Tuesday, January 21, 2014

Шүүмж бичих аргачлал

Шүүмж бичих аргачлал

Утга зохиолын шүүмжлэлийн гол цөм нь шүүмж юм. Шүүмж нь дараах онцлогтой байна.


Гол онцлог
Шүүмж бичихэд анхаарах зүйл
1. Гол төлөв тодорхой нэгэн зохиолыг шүүмжлэгч үзэл бодолдоо тусган авч үнэлж дүгнэх, тайлбарлах, сэтгэгдлээ илэрхийлэх байдлаар бичдэг.
2. Зохиолын талаарх сэтгэгдэл, үзэл бодол, үнэлгээ нь эцсийн үнэний хэлбэрээр биш шүүмжлэгчийн гоо зүйн таашаал, хандлага байдлаар илэрдэг.
3. Шүүмжлэгч хувийн шинж зан төрх, амьдралын байр сууриа харьцангуй тодорхой харуулж, үзэл бодол, сэтгэлийн хөдөлгөөнөө /бахархал, дургүйцэл, егөөдөл, зэвүүцэл, уур хилэн г.м/ илүү чөлөөтэй илэрхийлсэн байх нь олонтаа. 

·         Шүүмжлэгч өөрийн үзэл бодлыг тусгаж, зохиолд тусгагдсан асуудлыг тайлбарлаж, өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлж, зохиолчийн дэвшүүлсэн санаа, нийгмийн болон хувь хүний чанартай асуудлуудыг өөрийн байр сууринаас үнэлж дүгнэх шаардлагатай
·         Шүүмжлэгч нь зохиолын талаарх үзэл хандлагаа илэрхийлэхдээ гоо зүйн зарчмыг баримтлах ба өөрийн үзэл бодлоо хэт тулгаж болохгүйг анхаарах
·         Шүүмжлэгч нь үзэл бодол, сэтгэлийн хөдөлгөөнөө чөлөөтэй илэрхийлж болно
·         Шүүмжийг задлан шинжлэх, харьцуулах, баримтаар нотлох, нэгтгэн дүгнэх аргыг хэрэглэж бичнэ.
·         Шүүмжийнхээ зохиомж, бүтэц, найруулгад ихэд анхаарах шаардлагатай.

Дээрх онцлог байдлаас харахад шүүмжид зохиогчийн субъектив санаа бодол шүүмжлэлийн бусад төрлөөс харьцангуй тод харагддаг.

Утга зохиолын шүүмжлэлийг дотор нь:-
  1. Шүүмж
1.1 шүүмж
1.2 захидал
1.3 тэмдэглэл
  1. Шүүмжийн өгүүлэл
    1. онолын өгүүлэл
    2. маргааны өгүүлэл
    3. тойм
    4. бодол эргэцүүлэл
  2. Нэг сэдэвт зохиол
  3. Уран бүтээлчийн хөрөг
    1. хөрөг
    2. намтар зохиол
    3. найруулал
    4. ойн өгүүлэл
гэсэн төрөл, төрөл бүрд нь зүйл болгон хуваадаг.
1.1 Шүүмж. Утга зохиол, урлагийн бүтээлийг өөрийн уран сайхны үзэл баримтлалаар шүүн тунгааж, оюун санааны үнэлэмж, ертөнцийн тухай төсөөлөлтэйгээ уялдуулан гоозүйн зөн мэдрэмжээрээ шүүмэжлэгчийн мэргэжлийн түвшинд шинжлэн тодорхойлсон үнэлэлт, дүгнэлт бүхий нийтлэлийн зүйлийг шүүмж гэнэ.

Анхны шүүмжлэгч С.Буяннэмэх “Манай зохиолч нөхдөөс өгүүлэх нь: манай улсад шинэ зохиолууд олшрон гарч байна. Гагцхүү түүний сайн муу чанар ба найруулгын талаар онц болж уу, аль эс бөгөөс дутмаг болж буюу, тийм болсон нь юун дээр байна, утгын талаар тохироогүй зүйл байна уу, ер хэрхэн ямар маягтай болж буй, та нөхдийн унших болон ард нийтийн уншихад хэр тохирсон тохироогүй газар байна, эдгээрийг хэлж өгөх зохиолчийн нөхөд юунд үл гарна...” хэмээн бичиж байжээ.

ХХ зууны анхны шүүмжүүдийг С.Буяннэмэх, Ши.Аюуш, Ч.Дашням нар бичиж байжээ.

Шүүмж хэдийгээр шинэ уран бүтээлийн мэдээлэл мэт гарч ирэх боловч  уг чанартаа мэдээллийн шинж нь гол биш, харин шүүмжлэгчийн уран сайхны үзэл баримтлал, хувийн байр суурь уншигчдын анхаарлыг илүү ихээр татдаг болохыг анхаарах хэрэгтэй.

