажиллах
Гурав. Сургалтын албаны эрх
3.1. Сургалтын хүрээнд асуудал боловсруулан сургуулийн удирдлагаар шийдвэрлүүлэх, шаардлага тавих
3.2. Эрх мэдлийн хүрээнд сургалт, судалгааны ажлын талаар холбогдох байгууллага, иргэнтэй гэрээ, хэлэлцээр байгуулж хэрэгжилтэнд нь хяналт тавих
3.3. Сургалтын албаны багш, ажилтнуудын ажил үүргийг дүгнэх, цаашдын зорилтыг тодорхойлох, шагнал урамшуулал олгох
3.4. Багш нарын эрдмийн зэрэг цолыг дээшлүүлэхэд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүлэх саналыг сургуулийн удирдлагад тавьж шийдвэрлүүлэх

Дөрөв. Сургалтын үйл ажиллагаа
4.1. Сургалттай холбоотой дүн, мэдээ тайланг цаг хугацаанд нь үнэн зөв гаргах
4.2. Улирлын болон анги дэвших шалгалтыг хуваарийн дагуу зохион байгуулж хяналт тавьж ажиллах
4.3. Мэргэжил дээшлүүлэх, эчнээ орой, түр сургалт, магистрантурын сургалтыг зохион байгуулах
4.4. Тухайн хичээлийн жилд элсүүлэх оюутны тоо, мэргэжлийн чиглэл, шалгалт авах арга хэлбэрийн талаар захиргааны зөвлөлд санал боловсруулан оруулж шийдвэрлүүлэх
4.5. Сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн хуваарийг гаргаж, хяналт тавьж ажиллах
4.6. Оюутнуудын нэгдсэн бүртгэлийг хийж хичээлийн ирцэд хяналт тавьж ажиллах
4.7. Оюутанд оюутны үнэмлэх, сурлагын дэвтэрийг олгох
4.8. Багш нарын цагийн тооцоонд хяналт тавьж сар бүр тооцож санхүүд өгөх

Тав. Журамд нэмэлт өөрчлөлт оруулах
5.1. Сургалтын албаны журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг сургуулийн багш, ажилтан, суралцагч нар гаргаж болно.
5.2. Сургалтын алба өдөр тутмын үйл ажиллагаандаа уг журмыг мөрдлөг болгон ажиллана.
  


Төгсөв

No comments:

Post a Comment