Sunday, December 15, 2013

Charset converter

Charset converter сайтыг ашиглан онлайнаар текстээ хөрвүүлэн ашиглацгаана уу.
Хэрэв та энэхүү хөрвүүлэгчийн сайжруулсан хувилбарыг Майкрософт Ворд, Эксел, Поверпойнт, ОпенОффис зэрэг програмууд дээр шууд ашиглахын дээр монгол хэлний зөв бичгийн дүрмийн алдаа шалгууртай болохыг хүсвэл Болор алдаа шалгуурыг http://buy.bolorsoft.com хаягаас худалдан авч ашиглана уу.
My personal Blog: http://www.badral.net

Компьютерийн систем үүссэн цагаас эхлэн тулгарсан нэг том бэрхшээл бол орон орны хэлний янз бүрийн үсэг, дүрс тэмдэгтүүдийг компьютерийн системд оруулах мөн хэрэглэх явдал байв. 1996 онд Монгол улсын MNS 4329-4342 стандартууд батлагдан гарснаар компьютерийн гарын үсгийн байрлалыг тогтоосон бөгөөд энэ нь бидний өргөн хэрэглэдэг Arial Mon, Times New Roman Mon үсгийн фонтууд юм. Энэ стандартын дагуу компьютерт монголын кирил үсгээр мэдээллийг оруулах програм /гарын драйвер/ буюу MonWin,RealMon,Monkey гэх мэт олон програм гарсан бөгөөд Monkey-ийг хамгийн түгээмэл хэрэглэсээр ирсэн.
Кирил үсгээр бичих асуудалыг ингэж шийдсэн хэдий ч үсгийн фонт зөрчилдөх (бүх тэмдэгтүүд танигдахгүй байх, эсвэл ө,ү үсэгнүүд танигдахгүй), интернэтийн орчинд мэдээлэл солилцоход хүндрэлтэй гэх мэт олон бэрхшээлүүд гарсаар байсан.
Энэ мэт орон орны хэлний янз бүрийн үсэг, дүрс тэмдэгтүүдийг компьютерт оруулахад гарах бэрхшээлүүдийг арилгасан шийдэл гарсан бөгөөд энэ нь UniCode буюу нэгдсэн кодын стандарт юм. 2000 онд UniCode 3.0 хувилбарт монгол улсын кирил үсэг орсон бөгөөд Windows XP хувилбараас эхлэн UniCode нь Windows үйлдлийн системд орсноор дэлхийн олон орны үсэгнүүд, тэмдэгтүүдийг суулгаж, нэмэлт янз бүрийн програмгүйгээр багахан тохиргоо хийгээд л ямарч саадгүй эх хэлээрээ бичих боломжтой болсон. 

No comments:

Post a Comment