Tuesday, January 21, 2014

Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй

Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй

Боловсролын стандартад нийцүүлэн хүүхдэд нийгэм соёлын үнэт зүйлийг эзэмшүүлэх тодорхой зорилго, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээ бүхий үйл ажиллагааны тогтолцоог илэрхийлсэн удирдамж баримт бичиг нь сургалтын хөтөлбөр. Сургалтын хөтөлбөр нь сургалтыг зохион байгуулахын тулд боловсруулж мөрддөг үндсэн баримт бичиг юм. (Багш боловсролын үндэс. Уб.,2011) Сургуулийн түвшинд тухайн улирал, хичээлийн жил болон бүлэг сэдэв, нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүйн нэгэн хувилбарыг (Н.Нэргүй нарын “ Стандартад суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах нь” Уб.,2007 он) дидактикчид боловсруулсан байна.

Сургалтын хөтөлбөрийг:
1.Сургалтын хөтөлбөрийн нэр, 2.Хамрах хүрээ, 3.Хэрэгцээ, 4.Залгамж холбоо, 5.Зорилго, зорилт, 6.Агуулга, 7.Арга зүй, 8.Хэрэглэгдэхүүн. 9.Үнэлгээ гэсэн бүтэцтэйгээр  боловсруулж  болохыг тайлбарлажээ.
Сургалтын хөтөлбөр нь хүүхдийн суралцах, сурах арга барил эзэмших үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах түүнийг багш яаж хөтөлж жолоодох вэ? гэдгийг  нарийн төлөвлөж боловсруулж тусгах үүрэгтэй. 
 Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа:
a)    Хөтөлбөр боловсруулах үндсүүдийг судалсан байна.
§  Сургалтын социологийн үндэс - сургалт нь хүүхэд нийгэмших төлөвших үндэс, хамтын харилцан үйл, харилцаа, хүний хөгжлийг хангах нөхцөл болдогийг
§  Сургалтыг зохион байгуулахдаа хүүхдийн гарвал шинж, танин мэдэхүйн түвшин болон хувь хүний ба нийгмийн  хэрэгцээнд суурилах антропологийн үндсийг
§  хүүхэд яаж суралцдаг зүй тогтлыг үндэслэн багш яаж хэрхэн, юунд сургах вэ? гэдгийг тайлбарладаг суралцахуйн сэтгэл зүйн үндсийг тооцож, “хүүхэд мэдлэгээ өөрөө зохиомжлон бүтээдэг” үүнд багш ямар үүрэгтэй байх вэ? гэдгийг тусгаж  энэ хандлагад (конструктивизм)  тулгуурлан боловсруулна.
b)    Боловсролын стандарт болон стандартын зөвлөмжийг уншиж судлан, стандартын үзэл санааг бүрэн ойлгосон байх

c)    Сурах бичгийн агуулга болон арга зүйг сайтар судлана.

No comments:

Post a Comment