Tuesday, January 21, 2014

Цэцэрлэгийн багш

Мэргэжлийн онцлог:

  •  Цэцэрлэгийн багш /бакалавр/ нь хүүхдийн цэцэрлэгт багшлах, сургуулийн өмнөх боловсрол эзэмшигч суралцагч хүүхдүүдэд хичээл заах, судалгаа шинжилгээний болон удирдах ажил эрхлэхээр бэлтгэгдэнэ.
  • Сургуулийн өмнөх насны хүүхэдтэй ажиллах арга барил, Сургуулийн өмнөх насны хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй, бага насны хүүхдийн сэтгэл судлалын онолын мэдлэгтэй мэргэжилтэн болно.
  • Сургулийн өмнөх боловсролын сургалтын онцлог, суралцагчдын сэтгэцийн хөгжлийн онцлог, зүй тогтлын талаар мэдлэгтэй болно.
  • Сургуулийн өмнөх насны хүүхдийн мэдлэг чадвар, хөгжлийн түвшинд судалгаа хийж цаашид хөгжүүлэх арга барилыг боловсруулах чадвартай болно

Багшийн орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийгөө хөгжүүлэх бололцоо нөхцөлийг бүрдүүлнэ.

No comments:

Post a Comment