Tuesday, January 21, 2014

ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Захирлын 2007. оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 45 дүгээр тушаалын
13 дугаар хавсралт
ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛИЙН  АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.5 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн “Захиргааны зөвлөл”-ийн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, бүрэн эрх, үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлж, зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
1.6 “Гурван-Эрдэнэ” БДС-ийн Захиргааны зөвлөл нь сургуулийн захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд холбогдох асуудлаар захиргааны шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх, захиргааны шуурхай удирдлагыг хангахад дэмжлэг үзүүлэх хамтын удирдлагын тогтолцоо мөн.
1.7 Захиргааны зөвлөл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй..
1.8 Захиргааны зөвлөл нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого‚ Боловсролын тухай багц хууль‚ бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.


Хоёр. Захиргааны зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт
2.1 Захиргааны зөвлөлийн бүрэлдэхүүнд захирал, тэнхимийн эрхлэгчид, сургалтын албаны дарга, санхүү үйлчилгээний албаны дарга  оролцоно.
2.2 Захиргааны зөвлөлийн дарга нь сургуулийн захирал байна.

Гурав. Захиргааны зөвлөлийн үйл ажиллагаа
3.1 Захиргааны зөвлөл нь нэгжүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөө,  гүйцэтгэлд хяналт тавьж  7-14 хоног тутам хуралдаж хэлэлцэнэ.
3.2 Захиргааны зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.2.1 Сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлыг жигд тасралтгүй, үр дүнтэй хөтлөн явуулахад хяналт тавьж чиглүүлэх
3.2.2 Сургуулийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын тулгамдсан асуудлаар санал дүгнэлт гарах

3.3 Захиргааны зөвлөлийн хурлыг гишүүдийн 60-аас дээш хувийн ирцтэйгээр хурлыг явуулна.
3.4 Шаардлагатай тохиолдолд хурлаар хэлэлцэх, шийдвэрлэх асуудлыг гишүүдэд бичгээр тарааж саналыг авч болох бөгөөд дараагийн хуралд гүйцэтгэлийг хэлэлцэж болно.
3.5 Захиргааны зөвлөл нь дараах чиглэлийн асуудлыг хэлэлцэж шийднэ.

3.5.1 Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний  ажлын ерөнхий бодлого, үйл ажиллагааны чиглэл өдөр тутмын үйл ажиллагаагаар хэрхэн биелж байгаа талаар
3.5.2 Сургалтын стандарт, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийн гүйцэтгэлийн явц
3.5.3 Багш оюутны эрдэм шинжилгээний ажлыг тасралтгүй хөтлөн явуулах аргазүй
3.5.4 Багш оюутныг шагнал урамшуулалд дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх
3.5.5 Алдаа дутагдал гаргасан багш оюутны асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх асуудлыг төлөвлөх
3.5.6 Сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн санал санаачлага, үзэл баримтлалуудыг дэмжих
3.5.7 Нэгжүүдийн улирал, болон жилийн ажлын төлөвлөгөө, тайланг хэлэлцэх
3.5.8 Сургуулийн жилийн ажлын төлөвлөгөө тайланг хэлэлцэх

Дөрөв. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн эрх
4.1 Асуудал хэлэлцэхэд санал дүгнэлтээ оруулах
4.2 Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үед дэмжих, татгалзах, түдгэлзэх
4.3 Захиргааны зөвлөлөөр хэлэлцэж байгаа асуудлыг хойшлуулах, дахин хянан үзэх санал гаргах
4.4 Өөрийн саналаар зайлшгүй шаардлагатай асуудлыг  хурлаар хэлэлцүүлэх

Тав. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн үүрэг
5.1 Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын явцад байнгын хяналт тавьж, удирдах, чиглүүлэх
5.2 Захиргааны зөвлөлийн хуралд хүндэтгэх шалтгаангүй бол заавал оролцох
5.3 Захиргааны зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх

Зургаа. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах ба
 хүчин төгөлдөр болох

6.1 Захиргааны зөвлөлийн ажиллах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг үүсгэн байгуулагч болон захиргааны зөвлөлийн гишүүд гаргаж болно.
6.2 Нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үүсгэн байгуулагч болон захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж захирал батлах бөгөөд баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно.

Төгсөв.

No comments:

Post a Comment