Шүүмжийг бадаг шүлгээс эхлээд эмхтгэл, түүвэр, дээжис, уран зохиолын аль нэг урсгал чиглэлд зориулж хүртэл бичиж болох ба гол төлөв шүүмжлэлийн гол объект нь тодорхой нэг бүтээл юм.

Шүүмжийг бичихдээ дараах хэлбэрээр бичиж болно.
  1. Орчуулгын шүүмж
  2. Шүүмжлэлийн шүүмж
  3. Хариу шүүмж
  4. Шог шүүмж
Монголын уран зохиолын судлал шүүмжийн түүхэнд тэмдэглэгдсэн дараах шүүмжүүдийг уншин яаж хэрхэн бичсэн талаарх ойлголттой болж болох юм.

Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” романы эргэн тойронд:-
 М.Баянзул “Тунгалаг Тамир” роман ямар санагдана вэ?”
 Д.Цэдэв “Тунгалаг Тамир”
 Г.Дүйнхэржав “Тунгалагхан Тунгалаг Тамир”
Н.Банзрагч “Тунгалаг Тамир”-аас үүдсэн бодол”
Г.Жамсранжав “Тунгалаг Тамирыг тунгаан бодоход”

Хариу шүүмжийн тухайд зохиолч шүүмжлэгч хоёр мэтгэлцэж гол төлөв зохиолч бүтээлээ хамгаалсан байдлаар бичээд түүндээ урлаг утга зохиолын талаарх үзэл бодлоо илэрхийлдэг.
      Жишээ нь:- Ж.Пүрэвийн “Аянга” романыг тойрсон маргаанд зохиолч Ж.Пүрэв өөрөө оролцож Миний ойлголт, миний хараа” гэсэн хариу шүүмждээ гол дүрүүдийг хэрхэн бүтээсэн уран сайхны үзэл баримтлалаа тайлбарлаж, маргагчдын үзэл бодлыг өөрийнхтэйгээ жишин харьцуулж бичсэн байдаг.

Шог шүүмж нь уран нийтлэлийн өвөрмөц содон өнгө аястай, егөөдсөн мэт атлаа хурц дайчин шинжтэй байдаг. Жишээ нь:- Ц.Хасбаатарын “Гай газар дороос гахай .....номон дотроос” шүүмжийг Ч.Давгадоржийн “Уран утгын яруу тайлал” номноос уншиж болно.

1.2 Захидал. Захидал шүүмжийг нөгөө этгээдэд шууд хандан дотночилж зөвлөсөн, алдаанаас сэрэмжлүүлсэн, ахиц ололтыг сайшаан урамшуулсан байдлаар бичдэг. Мөн аливаа алдааг илэн далангүй шуудхан хэлж, уран бүтээлчийн лабораторийн нарийн ширийнийг эмзэглэхгүйгээр дэлгэн тавихын хажуугаар ёс зүйн хэм хэмжээг үл эвдэн аливаа асуудлыг хамтарч хэлэлцэх, харилцан буулт хийж хамтын шийдвэр гаргах боломж илүүтэй байдаг онцлогтой.
        Захидал шүүмжийг найруулахдаа захиа бичгийн дэг жаягийг баримталж, хандах, талархах, хүндэтгэх болон ерөөл билэгдлийн үгийг хэрэглэж болно.

Жишээ нь:- Б.Ганбат зохиолч С.Пүрэвт хандсан “Итгэл сэтгэлийн үг” хэмээх ил захидал шүүмждээ “70-аадоны өгүүллэгт түгээмэл ажиглагддаг сэтгэлийн дотоод хөг аялгуу, уянгын шижим, уран тансаг найруулга, гүн ухаан, бодол бясалгалын өнгө аяс зэргийг талархахын ялдам хүүрнэлт зохиолын нэгэн үеийн дутагдал болох дүр дүрслэлийн давталт, уран сэтгэмжгүй, үйл өрнөлгүй, хэвшмэл маягийн сэтгэлгээ байгааг сэрэмжлүүлж цаашдын уран бүтээлдээ засахыг хүссэн байна.
        С.Энхбаяр “Мандаж байгаа, жаргаж байгаа наран”
        Д.Галбаатар “Номон захидалын хариу”
        Д.Галбаатар “Найрагчид илгээх захидал”
       С. Энхбаяр “Ц.Хуланд бичсэн захидал”
       С.Энхбаяр “Пост модернист Б.Галсансүх танаа”

1.3 Тэмдэглэл. Тэмдэглэл бичигч нь бичиж буй зүйлийнхээ талаар ямар нэгэн онол баримтлалынх үүднээс үнэлэлт дүгнэлт өгөхийг гол зорилгоо болгохгүй зохиол бүтээл буюу зохиолчтой холбоотой сонирхолтой мэдээ баримт цуглуулах, аян замд хамт явах, уулзалт, судалгаа, сурвалжлага хийх явцад төрсөн сэтгэгдэл, бодол бясалгалын зүйлийг харьцангуй чөлөөтэй найруулан бичдэг. Гэвч онолын болон судалгааны чухал асуудлыг дэвшүүлсэн байж болно.

