Tuesday, January 21, 2014

Туслах багш


"ГУРВАН-ЭРДЭНЭ" БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬД
БЭЛТГЭГДЭЖ БУЙ МЭРГЭЖИЛТНИЙ
МЭРГЭШЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Мэргэжил:Туслах багш
Суралцах хугацаа:21 хоног


Мэргэжлийн зориулалт

·         Цэцэрлэгийн  туслах багш нь төрийн ба төрийн бус өмчийн хүүхдийн цэцэрлэгт туслах багшаар ажиллах, бусад хүүхдийн байгууллагад эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад бэлтгэгдэнэ.

Мэргэжилтэнд тавигдах ерөнхий шаардлага

·         Цэцэрлэгийн туслах багш нь хүүхдийн сурч хөгжих ая тухтай орчинг бүрдүүлэх, бага насны хүүхдийг асрах, хамгаалах, нас сэтгэхүйн онцлог, хөгжлийн түвшинд тохирсон сургалт үйл ажиллагааг зохион байгуулахад багшид туслах. Сэтгэн бодох чадвар сайн, аливаа асуудалд дүн шинжилгээ хийж  оновчтой хэрэглэх, нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, цаашид өсөн дэвжих, хөгжих чадвартай байх.

·         Мэргэжлийн мэдлэг, бие даан суралцах чадвар, бүтээлч сэтгэлгээтэй, сургалтын техник тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай, ертөнцийг үзэх үзэл төлөвшсөн.

·         Ажлын чанар үр дүнг эрхэмлэдэг, хувийн эмх цэгц сайтай, хамт олныг ажилд идэхтэй оролцдог байх.

·         Эрүл мэндийн үзлэгт хамрагдсан байх.



Эзэмших мэдлэг чадвар хандлага.

1.    Бага насны хүүхдийн хөгжил, төлөвшил, асаргаа сувилгааны шинэлэг арга барилд суралцан, насны болон хувийн онцлогийг харгалзан хүүхдийн төлөө урлаг уран сайхны мэдрэмжтэй, ажиллах чадвар дадал эзэмших.

  1. Бага насны хүүхдийн хөгжил, төлөвшил, нийгэмшлийн онцлогт нийцүүлэн бие хүн төлөвших үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй хөтлөн жолоодох арга барил эзэмших.

  1. Хүүхдийн эрх хамгаалал, хөгжлийн тусгай хэрэгцээ, сурах арга барилын  талаар өөрийн үзэл бодол хандлага төлөвших.

  1. Бага насны хүүхдийн асаргаа сувилгаа, хайр халамж, тэдэнтэй харилцах харилцааны онцлогыг судлан суралцах

  1. Хүүхдийн аливаа асуудлаар сонирхлын бүлгүүд олон нийттэй харилцаа тогтоож хамтран ажиллах арга барил эзэмших.

СӨБ-ын тухай хуулиас:...................
13 дугаар зүйл. Туслах багшийн эрх, үүрэг

  13.1.Туслах багш нь дараахь эрх, үүрэгтэй:

13.1.1.бүлгийн эрүүл ахуй, ариун цэврийн норм, нормативыг хангах;
13.1.2.хүүхэд бүрийг асран халамжлах, эрүүл мэнд, ариун цэврийн зөв дадал, хэвшилтэй болоход туслах;

13.1.3.хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ асрах хөгжүүлэхэд нь  туслалцаа үзүүлэх;

13.1.4.хичээл, хүүхдийг хөгжүүлэх бусад үйл ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд нь багшид туслах;

13.1.5.эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгт хамрагдах;
13.1.6.мэргэжлийн сургалтад хамрагдах нөхцөлөөр хангагдах.

No comments:

Post a Comment