Monday, January 20, 2014

Эрдэм шинжилгээний хурал болно.


ГУРВАН ЭРДЭНЭ (БАГШ, ШАВЬ, НОМ)-ИЙН ШИНЭЧЛЭЛ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
Хурлын зорилго: Боловсролын салбар, түүний дотор боловсролын бодлого, багш, суралцагч болон сургалтын арга технологийн өнөөгийн байдлыг цогцоор нь авч үзэж хэтийн төлөвийн талаар онол, практикийн хэлэлцүүлэг хийх.
Салбар хуралдаан: Салбар хуралдаан I Багш бэлтгэх үйл ажиллагаанд хийгдэж буй шинэчлэлийн үр дүн, хэтийн төлөв Салбар хуралдаан II Боловсрол судлалын онол аргазүйн шинэчлэл, өнөөгийн байдал, хэтийн төлөв Салбар хуралдаан III Өнөөгийн монгол хүүхэд, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр өгөөж
Хурал зохион байгуулах хугацаа: 2013 оны 11 дүгээр сарын 07
Хурал зохион байгуулах газар: Багшийн хөгжлийн ордон

Хуралд оролцох илтгэлд тавигдах шаардлага:
1. Илтгэлийн агуулга нь хурлын сэдэв, үзэл санаатай тохирсон байх;
2. Илтгэлийн хэмжээ 8 хуудаснаас (А4) хэтрэхгүй байх;
3. Илтгэлийг Arial 12 фонтоор бичих;
4. Илтгэлийн бүтэц            
       Хураангуй (англи хэлээр, italic хэлбэрээр бичих)
       Илтгэлийн оршил (тухайн асуудлын үндэслэл, зорилго, зорилт, судалгаа, туршилт, түүний аргазүй)
       Илтгэлийн үндсэн хэсэг (тухайн асуудлын онол, практикийн ач холбогдол, судалгаа, туршилтын боловсруулалт, түүний үр дүнг дэлгэрэнгүй тусгасан байх)
       Дүгнэлт
       Номзүй
Жич: Бичлэгийн соёлыг эрхэмлэнэ. (Ишлэл зүүлт, ашигласан бүтээлийн жагсаалт, номзүйг хийхдээ эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах шаардлагыг баримтлах) Илтгэл хүлээн авах хугацаа: 2013 оны 10-р сарын 10-ны дотор цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүлээн авна. (Хаяг болон утасны дугаараа илтгэлийн хамт ирүүлнэ.)
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамж-7, “Гурван-Эрдэнэ” Багшийн Дээд Сургууль
Шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг-16066 болон “Гурван-Эрдэнэ” БДС-ийн Сургалтын албанд хүлээн авна. Утас: 70111994, 99075739, 99285211, 96633536 И-мэйл: gurvanerdene@yahoo.com


No comments:

Post a Comment