Жишээ нь:- Г.Жамсранжав “Зохиолчийн хөдөлмөр, уран чадвар”
                    Ц.Хасбаатар “Яруу найргийн тухай тэмдэглэл”
                                           “Яруу найрагт хийсэн зарим ажиглалт”
                    Ц.Мөнх “Яруу найрагчийн бүтээлээс цохон тэмдэглэх нь “
                    Ш.Цэнд-Аюуш “Хүүхдийн зохиолын дүрслэлийн онцлог”

Хоёр. Шүүмжлэлийн өгүүлэл
Гол онцлог нь:-
  • Уран зохиол туурвилын практикийг шинжилж, уран сайхны үзэгдлийн шинжтэй зүйлсийг нэгтгэх замаар утга зохиол, урлагийн хөгжлийн урсгал, хандлагыг тодорхойлдог
  • Зохиолд өгч буй үнэлэлт дүгнэлт нь тухайн шүүмжлэгчийн хувийн үнэлгээ гэхээсээ шинжлэх ухаанд нотлогдсон буюу нийт олонхоор хүлээн зөвшөөрсөн гарцаагүй баримт сэлтэд тулгуурлана
  • Бичлэгийн арга маягийн хувьд шинжлэх ухааны хэл найруулгад илүү дөхөм, нэр томъёо, бүтэц зохиомжийг ашигладаг
  • Голдуу нэг сэдвийн хүрээнд бичигддэг

Онолын өгүүлэл
  • С.Буяннэмэх “Шинэ үеийн уран зохиол”
  • Б.Содном “Утга зохиолын тухай”
  • Ц.Дамдинсүрэн “Хичээл билгээ гаргаж, хэл бичгээ хөгжүүлье”
  • Ш.Гаадамба “Утга зохиолын хэв шинжийн асуудалд”
  • Г.Ринченсамбуу “Хийснээ үзье, хэтээ бодъё”
  • С.Энхбаяр “Яруу найргийг шинэчлэхийн төлөөх 100 жилийн дайн буюу модернист фронт командлагч С.Галсансүх”
  • С.Энхбаяр “Онол бор саарал байдаг бол амьдралын мод мөнх ногоон байдаг”
  • С.Энхбаяр “Эрх чөлөө ба экзистенциализм”
  • С.Энхбаяр “Өндгийг аль талаас нь хагалах вэ?”
Асуудал дэвшүүлсэн өгүүлэл
  • Б.Содном “Үргэлжилсэн зохиолын учир”
  • Д.Цэвэгмид “Уран зохиолыг хэрхэн бичих вэ?”
  • П.Хорлоо “Реализм гэж юу вэ?”
  • Тайлбар өгүүлэл
  • Ц.Хасбаатар “Уран зохиолын учир”
  • Ц.Мөнх “Гоозүй, утга зохиол”
  • Д.Өлзийбаяр “Яруу найргийн давталт түүний учир холбогдол”
Судалгааны өгүүлэл
  • Г.Жамсранжав “Сэдвийн хүрээ, агуулгын далайц”
  • Ч.Чимид “Монгол шүлгийн систем”
  • Ш.Гаадамба “Шүлэг зохиох асуудалд”
  • Д.Цэнд “Монгол шүлгийн тогтолцооны асуудалд”
    • “Уянгын яруу найраг дахь уран сайхны сэтгэмж”
  • Х.Сампилдэндэв “Шүлгийн дотоод холбоц ба хөг аялгуу”
  • Н.Жамбалсүрэн “Монгол шүлэг”
  • Д.Өлзийбаяр “Орчин үеийн сэдэвт романы тухайд”
  • Х.Сампилдэндэв “Монгол романы зарим шинэ хэлбэрийн тухай”
  • Ч.Давгадорж “Орчин үеийн монгол романы сэдэв, уран чадварын асуудалд”
Маргааны өгүүлэл
  • Ц.Дамдинсүрэн “Хариу бичиг”
      • “Мишигийн өгүүллийн тухай”
  • Ш.Гаадамба “Нэгэн гайхалтай өгүүллийн тухай”
  • Ч.Дашням “Шүлэг уран зохиолын доод шат уу?”
  • Ц.Дамдинсүрэн “Хуучин монголын уран зохиолын доторх ардчилсан чиглэл”
  • Д.Галбаатар “Энэ хэдэн хүүхдийн “урсага”-ыг хуулахгүй юм сан”
  • С.Энхбаяр “Обломов маягийн алхайрал ба Баабар маягийн мэдэмхийрэл” 1991
Тойм. Тодорхой цаг хугацаа буюу орон зайд утга зохиолын амьдралд гарсан үзэгдлүүдийг




1 comment: