Tuesday, January 21, 2014

Ээлжит хичээлийн( хөтөлбөр)төлөвлөгөө

Ээлжит хичээлийн( хөтөлбөр)төлөвлөгөө

Хичээлийн сэдэв:.........................
Хичээлийн хэлбэр: Ээлжит хичээл нь сургалтын үе шатаас хамаарч
·         үйлийн баримжааг ялган таних
·         үйлийн баримжааг эзэмшихүй
·         үйлийн баримжааг үнэлж хөгжүүлэх   хичээлийн аль нь болохыг тодорхойлно.

Зохион байгуулах хэлбэрээрээ
·         шинэ мэдлэг бүтээх хичээл
·         давтлага хичээл
·         аялал хичээл
·         төсөлт хичээл
·         кино хичээл
·         цахим хичээл
·         хэлэлцүүлэг хичээл
·         хяналтын хичээл
·          туршилт хичээлийн аль нь болохыг тодорхойлж бичнэ.

Ээлжит хичээлийн бүтэц:
1.Хичээлийн сэдэв, 2.Зорилго, 3.Зорилт, 4.Агуулга, 5.Арга зүй, 6.Хэрэглэгдэхүүн, 7.Үнэлгээ. 8.Хичээлийн үйл явцын төлөвлөлт гэсэн бүтэцтэйгээр  нэгж хичээлийн хөтөлбөртөө суурилан боловсруулна.
·      Ээлжит  хичээл боловсруулахад хичээлийн үйл явцын төлөвлөлт ( багш сурагчийн үйл ажиллагаа) тодорхой хийнэ. Багшийн үйл ажиллагаа нь тухайн хичээлийг удирдан явуулахад зохион байгуулах үйлүүд байх ба үйл бүр нь арга аргачилалтай байна. Ер нь багшийн үйл ажиллагаа нь хичээлийн явцад багш ямар үүрэгтэйг тодорхойлж өгдөг. Харин сурагчийн үйл нь юуг яаж хийж болох хувилбарууд байдаг. Багш хүүхдэд хийлгэх гэж буй дасгал даалгаварыг заавал өөрөө хийж, бодож турших хэрэгтэй. Тухайлбал асуулт бэлтгэсэн бол үүнд өөрөө эхлээд хариулж үзэх, хүүхдүүд хэрхэн хариулах хувилбаруудыг ч бодож үзэх шаардлагатай.

Хичээлийн үйл явцын төлөвлөлт
·         Сэргээн санах үе шатанд сэдэлжүүлэх, хүүхдийн өмнөх төсөөлөл дээр ажиллах
·         Утга санааг ойлгох үе шатанд ажиглах, эргэцүүлэх, унших судлах, турших, гэх зэргээр шинэ мэдлэг бүтээх 
·         Бататгал хэрэглэх үе шатанд асуудал дэвшүүлэх утга санааг хэрхэн ойлгосоноо батлах, засаж залруулах, үнэлгээ хийх чиглэлийн үйлүүд байна.  Сурагчдыг сэдэлжүүлэх нь хичээлийн үе шат бүрт  байна гэдгийг анхаарах (сонирхолтой хэрэглэгдэхүүн, дасгал ажил, сэтгэл зүйн дасгал, хичээлийн агуулгыг тусгасан  тоглоом г.м)
Хичээлийн үйл явцыг хичээлийн элемент бүтцээр авч үзнэ. Хичээлийн хэлбэрээс шалтгаалан элементүүд өөр өөр байна.   
 Тухайлбал: зохион байгуулалт, гэрийн даалгавар шалгах... гм. Үүнийг хүснэгтээр харуулбал:
Хичээлийн үе шат
Хичээлийн элемент
Хугацаа
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа

-Анги зохион байгуулалт



Сэргээн санах үе шат
-Гэрийн даалгавар дээр ажиллах
-Өмнөх төсөөллийг илрүүлэх үйл
-Өмнөх мэдлэгийг сэргээх



Утга санааг ойлгох үе шат (мэдлэг бүтээх)
-Сэдэлжүүлэлт
-Шинэ мэдлэг бүтээх
-Дадлага ажил /дасгал,  даалгавар/



Бататгах хэрэглэх үе шат
-Бие даан хийх ажил
-Үнэлгээ
-Дүгнэлт




-Гэрийн даалгавар өгөх (хичээлийн аль ч үе шатанд өгч болно)




Жич: Аль ч хөтөлбөр боловсруулахад сургалтын орчинг хэрхэн бүрдүүлэх талаар бодож боловсруулах хэрэгтэй юм.
Сэтгэл зүйн орчин: харилцан ойлголцол, хүүхэдтэй ажиллах арга барил, туслах, урамшуулах, идэвхжүүлэх, сэтгэл зүйн дасгал тоглоом
Үйлийн орчин: Хүүхдийн оролцоог дэмжих, хамтын үйл  ажиллагааг өрнүүлэх, мөн хүүхдийн сэтгэх төсөөлөх гээд оюуны үйлүүдийг хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх

Хөтөлбөрийн шалгуур:
·         Хөтөлбөрийн бүтэц, зарчмыг баримталсан байх
·         Хичээлийн зорилго зорилтыг оновчтой тодорхойлсон эсэх
·         Хичээлийн агуулгын хүрээнд мэдлэг, ур ухааны тогтолцоог зөв оновчтой гаргасан байдал
·         Мэдлэг бүтээх арга технологийг боловсруулсан байдал
·         Хичээлийн арга оновчтой бөгөөд сургалтыг үр дүнтэй зохион байгуулах нөхцөл болж чадсан эсэх
·         Хэрэглэгдэхүүнийг стандарт шаардлагын дагуу боловсруулсан байдал
·         Үнэлгээний арга зүйг оновчтой тодорхойлсон байдал(шалгуур, үзүүлэлт)


Áîëîâñðóóëñàí

2 comments: